Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

1956 ОНД ЗХУ, ПОЛЬШИЙН ХООРОНД ДАЙН ГАРАХ ШАХАВ

Зөвлөлт ба Польшийн удирдагчдын хооронд хэрүүл маргаан өрнөсөн нь санамсаргүй хэрэг биш байлаа. Варшавын эргэн тойрон дахь нөхцөл байдал түгшүүрийн дээд цэгтээ хүрэв. 10-р сарын 19-нд Зөвлөлтийн төлөөлөгчид Варшавын нисэх онгоцны буудалд газардах үед Польшид байрлаж буй Зөвлөлтийн армийн ангиуд, зөвлөлт офицеруудынхаа удирдлаган дор Варшавыг чиглэн давшиж эхлэв. Энэ нь анзаарагдахгүй өнгөрөөгүй. Польшийн удирдлага арга хэмжээ авч, генерал Вацлав Комарын удирдлаган дор 40,000 хүнтэй Дотоод аюулгүй байдлын корпусын хэсэг Варшавт цугларч эхлэв. Варшавын Цэргийн тойргийн командлагч, Зөвлөлтийн генерал Андриевский хуралдаж, нийслэлийн стратегийн объектуудыг хамгаалалтдаа авахыг тушаав Тэгээд тэр Польшийн офицеруудын эсэргүүцэлтэй тулгарсан. Тэрээр нийслэлийн гарнизон найдваргүй болчихлоо гэж Рокоссовскийд гэж мэдээлэв.

НАРМАЙ МОНГОЛ

Нармай Монгол улсын буриад хувилбараар бол монгол угсаатнууд тэдэнд захирагдах ёстой аж. Буриадуудын сэтгэлгээ, боловсрол, чадвар бусад монголчуудынхаас давуу гэсэн санаа нь халхын дээдчүүдийн эгдүүг хүргэснээр халх, буриадуудын харилцаа дороо муудав. Албан ёсоор Оросын Эзэнт улсад хамаарч байгаа Буриадын газар нутгийг Монголд нэгтгэнэ гэсэн нармай монголын төлөвлөгөөнөөс болгоомжлох бас нэг учир шалтгаан байлаа. Хэдийгээр энэ үед Орост иргэний дайн болж хэд хэдэн Засгийн газартай болчихсон байсан ч улаан нь ч бай, цагаан нь ч бай Орос бол монголчууд тусгаар тогтнолоо сэргээхэд Хятадын урдаас сөрөх найдвар юм. Иймээс газар нутгаас нь тасдаж тэдний дургүйг хүргэх нь аюултай.

ЦАГААН САРААР ТОХИОХ ХАР НУЛИМС

Тоолол болгон зөв. Тоолол бол байгалийн хууль биш. Өдөр шөнө, өвөл зун болдог, дэлхий нарыг тойрдог, өөрийг нь сар тойрдог, энэ бүхэн өөрийн мөчлөгтэй нь байгалийн явдал. Нэгэнт хорвоо хүнд тохируулж орчдоггүй болохоор хүн өөртөө зориулж ойлгомжтой хялбар тоолол зохиохоос өөр аргагүй. Ингэхээр нар сар одны орчлыг түшиглэж тоолол зохиох, баримтлах, цаг хугацааг хэмжих нь хүний явдал. Хүссэн хэн ч өөрийн тоолол шинээр зохиогоод гэртээ өөрөө мөрдөөд явж болно, гагцхүү бусадтай энэ хэмжүүрээрээ ярихаар л жаахан үл ойлголцол гарах байх.

ХАР ТУУЛАЙН АМЛАЛТ

Ёс суртахуунгүй болсон нийгмийг мөхөл л хүлээж байдаг, тэгснээрээ хүний ертөнц өөрийгөө цэвэрлэдэг. Нийт хүн төрлөхтөн улам ухаажиж, хөгжлийн дээд эрэмбэ рүү тэмүүлж, тэр л шинжээрээ ёс суртахуунтай болон ариусаж буйн нэг шалтгаан бол энэ “цэвэрлэгээ” шүү.

ЗАГАЛМАЙН ШАШИНТ НҮҮДЭЛЧИД

Лалын шашинтнуудын дайнд монголчууд Месопотам, Сири, Палестиний загалмайтнуудыг ивээсэн Шар загалмайтны аян дайны оролцогч болж хувирчээ. 1246-54 онд Хархорумд ирсэн Ромын пап, Францын хааны элч төлөөлөгч Плано Карпини, Гийом Рубрук лалынхны эсрэг тэмцэж буй загалмайтнуудад туслахыг хүсжээ. Энэ ёсоор, мөн Ойрхи Дорнодын загалмайтнуудын хүсэлтээр 1255 онд Мөнх хааны дүү Хүлэгүгийн удирдсан монгол цэрэг Багдадын халифын эсрэг дайн зарлав. Хүлэгү өөрөө буддын шашинтай ч түүний хатан Догуз, цэргийн жанжин онгууд ноён Хитбух нар нэсторын шашинтай байлаа. Багдадыг эзлээд Хүлэгү халифын ордныг нэсторын шашны патриархт бэлэглэв. Хүлэгү Месопотамыг эзлээд Иран руу буцсан бол тэнд үлдсэн Хитбух загалмайн шашинтнуудад ээлтэй бодлого хэрэгжүүлжээ. Хитбух Армяны Киликигийн хаан Хэтум I, Антиохийн гүн католик шашинтай Боэмундтэй холбоо тогтоож, Боэмундаар дамжуулан Ерүсалимын хаант улстай холбогдож, загалмайн шашинт ахан дүүстээ туслахаар Сири, Палестин руу их цэргээ хөдөлгөв.

“АРД ТҮМЭН” БОЛ НОХОЙД БАРЬДАГ МОД

“Ард түмэн” гэх ухагдахуун нь дэндүү олон янз утгатай, тухайн тохиолдолд аль утгыг нь авч үзэж байгаа нь тодорхой биш, сайн муу аль ч зорилгож ашиглаж болдог хийсвэо ойлголт юм. “Ард түмнээр шийдүүлнэ”, “Төрийн эрх зөвхөн ард түмэнд байх ёстой”, “Нийгмийн баялагийг ард түмний мэдэлд өгнө” гэх мэт нь амьдрал дээр огт бололцоогүй хоосон яриа төдийгүй энэ зальхай хуурамч үг нь жинхэнэ эрх мэдэл сэжиг бүхий хувь хүн болоод бүлэглэлд хууль бусаар очих шургаа мөн.