Энэ нь Монголын эзэнт гүрний баруун хэсэгт Бат хааны байгуулсан Алтан Ордын нийслэл Сарайгаас алдарсан ёс заншлыг русьчууд шууд өвлөн авсантай холбоотой. Монгол хаадын эрх мэдэл үнэмлэхүй байсан. Гэхдээ хаан ялсан цагтаа л захирч байсан, тийм үедээ л хүчирхэг. Харин Ордод гамшиг тохиолдох юм бол шууд түүний буруу болно. Чингэвэл ихэнхдээ төрийн эргэлт гарч, чадваргүй хаан хүчээ алдаж, гол төлөв амь насаа өгнө. Эндээс уламжлаад Орост хүчирхэг удирдагчийн тухай домог улс төр, нийгмийн уламжлалд гүн гүнзгий шингэсэн байдаг. Оросууд I Петр, II Екатерина нарыг биширдэг, тэд Сталины хядлагыг тоодоггүй, харин нацист Германыг ялж, дэлхийн хүчирхэг гүрэн болгосныг нь ихэд үнэлдэг. III Петр, I Павел зэрэг чадваргүй сул дорой удирдагчдад юу тохиолдсон бэ? Яг л Ордтой адилхан. Тэд ордны хуйвалдааны үр төлөөсөнд үхэцгээсэн.
Хэл судлалын бус мэргэжилтэй, англи хэлтэн инжинер техникийн боловсон хүчин манайд тун цөөн байжээ. Ер нь нам засгаас ч хөрөнгөтний хэл сурахыг төдийлөн таашаадаггүй байв. Хотын намын хорооны хуралд ирж үг хэлсэн Цэдэнбал “манай зарим сэхээтнүүд англи хэл шохоорхох боллоо. Юун түрүүн орос хэлээ төгс сайн сурах нь социализм байгуулж байгаа манай орны хувьд илүү ач холбогдолтой. Хөрөнгөт орны хэл сурч тэрийгээ юунд ашиглах гээд байгаа юм!” гэж анхааруулж байсан.
1936 оноос Төрөөс тусгайлан Бүгд найрамдах Монгол ард улсын баатар хэмээх албан ёсны цол бий болгон олгож, дагалдуулан одон тэмдгээр шагнах болжээ. 1990 оноос зарлиг гарган уг цолыг Монгол улсын баатар хэмээн нэрийдэх болсон ба энэ нь дээрх “БНМАУ-ын баатар” цолын үргэлжлэл, зөвхөн нэрийг нь өөрчилсөн хэрэг.
Өнөөгийн байдлаар баатар цол нийт 61 удаа олгогдсоноос 59 бие хүн, 2 байгууллага багтаж байна. Үүнд Зөвлөлтийн иргэн 18, үүнээс 8 нь сансрын нисгэгч, 5 нь нам төрийн зүтгэлтэн.
Монгол улсын иргэн нийт 41 хүн баатар цолоор шагнагджээ. Үүнээс нас барсных нь дараа нэхэн олгогдсон 16 хүн байна. Улс төрийн зүтгэлтэн 7 хүн. Мөн хоёр баатар цолтон хожим нь цаазаар авахуулжээ.
Монголын эртний нийслэл Хархорумыг малтан судлаад ерөнхий төрхийг нь гаргаж ирэхэд цагтаа дэлхийн нийслэл гэгдэж байсан Төв Азийн цээжин дэх энэ хотын яг төвд нь сүндэрлэх баганан модны оройд загалмайн шашны нэгэн бэлгэ тэмдэг болсон далавчтай архангелийн бүрээ үлээж байгаа том баримал байрладаг байжээ. Парисын их мастер Вильгельм Гильмом Бушьегийн Мөнх хаанд зориулан урласан энэхүү мөнгөн модот оргилуур нь дээрээ дөрвөн могойтой ба тэдгээрийн тус болгоны амаар цорго гарч, доорх тоссон дөрвөн тогоонд дөрвөн амттан болох архи, дарс, айраг, бал гоожуулна. Рүбрүк энэ гайхамшигт бүтээлийг нүдээр үзсэн төдийгүй дархан Вильгельмтэй нь уулзаж учирч байв.
Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан анхны парламентийн үед буюу 30 жилийн өмнө үүнийг бичиж нийтлүүлжээ. Эрх мэдлийн зөв хуваарьлалт үгүй, хэн юу хариуцах болон юунд оролцох эрхгүй нь тодорхой бус тогтолцоонд анхдагчид учраа олохгүй эхэндээ тэнүүчилж байв. Одоо бол мэргэшсэн, төгөлдөржсөн, төвхнөсөн. Парламент болон Засгийн газрын нийт 100 орчим гишүүд зөвхөн өөрийнхөө төлөө эрх мэдлийг булаацалдан, нэгдмэл төрийн бодлогыг тасар татан хувь хувьдаа хэсэглэн авсныг бүгдээрээ харж байгаа. Төрийн сонгуулийн тогтолцоо нь ч ийм механизмыг хөөрөгдөгч. Цонхоо онгойлгоод ч нэмэргүй, өмхий хамхай бөгчимийг хэн ч тоохгүй, гол нь гарт нь орсон эрх мэдлийн тасархайгаа ашиглаж ганц биеэ улам таргалуулах!
Хүмүүс ээ, эх орон нэгтнүүд ээ… сайхан байна уу? Болж байна уу? Дажгүй юу? Давгүй юу? Бухимдахгүй байна уу? Болдог бол энэ дэлхийг ганц сайхан амбаардаад авмаар бодогдохгүй байна уу? Ядахнаа дотроо онгойтол нэг сайн хашгираад авмаар санагдахгүй байна уу? Еэ чаваас даа, байж байгааг нь! ЕЭЭ-ЭЭ ЧАА-ВАА-САА –ААА –ААА!!!