Дал наяад оны дунд сургуулийн төгсөх ангийхны хувьд байж болох хамгийн том мөрөөдөл нь Москвагийн Олон улсын харилцааны сургууль (Оросоор МГИМО гэж товчлоно) байлаа. Энэ сургууль байгуулагдсаныхаа 70 жилийн ойг саяхан тэмдэглэсэн. Энэ хооронд тэнд Монголоос 500 гаруй хүн суралцжээ. Төгсөгчдөөс Засгийн газрын тэргүүн нэг төрсөн нь Сү. Батболд. Анхны төгсөгчдөөс энх тунх байгаа нь академич Бира гуай.
#нийгэм
#нийтлэл
1996 онд хэвлэгдсэн ХХ зууны Монгол: Нүүдэл суудал, олз гарз нэртэй Монголын түүхийн ном гараад даруй 20 жил болжээ. Тухайн үеийн түүхийн баримтын олдоц тааруугаас алдаж омгойтсон, буруу дүгнэсэн зүйл уг бүтээлд цөөнгүй оржээ.
#чөлөөт цаг
#нийтлэл
Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монголын тухай үг дуугарах нь дэндүү ховор. Ерэн оны ардчилсан хувьсгал л гэхэд Тэнаньминий бослого, Берлиний хана, Прагийн жагсаал, Чаушеску гэх мэтэд дарагдаад төдий л сурталчлагдаагүй.
#улстөр
#нийтлэл
Байж ядсан нэгэн байдгаараа хашгирч байгаам. Хамаг л уур бухимдал, дотор нь хуралдсан бачимдлаа бүхий л дэлхийг доргиотол нэг мөсөн дэлбэлэн гаргаж буй. Тэр ядарчиж… Тэр цааш нь тэсэхээ больж… Магадгүй түүний сүүлчийн чарлаан байх… Магадгүй тэр нь түүний анхааруулга, сэрэмжлүүлэг байх. Магадгүй түүний амиа хорлол байх. Магадгүй энэ нь түүний үхэл байх…
Дэлхийн хоёр дайныг өдөөгч нь Герман байсан бол өдгөө дэлхийн III дайн болдог юм гэхэд өдөөгч нь Орос болох магадлал илүү байна. Хүйтэн дайн төгссөнөөр эзэнт гүрэн нь нуран унасанд туйлаас харамсан гашуудаж, эзэнт гүрнийг дахин сэргээх хэнээрхэлд нийт ард түмнээрээ автчихаад буй нь Вэрсалийн гэрээнд туйлаас хорсож Ариун Ромын эзэнт гүрнийг дахин сэргээж өшөөгөө авах хийрхэлд автсан Гитлерийн Германтай тун төстэй болжээ.
Айл болгонд, булан болгонд хөлчүү хүмүүс завьжаараа хөөс сахруулан улс төр ярьж цаг нөхцөөх нь Монголын хамгийн түгээмэл дүр зураг болжээ. Тэтгэвэрийн жаал мөнгө нь аманд ч үгүй хамарт ч үгүй, хүү нь шоронд, охин нь Улаанбаатарын өмнө Лениний хөшөөний дор.
#нийгэм
#нийтлэл