Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ХҮН ХҮНДЭЭ ЧОНО БОЛСОН НИЙГЭМ

Нийтийн эрх ашгийг өмнөө тавин сурталдах нь хүний цаад мөн чанартай зөрчилдөнө. Иймээс чингэхийг албаддаг нийгмийн гишүүд хар аяндаа хоёр нүүртэй амьдралаар амьдрана. Аяндаа тэд нийтийн эрх ашгийг тунхаглах хэмжээгээрээ бусдын эрх чөлөө, эд мөнгөнд халдагсад болдог. “Надад ямар ч ашиг байхгүй, тэр байтугай хохиролтой, гагцхүү ард түмэн эх орноо л бодож...” гэх нялуун үг үнэмшилгүй, тэрбайтугай цаад санаа нь нэвт гялалзаж байдаг учраас ой гутмаар байдаг боловч заавал ингэж худлаа ярихыг манай нийгмийн гишүүд нэгнээсээ албатай юм шиг шаарддаг. “Надад ч ашигтай, олонд ч ашигтай” гэсэн хамгийн ойлгомжтой үгийг сонсох ч дургүй. Бид нийтээрээ худлаа ярьж хулгай хийхийг дэмжин хөхиүлдэг. Иймээс бид хар амиа бодсон, өөрийн өчүүхэн шуналдаа бусдыг золихдоо юман чинээ боддоггүй, худалч, хулгайч нарын хүн сүрэг юм.

ЦЭВЭР ЦУСНЫ МОНГОЛ

Гэвч том мөртөө жижиг, жижиг мөртөө том монголчууд бид ер бусын хачин авиртай үндэстэн. Адилхан монголчууд байж жалгасаг нутагсаг үзэл бидний цусанд ёстой гааруу! Ямар сайндаа монголчуудын бараг бүх түүх өвөр хоорондын тэмцэл тулааны түүх байх вэ дээ! Хоорондоо бүлгэрхэхдээ заримдаа эрүүл байна уу гэж бодогдмоор.

ТРАМП ГААЛИЙН ТАТВАРТ ДУРТАЙ

Сонихролтой сэдэв. Би Би Си агентлагийн сайтад сая гарсан өгүүллийг орчуулав. Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн нэрийдлээр Конгрессийг алгасан гаалийн татвар ногдуулдаг. Үүнийгээ тэрээр гадаад улс орнуудад ч, Америкийн бизнесчидэд ч дарамт учруулах хөшүүрэг болгон ашигладаг. Тийм учраас гаалийн татварын эдийн засагт үзүүлэх хор хөнөөлийн талаарх эдийн засагчдын тайлбарууд Америкийн 78 настай ерөнхийлөгчийн ертөнцийг үзэх үзлийг өөрчлөж чадахгүй бололтой. Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа татвар нэмсэнээрээ их бахархдаг. Эдгээр гаалийн тарифын ихэнх нь одоо ч хэвээр байгаа. Жо Байдэний удирдлага дорх Ардчилсан намынхан ч протекционизмд дуртай бололтой.

ИОСИФ БРОДСКИЙГ ШҮҮСЭН ХУРАЛ (2)

Шүүгч: Та хэвлэлд нийтэгдсэн зүйлээс өөртөө дүгнэлт хийсэн үү? Бродский: Лернерийн нийтлэл худал байсан. Энэ бол миний хийсэн цор ганц дүгнэлт. Шүүгч: Тэгэхээр та өөр дүгнэлт хийгээгүй гэсэн үг үү? Бродский: Тийм. Би өөрийгөө шимэгч гэж боддоггүй.

МОНГОЛ “ДЕЛО” (5)

Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртлэх түүхийг дараагийн дугааруудад хэлхэе.

ВОЛОДЯ ПУТИН ХҮҮГИЙН ЖИНХЭНЭ НАМТАР

Польшийн зохиолч, сэтгүүлч Кристина Курчаб-Рэдлихийн gordonua.com сайтын ерөнхий редактор Алеся Бацманд өгсөн ярилцлагадаа Владимир Путины жинхэнэ намтар, жинхэнэ эцэг эх нь яагаад түүнийг орхисон тухай, гүрж хойд эцэг нь Путинд хэрцгий ханддаг байсан тухай, анхны эхнэр Людмилатай харилцах харилцааны тухай, сэтгүүлч Артем Боровикийн үхлийн талаар болон ОХУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой олон аллагын талаар ярилцсан байна. https://gordonua.com/ukr/publications/-1643985.html