Хожим тодорсон Жавзандамбын IX дүр гэгч өөрийгөө Монголын шашны удирдагч гэдгээ мэдүүт Монгол руу очих гэж нэлээд хэдэн жил оролдлоо. Тухайн үеийн төрийн бодлого энэ асуудалд нэлээд хатуу хандаж байсан тул иргэний харъяалал үгүй энэ ламд виз гаргаж өгсөнгүй. Гэвч тэрээр арга саам хайсаар 1999 онд Халимагийн Элстэйд суух консулын төлөөлөгчөөс виз авч дөнгөв.
#чөлөөт цаг
#нийтлэл
Орос улс задрах дээрээ тулбал энэ нь дэлхийн гамшиг болно. Хэдийгээр муу муухай ч Саддам Хусайн, Муамар Каддафи, Хосни Мубаракийн дэглэм юутай ч улс орондоо хяналт тогтоож байсан, харин дэглэм унасны дараа хаос үүсэн дэлхийг донсолгож гарсан. Путины дэглэм унавал үүнээс олон арав дахин гамшиг дагуулна. Орос улс Борис Годуновын дараах самуурал, ХХ зууны хориод оны иргэний дайны байдалд ч орж болзошгүй. Хэрэв ингэвэл дэлхийн хамгийн олон хөрштэй орны хувьд Дэлхийг донсолгосон 10 хоног болно. Жон Рид 10 хоногийг нь үзээд л үхчихсэн болохоос түүнээс хойш донсолгоо хэдэн жил үргэлжилсэн үндэсний гамшиг болсон юм.
Хоёр сарын өмнө болсон сонгуулиар МАН ялалт байгуулж Монголын хууль тогтоох инстүүцид үнэмлэхүй олон суудал авлаа. 1992, 2000, 2008, 2016 онд МАН, 1996, 2004, 2012 онуудад АН сонгуульд ялж байсан, өөрөөр хэлбэл монголчууд 4 жил тутамд голлох хоёр улс төрийн хүчинд ээлжлэн санал өгсөөр ирлээ.
#эдийн засаг
#нийтлэл
Манай үеийнхэн “Хувьсгалын төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлаж болдоггүй юм” гэсэн марксист сургаалиар хүмүүжсэн болохоор хүмүүс бие биенээ алж л баймаажин хийдэг зүйл гэсэн битүү хатуу ойлголттой өссөн. “Ардын хувьсгалын партизан” хэмээх дээрээс бэлдэж өгсөн бэлэн дурсамжтай хэсэг өвгөнийг эс тооцвол байлдаантай хувьсгал үзсэн хүн бидний дунд байсангүй.
Өдгөө хүний аль ч үед байгаагүй олон хувь процент бие даасан хүмүүс бий болсон. Хүн бүр нийгмийн өмнө, хуулийн өмнө тэгш эрхтэй, чөлөөт худалдаа солилцоо нээлттэй, мэдээллийн технологи бүхэнд хүрэлцээтэй болсон үед энэ нь үй олныг хамрах бололцоотой болжээ. Бие даасан хүчирхэг хүн юутай бахархалтай, юутай сүртэй! Сүргийн эрэг шураг юутай гутамшигтай. Гэвч эрэг шурагнууд өөрийн гутамшигтай төрхийг мэддэггүй. Тэдний энэ хорвоод ирсэн зориулалт нь өөр юм даа. Гуанзанд орж ирсэн хүн гайгүй сайн цадаад авъя гэсэн ганц зорилготой байдаг биз дээ?
“Ардчиллаас болоод шувууд хүртэл буруу дэвээд байна” гэсэн шүлэг худлаа юм байналээ шүү. Шувуудын нисэлт Монголын нийгмийн байгууламжийн өөрчлөлтөөс хамаардаггүй юм байна гэдгийг удаан харж зогсоод ойлгож авлаа.