Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

БИТГИЙ УЙЛ, АРГЕНТИН АА!

Нийгмийн шударга ёсыг номлодог хүмүүс эдийн засаг бол хувааж иддэг бялуу гэж ярьдаг. Гэвч бялуу хэнд ч зүгээр олдохгүй. Хэрвээ төр нь бизнисчидийг шийтгэж, эрэл хайгуулд нь хөндлөнгөөс саад учруулж эхэлбэл бизнес эрхлэх хүсэл сэдэл нь унтарч, улмаар үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний хэмжээ буурах болно. Идэх бялууны хэмжээ багасаж, нийгэм бүхэлдээ хохирох болно. Хамтач үзэл нь эрэл хайгуулд нөлөөлж, бизнес эрхлэгчдийн гарыг хумьснаар илүү сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү хямд үнээр худалдах боломжийг хязгаарладаг юм.

Сталины сургамж

Юри Слэзкинэ зохиогчтой “Жүүдийн зуун” гэдэг ном сая уншлаа.
#нийгэм #нийтлэл

МОНГОЛД АРДЧИЛЛААС ӨӨР ЮМ БАЙХГҮЙ

Ардчилсан тогтолцоо бол бололцоо болохоос шууд утгаараа диваажин биш. Эмчилгээ тэжээлийн цэг ч биш, сүм хийдээс зохион байгуулдаг үнэгүй хоолны гуанз ч биш, өвгөд хөгшдийг харж хамгаалдаг асрамжийн газар ч биш. Хөгжлийн эх сурвалж бол өөрт байхгүй буюу дутагдсан мөнгөө гаднаас оруулж ирж ашиг өгөх салбараа эрчимтэй хөгжүүлэх явдал болохоос яаж ч ардчиллаад, ардчилсан болж харагдаад, ардчиллын арал гэж дэлхийгээр нэг магтуулаад ч энэ нь материаллаг хөгжлийн эх сурвалж биш.

Нийтийн сэтгэхүйг жолоодох нь

Энэ жилийн эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг Английн эрдэмтэн Энгүс Дитон хүртлээ. Тэрээр “Хомс ба хангалуун хэрэглээний анализ” бүтээлээрээ энэхүү нэр хүндтэй тавцанд гарсан юм. Тэрээр олон жилийн судалгааныхаа явцад доорхи гурван асуултад хариу олох гэж чармайжээ:
#нийгэм #нийтлэл

БАЯЛАГИЙН ХАРААЛ ТУЛГАСАН ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ХИЙСНИЙ 10 ЖИЛИЙН ГУНИГТ ОЙ

Оросын талаас монголчуудад үзүүлэх улс төрийн даралт шахалт үүгээр дуусахгүй. Өчигдрийн мягмар гаригт манай Сангийн сайд Станбульд тэднээс 180 сая доллар нэхээд дараагийн уулзалтаас өмнө төлөхгүй бол Парисын клубт гомдол нэхэнэ гэж сүрдүүлсэн. Тэднийг дарамтлах арга үүгээр зогсохгүй. Монголын Засгийн газар өөртөө эзэмшихээр болсон 34 хувиа авч үлдэхийн тулд төсөлд 820 сая доллар төлөх шаардлагатай. Тэгэхээр эрх баригчид нь олон улсын санхүүгийн байгууллагаас, тэр дундаа Дэлхийн банкнаас мөнгө гуйна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 9%-иас хэтэрсэн зээллэгийг ямар ч банк өгдөггүй учраас 9,5 тэрбум долларын ДНБ бүхий монголчуудад ийм хэмжээний зээллэг хэн ч олгохгүй учраас Монгол улс хүссэн зээлээ авч чадахгүй

ТӨРИЙН ТОГТВОРШИЛ

Төр бол ямар ч үзэл бодол чиглэл хандлагатай байлаа ч нэгэнт төр л болохоор биенийхээ шууд үргэлжлэл юм. Одоо Засгийн газар огцорсноор эрх мэдэл өөр тийш шилжин, хүчний харьцаа урвуугаар эргэлээ. Уг нь сүүлчийн сонгуулиар бодлого төлөвлөгөө чиглэл зорилгоо нийт ард түмэнд танилцуулан амлалт авсан бүлэг олонхын санал авсан, тэр улс төрийн хүчин парламентад олонх хэвээрээ байгаа.