Засгийн газар маань үсрээд явчихлаа. Монголын шинэ үеийн түүхэнд энэ нь нэг их онцгой явдал биш л дээ.
#улстөр
#нийтлэл
Хожмын утга зохиолын Нобелийн шагналт аугаа найрагч Иосиф Бродскийг 1964.2.18-нд нийгмийн хөдөлмөрөөс зайлсхийж паразит амьдралаар биеэ авч явсан хэргээр шүүжээ. Хэдийгээр тэрээр 15 наснаасаа ажил хөдөлмөр хийсэн боловч олон удаа ажлаа сольсон ба завсар хооронд нь тасалдсан учир нийгмийг шимэгчилж амьдарсан хэмээн буруутгагджээ. Хуралд шүүгч нь яллагч-прокурорын үүрэг гүйцэтгэв Шүүх ажиллагааг сэтгүүлч Фрида Вигдорова тэмдэглэж авсан байна.
Хорт хавдрыг монголоор өмөн үү гэдэг. Бие дотор ямар нэг үү гарчихаад томордог гэсэн ойлголтоос ийм нэр гарсан байх. Манайхан бас орос хэлээс орж ирсэн “араак” гэсэн нэршил ч нэлээд хэрэглэдэг. Энэ нь рак буюу хавч гэсэн үг. Англиар “кансэр” гэдэг нь ч мөн л хавч гэсэн үг. Энэ өвчин биеийн дотор хавч орсноос үүдэлтэй гэсэн эртний ойлголтоос болсон хэрэг.
#нийгэм
#нийтлэл
Мэйжийн хувьсгалын дараа Япон орон маш богино хугацаанд орчин үежиж Зүүн Азид хамгийн хүчирхэг гүрэн болов.
Ерэн оны эхээр хөдөө амьдардаг хуучин танилтайгаа таарав. Тэрээр гурван сарын дамжаанд сурахаар хотод ирсэн гэнэ. Ямар дамжаа болохыг нь асуутал ээрч гацаад удтал бодов. Дамжааных нь нэр санаанд нь ордоггүй бололтой. Гэнэт духаа алгадаад “Брокэр!”. “Брокэрийн сургалтын дамжаанд сууж байгаа юм уу?” гэж лавлатал “Бишээ, брокэрын нөгөөх нь юу билээ?” гэж сөргүүлж асуув. “Мэнэжмэнт үү?” гэхэд тэрээр баярлан дууд алдаж “Тийм тийм, мээнэжир, Мээнэжирийн дамжаанд хөгшин чинь сууж байгаа!”
Монгол түүх номын анхны хэвлэл 1996 онд хэвлэгдсэн, 480 хуудастай, 440 эшлэлтэй байв. Өнгөрсөн хугацаанд 3 дахин шинэчилсэн ба энэ удаа дөрөвдөх хэвлэлийг дөнгөж сая бараг цоо шинээр өөрчлөн бичлээ. Маш их материал шинээр олдсон тул. Дөрөв дахь хэвлэл 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, 2 ботиор. Шинээр хэвлэлтээс гарч буй уг номын хэсгээс сонирхуулж байна.