Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ЦАГДАА ТУШААЛ БИЕЛҮҮЛЭГЧ ҮҮ, ХУУЛЬ САХИУЛАГЧ УУ?

Хуучин тогтоцоогоо авч хоцрох гэсэн, хуучин руугаа тэмүүлэх гэсэн улс төрийн хүчинд өнөөгийн энэ тогтоц тун зүгээр зүйл. Дургүй хүргэсэн хүн дээрээ спирт миспирт ч гэх шиг дуртай хэргээ үүсгээд л хөөрхий гэмгүй цагдааг тухиран олны өмнө махчин шулам болгож харуулна. Араар нь “Би тэр үед гадаадынхантай ууланд зугаалж явсан”, “Завханд явж байсан”, "Манайх зурагтгүй болохоор би огт мэдсэнгүй" гэх мэт.

ТҮҮХИЙГ ХЭН БҮТЭЭДЭГ ВЭ?

Ялагчид өөрсдийн хэрхэн "баатарлаг" байснаа харуулахын тулд "ялагчид" -ын бичсэн эх сурвалж илүү олдомхой аж. Иймээс түүх судлал нь өнөө үед бодит түүхийг хэн илүүтэй илрүүлэн дүгнэх вэ гэсэн аргумэнтийн өрсөлдөөн юм. Бодит түүх гэж юу вэ? Өнгөрсөн үйл явдлыг ямар ч алдаагүй яг таг үнэн зөвөөр нь гаргаж ирэх бололцоогүй. Тэр байтугай яг одоо болж буй процессийг ч үнэнээр нь дүгнэх боломж хомс. Үнэн ганц байдаггүй. Хавар Якутаас Улаанбаатарт ирсэн зочин дулааханыг гайхна, харин яг тэр цагт Тайландаас ирсэн гийчин маш хүйтэн байлаа гэнэ. Аль алин нь худал хэлээгүй, үнэн хоёр талд үлдэнэ. Иймээс яг үнэн түүх гэж үгүй. Гэвч үнэн рүү дөхсөн бодит түүх гэсэн ойлголт бий, өнгөрсөн түүхэн үйл явдлыг хамгийн бодитоор илрүүлэн дөхүүлж аргумэнтаар өрсөлдөх уралдаан бол түүх судлалын зорилго.

Имиж

Энэ үг сүүлийн үед их моод болж. Имиждээ анхаардаг хөөрхөн охидын сонинд өгсөн ярилцлагаас авахуулаад сонгуульд орж байгаа улс төрийн луг зүтгэлтнүүд хүртэл үргэлжлэнэ. Үг нь шинэ болохоос ухагдахуун нь эртний эд. Бусдад ямар сэтгэгдэл төрүүлж буйг л хэлж буй хэрэг. Гадаад өнгөнөөсөө гэхээс дотоод чанарыг нь хүмүүс юу гэж үнэлж байгааг, өрөөр хэлбэл бусдад ойлогдож байгаа үнэлэмж юм.
#нийгэм #нийтлэл

Төвдийн тэмдэглэл

1904 онд Ян Хазбэндээр толгойлуулсан англи цэрэг Төвдөд орж ирэв. Хожмын түүхэнд ил болсноор англичууд Төвдийг эзлэх гэсэн юм биш байж. Орос улсын зорилго нь зүүн урагшаа Монгол, Шинжаан, Төвдийг, баруун урагш Ираныг өөртөө нэгтгэх гэж, ингэснээр Британийн өмнөд Ази дахь колончлолтой хил нийлэх, улмаар хилээ Энэтхэгийн далай хүргэх санаатай Англитай 150 жил шөргөөцөлдсөн юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Нэг мянга дугаар хүн

Тэрээр Мянга дугаар хүн юм. Яг зөвөөр нь дуудах юм бол Нэгмянга дугаар хүн. Нэгмянга, нэгзуу гэж хэлж болдог. Гэтэл арвыг “нэг арав” гэдэггүй, зүгээр л “арав” гэнэ. Ингэхээр “Нэг” гэдэг цөөн тохиолдох учиртай тоо хэмээн тэрээр их л билэгшээдэг юм.
#нийгэм #нийтлэл

Сайн хүний эрэлд

XIX зууны эцсээр Отто фон Бисмарк Германы канцлер болжээ. Түүний нэр “төмөр канцлер” хэмээн түүхэнд үлдсэн юм. Тэрээр дайн хийж байсан, гэхдээ байлдаанч гэдэг утгаараа ийм цол аваагүй юм.
#улстөр #нийтлэл