Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ЮАНЬ ГҮРНИЙ ЗАЛГАМЖЛАГЧ НЬ ХЯТАД МӨН ҮҮ?

Нөгөө талаас Хубилай нь зөвхөн Хятадын хаан байсан төдий биш. 1206 онд байгуулагдсан Их Монгол улс жинхэнэ утгаараа Хубилайг үхснээр дуусгавар болсон юм. Хубилайгаас хойш л дэлхийг эзэгнэж байсан Чингисийн удмынхан таран бутарч биенээсээ үл хамаарсан, тэр байтугай дайсагнасан тус тусын төрүүд болон хуваагдсан. Хубилай бол Их Монгол улсын сүүлчийн хаан. Юань бол тэр том гүрний Хубилайн өөртөө өмчилж авсан нэг л хэсэг нь байлаа. Алтан Орд, Ил Хаад, Чагадайн улс зэрэг нь бүгд Хубилайг хүлээн зөвшөөрдөг, татвар өргөл барьцаа өгөх буюу хураалгадаг байв. Хубилай үнэн хэрэгтээ Номхон далайгаас Адриатын тэнгис хүртлэх уудам дэлхийг захирч байсан хамгийн дээд эзэн нь байлаа. Үүнээс болоод Хятад улсын хил хязгаар Адриатын тэнгис хүртэл үргэлжилж байсан гэж хэн ч хэлдэггүй, тэгэж боддог ч үгүй. Өвлөх, залгамжлах логикийн нөгөө тал энэ байна

СОЛОМОН ХААНЫ БӨГЖ

Томоохон эрдэмтэн өөрийн шинэ нээлтийнхээ тухай өргөн олонд зориулан сонирхолтой, тун энгийн хэлбэрээр өөрөө тайлбарласан маш алдартай цөөн хэдэн зохиол бий. Стивэн Хокингийн “Цагийн тухай товч түүх”, Карл Саганы “Сансар”, Жэймс Ватсоны “Хос эрчлээс”, Мичио Какугийн "Квантын талбайн онол: Орчин үеийн танилцуулга", Паабогийн “Неандэртал хүн” гэх мэт. Энэ жагсаалтад Конрад Лорэнцийн “Соломон хааны бөгж” ба “Хүн нөхрөө үргэлж олдог” бас багтана.

Хуурамч өвчинд зориулсан хуурамч витамин

Хурц дутмагшилын тохиолдлуудад, эсвэл хэвтэрт орсон хүмүүст хэрэглэх Д витамины амчилгээнээс бусад тохиолдолд бид энэ хуурамч өвчний “эмчилгээнээс” хол явж, оронд нь амьдралын эрүүл хэв маягийг дагаж, агаар нар салхинд илүү байж, мөнгөө дэмий юманд үрэхийн оронд баялаг, эрүүл хоол хүнс хэрэглэж дадах хэрэгтэй

СССР ӨГСӨН, СССР НЬ БУЦААЖ ТАТСАН

Монголын шинээр бүрэлдсэн төр, Засгийн газраас Цэдэнбалыг хавчиж, элдвээр муу хэлж, гадуурахсан явдал байгаагүй. Эхнэрийнх нь шаардлагаар Монголын банкинд хадгалагдаж байсан нэг сая 300 мянган төгрөгийг нь өөр рүү нь бүгдийг нь шилжүүлсэн байдаг. Тэр хоёрыг Улаанбаатарт ирэхэд нь сууж байсан байрыг нь лацдаад бүрэн бүтнээр нь хадгалж байжээ. Тэд эндээс өөрсөддөө хэрэгтэй гэснийгээ авч ачаад Москва руу явуулсан. Москва дахь бариулж дууссан барилгыг нь хураагаагүй, угаасаа тэр нь төрийн өмч байсан учир зарж борлуулсан. Тэгээд ч тэднийх уг байшинд орж сууж амжаагүй байсан юм билээ.

Санжаа

Санжаагийн бие муудаад эмнэлэгт хүргэгджээ. Тархинд нь цус харваад ухаангүй болчихсон юм. Түүнийг сэхээнд хэвтүүлсэн эхний өдөр ухаан орсонгүй. Харин маргааш нь ухаан орж эмч сувилагчтай ярихтайгаа болжээ. Гэхдээ хамаг бие, нүүр, гар, толгой нь учир нь олдохгүй олон аппараттай гуурс, утсаар холбоотой.
#нийгэм #нийтлэл

Монголын эрчим хүчний нөөц

Дэлхийд салхины гурван том урсгал байдгийн нэг нь Монголын говиор дайрдаг. Технологийн дэвшлийн буянгаар ганц салхин сэнс 8 мегаватт эрчим хүч гаргадаг бололцоо буй боллоо. Гэтэл аймгийн төв дундачаар 4 мега хэрэглэдэг.Монголоор дайрч буй салхи 8 терраватт, нар нь 5 терраватт эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой гэнэ. Өнөөгийн Хятад улсын хэрэглээ үүнтэй харьцуулахад ердөө нэг терраватт шүү дээ.