Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Алтан гурвалжин

Өнөөдөр Монголын өнцөг булан бүрээс энэ гурвалжин руу шилжих хөдөлгөөн хийгдэж байгаа нь нууц биш. Явган нүцгэн, машинтай морьтой, малтай гэртэйгээ, Увсаас, Архангайгаас, Завханаас... Хэрэв зохиомлоор буй болгосон мөнөөх гурван зуу гаран сумдаа барьж байх гэж гаргаж байгаа их хөрөнгөө энэ гурвалжин руу хандуулуулбал Дархан, Эрдэнэтийг хэд дахин томруулан тэлж болохсон. Нэг талаас хүмүүсийн амьдралын чанар дээшлэнэ. Хүүхэд сургуульд, хүмүүс эмнэлэгт илүү ойр болно. Чанарын дээшлэлтийг хэн ч маргахгүй биз. Илүү соёл урлагт дөт болно. Хүнийг заавал алслагдсан суманд хүчээр зовоож байх хэрэг хэн хэндээ бийсэн бил үү! Нөгөө талаас улсын зарлага хамаагүй багасна. Сумын төв дээр сурч байгаа хүүхдийн өртөг хотынхоос хэд дахин илүү байна. Сумын төвд нэг айлд очиж буй цахилгааны өртгийг том хотынхтой зүйрлэх арга бий юу? Зам харгуй, тээврийн зардлаа бодолцвол толгой эргэж гүйцэх байх.

Бид тогтолцоогоо нураагаад эхэллээ

Баянголын гэх Эрдэнэ намайг шүүхэд өгчээ. Өөрийнх нь нэр төрийг гутаасан учир тэрийгээ сэргээлүүлж надаар уучлал гуйлгуулах гэнэ. Баянгол дүүргийн шүүхэд дуудсан ёсоор очиж шүүхийн туслагчтай нь уулзлаа. “Наадхаа хэрэгсэхгүй болгочихоо.
#улстөр #нийтлэл

ЧИНГИС ХААНЫ НУТГААР

Богино аяллаар үзсэн харсан сонссоноо ямар ч засваргүйгээр буулгав. Чингис ба Хэнтий сэдвээр тодорхой мэдлэг байхгүй учир хэний ч ярьсан тайлбарласантай маргахгүй.

ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОЙН АВИР

Гагцхүү нэг хүний төлөө л ажилладаг, энэ нь тэр хүнд нь их таалагддаг гэсэн хатуу үнэмшилтэй энэ хүнийг “Путингүй бол Орос үгүй, Путин байхад Орос байсаар байна”, “1991 онд бид Путин шиг удирдагчтай байсан бол СССР задрахгүй байлаа” гэх мэтийн марзан афоризмаар нь орчин үеийн дэлхийн улс төр таньдаг. Хөдөө аж ахуйн механикч энэхүү маанагдуу хөдөөний болхи эрийг ингэтлээ Оросын төрийн голлох хүний нэг болтлоо өсөн торнино гэж Оросын сэхээтнүүд даанч таамаглаагүй.

Баабар: Алт гаргах гэмт хэргийн сүлжээ бол УИХ-ын бүтээл

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд та одоо хамгийн ихээр анхаарч байгаа байх. Энэ тухай ярилцлагаа эхлэх үү?
#улстөр #нийтлэл

Айдас

Бяцхан хүү Сайнбаяр багшаасаа айна. Хичээлээсээ биш багшаасаа. Баяр ёслол тэмдэглэх, анги засах, нийтийн арга хэмжээ гээд багш нь хүүхдүүдээс байнга мөнгө нэхнэ. Хүүд ийм мөнгө байхгүй. Ээжид нь ч байхгүй. Багш хүүг энэ хэргээр байнга дарамтлана. Сайнбаяр их айдастай яваа.
#нийгэм #нийтлэл