Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

МОНГОЛ ХЭЛЭНД НЭВТЭРСЭН ЗЭЭЛДМЭЛ ҮГС

Өдгөө хэрэглэж байгаа үгсийн гарвал, хаанаас зээлдэн авсныг сонирхоход, хамгийн олон нь латин гарвалтай мянга орчим үг байна. Цааш нь герег, англи, франц, хятад, түрэг, төвд гарвалтай тус бүр 500 үгс, орос, герман, санскрит угшилтай тус бүр 200, манж, араб, перс гарвалтай тус бүр ойролцоогоор 100 үгс тэмдэглэгджээ. Түрэг угшилтай үгс нэн дээр үед зэрэгцээ болон хамтран амтдарч байх үед нэвтэрсэн байж таарна. Уйгар, согд, перс үгнүүд дундад зууны үетэй холбоотой байх. Төвд үгс шарын шашин нэвтэрснээр, мөн олон санскрит үгс төвдөөр дамжиж ирсэн байж таарна. Мянганы турш хөршлөн амьдарч байсны хувьд хятад гарвалтай үгс бараг мянга хүрч магадгүй ч, өнөөгийн бидний ойлгох хүрээнд 500 орчим л байна.

Марк цуглуулагчид ба улс төр

Шуудангийн марк анх 1840 онд Англид хэвлэгджээ. Энэ нь мэдээлэл дамжуулах түүхэн процесст гарсан том дэвшил.
#нийгэм #нийтлэл

Азийн цагаан дагина?

1944 онд Америкийн дэд ерөнхийлөгч Вэльс Улаанбаатарт иржээ.
#нийгэм #нийтлэл

АФГАНИСТАН

Иргэншиж, технологижиж, даяаршиж буй өнөөгийн дэлхий Афганистаныг “өөрөө мэдэг” гээд зөнд нь хаяж хэрхэвч болохгүй. Энэ нь нийт хүн төрөлхтөнд аюултай. Фанат эх оронч энэ ард түмнийг нийгэмшүүлж, иргэншүүлж өнөөгийн ертөнцийн дэг жаягийг ойлгуулна гэдэг ч амар хэрэг биш, үүнд хэдэн үе хэрэгтэй. Чингисийн удмынханд, эсвэл вандал, герман, сарматуудад, эсвэл иргэншсэн Цинь Ши Хуандийд хүний эрх, эрх чөлөө, ардчилсан дэг ёсны тухай ярьж ойлгуулж болох байсан уу? Өнөөгийн иргэншсэн дэлхий бол хүн төрөлхтний хэдэн мянган жилийн үйл явцын үр жимс юм. Энэ процессоос хоцорч, эх орноо түрэмгийлэгчдээс хамгаалсаар байгаад соёлжих зав гараагүй тэднийг буруутгах аргагүй. Гэвч нийт хүн төрөлхтөн өөрийн аюулгүй байдлын үүднээс тэднийг хяналтадаа байлгахаас бас өөр алга.

Шашныг өмөөрхүй

“Шашин гэж юу вэ?” гэхээр бүхнээр хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн тодорхойлолт үгүй юм билээ. Олон хүний хувьд шашин нь итгэл үнэмшлийн зохион байгуулалттай систем, зан үйл.
#нийгэм #нийтлэл

Зөвхөн нарыг хэвээр үлдээх Октябрь

Октябрийн 100 жилийн ой болж байна. 1917 оны октябрь сарын үйл явдлыг өдөөгчид нь үүнийг өөрснөө “Октябрийн эргэлт” гэдэг байгаад 1927 оноос “Октябрийн хувьсгал” гэж албан ёсоор нэршүүлэх болсон юм.