Оросын түүхч Е.Трифоновын хориод жилийн өмнө бичсэн энэ баримтат түүхэн өгүүллийг өнөөдөр уншихад нэн сонин. 130 сая хүн амтай хүчирхэг ЗХУ ердөө 2 сая 700 мянган хүнтэй дорой Финланд руу 1939 онд түрэмгийлэн дайтаад шившигтэйгээр ялагдаж байсан. Тэр тухай түүхийг энд архивын олон баримт түшиглэн өгүүлжээ. Өдгөө дэлхийн хоёр дахь хүчирхэг арми гэгддэг Орос өөрөөс нь салсан, харьцуулахад дорой Украинд түрэмгийлээд шившигээ хутгаж байгаа нь эмгэнэлтэй. Украин дахь Оросын түрэмгийлэл тэртээ 80 гаруй жилийн өмнөх хөөрхийлөлтэй шившигийнх нь хуулбар шиг?
Монголд гаднаас хөрөнгө оруулж дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бас нэг гарц байна. Ажиллах хүч нь салхи, нар. Дэлхийд салхины гурван том урсгал байдгийн нэг нь Монголын говиор дайрдаг. Технологийн дэвшлийн буянгаар ганц салхин сэнс 8 мегаватт эрчим хүч гаргадаг бололцоо буй боллоо. Гэтэл аймгийн төв дундачаар 4 мега хэрэглэдэг. Монголоор дайрч буй салхи 8 терраватт, нар нь 5 терраватт эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой гэнэ. Өнөөгийн Хятад улсын нийт хэрэглээ үүнтэй харьцуулахад ердөө нэг терраватт шүү дээ. "Эх орончид" зөвшөөрвөл ийм боломж байна.
Жүжигчин Сосорбарамыг гурван зуу шахам хүний нүдэн дээр алж орхилоо. Буудчихсан. Харин хэн алсныг ёстой бүү мэд. Икс түцийн хэдээс гарцаагүй, гэхдээ яг хэн нь гэдэг нь мэдэгдэггүй. Аглуу юу, Нарансолонго уу, Тэмүүжин үү, Төөгий юу, Онон уу, Онон гэхэд эрэгтэй нь үү, эмэгтэй нь үү? Сосорбарамыг үхчихээр энэ хэд цөмөөрөө баярлаж байгаа юм. Мөрдөн байцаагчид өчихдөө бүгд өөрсдийгөө Сог алах шалтгаантай байсан гэдэг байгаа.
Хүмүүс нэг талаас аль болох олон шударга бус юм олж харж бархирсныг нь шударгад тоолно. өөрөөр хэлбэл хамгийн цөөн нүд ухсан хэрээг бус, хамгийн чанга гуагласан хэрээг ариун жигүүртэн, огторгуйн гарьдаар үзнэ. Нөгөө талаас яаж олсон нь хамаагүй, олзноосоо хуваалцсан нэгэнд талархана. Хулгайчид хулгайн бараа байхаас биш, хэзээ ч хувийн баялаг байдаггүй. Ингээд өөрөөс нь хулгайлаад өөрт нь эргүүлээд шавхрууг нь хялайлгахад л шударгыг нь гайхна. Хоттой хониноос нь төхөөрчихөөд цувдайных нь шөлнөөс амсуулахад буянтай, булчинтайг нь шагширна.
Англи хэлийг нэг сая үгийн сантай гэж ярьдаг. Хэдэн жилийн өмнө дэлхийн түүхэнд хамгийн том хоёр хэлний толь бүтээжээ.
#нийгэм
#нийтлэл
Онцлоод байх юм үгүй дээ. УИХ-д 4 жил байхдаа цагт хавчигдаж байсныг эс тооцвол дураараа, ямар ч төлөвлөгөөгүй, тааваараа байдаг, тааваараа ч ажилладаг.
#чөлөөт цаг
#нийтлэл