Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

МОНГОЛ ДЕЛО (9)

Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртлэх түүхийг дараагийн дугааруудад хэлхэе.

СЭТГЭХҮЙН ХӨХ ТОЛБО

Мэдээлэл авах үндсэн арга нь ам дамжсан яриа учраас монголчууд хэдэн мянганы турш сэтгэлгээний хувьд тас хар, цав цагаан хоёрын хооронд л амьдарч иржээ. Ертөнцийн сайн юмны цуглуулга болсон домогт баатар, муу муухайн үүр овоохой болсон муу баатар хоёрыг л танина уу гэхээс завсрын чанар, хүн, шинжийг хүлээж авдаггүй, чадвар ч мөхөс. Үе дамжсан домог нь ч тийм, эргэн тойрныхоо тухай авсан мэдээллээ ч ийм л хэлбэрт оруулан дүрсэлдэг. Ийм сэтгэлгээ нь “дайсны” дүр хийгээд үйлдлийн тухай хийсвэр зураглалыг дор нь үйлдэн, түүндээ хөдөлгөөнгүй дүгнэлт өгөх чадвартай. Ийм сэтгэлгээтэй нийгмийг аль ч хэлбэрээр жолоодоход харьцангуй хялбар байдаг бололтой. Эсэргүүцсэн, дэмжсэн зүйлээ цуу болгон дамжуулж сэтгэлзүйн бэлтгэлд оруулдаг аргыг лам нар эртнээс хэрэглэдэг байжээ. Шүүмжлэлгүй хүлээн авч, сэтгэлдээ тас хар ба цав цагаан баатрын дүрслэмж хийн хэлбэршүүлдэг сэтгэлгээ иймэрхүү бодлогын амархан олз болно.

Шинжлэх ухааныг өмөөрөхүй

Юмс үзэгдлийг судлах болон эдгээрийн хоорон дахь холбоосыг тогтоон олж авах мэдлэгийн олонлогийг шинжлэх ухаан гэнэ.
#нийгэм #нийтлэл

УРЛАГИЙН БҮТЭЭЛИЙН ЦУГЛУУЛГЫН ДАВТАГДАШГҮЙ ҮНЭ ЦЭН

Нүүдэлчид нэн эртнээс урлагийн онцгой нүдтэй байжээ. Эртний булш бунхнаас олдсон эд өлгийн зүйлийн ур хийц нэн адтай. Уран зургийн ангиллаар “амьтны стиль” гэх нэршилтэй төрөл зүйл маш алдартай. Тэнд зурагдсан, сийлсэн, мод төмрөөр уралсан буга чоно үхэр мал, янгир, шувуу зэрэг нь үнэхээр шүтмээр. Орчин үеийн модерн урлагийн төрөлд ч багтааж болмоор сэтгэлгээ, уран хийц, хийсвэрлэл зэрэг нь гайхамшигтай. Ноён уулаас олдсон шилээвэр бүтээлүүдийн тасархай нь Монголын мүзэйд үлдсэн, гол үзмэрүүд Эрмитажид хадгалагдаж байгаа.

Шинжлэх ухааныг өмөөрөхүй

“Шинжлэх ухааныг өмөөрөхүй” өгүүллийн дараагийн хэсгийг нийтэлж байна.
#нийгэм #нийтлэл

Монголын нэн шинэ түүхийн цагаан толбууд

Бидэнд хамгийн ойр дөт түүх бол өнгөрсөн зуун жилийн үйл явдал. Олон тохиолдол явдлын гэрч нарын зарим нь одоо ч амьд сэрүүн байсаар. Гэвч энэхүү саяхны үйл явдлын факт баримт, үнэлэлт дүгнэлт өдгөө тодорхой бус байсаар. Тавиад оны эхээр Зөвлөлт Монголын академиуд хамтран “БНМАУ-ын түүх” хэмээх бүтээл туурвисан.
#нийгэм #нийтлэл