Манай ерөнхий сайд бусад сайд нараа дагуулаад Япон орныг зорилоо. Төөрчих вий дээ хөөе! гэж сайхан сэтгэлт монголчууд уулга алдаж байна. За зүгээр дээ цаадуул нь яс улсууд арай ч төөрүүлчкү байлгүй гэж учир гадарлах нь тайвшруулсаар хоёр өдрийг ардаа хийлээ.
#эдийн засаг
#нийтлэл
Маргааш болох октябрийн баярын мэнд. Намын зэвэргэн өдрүүд солигдож, улстөрийн тэргэнцэр харжга яржга санжиганасаар боржуур даван харайгаад буулаа. Одоо шалбаагаа туучаад цаана нь гарчуул дараагийн ерөнхий сайдаа сайхан муулы. Сэдэвтэй болох нь байна шүү дээ. Харин сая юу юу болоод өнгөрчив.
#улстөр
#нийтлэл
Сураг тавих нь ээ, дал мал гэсэн тоо дуулдаад байхаар нь би ухвар мөчид хүн тул манай ерөнхий сайд оюутны далыг өгүүлж хайрла гэж мөргөхөөр явсан гэж бодов. Гэтэл нэг балай коонтрын донтон юу гэсэн гээ, “манай ерөнхий сайд дайснаа далаар нь шархдуулаад ууланд хориглолт хийгээд тулалдаж байгаа за” гэж омогдсийшд.
#улстөр
#нийтлэл
Хөлдөж үхэх нь ээ. Өглөө маадайгаад гарангуут орцны үүднээс л хацар ам шазайгаад явчиж байна. Гадаа хоносон хөөрхий машинууд гаслаж байна. Асах гэж эцсийн дусал цэнэгэндээ хүртэл амиа тавьж байна. Зарим нь асах ч гүй чимээгүй болж байх шиг байна чааваас.
#нийгэм
#нийтлэл
Ёооё толгой толгой. Өчигдрийн уусан Чингис архи өвтгөөд байгаан. Ам цангаад Хатантуул цэвэр ус баахан залгилаа. Ингэж байгаад гарч Хаан бууз иддийм билүү.
#нийгэм
#нийтлэл
Онгоцны сүйрлүүдийн тухай уншиж байлаа. Сүйрэл болгон баахан амь амьдралын тухай, аврах гэж хичээсэн нисэгчдийн тухай болохоор өрөвдөм байв. Эцсийн мөч хүртэл хөлгөө унагахгүй гэсэн нисэх багийнханы тэмцэл.
#эдийн засаг
#нийтлэл