Aanxaa

@aanxaa
256
нийтлэл
9,235,688
уншигдсан
6,960
сэтгэгдэл

Үзэн ядалт бол Үзэл бодол биш

Монгол бол орос хятадын дундах “буфэр” улс гэж бүгд мэддэг ч ихэнх нь цаанаа ямар утгатайг ойлгодоггүй, зүгээр л жийрэг болж, хавчуулагдсан улс юмаа гэж бодоод өнгөрдөг. Харин Украйны дайнаар энэ буфэр улс, буфэр бүс гэдэг ойлголт нь яг ямархуу юм бэ гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгуулав.

Монголд баатар төрөх боломжгүй: “Deal” Монгол

Монголын түүх бол өөрөө тэмцлийн түүх гэхээсээ янз бүр “deal”-үүдийн түүх. Нүүдэлчид асар прагматик, аль нь ашигтай аль нь ашиггүй вэ гэдгийг л тооцдог учир элдэв мухар сүсэг, хийсвэр үзэл баримтлал, үнэнч шударгуу зангаар маруухан. Тулаанд яаж ийгээд ялахаа л бодно, илт ялагдах тулаан таарвал амиа хорлож тэнэгтэхгүй, хамгийн ашигтай deal л хийнэ. Хятад, Солонгос, Япончууд шиг нэр төрийнхөө төлөө тэнэг юм шиг амиа хорлосон нэг ч монгол жанжин, удирдагч байдаггүй юм. Илт давуу дайсны өөдөөс тэнэг царайлж орилж дайрах солонгос киноны үзэгдэл нүүдэлчдэд хэзээ ч байгаагүй.

Эрдэнэс Таван Толгойн сэргэлт

Төрийн өмчийн компаниудаас анх удаа ЭТТ бонд гаргаж, эхний арилжаагаар нийт 964 аж ахуйн нэгж, 956 иргэнд 600 тэрбум гаруй төгрөгийн дүнтэй, төгрөг валютын хосолсон бонд гаргаж амжилттай борлуулсан нь саяхан. “Төрийн” гэдэг үгийг нэг талаараа “хөшүүн хойрго” гэсэн төсөөлөл дагадаг ч нөгөө талаас “найдвартай” гэсэн утга бас дагалддаг. Тиймээс ч хүмүүс ЭТТ бондыг найдвартай, эрсдэлгүй мөнгөө өсгөх арга гэж худалдаж авсаар, одоо хоёр дахь транчийн захиалга 08 дугаар сарын 16-25-ны өдрүүдэд явагдах бөгөөд энэ удаад 100 сая ам.доллар болон 285 тэрбум төгрөгийн бондыг олон нийтэд санал болгон арилжаалах ажээ.

ЕРӨНХИЙ САЙДЫН БНХАУ-Д ХИЙХ АЙЛЧЛАЛ ОНЦЛОГ

Гадаад бодлого нэн түрүүнд өөрийнхөө ашиг сонирхлыг тодорхойлох, дараа нь цаад талынхаа ашиг сонирхлыг мэдэх, улмаар хоёр талын ашиг сонирхол дээр огтлолцох цэгээ тогтоож, эцэст нь арга хэрэгслээ бүрдүүлэх ёстой.

Илжигний чихэнд алт хийсэн ч

Манай нэг багшийн хэлдгээр чихэндээ ус ч юм уу алт ч юм уу хийлгээд сэгсрээд зогсож байдаг илжиг гэж юу байхав, бүгд чихэвчтэй болсон гэдэг шиг ерөнхийдөө бүгд дөжирч дээ.

Өртөг ба үнэ

Ер нь бол өртөг ба үнэ хоорондоо зөрөхөөр л нийгмийн олон асуудал үүсч, авлига шударга бус цэцэглэж, тэнд нь улс төрч нар попорч тоглодог аж.