Хямрал туйлшрал ба нацизм комунизм
Аль нэг тал уруугаа туйлшрах л юм бол нацизм, эсвэл комунизм уруугаа явчихдаг. Нацизм, коммунизм, эвгеник хөдөлгөөн, дарангуйлал төрөн гарсан Герман, СССР, Итали, Испани, АНУ /1929 оны хямрал/ улс орнууд бүгдээрээ тухайн үедээ эдийн засаг нь хямарсан, инфляц нүүрлэсэн, хүмүүс нь уур бухимдалтай тийм үе нь таарсан байдаг юм. Манайд ч одоо яг тийм цаг үе явж байна, тал талдаа жаахан ул суурьтай ухаалаг байцгаах юмсан.
20-р зууны эхээр ДНК-ын молекулыг арайхан нээж амжаагүй байсан үе, ямартай ч гени гэж зүйл хүний өвчин, эмгэг, зарим зан чанар хүртэл тодорхойлдог гэдгийг эрдэмтэд нээв. Араас нь олон янзын оюунлаг дүгнэлтүүд дагалдаж бий болох нь жам. Жишээ нь тэр “гени” гэгчийг засаж сайжруулж чадвал өвчин эмгэг, алуурчин, хүчирхийлэгчийг хүртэл засаж чадах нь байна. Нөгөө талаараа муу генийг ч бас засаж, ядаж л муу генийг цааш түгээхгүй хязгаарлаж болох логик дүгнэлт урган гарна. Ингээд “евгеник” хөдөлгөөнүүд шинжлэх ухаан хөгжсөн улс орнуудад газар авав. Бид нар нацист германыг л яриад байхаас биш АНУ-д Германаас ч өмнө хүчтэй хөгжиж, газар авсан хөдөлгөөн аж. 1907-1963 он хүртэл АНУ-д ихэнх муж нь “евгеник хууль” батлаж, сэтгэцийн өвчтэй, IQ сул дорой г.м. “таагүй генитэй” 60 мянган хүнийг хүчээр үргүй болгох мэс ажилбар хийгдсэн стат бий. Муу генитэй хүмүүсийг тусгаарлах, эмчлэх, мэс ажилбар хийхийн тулд их мөнгө цаас гарна. Рокфеллерийн сан, Карнеги институт, төмөр замын том группүүд нь үүнийг ивээн тэтгэж байлаа. Энэ тухай Холливудын олигтой ганц кино байдаггүй нь харин сонирхолтой шүү. Мэдээж наци Герман евгеник хөдөлгөөнийг улам төгс хэлбэрт оруулж цаашаа юу болсоныг бүгд мэднэ, магадгүй нацизм хэмээх хар тамга дарж евгеник хөдөлгөөнийг дэлхий даяар жигшээгээгүй бол цаашаа юу болох байсныг хэн мэдлээ. Одоо л бид муухайг нь мэдчихсэнээс биш эхэндээ эвгеник хөдөлгөөний зорилго, уриа маш зөв логиктой сонсогдоно. Төрөлхийн гажигтай 3 хүртэлх насны хүүхдийг эцэг эхийнх нь зөвшөөрлөөр эвтанизд оруулж унтуулах хууль нацист Германд гарав. Пиарын аппарат сайн ажиллаж олон нийт нь ч ер нь зөв гэж ойлгоно, анхны эцэг эхчүүд өөрсдөө Адолф Хитлерт ийм хүсэлт тавьсан байдаг. Тэгээд цаашлаад 3 насны босго нь 8 нас, 15 нас, сүүлдээ насанд хүргэчид гээд шат дараалаад нэмэгдээд явна. Цаазын ял гэдэг өнгөц харахад тийм ч сүртэй ялгаагүй мөртлөө цаанаа нэлээд том утга учиртай зүйл. Сэтгэцийн өвчтэй, төрөлхийн гажигтай хүмүүсийг “Тэд бидэн шиг сэтгэж бодож сэтгэхгүй тул” гэдэг үндэслэлээр эхлээд тусгаарлана, тэгээд устгана. Дараа нь “Тэд бидэн шиг бодож сэтгэхгүй тул” гэдэг логик үндэслэлээр өөр үндэстнүүдийг, жүүдийг устгана. Герман даяар гажигтай хүмүүсийг өрөвдүүлж жигшээсэн, “энэ муу зайлуул ингэж байхаар үхчихвэл дээр дээ” гэсэн эмоци төрүүлэхээр кино уран бүтээлүүд театрыг дүүргэнэ, мэдээж гоё сайхан төгс генитэй хүмүүсийн баатарлаг бүтээлч амьдралыг ч шагшин магтсан кино дагалдаж таарна, эцсийн эцэст бүгд шинжлэх ухааны үндэслэлтэй шүү дээ! Шинжлэх ухааныг буруу зөрүү, пропоганда маягаар тайлбарлах улсууд сүлжээний бизнес шиг олноороо төрнө. Мэдээж энэ нь зарим хүнд огт таалагдахгүй. Нацист Германд хүнийг төрөлхийн сайн муугаар нь ялгаж “засаж янзлаж” байх зуур яг эсрэгцээд Комунист СССР-т үүнийг жигшиж яг эсрэг номлол гарч ирнэ. Комунистуудынхаар бол хүний бие эрхтэнийг нь хувьд биш, төлөвшил хүмүүжлийг нь “засаж янзлаж” болно. Тэр төлөвшил хүмүүжил нь Фридрих Энгельс, Карл Марксын сургааль, Лениний номлол г.м. байж таарна, Маогийн жижиг улаан ном ч юмуу. Коммунизын мөн чанар нь уг нь сонсоход бас л их зөвтгөлтэй, бүгдээрээ нийтээрээ нэгнээ хайрлаж, ухамсартай, эн тэнцүүхэн хуваалцаж, нэгнээ шулж мөлжихгүй, баян ядуугүй тэгшхэн сайхан амьдарцгаая.. гэсэн л үзэл санаа. Хүн бүрийн сэтгэлд л нацист, комунист туйлширсан бодол өнгөц нуугддаг. “Гудамжны архичин, тэнэмэл гаруудыг устгачих юмсан” эсвэл нийтээрээ “баячуудын хөрөнгийг хувааж аваад ядуустаа тараачих юмсан” гэсэн бодол хүн бүрт л төрдөг. Энэ бол өнгөцхөн бодол нь. Бүр цаашлаад “Манай монгол гени лаг учир бид мундаг даа..” эсвэл “Боловсрол чухал биш эх оронч өв тэгш хүмүүжил чухал” гэсэн арай IQ өндөр бодлууд ч бүгдэд төрдөг.
Байгалийн хууль арай давамгайлж үзэхийг барууны үзэл, нийгмийн хууль ёс суртахуун нь арай давамгайлахыг зүүний үзэл гэнэ. Хүн угийн ийм амьтан түүнд нь таруулж ийм бодлого гаргах ёстой гэдэг нь барууны, консерватив. Хүн угийн нийгмийн амьтан, бид илүү гоё байж чадна гэдэг нь зүүний, прогресив үзэл. Баруун нь туйлшрахаараа нацизм, зүүн нь туйлшрахаараа комунизм болно. Маш товчхондоо шүү, аягүй бол баруун зүүн үзэлтнүүд нь хэрүүл хийгээд ороод ирэх вий. Нацизм, комунизм хоёулаа л зүүнтэн үзэл, битгий баруун үзлийг муухай хэлээд бай гээд зарим нь хэлэх байхаа, гэхдээ энэ зүгээр нэг фээсбүүк постоор чадлаараа товчхон ойлголт өгөх гэснээс биш улс төрийн артикл биш юмаа, соорий.
“Эхлээд тэднийг баривчилж байхад би чимээгүй байлаа, дараа нь жүүдүүдийг баривчлахад би бас л чимээгүй байлаа, сүүлд намайг баривчлахад хэн ч намайг өмөөрсөнгүй..”, эсвэл “Тэмцэж чаддаггүй ард түмэн мөхдөг жамтай” бла бла хоцрогдсон мангардуу онч үгсээр цөсөө хөөргөхөөс өмнө жаахан учиртай бодож сэтгэмээр ч юм шиг. Түүх яг л циклээрээ давтагтсаар буй. Эртний Египтэд нарны бурханд зориулж хэдэн мянган боолын амиар пирамидууд барьсан ч үнэндээ Фараонуудад л зориулсан байдаг. Дундад зуунд Ватикан христийн шашнаар дамжуулж хамаг эрх мэдэл, санхүү мөнгөний сүлжээг атгаж байлаа. Тал тал тийш шашин номлогч нарыг санхүүжүүлж илгээдэг нь одооныхоор бол пиарчид нь юмуу даа. Манайд ч бас 1937 онд хэдэн лам нарыг цааш харуулах гэсэндээ устгаагүй юм, 700 гаруй сүм хийд л хамаг санхүү мөнгө, боловсролын төвүүд байлаа. Мэдээж комунистуудын ярьдаг шиг лам нарын мөлжлөг, завхайрал, мунхруулга байсан л даа. Гэхдээ заримынх нь хувьд хамгийн гэгээлэг оюунлаг зүйл. Одоо улс төрийн намууд ч яг ижилхэн. Заримынх нь хувьд МАН-ын цагаан байрыг нураачихмаар л санагдаж байгаа, яг л 1937 онд комунистууд сүм хийдүүдийг нураачихмаар санагдаж байсан шиг. Ер нь юу бодитой, юу бодитой биш вэ гэдгийг сайн эргэцүүлэх хэрэгтэй, жишээ нь “шар феодаль” гэж хэллэг бодит биш, харин 700 сүм хийд, 30 мянган хүний амь бол нураахад арай л хайран, сайхан бодитой зүйлс. Улаанбаатар зочид буудлын өмнөх Лениний хөшөөг буулгах бол зөв, тэр угаасаа муухай хөшөө. Харин Зайсантолгой дээрхи СССР-ын дайчдын хөшөө, танктай хөшөө бол арай хамаагүй нураамж боломгүй ур хийцтэй, урлагийн бүтээл, түүхэн дурсгал шиг санагддаг юм. Аль нэг тал уруугаа туйлшрах л юм бол нацизм, эсвэл комунизм уруугаа явчихдаг. Нацизм, коммунизм, эвгеник хөдөлгөөн, дарангуйлал төрөн гарсан Герман, СССР, Итали, Испани, АНУ /1929 оны хямрал/ улс орнууд бүгдээрээ тухайн үедээ эдийн засаг нь хямарсан, инфляц нүүрлэсэн, хүмүүс нь уур бухимдалтай тийм үе нь таарсан байдаг юм. Манайд ч одоо яг тийм цаг үе явж байна, тал талдаа жаахан ул суурьтай ухаалаг байцгаах юмсан.