Ер нь Украйнд яагаад тэгтлээ эмзэг байна, яагаад заавал цэрэглэж дайрах болов? Мэдээж зүгээр зугаацах гэж сүлжээ байгуулаагүй, түүгээр мөнгө байнга урсаж байх ёстой, эхний хөрөнгө оруулалт дараагийн хөрөнгө оруулалтаа нөхөх ёстой. Жирийн бизнесээс ялгаатай нь улс төрч нарыг лоббидох, сүрдүүлэх баривчлах, цаашилбал хордуулах, хөнөөх, мөн хар пиар ажлуудад маш их мөнгө цацна. Украйныг оролдоод байдаг нь тийшээ маш их мөнгө зарчихсан, одоо ашгаа хүртэх гэсэн л ганц зорилготой.
Уг нь уухгүйгээр жолоо барих маш амархан. Гэхдээ амархан зүйлийг тогтмол биелүүлэх нь өөрөө тийм ч амар байдаггүй. Уг нь бол ганц удаагийн дадал зуршил, ганцхан удаагийн тэвчээр л хангалттай. Жилд 54 мянган жолооч согтуугаар баригддаг энэ тоо ядаж жилдээ 10-20 хувиар буурч эхэлбэл тэр ч бас гайхамшигтай зүйл. Нэг жолооч гайхамшигтай байж чадвал бүх нийтээрээ гайхамшигтай байж чадна гэсэн үг билээ.
Монголчууд хөгжиж чаддаггүй нь монголчууд тэнэгтээ юм биш шүү дээ. Улс төрч нар попроод байдаг нь улс төрч нар тэнэгтээ бүр ч биш. Монголчууд зүгээр л хүчээ буруу юманд үрээд байгаа хэрэг. Хамгийн тэнэг улстөрчтэй тулаад уулзахад хамгийн зэвүүн ухаантай потенциалтай нөхөр л байдаг юм.
Хамгийн их бухимдмаар, бүх зүйл тодорхойгүй байгаа нь нүүдэлчдийн хувьд “default settings”, харин хөл хорио бол нүүдэлчдийн хувьд тэвчимгүй зүйл. Нийтээрээ ковидоос гэхээсээ хөл хорионоос илүү айцгааж байна /яг үүнийг бичиж байхад +437 илрэв/.
Одоо ч эмнэлгийн мэргэжилтнүүд сайн дураараа ТББ үүсгэх хууль эрхзүйн боломж нээлттэй, мэргэжлийн олон холбоод ажилласаар байгаа. Эмч нарын цалин хангалттай, ажиллах нөхцөл хангамж сайтай, дэлхийн хөгжингүй орнуудад эмч нар, эмнэлгийн боловсон хүчин заавал бүх асуудлаа төрөөр шийдүүлэхгүй, өөрсдөө сайн дураар холбоо, ТББ зохион байгуулалтанд ордог жишиг уг нь бий ажээ.
Сүүлийн 34 жилийн хугацаанд хөгжөөгүй салбар