ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний дундах Монгол Улсад “Гуравдагч хөрш”-ийн оролцоотой дараа дараагийн хөрөнгө оруулалт орж ирэх дархлаа нь Оюу Толгой болсон юм. Улсаа үүрээд нүүж чадахгүйгээс мөнхийн хоёр хөршөөсөө мөнхийн хамааралтай бидэнд улс төрийн болон нийгмээс ирэх ил болон далд нөлөө, аль нэгнээс нь дэглэлттэй эсэргүүцэл их.
Монгол Улс дотоодын улс төрөөс үл хамаарахгүйгээр "Тогтвортой байдал" гэсэн тунхаг биш бүр АМЛАЛТЫГ хөрөнгө оруулагчдад өгөх нь чухал, дараа дараагийн Оюу Толгой шиг мега төслүүдээ "Гуравдагч хөрш"-ийн хөдөлгөхөд нэмэртэй. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой, түүгээрээ дамжуулан дипломат өрөг дээр нэн шинэхэн ҮСРЭЛТ хийж эхэлсэн нь үнэн л юм бол шүү дээ. Юу үнэн энэ л үнэн!
Танк орж ирэх нь, баялгийг маань булааж авах гээд байна гэсэн суртал ухуулга явуулж байгаа нөхдүүдийн толгой руу чулуу шидэж хөөдөг болох хэрэгтэй.
Махны асуудал өөрөө маш олон дамжлагатай. Малчнаас Улаанбаатарын Толгойтод байгаа хэрэглэгчид хүрэхийн тулд 7-8 дамжлага байгаад байна. Ойрхонд нь ойролцоогоор тав. Дамжлага болгонд нэмэгддэг. Хэрвээ дамжлагыг багасгавал тэр хэрээрээ буурна. Гол нь хэрхэн бууруулж, Улаанбаатарын хэрэглэгчид хүргэх вэ? гэдэг нь эрх баригчдын санаа зовох асуудал.
Хууль хяналтынхан 2012 онд намайг явснаас хойш хүнээ байсан байна. Хүнээ алдсан байна. Т.Бадамжунай гэдэг хүн Ө.Энхтөрийг сар дагуулж, явж байж Цагдаагийн дарга болгосон. Мөрийтэй тоглодог. Энэ их хуйвалдааны цаад талд мөрийтэй тоглодог бүлэглэл бий.
Хотыг хөгжүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчин хэрэгтэй. Түүнийг хөрсөн дээр буулгах бодлого хэрэгтэй. Мөн баг хэрэгтэй. Өнөөдөр Д.Сумъяабазарт энэ бүхэн байна уу? гэвэл байна. Харин түүнд ганц л юм алга.