Тангараг өргөсөн даруйдаа шүүх, прокурор, АТГ-ын удирдлагын бүтэц рүү гар дүрдэг, өөрийн хүнийг тавих гэж зүтгүүлдэг өмнөх Ерөнхийлөгч нарынхаа үйлдлийг үргэлжлүүлэхгүйгээр бүрэн эрхийнхээ тэн хагасыг туулсан нь Ерөнхийлөгчид өгөх сайн үнэлгээ ч энэ удаагийн сонгуулийг зүгээр хараад суух хэмжээний сонирхол У.Хүрэлсүх шиг улстөрчид төрөхгүй нь хэн бүхэнд ойлгомжтой.
Сардаа биш юм гэхэд улиралд, жилдээ нэг удаа Зөвлөлдөх санал асуулгыг явуулдаг жишиг тогтоох нь аливаа гажуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн, бодит арга зам болж үлдэнэ.
Ерөөсөө л хий хоосон тунхагийн шинжтэй цаасан дээр үлдэхээс өөрөөр бодит үр дүнд хүрэхгүйг энэ удаагийн хэлэлцүүлэг хангалттай харууллаа. Төрийн ордонд арав, зуу, магадгүй мянган хэлэлцүүлэг зохион байгуулсан ч тэд "Орилсоор" л байх нь.
Бодлого нь бэлэн байгаад дэмжлэг нь байвал үзээд алдахаас өөр сонголт үгүй. Нийслэлийн иргэн бүр хожих нь үнэн л юм бол Д.Сумъяабазар яг юу боловсруулж, төлөвлөчихөөд түүнийхээ араас ингэтлээ зүтгээд байгааг нь харах л ёстой.
Орж ирж байгаа бүтээгдэхүүний аюулгүй үзүүлэлтийн 80 хувьд нь хийдэг. Үлдсэн 20 хувьд нь шинжилгээ хийж чаддаггүй. Энэ хэмжээний монгол хүн эрсдэлд орж байна гэсэн үг. Аймгуудын сорилтын лаборатори гэхэд 20-25 хувийг үздэг. Үлдсэн 75 хувь нь эрсдэлтэй.
Монголын түүхэн хөгжлөөс харвал манай хувь заяаны асуудалд аль болох олон улс орон оролцох ёстой. Тэр нь “Гуравдагч хөрш”-ийн бодлого. Тиймээс энэ чиглэлд аль болох идэвхтэй ажиллах ёстой.