“Баруун бүсэд 100 МВт-ын хүчин чадалтай станц баръя” хэмээх үгийг “Макс”-ын ерөнхийлөгч Д.Ганбаатар амнаасаа зүгээр ч нэг унагаагүй байх. Хийе гэвэл хувийн хэвшилд хангалттай нөөц боломж, хөрөнгө оруулалт нь бий болсныг илтгэх бодитой байр суурь. Гол нь тэдэнд хоёрхон баталгаа хэрэгтэй. Нэг нь хууль эрх зүй, татварын таатай орчин, нөгөөх нь улс төрийн тогтвортой байдал. Ерөнхий сайд нь ч улс төрийн дэмжлэг үзүүлэхээ хэлсэн нь хувийн хэвшлийнхээ талд зогсож ажиллахаа мэдэгдсэнтэй агаар нэг.
Ний нуугүй хэлэхэд сайн, муу нийлж сав дүүрдэг. Хувь хүн нь муу, сайн байхыг үгүйсгэхгүй. Гол нь нам өөрөө жанжих шугамаа барих ёстой. Үзэл баримтлал, үнэт зүйлээ үргэлж дагах ёстой.
Засгийн газар танхимын зарчимтай. Ерөнхий сайдынхаа бодлогыг дэмжиж, дагаж, биелүүлэх ёстой. Үүнд ганцаарчилсан тоглолт гэдэг зүйл огт байхгүй.
Арга ядахдаа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Дорноговь аймагт өөрөө очиж, нөхцөл байдалтай танилцаж байсан нь 2013 он. Уг мэргэжил нь физикч, басчхүү их сургуулийн багш хүн явсан тэрбээр уран тойрсон асуудлаар бусдаасаа хавь илүү ойлголттой, сайн гадарлах нэгэн. Гэхдээ л Засгийн газрын тэргүүний хувиар Дорноговь аймагт ажилласан албан томилолтын үеэр өнөөх хоёр толгойтой тугал олдоогүй.
Үндэсний бодлогын хорооны хурлаар хүлээн зөвшөөрч, сонгосон намын дарга нь 2024 оны сонгууль хүртэл менежментээ хийж, хариуцлагаа үүрээд яваа. Энэ хүний стратеги, арга барилыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Харин тодорхой буюу орон нутгийн түвшинд арай өөрөөр ажиллах боломжтой. Нийслэлд АН ямар байх ёстой гэдгээ харуулах ёстой.
Улс орны болон улс төрийн амаргүй цаг үеийн цикл бүрд зөвшилцлийн ширээний тэргүүн эгнээнд суудаг, ард нь гардаг туршлагаараа С.Баярцогтын энд хүрэх улстөрч өнөөдөртөө АН-д алга. Парламентын, Бүлгийн түвшинд ч яг түүн шиг бүх асуудлаар мэтгэлцэж, ойлголцолд хүрч чадах нэгэн хомс, туршлага дутна.