Хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш ч "Намайг шоронгоос гарна гэхээр маш олон хүний зүрх нь зогсох учраас тэд айж байгаа" гэж Б.Ганхуяг зүгээр ч нэг хэлчихээгүй. Авлига, албан тушаалын гэмт хэргийн хамгийн том "уурхай" болсон нүүрсний асуудлаар зохион байгуулах "Нээлттэй сонсгол"-оос урьтаж шүүх танхимыг ашиглаж бусдадаа өгч буй боловсон сануулга. Бас намынхандаа, үеийнхэндээ, мөн "ах нар"-таа хандсан тунирхал, бас өширхөл нь. Албан тушаалтайгаа үлдэхийн тулд хэрэглэж асан өнөөх л "танил технологи"-оо ашигласан төдий.
Хэрвээ Төрийн ордны гурван давхараас чиглэл өгдөг байсан юм бол Х.Нямбаатар хотын дарга болоод явдаг нь яаж байгаа юм. Үнэхээр шударга ёсыг тогтоох итгэл үнэмшил нь байсан юм бол яагаад Хууль зүйн сайдын ажлыг хаяад явав. Нэг үе үнэхээр тэгдэг юм биш байгаа гэж боддог байсан уу? гэвэл тийм. Гэхдээ одоо итгэхээ больсон.
“Тавантолгой уурхайг Танд үлдээлээ” гээд нэг нөхөр том пи-ар хийсэн, өөртөө л үлдээчихсэн юм билээ шдээ. Өөрөө хамгийн том ажил авчихсан. Төрд авах гээд байдаг сонирхол нь өөрөө нөлөөлөх гэсэн зорилготой л байдаг юм.
Монголчууд худлаа эдийн засагтай, хиймэл орчинд амьдарч байна. Тэрний нэг тусгал нь эрчим хүчний салбар.
М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгасан дөрөв, улс төрөөс явуулсан гурав дахь жилийн өнгөн дээр түүнээс хамгийн их “харшил”-тай Т.Аюурсайхан АТГ-ын тогтоолтой яллагдагчаар татагдлаа. Ингэхэд Т.Аюурсайханы жинхэнэ төрх яг аль нь вэ? Тэр тэмцэгч үү? эсвэл зохион байгуулалттай гэмт хэргийн автор уу? Эсрэгээрээ “Ард түмний хайртай хүү” болтлоо өргөмжлөлийг хүртэх эрхтэй шударга нэгэн үү?.
Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогыг нь хоршуулж, нэг дор хариуцсан Зөвлөхийг тусгайлан томилсон тохиолдол өмнөх таван Ерөнхийлөгчийн үед байсангүй. Үндэсний аюулгүй байдал нь ч тэр, улс төрийн бодлого нь ч мөн адил тусдаа, салангид байдлаар явж ирсэн түүхтэй.