УЛСЫН ТЭРГҮҮНИЙ НАМЫН ҮҮРТ ЗОЧИЛСОН ТЭМДЭГЛЭЛ
Намын анхан шатны байгууллагын санхүү мөнгөний асуудлыг хянаж зохицуулж, бичиг баримтын бүрдлийг хийж байдаг нэгж нь намын хорооны Хяналтын хэсэг юм. Тус Хяналтын хэсгийн дарга Ц.Нямхүү гуай “Манай намын хороо анх байгуулагдахдаа ажлын цагаан дэвтрээс өөр хөрөнгөгүй л байлаа. Гэтэл 2020 оны жилийн эцсийн байдлаар 5.5 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 15 нэр төрлийн 2.3 сая төгрөгийн бага үнэтэй, түргэн элэгдэх эргэлтийн хөрөнгөтэй болсон” гэж танилцуулсан юм.
Шинэ он гарснаас хойш тун удаагүй байгаа ч нийслэлийнхний хөдөлгөөн илт нэмэгдэж, санаж бодсон, төлөвлөж баталсан ажлаа гүйцээхээр шамдацгааж эхэлжээ. “Монголын үнэн” сониноос 2022 оныг “Үүрийн жил” болгож зарласан. Он гарсаар намын хороод шинэ жилийнхээ ажлыг төлөвлөж, тэргүүлэгч, гишүүдээрээ хэлэлцүүлж буй энэ үед ажлаараа манлайлж байдаг анхан шатны нэгэн байгууллагыг зорилоо. Энэ бол нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны МАН-ын хороо юм. Тус дүүргийн нутаг дэвсгэр дэх “Натур” худалдааны төвийн гудамжинд байрлах гоёмсог шилэн барилгын гуравдугаар давхарт явж очиход 25 дугаар хорооны МАН-ын хорооны дарга Б.Төмөрбат биднийг угтан авлаа.
Уг намын хороог 2011 оны хоёрдугаар сард “136 дугаар үүр” нэртэйгээр байгуулж, анхны даргаар Б.Бямбарагчаа ажиллаж байсан бол Б.Төмөрбат 2013 оноос хойш энэхүү албыг амжилттай хашиж яваа юм байна. Ингэж хэлэхийн учир нь, тус намын хорооныхон 2015 онд “Дүүргийн шилдэг намын анхан шатны байгууллага”-ааршалгарсан бол 2019 онд “Улсын тэргүүний үүр”-ээр тодорсон нь тэдний ажлын амжилтын нэгээхэн хэсэг юм.
Аливаа улс төрийн нам, хүчний эрхэм зорилгын нэг нь олон нийт, сонгогчдын итгэлийг дааж, хууль тогтоох дээд байгууллага, засаглалын эрх мэдэлд олонх болох, байр сууриа бэхжүүлэх явдал байдаг. Тус дүүргийн МАН-ын хорооныхон 2020 онд болсон УИХ-ын сонгуульд 100 хувийн амжилт үзүүлсэн бөгөөд дүүргийн ИТХ-д МАН-ын нэр дэвшигчид олонх буюу 23 суудал авсан байна. Өнгөрсөн онд явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намын хорооны дөрвөн хэсгийн хороо 47.05 хувиар ялалт байгуулахад тодорхой үүрэгтэй ажиллажээ. Энэ тухайд 25 дугаар хорооны МАН-ын хорооны дарга Б.Төмөрбат санал бодлоо бидэнтэй хуваалцсан юм. “Бид цаашид улам хичээж,ирэх УИХ болон орон нутгийн сонгуульд ялалтаа бататгах ёстой. Үүний тулд МАН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүдээ түшиглэж, жирийн гишүүн, дэмжигчдээ татаж, НАШБ-ууд сайн ажиллах нь чухал. Манай намын хороо гэхэд одоо 240 гаруй гишүүн, дөрвөн үүртэй. Тэдгээр нийт гишүүний 60 шахамхувь нь ахмадууд байдаг. 25 хувь нь дундаж насныхан, үлдсэн нь 18-35 насны залуучууд юм. Гэтэл тэдний хүчийг сонгуулиас бусад үед төдий л ашиглахгүй, намын анхан дунд шатны ажилд татан оролцуулж чадахгүй байна” гэж Б.Төмөрбат дарга чин сэтгэлийн үгээ бидэнтэй харамгүй хуваалцаж байлаа.
Биднийг ийнхүү ярилцаж суух зуур намын хорооны идэвхтэн гишүүд, тэргүүлэгч, НАШБ-ын буюу үүрийн дарга нар цугларсан юм. Тухайлбал, намын хорооны дэд дарга Л.Лхагвахорлоо, тэргүүлэгч гишүүн Б.Түмэнжаргал, Ц.Пүрэвсүрэн, Хяналтын хэсгийн дарга Ц.Нямхүү, нэгдүгээр үүрийн дарга О.Мижиддорж, гуравдугаар үүрийн дарга Д.Одонцацрал, дөрөвдүгээр үүрийн дарга Д.Мөнхзул нар хүрэлцэн ирсэн байлаа. Тэд шинэ оны амар мэндээ мэдэлцсэний дараа ажилдаа шуурхайлан орж, намын хорооны тэргүүлэгчдийн хурлаа зарлан хуралдуулахаар товлож, бас бус ажил, түүний дотор намын гишүүдийн татвар, үүрүүдийн бүх гишүүдийн хурлын талаар ч ярилцаж амжлаа. Тус хорооны ашиглаж буй техник, тоног төхөөрөмж, сандал, ширээ тун боломжийн санагдсан бөгөөд энэ бүхнийг УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын хүчин зүтгэл, дэмжлэг туслалцааны үр дүн гэж намын хорооны ахмад гишүүд дуу нэгтэй өгүүлж байлаа. Мөн УИХ-ын сүүлчийн сонгуулиар иргэд итгэлээ өгч сонгосон гишүүд тун хангалтгүй ажиллаж, сонгогчидтойгоо уулзах, тусалж дэмжих эргэх холбоо муу байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм.Бас намын дэргэдэх эмэгтэйчүүд, залуучууд, оюутны байгууллагуудын үйл ажиллагаа сайн биш байгааг дурдаад “Бидэн шиг тэтгэвэртээ гарчихаагүй болохоор үндсэн ажлынхаа хажуугаар олон нийтийн ажлыг сайн дураараа хийх ч бас хэцүү л байдаг байх” хэмээн зөөллөх нь аргагүй ахмадуудын хайр энэрэл гэлтэй.
Б.Төмөрбат дарга бас нэг сонирхолтой түүхээс хуваалцсан юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар эдүгээгийн УИХ-ын дарга Г.Занданшатар ажиллаж байхад Хятадын коммунист намын Улс төрийн товчооны долоон гишүүний нэг, Тяньжин хотын дарга Хэ Хонжун намын анхны шатны байгууллагын ажилтай танилцах санал тавихад нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны МАН-ын хороог сонгож байсан гэнэ. Уг уулзалтын явцад тус дүүрэг, Тяньжин хотын хооронд харилцаа тогтоож, улмаар 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй баг тэнд ажиллаж туршлага судалж байжээ. Нэгэн цагт ийнхүү мандаж манлайлж явсан тус намын хорооны гишүүдийн санаа сэтгэлийг зовоож буй нэг томоохон асуудал нь байр болжээ. Учир нь, уг байрны сар бүрийн 800 мянган төгрөгийн түрээсийн төлбөрийг УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын санхүүжилтээр шийдэж байсан бол 2020 оны долдугаар сараас хойш өөрсдийн үйл ажиллагаа, гишүүдийн татвар зэргээр аргалсаар иржээ. Тиймээс юуны өмнө намын хорооны байрны асуудлыг түрээсийн төлбөр төлөх маягаар биш нэг мөсөн боломжийн барилгатай болгох санал хүсэлтэй байгаагаа тэд илэрхийлж байлаа.
НАШБ-ын санхүү мөнгөний асуудлыг хянаж зохицуулж, бичиг баримтын бүрдлийг хийж байдаг нэгж нь намын хорооны Хяналтын хэсэг юм. Тус Хяналтын хэсгийн дарга Ц.Нямхүү гуай “Манай намын хороо анх байгуулагдахдаа ажлын цагаан дэвтрээс өөр хөрөнгөгүй л байлаа. Гэтэл 2020 оны жилийн эцсийн байдлаар 5.5 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 15 нэр төрлийн 2.3 сая төгрөгийн бага үнэтэй, түргэн элэгдэх эргэлтийн хөрөнгөтэй болсон” гэж танилцуулсан юм. Тус хяналтын хэлтэс таван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нийслэлийн Хяналтын хорооноос өгсөн үүрэг даалгаврын дагуу ажиллаж, гишүүдийн татварын зарцуулалт зэрэгт хяналт тавьж, шалгаж цэгцэлдэг аж.
Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Ахмадын хороо болон намын хорооны нэгдүгээр үүрийн дарга О.Мижиддорж гуайтай хэсэг зуур ярилцлаа. Тэрбээр, “Бидний зорилт бол намын мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд тусалж дэмжих, дотоод зохион байгуулалтаа байнга сайжруулж, намын гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, цаашлаад дүүрэг, нийслэлийн шилдэг НАШБ болоход чиглэж байдаг. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд засаг захиргааны хуваарилалт, хаягжилт зэрэг учир дутагдалтай байдал сөргөөр нөлөөлдөг тал бий. Манай үүрийн нутаг дэвсгэрт гэхэд нэг байр 2-3 хороонд харьяалагдчихсан байдаг. Үүнийг нэг мөр цэгцэлчихвэл ажилд илүү дөхөм болно гэж бодох юм” хэмээн санал бодлоо хуваалцаж байв.
Биднийг ийнхүү ярилцаж, намын хорооны ажил байдалтай танилцаж байх зуур намын зарим гишүүн татвараа төлөхөөр орж ирж байв. Тэдний нэг нь гуравдугаар үүрийн гишүүн Н.Намхайнямбуу байлаа. “Манай гишүүд боломж бололцоотой үедээ татвараа бөөнд нь өгчих ч юмуу сэтгэл санаагаа нийлүүлээд гадаад дотоод руу аялах, уул усанд гарах, амралт сувилалд явах зэргээр нэлээд идэвхтэй байж, тэр хэрээр намын хамт олон улам нягтарч, харилцан ойлголцдог юм. “Ковид-19”-өөс өмнө ийм байсан. Сүүлийн хоёр жил хөл хорионд орох, хязгаарлалт тогтоох зэргээс шалтгаалж ажил жаахан удааширсан. Гэхдээ л УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулиудад нам мааньамжилттай оролцоход бид хувь нэмрээ оруулсаар байна” гэж Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны МАН-ын хорооны дарга Б.Төмөрбат намынхаа хамт олноор бахархаж байсан юм.
Д.МӨНХЖАРГАЛ
Иргэн
Зочин
Редакцид дайх үг
irgen
Зочин
Зочин
Зочин
Хятадын коммунист нам гэж харлаа шд
onoch
Зочин
Зочин
Бааатар