Ө.Ганзориг: Дэлхийн эдийн засгийн форумд оролцох ньулс орноо сурталчилж,хөрөнгө оруулалт татах том боломж
Дэлхийн эдийн засгийн форум эхэлж байна. Жилд хоёр ч удаа чуулдаг уг форумд манай улстогтмол оролцдог. Тус форумын зорилго, үйл ажиллагааны талаар уншигчдад мэдээлэл өгөхөөр Дэлхийн эдийн засгийн форумын2016 оны залуу манлайлагч Ө.Ганзоригтой ярилцлаа.
Ө.Ганзориг: Дэлхийн эдийн засгийн форумд оролцох ньулс орноо сурталчилж,хөрөнгө оруулалт татах том боломж
-Дэлхийн эдийн засгийн форум болж байна.Юун түрүүнд энэ байгууллага хэзээ, ямар зорилготой байгуулагдсан юм бэ?
-Дэлхийн эдийн засгийн форумын үндсэн зорилго нь улс орнуудын хоорондын хамтын ажиллагаа болон хамтын ойлголцлыг бэхжүүлэх, улс орнуудын улс төрийнбодлого, олон улсын худалдаа, бизнесийн хамтын ажиллагаа, хоорондын уялдаа холбоог хангах ашгийн төлөө бус төрийн бус байгууллага. 1971 онд Швейцарын эдийн засагч, инженер Клаус Шваб гэж хүн санаачлан байгуулж, жил ирэх тусам хүрээ нь өргөжиж, үйл ажиллагаа нь тогтворжсон,дэлхийд хамгийн өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн төрийн бус байгууллага гэж ойлгож болно. Клаус Шваб одоо болтол энэ байгууллагаа удирдаад явж байгаа. Жилдээ хоёр удаа чуулдаг. Швейцарын Даост өвөл нь чуулж, зуны чуулганаа Хятадын Тяньжин, Дайланд ээлжилж хийдэг. Хятадад болдог зуны Даосыг “Шинэ аваргуудын уулзалт” гэж нэрлэдэг.
-Яагаад тэгж нэрлэдэг юм бол...
- Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг зэрэг том эдийн засагт анхаарлаа хандуулдаг. Эдийн засаг нь хурдтай өсөж байгаа тэдгээр улс орнуудыг “Шинэ аваргууд”гэж нэрлээд байгаа юм. Дэлхийн эдийн засаг, геополитикт сүүлийн 40-өөд жил нэлээд өөрчлөлт явж байна. Европ болон Америк төвтэй байсан эдийн засгийн динамикАзи руу их хэлбийж байна. Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг гээд эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч улсууд түүнийг дагасан Сингапур, Малайз, Тайланд, Филиппин зэрэгулс орнууд дэлхийн эдийн засагт жин дарж эхэлж байгаа учраас зуны Даосыг Хятад улсад хийж байгаа юм.
-Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр залуу манлайлагчийг зарладаг юм билээ. Монголоос бас нэлээд хэдэн хүн шалгарч байсан.Ямар шалгуураар сонгож, зарладаг юм бэ?
- Жил бүр залуу манлайлагчдыг шалгаруулж, зарладаг. Шалгуур нь улс орныхоо хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа, улсаа төлөөлөөд бусад улс орны удирдагчтай харилцаа холбоо үүсгэж,хамтын ажиллагааг хангах, олон улсын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд оролцох боломжтой гэсэн залуучуудыг шалгаруулдаг юм байна гэж ойлгож байгаа.
-Тэр залуу лидерүүдээ тухайн улс орон нь өөрсдөө санал болгодог юм уу?
-Өөрийгөө ч санал болгож болно. Аль нэг улсаас өөр улсын хүнийг санал болгож болно. Өмнө зарлагдсан залуу манлайлагч нь дараагийн хүнээ санал болгож болно. Мөн тухайн улсын Засгийн газар санал болгож болдог. Нэлээд өргөн хүрээнд шалгаруулалт хийдэг.
-Таныг хаанаас санал болгосон юм?
-Намайг хэн санал болгосныг би мэдэхгүй. Зарим тохиолдолд дэвшүүлсэн, санал болгосон хүнээ мэдэхгүй байх тохиолдол байдаг. Дэлхийн эдийн засгийн форумаас“Таныг 2016 оны залуу манлайлагч болголоо” гэсэн мэйл ирсэн, ингээд хурлууддаа уриад, хурлуудад орох эрхийг нь олгочихдог. Хэр идэвхтэй байгаагаас нь шалтгаалан тухайн хүний оролцоо нь хангагдаад явдаг. Би бол зун болдог форумд нь оролцоод л явж байгаа. Өвлийнхөд нь оролцоход нэлээд дараалал үүсдэг. Шалгуур ч өндөр. Өвөл, зуны форумын аль, алинд нь 2000 орчим хүн оролцдог.2025 оны форумд 1600 орчим бизнесийн төлөөлөл, 400 орчим төр болон иргэний байгууллагын төлөөлөл оролцоно гэсэн мэдээлэлбайсан.
-Нийтдээ 700 орчим хүн залуу манлайлагчаар зарлагдсан байдаг. Монголоос хэдэн хүн байдаг юм?
-Арваад хүн байдаг юм билээ. Монголоос С.Оюунанхны залуу манлайлагч болж байсан.Одоо Монгол Улсаас залуу манлайлагч Засгийн газрын хоёр гишүүн, УИХ-ын нэг гишүүн байна. Ч.Номин, Н.Учрал сайд нар, 2023 онд залуу лидерээр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нэрлэгдсэн. Даш.Зориг, Бямбасайхан, В.Ганзориг, Б.Болор-Эрдэнэ, Ч.Ганхуяг болон намайг оролцуулаад арваад хүн байна. Монгол Улс нэг хүнд ноогдох залуу манлайлагчийнхаа тоогоор дэлхийд номер нэг.
-Сонирхолтой юм. Ямар шалгуур хангасан байх ёстой вэ. Тухайн нэр дэвшигчийг судалж, санал хураалт явуулж сонгодог уу?
- Дэлхийн эдийн засгийн форум өөрөө судалж үздэг. Тухайн хүнийг нь.Яаж судалдаг үйл явцыг нь бол мэдэхгүй юм. Мэдээж зөв хүн байна уу, хэрэг төвөгт холбогдсон уу гээдсудалдаг байж таарна. Нөгөө талдаа энэ хүн улс орондоо ямар хувь нэмэр оруулдаг юм, манлайлж чаддаг юм уу, гэдгийг нь хардаг байж таараа. Гуравдугаарт нь мэдээж бусад улс орны хүмүүстэйхарилцаа холбоо үүсгэж явж чадах уу гэдгийг нь бас хардаг болов уу.
-Манай төр засгийн удирдлагуудаас ч жил бүр форумд оролцдог. Оролцохдоо цаад талын урилгаар явдаг уу, гишүүн байгууллагад нь оролцох эрх нээлттэй байдагюм уу?
-Залуу удирдагчдын форумд бол“Энэ удаагийн чуулганд оролцъё” гэжөөрөө хүсэлтээ тавиад, эсвэл намайг урьсан тохиолдолдбүрэлдэхүүнд орчхож байгаа юм. Улс орнуудын Засгийн газруудын хувьд ч мөн адилДэлхийн эдийн засгийн форумаасурина, зарим нь өөрсдөөоролцмоор байна гээд хүсэлтээ тавина. Оролцохдоо зүгээр ажиглагчаар очоод,хурлуудад нь оролцож болно.Мөнуулзалтууд хийж,хоорондоо ярилцах боломж олдож байгаа юм. Дэлхийн эдийн засгийн форум чиньтайзан дээрээс чухал асуудалярихаар хязгаарлагдахгүй.Оролцож байгаа хүмүүс нь төр засгийн болоод бизнес, нийгмийн байгууллагын төлөөллүүд. Иймтөлөөлөл байгаа учраасуулзаж ярилцах,хамтын ажиллагаа эхлүүлэх боломж байдаг. Тусгай апликэшн дээр оролцогсдыннэрс, танилцуулга байдаг бөгөөд тэндээсуулзах хүнээ сонгож болно. Жишээ нь би бизнесийнхэнтэй,заримдаа боловсролын реформын чиглэлийн хүмүүстэй уулздаг. Онлайн танилцуулгаас хараад хоорондоо мессеж бичиж болдог. Ингээд хүсэлтээ гаргаад, сонирхсон салбарын хүнтэйгээ уулзаж хамтын ажиллагаа ярих, мэдээлэл солилцоход нээлттэй.
-Дэлхийн эдийн засгийн форумын партнер компаниуд гэж байдаг гэсэн?
-Тийм. Дэлхийн эдийн засгийн форумын үйл ажиллагааг дэмждэг корпорацууд байдаг. Мөн олон нийтийн байгууллагууд, стратегийн түнш байгууллагууд байдаг.
-Энэ байгууллагад хувь хүн болон Засгийн газрууд гишүүнчлэлийн татвар төлдөг үү?
-Би татвар төлдөг. Тэр нь маш бага. Нийгмийн байгуулагын төлөөллүүд, Засгийн газрууд бол татвар төлдөггүй. Харин форумын үед шийдвэр гаргах эрх мэдэлтэй, өндөр мэдлэгтэй хүмүүс цугласан учраас тэд нарыг урьжарга хэмжээ зохион байгуулж болдог. Дэлхийн том мега корпорацууд тухайлбал Facebook, Голдман сакс, Huaweiчюм уу арга хэмжээ зохион байгуулахдаашимтгэлтөлдөг. Дэлхийн эдийн засгийн форум төрийн бус байгууллага учраас иймэрхүү шимтгэлээрээ санхүүжижбайгаа юм. Тухайн арга хэмжээнд ороход такс төлнө. Тухайлбал Монгол Улсаас “Монголын үдэш” гэж арга хэмжээ зохион байгуулж байсан. Ийм арга хэмжээ зохион байгуулах нь тэнд цугласан шийдвэр гаргах түвшний, нөлөө бүхий хоёр мянган хүнээс урьж оролцуулаад Монгол Улсын бодлогоо танилцуулж, даян дэлхийд ойлгуулах, хөрөнгө оруулалт татах ажил явуулж болно. Үүнд тодорхой хэмжээний зардал гарна л даа.
-Дэлхийн эдийн засгийн форум жил бүр өөр сэдвээр чуулдаг. Энэ удаагийн чуулган ямар онцлогтой байх бол. Ямар асуудлаар түлхүү ярилцах вэ?
- Энэ удаа таван үндсэн сэдвээр ярилцана. Хиймэл оюун ухаан гео-эдийн засаг, итгэлцэл, хүний нөөц, дэлхийн уур амьсгалгэсэнсэдэвтэй. Энэхүрээнд нэгдсэн нэг зааланд ороод нээлтээ хийнэ. Тэр нь нэг цаг л үргэлжилнэ. Таван гол сэдвийнхээ хүрээнд хорь,гучин салбар хурлууд болно. Энэ жилийн хувьд Ухаалаг эрин үе дэх хамтын ажиллагаа гэсэн гол сэдэвтэй. Ухаалаг эрин үе гэхээр хиймэл оюун ухаан, харилцаа холбооны өндөр технологи, сошиал медиа бүгд багтана.Өнөөдөр хүмүүсийн хэрэглэж байгаа технологи бүгд ухаалаг болж байна. Ухаалаг гэдэг нь дан ганц хиймэл оюун ухааныг хэлж байгаа юм биш. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэжДэлхийн эдийн засгийн форум маш том мэдэгдэл хийж байна. Энэ нь өөрөө дэлхийн эдийн засгийн сүүлийн бараг тав, зургаан жилийн гол сэдэв болж байгаа юм.Аж үйлдвэрийн нэг, хоёр, гуравдугаар хувьсгалын үед “Бид хувьсгал руу орлоо шүү” гэж хэн ч ярьж байгаагүй. Эдийн засгийн түүхчид 1750-иас 1850 онд аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал явжээ гэж дүгнэсэн. Дэлхийн эдийн засгийн форум байгаагийн ач холбогдол ньаж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал эхэллээ шүү гэж зарлаж байна. Ингэснээрээ дэлхийн улс орнууд, бизнесийн байгууллагуудад бэлдэх боломж олгож байна гэсэн үг. Юу болоод өнгөрөв гэжбодох биш, эхэлж зарлаж байгаа юм. 1970-аад оноос хойш Монгол Улс аж үйлдвэрийн хувьсгалыг мэдэхгүй өнгөрчихлөө л дөө.
1990-ээд оноос интернэт гээд юм боллоо. Бид ашиглаж чадсангүй. Энэний араас сошиал медиа гарлаа. Бид ашиглаж чадсангүй. Энэний дараа хиймэл оюун ухаан гэж гарлаа. Бид ашиглаж чадсангүй. Хиймэл оюун ухаан, сошиал медиа хоёрын голоор блокчэйн гээд гарлаа. Бид ашиглаж чадсангүй. Үүлэн технологи гэж гарлаа. Бид ашиглаж чадсангүй.Энэ асар том хувьсгал дэлхийд гарч байхад Монгол Улс огт ойлголтгүй, мэдэхгүй байж байгаад өнгөрчихөө. Энэ том шилжилт өөрчлөлтөөр ямар нэг улс орны хил,тээвэр,төмөр зам, автозам хэрэггүйгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж,дэлхий даяар зарах боломжолдож байхад бид энэ гуч гаруй жилийн хугацаанд төмөр зам, автозам, Хятад, Оросын татвар, тарифын хоригийг яаж давж дэлхийд гарах вэ гээд суусан. Өнөөдөр төмөр замаа яриад л сууж байна. Манайд бодлого нь ч байсангүй. Стратеги нь ч байсангүй. Том корпорацууд маань хөлөө олох гэж байсаар байгаад өнөөдөр гуч гаруй жил өнгөрлөө.
-Бид энэ бүхнээс яагаад хоцроод байдаг юм бол, шалтгаан нь юу вэ?
-Бидэнд ерөөсөө даян дэлхийн хөгжлийг судалдаг институт гэж алга.Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэдэг юмыг Дэлхийн эдийн засгийн форумд хөндөөд явж байгаа. Манай төр засагдэлхийн эдийн засгийн форумд оролцох ёстой. Бизнесийн төлөөллүүд оролцох ёстой. Шинэ трендүүдийг бид харахгүй бол дотроогазрын наймаа, газрын лиценз булаалдаад л, дараа нь жаахан томроод уул уурхайн лиценз, төрийн тендер булаалдаад л 35 жилийн бизнесийн түүх бичигдлээ л дээ. Бид35 жилийн турш л аль нэг том улс юм уу, Азийн хөгжлийн банк биднийг хөгжүүлнэ, гадаадын зөвлөхүүд Монгол Улсыг хөгжүүлнэ гэж л явсаар ирлээ. Сүүлийндолоо, найман жил үүнийг төр засгийнхаа түвшинд ч тэр, бизнесийн түвшинд ч тэр ойлгоод “Монголчууд бид өөрсдөдөө найдаж, өөрсдөө стратегиа гаргажхөгжихгүй бол болохгүй юм байна” гэж харж эхэллээ.
-Форумаас ямар нэг баримт бичиг гардаг уу?
- Дэлхийн эдийн засгийн форум том ажлын албатай,үйл ажиллагаа нь тасралтгүй явж, том судалгаанууд хийж байна, тасралтгүй мэдээлэл авч байна, эндээс авч байгаа бүх мэдээлэл дээр үндэслээд л энэ зөвлөмж тайлангуудаа гаргаад байгаа юм. Жишээ нь Дэлхийн эдийн засгийн эрсдэлийн тайлан гэж гардаг. Миний хувьд даатгалын бизнес хийдэг учраас тэр надад нэлээд сонирхолтой. Тэндээс тухайн жилийн том эрсдэлүүдийг хөндөж гаргаж ирдэг.
-Монгол Улсын төр, засгийн тэргүүнүүд энэ форумд байнга оролцдог. Ингэж оролцоход тухайн улс оронд ямар үр дүн өгдөг вэ?
-Улс орны төр засгийн удирдлагадэлхийн бүх улс оронд айлчлал хийгээд явах боломжгүй. Тэгэхээр улс орнуудын удирдлагуудтай нэг дор уулзахаас гадна бизнесийн лидерүүд, шинжлэх ухаан, технологи, анагаах ухааны эрдэмтэд, олон нийтийн байгууллагын лидерүүдтэй уулзана. Улс орныг удирдана гэдэг чинь маш олон талтай үйл ажиллагаа шүү дээ. Тэр утгаараа өндөр ач холбогдолтой. Дээр нь улс орныхоо сурталчилгааг хийх боломжтой. Дэлхийн улс орнуудын бизнесийн томчуудад Монгол гэж ийм ардчилсан улс байна шүү гэж сурталчилж, эерэг ойлголт өгөхөөс гадна хөрөнгө оруулалт татах зэрэг боломж нээнэ. Тэнд хэлэлцэгдэж байгаа асуудалд концепц ярихаас илүүтэй шийдэл их ярьдаг. Тэгэхээр хорт хавдрыг эрт илрүүлэх цоо шинэ нээлтүүдэд нэг талд нь эрдэмтэн зогсчихсон, нөгөө талд нь биотехнологийн бизнесийн стартап компаниуд яриад зогсож байдаг. Тэнд манай Эрүүл мэндийн сайд очлоо гэхэд биотехнологи, анагаахын чиглэлийн хурлуудаар нь яваад шинжлэх ухааны цоо шинэ нээлтийн танилцуулгыг нүүр тулж сонсоодулс орондоо хэрэгжүүлэхийн тулд танилцаж, холбоо тогтоогоод,урьж авчирч болно. Тэгэхээр Дэлхийн эдийн засгийн форумд Засгийн газрын тэргүүнүүд зүгээр нэг юм ярьж, үг хэлчихээд буцдаг гэж ойлгож болохгүй. Дэлхий даяар явж байгаа шинжлэх ухааны шинэ ололт нээлт бизнесийн шинэ трэнд, хиймэл оюун ухааныг цаашид яаж хэрэглэх үү, крипто койныг яаж зохицуулчхав гээд бүх асуудлыг ярьдаг учраас тэндээс харилцаа холбоо үүсгээд Монгол Улсад зөвлөх үйлчилгээ аваад, эрдэмтдийг нь уриад авчирч болно шүү дээ.