Төмөр их талын архитектор
Одоо хүртэл Төмөр ноён яагаад буцсаныг хэн ч тайлбарлаж чаддаггүй юм. Орос орныг ялагдал хүлээж үзээгүй их ноён Төмөрийн их цэргээс юу аварсныг хэн ч хэлж чаддаггүй ээ.
“Төмөр их ноён” баримтат кино
Баримтат киног синхрон орчуулсан: Хайнзангийн Жамбалжамц
Төмөр /Тамерлан/ талын аугаа уран барилгачин, их талын их цэргийн жанжин, ноён.1395 онд их ноён, их жанжин Төмөрийн их цэрэг Оросын газар нутаг руу цөмрөн орлоо. Хилийн хот Елец эзлэн сүйрүүлж Оросын гүн рүү давшлахад бэлдэж байлаа. Москвагийн зүг ..... туршуул явуулж, ялагдал хүлээж байгаагүй харгис хэрцгийгээрээ алдартай Төмөрийн их цэрэг Оросын хотуудыг сүйрүүлэхэд бэлэн байлаа. Их ноён Төмөр /Тамерлан/ хонон өнжин бодол болж гэнэт өөр шийдвэр гарган Орос руу дайрхаа болин Оросын цэрэг дайчидтай дайн тулаанд оролгүйгээр буцах боллоо.
Нүүдлийн соёлын музейн захирал Куксин: Хэрэв Төмөр энд орж ирсэн бол Оросууд биднийг алга болсон ард түмнүүдийн нэгэн адил бич хэмээн Половчуудын нэгэн адил дурсан санах байлаа. Орос үндэстэн, Орос улс сүйрэх байсан юм.
Одоо хүртэл Төмөр ноён яагаад буцсаныг хэн ч тайлбарлаж чаддаггүй юм. Орос орныг ялагдал хүлээж үзээгүй их ноён Төмөрийн их цэргээс юу аварсныг хэн ч хэлж чаддаггүй ээ.
Их жанжин Төмөрийн үхлээс хойш зургаан зууны дараа Оросын алдарт дайн тулааны зураач Верищагин дундад Азиар аялал хийсэн юм. Уран зураачийн сонирхлыг аугаа суут байлдан дагуулагчийн дүр төрх татжээ. Самарканд хотод тэрээр аль эртний үеийн уран барилга, Төмөр их ноёны бунхныг сонирхон үзэж, уран зураачийн сонирхолтой зохицолдохгүй мэт зүйлсийгөвөрмөц хослолоор гайхуулан байгуулсаныг бахдан харж байлаа. Урлаг, уран сийлбэр, уран барилгын нарийн мэдрэмж түүнийг бахархал, гайхширалд оруулав. Гайхамшигт үзэсгэлэнт орд харш, сүм дуган Верищиганыг бишрүүлэв. Харгис хэрцгийлэл хүний толгойгоор пирамид хийн таашаал авдаг байсан зэрэг нь түүнийг балмагдууллаа.
Нүүдлийн соёлын музейн захирал Куксин: Европд 100 жил үргэлжилсэн дайн болж байлаа. Тэнд золиос болсон хүмүүсийн тоо төсөөлшгүй их байлаа. Дундад Азид хаадууд, эмир ноёдууд бие биенээ хайр найргүй устгаж байсан яг энэ аймшигт эрин, цаг үед манай баатар төрж амьдарч, тэмцэж, бүтээж байлаа. Төмөр буюу Тамерлан харгис догшин зуун түүний зан араншин, үйлдэл, үйлс бүхнийг тодохойлж бий болгосон. Хүний толгойгоор овоолон хийх нь Төмөрөөс ч өмнө байлаа. Түүхчдийн үзэж байгаагаар анхны хүний гавал толгойгоор уул овоо босгосон нь Герайтын эзэн, захирагч байсан. Тэрбээр Афганы нүүдэлчдийн толгойгоор овоо босгож байжээ. Учир нь Герайтын газар нутаг руу уулгалан дайрч, бусниулж, цөлмөж байсны хариуд ийм цээрлэл хийсэн байна. Дайснаа айлгах, сүрдүүлэх ийм харгис үйлдлүүд Дорнын олон эзэн хаадын арга байсан.
Доктор Басовская: Хүний гавал овоо, дайны апофеоз оргил, баяр ёслол, өргөмжлөл, дайны алдаршуулалт тэр шүүдээ. Энэ бол түүний жинхэнэ үнэн түүх юм. Түүний эзэмшил газар, Персийн нэгэн мужид бослого гарсны дараа Төмөр олон арван мянган хүний толгойгоор овоо босгохыг тушаасан гэнэ.
Тайлбарлагч: Тэр үеийн догшин харгис цагийн олон баатрууд өдгөө түүхнээ мартагдсан. Гэтэл ганцхан Тамерлан хочит Төмөр их жанжин, их ноён түүхэнд үлджээ. Их тэнгэрийн эзэн түүний харгислалын тухай домог хүмүүс зохиож байв. Төмөрийн эрх мэдэл, зарлиг, тааллаас өрнө, дорнын олон улс гүрний хувь тавилан хамаарч байлаа. Орос улс, Византын их гүрэн одоог хүртэл түүнийг ертөнцийг донсолгогч, байлдан дагуулагч эсвэл их эзэн ноён гэх аль эсвэл тамын элч, мангас гэх нь бий. Гэвч түүний түүхэн цар хүрээ, үйлс хэргийн хэмжээ нь, байлдан дагуулал нь эдгээр ядмаг тодорхойлолтуудын аль алинд ч багтахгүй аугаа их билээ.
Яруу найрагч, нийтлэлч Попов: Энэ бүх зүйлсийн талаар хүмүүнлэгийн, тив дэлхийн нийтлэг үзэл бодол бий л дээ. Энэ бүх нийтийг хамарсан харгислал бүхнийг харлуулж, сүүдэрлэдэг. Хүмүүс зөвхөн хар өнгөөр л буддаг эдгээр аугаа түүхэн нэрсийг Тамерлан Төмөр, Чингис хаан түүхэн үйл явдлыг, утга учрыг ойлгохыг огт хүсдэггүй. Тэр цаг үе, эрин цаг ямар байв гэдгийн талаар огт ойлгохыг ч хүсдэггүй Төмөр /Тамерлан/ их ноёныг зөвхөн цуст алуурчин, мангас гэж үздэг нь мэдлэг боловсролгүй бөгөөд шинжлэх ухаанч биш явдал юм.
Манай баримтат киноны баатар Төмөр Самарканд хотоос 130 км хол орших Шахрисабз/хуучны Карш буюу Харш гэх Монголчуудын амьдардаг хотод төржээ. Эрт дээр үеэс энэ газрыг ногоон хот гэдэг байжээ. Тэр үед олон эсгий гэр, шавар байшинтай элсэн цөлөөр бүслэгдсэн ногоон баян бүрд бүхий хот байжээ. Яг энэ газар ирээдүйн аугаа байлдан дагуулагч, их ноён төржээ. Түүхэн сурвалжид бичсэнээр түүний мэндэлсэн өдөр үнсэн өнгөтэй цагаан бороо орсон гэж тэмдэглэжээ. Жаалхүү цас шиг цагаан өнгөтэй гартаа цусан нөж атгасаар төржээ. Гэр бүлийнхэн нь тэнгэрийн элч, тэнгэрийн зарлиг хэмээн билэгшээж байжээ. Түүний аав Таргай ноён миний хүү аугаа дайчин эр болноо гэж зарласан байдаг.
Профессор Падарбаев: Түүний аав нь эзэн ноён, хаан байсангүй нүүдэлчин талын язгууртан дайчин эр байжээ. Төмөр бага балчир наснаасаа л цэргийн эрдэмд шамдан бэлтгэж эхэлсэн байдаг. Энэ бол нүүдэлчин түмний ердийн уламжлал байлаа. Түүнд аав нь эртний дайчин, уламжлал ёсоороо Төмөр гэдэг нэр өгжээ. Монгол хэлнээс орчуулбал Темур буюу төмрийн бат бэх, хатуу чанарыг Монголчуудын дунд билэгшээсэн нэр ажээ.
Яруу найрагч Куксин: Тэрээр цусан талаараа Монголын Барлас аймгийн удамт хүү байлаа. Барлас аймаг нь Чингис хааныг аль эртнээс дэмжсэн тул нэр хүндтэй байжээ. Гэвч Барлас аймгийхан Чингис хааны Алтан-ураг удмын хүмүүс биш байлаа. Тийм учир Их Монголын хаан ширээг эзлэн суух эрх байсангүй. Их Монголын төв хэсэгт ч тэр эзэнт гүрний аль ч өнцөгт тэр. Тэр эрин цагт Чингисийн эзэнт гүрэн цаасан дээр ёс төдий л болсон байжээ. Чингис хааныг тэнгэрт хальсны дараа Монголын эзэнт гүрэн дөрвөн улсад хуваагдаж байлаа. Тэдгээр улсуудын хооронд хэдэн арван жилийн турш хагарал, бутрал өөр хоорондын дайн тулаан явагдсаар л байжээ. Төмөрийн төрөлх Цагаадайн улс,эзэн хаад, ноёдын зөрчил, тэмцэл, дайн тулаан, самуунд автсан байлаа. Гэхдээ яг энэ нөхцөл байдал түүнд засаг төрийн оргилд хүрэх боломж болсон юм.
Нүүдлийн соёлын музейн захирал Куксин: Төмөр хориод нас хүрмэгцээ нэгэн эмир буюу ноёны албанд оржээ. Тэрээр нэгэн жижигхэн хотын захирагч болсон байлаа. Гэвч Монголчуудын дундах иргэний дайн үргэлжирсээр л байлаа. Хүмүүс итгэл үнэмшилгүй, зарчимгүй болсон байлаа. Төмөрийг хөнөөж, эрх мэдлийг нь өөр хэн нэгэнд шилжүүлэн өгөх хуйвалдаан гарчээ. Төмөр ямар ч аргагүй, гарцаагүй байдалд орж тэрээр зугтан явсан байна. Зугтан явах замдаа бага насны анд найзтайгаа учирчээ. Эмир Хуссейн гэх залуу ноён. Хоёр эмир, Эмир Хуссейн, Эмир Темур. Тэр хоёр хагацаж салшгүй анд найзууд. Тэр хоёрын залуу насны адал явдлын талаар “Block Buster” маш сонирхолтой киног авч болох юм. Тэр чигээрээ л романтик адал явдал. Хоёр залуу Эмир хүчирхэг хаадын эсрэг дайн тулаанд орсон байлаа. Мэдээж хэрэг тэр хоёр ялагдсан, зугтсан, нуугдсан. Гэвч дайснууддаа олзлогджээ. Тэднийг олзолсон хаан тэднийг хар нүхэнд хоёр сар хорьж. Тэрбээр боол болгон зархаар шийджээ. Азаар яг тэр үед худалдааны жин хар нүхний хажуугаар ирсэнгүй. Аз болход тэр хоёр боол болсонгүй. Хэрэв тэгсэн бол дэлхийн түүх тэс өөрөөр эргэх байжээ. Тэр хоёр олзноосоо зугтжээ.
Тайлбарлагч: Тамерлан Төмөр буюу Хуссейн хоёр өөрийн нүүдэлчний багавтар арми байгуулжээ. Дайн байлдаан хийж эхэллээ. Дайн хэдэн жил үргэлжилсэн байна.
Нүүдлийн соёлын музейн захирал Куксин: Төмөрт дургүй нь тэр бүлэг дээрэмчдийн удирдагчид байсан гэх. Төмөрт сайн хандаж, дэмждэг нь түүнийг партизаны отрядын удирдагч байсан гэх. Партизаны отряд амьд үлдэхийн тулд тэмцэл хийж байлаа.
Түүхийн ухааны доктор Басовская: Түүний отряд 300 хүнтэй болж эхлэхэд түүнийг хүлээн зөвшөөрч эхлэсэн байна. Түүний алдар нэр сонсогдож, түгж эхлэв. Түүний цэргүүдийг хөлсөлж, дайн тулалдаанд ашиглах болов. Үндсэндээ хөлсний цэргийн отряд гэж хэлж болох юм. Дайн байлдааны ертөнцөд шуурхай цэргийн анги туйлын чухал байсан. Одоогийн хэллэгээр шуурхай, хурдан хариу өгөх онцгой цэргийн анги гэж хэлж болох юм. Тэрээр шинээр дахин төрсөн байлаа.
Нүүдлийн соёлын музейн захирал Куксин: Дайн үргэлжилсээр л байлаа. Могулистан Мавреннахрын эсрэг байлдаж байсан үе. Ерөнхийлөн хэлэхэд дундад Азийн өмнөд хэсэг нь Хойд хэсэгтэйгээ байлдаж байсан юм. Маш нөхцөлдүүлэн, ерөнхийлөн хэлбэл шүү дээ. Өөр хоорондоо эхлээд дараа нь бусдын эсрэг.
Тайлбарлагч: Хорин зургаахан настай Эмир гэх цэргийн удирдагч ноёнг ирээдүйн аугаа их байлдан дагуулагч гэж хэн ч олж харахгүй байлаа. 1362 оны намар түүний цэргийн кареер үүрд дуусч мэдэх байв. Нэгэн шөнийн дайсны хаадын дайралтанд Төмөр амь эрсдэх туйлын ойр байлаа. Яг тэр шөнийн тулалдаанд тэрбээр дэлхий дахинаа түгсэн Тамерлан хэмээх нэрээ олж авсан юм.
Түүхч, доктор Илизаров: Тэрээр тулалдааны үеэр дайснуудад бүслэгдсэн байлаа. Тэгээд яг өөр дээр нь буух сэлэмийг гараараа барьж тогтоосон юм.
Нүүдлийн соёлын музейн захирал Куксин: Төмөр баруун гарын хоёр хуруугаа цавчуулсан, түүний өвдөгийг сумаар, жадаар шархдуулсан байлаа. Тэрээр бүх насаараа хазгар, доголон болсон юм. Тамерлан гэдэг бол угтаа нэр биш хоч юм шүү дээ. Темур, Тамерлэн, хазгар Төмөр гэж дайснууд нь дууддаг байв. Энэ нэр бол бахархам цол хэргэм биш, алдар язгууртны ч нэр биш Темур, Тамерлан хазгар Төмөр гэх хоч юм.
Энэ домог нь 1941 онд батлагдсан юм. Түүх археологийн тайланд тэмдэглэглсэнээр олдсон араг ясны өндөр 172см байсан бөгөөд олон шарх, ясны хэв гажилттай байсан гэж тэмдэглэгдсэн байна.
Түүхч, доктор Илизаров: Төмөрийн бунхныг хөндөж, нээж үзэхэд тэрээр үнэхээр өвдгөндөө шархтай, яс нь нугарахгүй болж бороолж эдгэсэн нь батлагдсан юм. Төмөрийн бунхныг нээж болохгүй дайны догшин бурхан гарч ирнэ гэж олон нэр бүхий эрдэмтэн, зүтгэлтэн анхааруулсаар байтал түүхч, археологичид нээсэн юм. Гэвч үнэхээр бунхныг хөндөж авсыг нээсэн өдөр эх орны дайн эхэлсэн нь үнэн юм.
Нүүдлийн соёлын музейн захирал Куксин: Узбекийн мэргэн өвгөчүүл Төмөрийн бунхныг бүү оролд гэж хэлж байсан. Нээвэл аймшигт дайн эхэлнэ гэсэн бичигтэй хэмээн анхааруулж байсан юм. Зөвлөлтийн археологичид тэр үгэнд итгэсэнгүй. Тэд авсыг нээж, бунхныг хөндсөний маргааш өглөө нь фашистын бөмбөгүүд зөвлөлтийн хотууд дээр бууж байлаа.
Түүхч, доктор Илизаров: Тэрхүү домог ямар ч утгагүй бөгөөд тийм бичиг байгаагүй, муселманы уламжлал ёсоор ч байх ёсгүй.
Үнэхээр Төмөрийн бунхныг хөндсөн явдал дэлхийн 2-р дайн буюу эх орны дайн эхэлсэн хоёр ямар учир холбогдолтой байсныг өнөөдөр хэлж чадах хүн огт үгүй юм. Ямар ч л байсан 1941 онд хийсэн түүхэн археологийн судалгаагаар Төмөр хазгар байсан бөгөөд тэрбээр маш их өвдөж шаналж байсны үр дүнд түүнийгээ ялан дийлж, хүчирхэг, төмөр зан араншинтай бат бэх удирдагч байсан гэдгийг баталсан юм. Нүүдэлчин ард түмэн бол байгалийн бэрхшээлийг даван туулах зан чанар маш их хэрэгтэй байдаг бөгөөд тэнд амьдардаг ард түмэн нь маш их дайчин чанартай, удирдагч байхад байгалиасаа төрсөн зан чанарууд болоод шулуун шударга байхыг нэхдэг юм. Олон жил үргэлжилсэн дайн тулаан, дээрэм тонуулын ажиллагааны дараа Хуссейн эмир болон Темур эмир хоёр орон нутгийн хаадуудыг ялан дийлж байр сууриа бэхжүүлсэн юм.
Мөн цаашлаад тэр хоёр хэн нь илүү хүчирхэг, цаашид засаглалыг хэн нь эзэмших ёстой вэ гэдэг асуудлаас болж хоорондоо байлдаж эхэлсэн юм. Төмөрийн хувьд магтуугтай явдал бол хоорондын дайныг Хуссейн эхлүүлсэн явдал юм. Эмир Хуссейн бол эзэн Мавриннахрын эзэн ноён болхоор шийдсэн билээ. Эмир Хуссейн нь Цагаадайн улсын тэргүүн болж. Тэр газар улс нутагтаа Цагаадай хааны буюу Чингисийн эзэнт гүрнийг сэргээх төлөвлөгөөтэй байсан ажээ. Төмөр ч ялгаагүй Цагаадайн улсыг нэгтгэж нэгэн хүчирхэг улс гүрэн болохыг эрмэлзэж байлаа. Тийм учраас 2 анд найзын хооронд дайн дажин шинээр үүссэн юм. Эмир Хуссейн эцсийн эсэст ялагдаж түүний гарт амь үрэгдсэн хүмүүсийн төрөл садангууд түүнийг барьж Төмөрт хүлээлгэж өгсөн байдаг. Эмир Хуссейнийг цусан өшөө авах эртний уламжлалт ёсоор түүний гарт амь үрэгдсэн хүмүүсийн төрөл төрөгсөд барьж хороосон байдаг бөгөөд Төмөр ноён бол өөрийхөө гараар анд нөхрөө хөнөөхийг хүсээгүй учир тэнд гараа огт дүрээгүй юм. Түүхчдийн бичиж байгаагаар хоёр найзын зөрчил зөвхөн засгийн эрхийн төлөө байгаагүй өөр нэг шалтгаан байсан гэж бичсэн байдаг юм. Төмөр бол Хуссейнийн эхнэртэй эртний танилууд бөгөөд эртнээс мэддэг байжээ. Мөн Эмир Хуссейнийн эхнэр түүний дүүтэй эртнээс танил байсан бөгөөд зарим түүхчдийн бичиж байгаагаар нууцаар тэр бүсгүйд дурласан байсан гэж үздэг юм. Ямар ч нууц холбоо тэдний хооронд байгаагүй бөгөөдө эрчүүдийн нөхөрлөл анд тангараг бол бүхнээс дээр байсан нь ойлгомжтой. Гэхдээ эцсийн дүнд Төмөр ялж эмир Хуссем алагдсаны дараа Темур түүний бэлэвсэн эхнэрийг өөрийн хатан болгон авсан байдаг. Үүгээр үл барам эмир Хуссейнийн бэлэвсэн эхнэр Төмөрийн бага залуу насны сайн найз байсан тэр бүсгүй эмир Темурын хамгийн хайртай хүндэтгэлтэй ханддаг хатан нь болсон юм. Ер нь дорно дахины удирдагчид, хаад ноёдын хатад эмэгтэйчүүддээ хандах харьцаа гэдэг бол маш онцгой, туйлын нарийн нандин зүй тогтолтой гэдгийг хэлэхийг хүсч байна. Жишээлбэл Чингис хаан жинхэнэ ёсоороо Бөртэ-Үжинтэй хайр сэтгэлийн холбоотой байсан бөгөөд түүний тусламжтайгаар Чингис хаан болсон гэж үзэж байв. Чингис хаан талын аугаа их удирдагч байсан бөгөөд гайхамшигтай бүсгүй Бөртэ-Үжиний хайр, халамж дэмжлэг зөвлөгөө энэ бүх харилцаан дээрээс Чингис хаан болсон хэмээн үздэг. Гэтэл Төмөрийн түүх өөрийх нь шүтэн биширдэг Чингис хааны амьдралтай тун адилхан байсан юм. Ялгаагүй Төмөр өөрийн хайрт хатан Сарайн тусламжтайгаар их засгийн оргилд гарч чадсан юм. Түүний эхнэр бол ердийн нэг гаррем буюу муселман ёсоор олон эхнэрүүдийн нэг байсангүй. Дайн тулаанаас буцан ирэхдээ Темур өөрийн хатандаа гэрчлэл буюу өөрийн бүх болсон үйл явдлыг тайлагнан хүүрнэн ярьдаг байжээ.Үүнээс гадна хатны зөвлөгөө Төмөрт маш их хэрэг болж байсан бөгөөд олон тохиолдолд хатны үгээр асуудлыг шийддэг байжээ. Тэр бүсгүй болвол бүдүүлэгээр хэлэхэд даашинзтай эмир Темур байсан юм. Эцсийн эцэст алхам алхмаар тэрбээр засгийн эрхэд гаарч Самарканд хотыг тойруулан нэгэн том эзэнт гүрнийг бий болгохоор шийдсэн бөгөөд Самаркандыг тойруулан харъяат, албат улсуудыг бий болгохыг зорьдог болсон байна. 1370 онд Төмөр “Эзэнт гүрний их ноён” гэсэн албан ёсны цолтой болсон юм. Төмөр Сырдарья, Амударъя голын сав нутаг бүх Мавреннахрын эзэн ноён, их удирдагч болсон байлаа. Тэр үеэс эхлэн түүний амьдралд тамралтгүй дайн тулаан, ялалт байгуулсан байлдан дагууллын эрин цаг эхэлсэн юм. Нэн түрүүнд тэрээр Могулистан буюу баруун талын хөрш Цагаадайн улсын баруун талтай дайн зарлан тулалдаанд орлоо. Төмөр Бухара Самарканд хотыг байнгын байлдан дагуулал, тонуулаас аварч чөлөөлөхийн тулд энэ дайныг эхлүүлсэн байдаг. Байлдан дагуулалт хийсээр Хорезм, Богдад хотыг хүртэл байлдан дагуулж эзэлсэн байлаа. Дундад Азийн хамгийн хүчирхэг эзэн ноён болсон байлаа. Гэвч Төмөр их ноён Алтан-Урагийн хүн биш байсан учир эзэн хаан хэмээх цолыг авч чадаагүй юм. Мусельман байсан Темур болвол Шариатын хууль ёсоор явж байсан боловч Их засаг, их ёс, Чингисийн их засгаас бас гажиж чадахгүй байлаа. Чингис хааны их засаг, их ёсонд зааснаар зөвхөн Чингис хааны удмын хүн Чингисийн их гүрний хаан болох бөгөөд аль эсвэл Чинисийн эзэнт гүрний аливаа нэг хэсгийг удирдах бүрэн дүүрэн эрхтэй байсан юм. Ийм учир Төмөр Чингисийн энэ хууль цаазыг зөрчиж зүрхлээгүй юм. Ийм учраас Төмөр өөрийгөө эмир хэмээн цоллуулсан бөгөөд. Эмир гэдэг нь жанжин, их ноён, удирдагч гэсэн утгатай араб үг юм. Эмир Темурын нэрийн өмнөөс хаан сэнтий дээрээс Алтан-Урагийн Чингисийн удмын хаадууд зарлиг тушаалыг гаргаж байлаа. Ингэж даян дэлхийг байлдан дагуулсан их байлдан дагуулагчийн түүх эхэлсэн. Ингэж байлдан дагуулал дундад Азиас халин олон улс орныг эзлэх байх тусам түний амьдралын түүхэн баримтыг домог зохиомжоос салгахад бэрх болж байсан юм.
Түүнийг ойлгоход түүний хамгийн дуртай зүйлсийг бөгөөд зан араншин, сонирхож байсан зүйлсийг нь судлахад жинхэнэ зан араншин, бодит дүр төрх нь гарч ирэх юм. Дорно дахины түүх сурвалжид бичсэнээр тэрбээр шатар тоглох маш луртай байсан. Төмөр их ноёны шатарыг бага балчираасаа эхлэн тоглодог байсан бөгөөд, шатрын их мастер болсон байна. Шатар тоглоход тэрээр тайван амгалан болж зөв шийдвэр гаргахад нь нөлөөлдөг байжээ. Тэрээр маш хэцүү дайн тулааны дараа өөрт нь шатар авчир хэмээн зарлиг болгож өөртэйгөө шатар тоглодог байсан гэдэг нь түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн байна. Шатар бол түүний өвчин анагаах арга байжээ.
Төмөр их ноёны хоёр дахь дуртай зүйл бол зэр зэвсэг байсан юм. Бүр бага балчираасаа жадаар, сэлмээр, нум сумаар гайхамшигтай гоц авъяастай хэрэглэж байлдах чадвартай байсан гэдгийг түүнийг тойрон хүрээлж байсан шадар дайчид тэмдэглэсэн байна. Энэ бага наснаасаа ингэж зэр зэвсэг гайхамшигтай эзэмшиж сурсан нь түүний аавын хүмүүжил байсан юм. Түүнийг алдартай дайчин эр болно гэж өөрий нь итгүүлэн бага наснаас нь ингэж хүмүүжүүлжээ. Ямар ч агшинд тэрбээр аливаа дайсантай зэр зэвсэг барин тулалдаанд ороход бэлэн байдаг байлаа. Төмөр зэр зэвсгээр гайхамшигтай тулалддаг байсны бас нэг баримт бол бүслэгдсэн хотод цайзан дээр өөрөө морьтой давхин очиж хотын аливаа нэгэн баатар, эзэн ноёныг дуудан ганцаараа нүүр тулан тулалдахыг уриалан дууддаг байсан. Мэдээж хэрэг түүнийг дуудахад эзэн ноён гарч ирж зүрхшээдэггүй байсан бөгөөд түүгээрээ түүний нэр хүнд дайчин цэрэг эрсийн дунд алдар нэр нь түгж, эзлэгдэж тулаанд гарч ирээгүй эзэн ноёдын нэр хүнд унаж байлаа.
Гурав дахь түүний дуртай зүйл бол байлдан дагуулал хийх аян дайнууд байсан юм. Төмөр их ноён насан туршдаа байлдан дагуулал хийж, олон хот олон улс орныг түрэмгийлэн эзлэн авч байжээ. Төмөр их ноёны арми бол түүний удирдлага дор гайхамшигтай туйлын дуулгавартай, бүхнийг дийлэгч арми болж хувирсан байлаа. Төмөр их ноёны цэргүүд төмөр сахилга баттай байсан. Арми цэргийн зохион байгуулалт Чингис хааны үеийх шиг аравт, зуут, мянгат, арван мянган буюу түмэн цэргийнзохион байгуулалттай байсан байна. Сахилга бат болвол хүн үнэмшмээргүй хатуу байсан бөгөөд нэг цэрэг ухархад л тэр аравтыг тэр чигээр нь цаазалдаг байсан байна. Төмөрийн цэргийн хамгийн догшин бөгөөд аймшигтай зэвсэг бол нум сум байсан юм. Нум сумыг болвол олон нийлмэл зүйлсээр хийдэг байсан бөгөөд дотор талаасаа үхрийн эвэр буюу эврийн чанасан чанамалаар хийдэг байсан гадна тал нь үхрийн буюу малын шөрмөсөөр татсан байдаг байжээ. Үхрийн эвэр нь татах чанарыг нэмэгдүүлж байсан бол шөрмөс эсрэгээр нь уртасгаж сунгах чанарыг нэмэгдүүлдэг байсан байна. Төмөрийн армийн туршлагатай нум сумчид нэг минутын дотор 16 сум харваж байсан байна. Төмөрийн цэргийн нум сумчид 100 метрээс хэрмийн толгойн хэмжээтэй зүйлсийг нэвт онох чадвартай нус сумчид байсан байна. Орчин үед бол пулемат шиг л байсан гэж хэлж болох юм. Монгол ээтэн хоншоортой гутлаараа морио залж, нум сумаа тавьж, сэлмээрээ байлдаж байсан байна. Исфахан, Ургенч, Алеппо, Дамаск, Багдад гээд түүний зөвхөн байлдан эзэлсэн хотуудын жагсаалтыг л дурсахад түүнийг байлдан дагуулагч, алдарт жанжин байсан гэдгийг батлаж, алдар нэр олон зуунд дуурсагдаж буйг нотолж байгаа юм. Гэхдээ түүнийг байлдан түрэмгийлж эзлэн авсан арт түмэндээ туйлын харгис, хэрцгий хандаж байсан гэдгийг баталж байх шиг. Доголон хазгай хочит Төмөр их ноёныг туйлын нягт нямбай хүн гэдгийг түүхчид баталдаг. Хэрвээ тэрээр аливаа зүйлийг хэн нэгэнд даалгаж гүйцэтгэх үүрэг өгсөн бол үүнийг заавал биелүүлэх ёстой байлаа. Төмөр их ноёны өөрийхөө тушаал зарлигийг үл гүйцэлдүүлж үл биелэхийг тэвчдэггүй нэгэн байсан юм. Энэ дүрэм, энэ ёсыг төмөр мэт хатуугаар ард түмэн, цэрэг, улс гүрэндээ хэрэгжүүлж байлаа. Төмөрийг харгис хэрцгий байсан гэж хэлж байгаа нь усыг нойтон хэмээн хэлж буйтай агаар нэг юм. Аймшигтай зүйл гэдгий аймшигтай гэдгээр нь хэлэх нь зүйтэй байх. Энэтхэг рүү байлдан дагуулал хийж байхдаа Дели хотыг эзэлсний дараа тэрбээр 90 мянган энэтхэг дайчдыг цаазаар хороосон байдаг. Ингэж олон хүнийг цаазалсан нь тэр олзлогдсон цэргүүд түүнд гай, аюул авчрахгүйн тулд хэрэгжүүлсэн байна. 1399 онд Дэрбентийн Кавказын уулаар Оросын чиглэл рүү байлдан дагуулал хийж явахдаа Темур ноён орон нутгийн хүмүүсийг голд живүүлэн түүн дээгүүр морьт цэргээрээ гарсан хэмээх домог байдаг.
Чингис хаанаас ялгаатай нь тэрээр байлдан дагуулал, эзэрхийлэл хийхээс гадна олон хотыг сэргээн босгож, уран барилга, урлаг соёлыг дэмжин тэтгэгч байсан юм. Төмөр байлдан дагуулсан улс орнууддаа уран барилгачин, дархад гэх мэт уран чадвартай улсуудад хэзээ ч цээрлэл үзүүлж байсангүй.Уран дархан, гүн ухаантан, яруу найрагчил гэх мэт оюунлаг хүмүүсийг тэрбээр зүйл зүйлийн арга барилаар дэмжин тэтгэж байсан байдаг. Тэрбээр энэ олон уран гартан уран барилгачид, оюуны эрдмийн хүмүүсийг Самарканд хотдоо хамгийн ая таатай нөхцөлөөр авчирч, өөр өөрсдийх нь мэргэжлийн дагуу ажиллуулан, бүтээлүүдийг нь бүрэн дүүрэн дэмждэг байжээ.Төмөрийг тойрон байсан улс орнуудын хагарал бутрад, иргэний дайн, самуунд өртсөн энэ орнуудын дунд Чингисийн үргэлжлэл болсон аугаа эзэнт гүрнийг Төмөр бий болгож чадсан юм.
Төмөрийн байлдан дагуулж, эзлэн авсан энэ газар нутаг эзэнт гүрэнд хууль дүрэм, шударга ёс, бүтээхүйг дэмжих бүхий л нөхцөл бий болгосон байлаа. Тэрээр Төмөрийн хууль, их засаг гэдгийг бий болгосон юм.Төмөр энгийн ард түмнээс болгоомжлон, айж түүнд элдэв шан харамж өгдөг байжээ. Яагаад гэвэл яг тэр үед ард түмний бослого гарсан юм. Ард түмний бослогыг удирдаж байсан хүмүүсийн уриа нэр нь Сербадар буюу Перс хэлээрээ “Толгой минь цайзны ханан дээр өлгөөтэй байж байг” гэсэн утгатай үг юм. Элдэв татвар хураамж, дааж давшгүй өр төлбөрөөс болж тариачид бослого гаргажээ. Тэгээд тэд нар элдэв түшмэл, эзэн ноёдыхоо толгойг тасдан авч цайзын хана хэрмэн дээр жадаар өлгөдөгбайсан учир Сербадар гэж нэрлэсэн юм байна. Тэр болвол харгис догшин дундад зууны цаг үе юм. Төмөр их ноён олзлогдсон дайсны цэргүүдийн толгойгоор гавлын ясан пирамид үүсгэж байсан болвол босогчид эзэн ноёд, түшмэлүүдийн толгойг цайзын хананд өлгөдөг байжээ. Мэдээж хэрэг Төмөр ард түмний бослогыг дарж чадсан хэдий ч маш их болгоомжилдог байжээ. Тийм учраас Төмөр өөрийнхөө их засаг буюу өөрийн ёсонд Хэрэв дайчин эр тариачныг гомдоож, тэр хүнийг хороосон болвол дайчин эрийг алагдсан тариачны гэр бүлд өгдөг байжээ. Дайчин эрийг тариачны гэр бүл малчин, тариачин, боол болгон зарах бүрэн эрхтэй байжээ. Тийм учраас зэвсэг бариагүй тариачинг хохироож, дээрэлхэж огт болохгүй гэдгийг Төмөрийн хууль цаазанд ингэж тусгажээ. Тийм ч учраас магадгүй ийм шударга ёсыг хэрэгжүүлсэн харгис гэмээр хууль хэрэгжиж байсан учир Төмөрийн эзэнт гүрний дотор элдэв ардын бослого, дайн самуун, эсэргүүцлийн бослого бараг гарч байгаагүй юм. Бүх зүйл ёс журам, хууль цаазан доор байдаг байжээ. Тэр энэ хууль журмыг харгис догшин аргаар хэрэгуүүлж байсан. Иймдээ дүрэм журам, шударга ёс үйлчилж байсан байна. Өөрийн төрөлх улс орондоо олон арван сүрлэг уран барилга, сүм хийдийг босгожээ. Тэрбээр уран барилгын захиалагч, архитектор, шүүмчлэгч нь байсан байна. Төмөрийн үед босгосон сүрлэг сайхан барилгууд өнөөдрийг хүртэл хадгалагдаж иржээ. Гүр эмирийн бунхан, Биби Ханум гээд түүний хатанд зориулсан бунхны газар, Шехризабэр гэсэн цайз ордон өнөөдрийг хүртэл гайхамшигт сийлбэр, уран дүрслэл, уран чадарын оргил болон хадгалагдан олон түмний бахархал болсоор өнөөдрийг хүржээ.
Миний бодлоор бол түүнд тухайн үед нь өгч байсан архитектор буюу уран барилгачин, уран шийдвэр гаргагч гэсэн нэр томъёо тодорхой таарч байх шиг байна гэж би бодож байна. Мэдээж хэрэг тэр үед ч одоо үед ч уран барилгын сүр сүрлэг том байшин, сүм хийд, ордон харш барьж байсан эрх баригч хаад ноёд эргэн тойрондоо маш том нөлөө үзүүлж байсан байна. Үргэлжлүүлэн магадгүй энэ сэдвийн дагуу биш ч гэсэн нэг жишээ яръя. Египтийн Фараонуудад НҮБ-ийн сав нутгийн дайсны улирдагчид ирсэн байгаа юм. Тэгээд Египтийн фараон өөрийн арми, усан цэрэг, зэс зэвсэгээ үзүүлсэн байгаа юм. Гэтэл тэр дайснууд бол энэ бүхэн чинь бидэнд байгаа гэж хэлсэн байна. Египтийн фараон өөрийн сүрлэг пирамидуудыг үзүүлэхэд дайснууд Бид бууж өгье өө, дайн байлдаанаа хийхээ болъё хэмээн айн сүрдэж байсан домог бий.
Их ноён Төмөрийн авилгал, хээл хахуультай тэмцэж байсан арга хэлбэрүүдийн тухай элдэв яриа, домог түүх хадгалагдан үлджээ. Мэдээж хэрэг том хэмжээний аварга төслүүд, уран барилга, элдэв өөр төрлийн захиалга ч бай заавалчгүй хээл хахууль, авилгал, улсын мөнгө шамшигдуулсан асуудал үеийн үед дагалдаж байжээ.
Угсаатан зүй судлаач Куксин: Хэрэв сангийн сайд өөрийхөө цалингаас хоёр дахин их идсэн байвал Төмөр түүнийг тоохгүйгээр 2 дахь цалингаа ав хэмээн өгдөг байсан юм байна. Чи дахиж ингэж авч болхгүй шүү хэмээн анхааруулдаг байжээ. Хэрэв 2 дахь удаагаа илүү мөнгө авч байвал өөртөө хууль бусаар өөртөө авсан хөрөнгийг хураан авч дахиж ингэж болохгүй гэдгийг анхааруулдаг байжээ.Тэрбээр 3 дахин өөрийн цалин шан харамжаас 3 дахин авдаг байсан бол бүгдийг нь хураан авч юуг ч буцаан өгдөггүй байжээ. Мэдээж хэрэг сангийн шадар сайд боловсролтой, мэдлэгтэй чадвартай байх ёстой. Хэрэв бид тэр мэдлэгтэй боловсролтой хүн болгоныг цаазлаад байвал хэн энэ улс гүрний санхүүгийн асуудлыг удирдаж зохицуулах вэ гэж асуудаг байжээ.
Дайн тулаанд харгис хэрцгийгээрээ алдартай Төмөр их ноён өөрийнхөө төрөлх хотдоо Нарны хот, наран лүгээ эзэнт гүрнийг байгуулахыг чармайж байжээ. Самарканд түүний төрөлх хот бөгөөд тэнд орд харш сүм дуганаас гадна бүхэл бүтэн уран дархчуул, уран барилгачдын бүхэл бүтэн хорооллууд байсан байна. Уран чадвар тухайн үед хамгийн дээд төгөлдөр хэмжээндээ хүрсэн байжээ. Тэрбээр алдарт Ширазийн дархчуул, Сири улсын Алепо хотын уран дархчууд , Ираны Исфани хотын уран дархчуул мужаан сийлбэрчид байсан юм байна. Ойрхи дорнод, дундад азиас гадна алс холын өөр улсуудаас хүртэл уран дархчуудын өөрийн Самарканд хотдоо цуглуулж амжжээ.
Самарканд хотын жишээн дээр Төмөрийн урсгасан цусан далай, байлдан дагуулсан хотуудын тэр олон хохирогсод, үрэгдэгсэд зүгээр нэг өнгөрөөгүй цэцэглэн мандаж буй хотыг бий болгосон хэмээн хэлж болох юм. Тэр хохирол зүгээр өнгөрөөгүй гэж би тэмдэглэж байна. Гэхдээ дайн байлдааныг үргэлжлүүлэх хэрэгтэй байсан байна. ХэрвээТөмөр их дайн хийгээгүй байсан бол түүнийг өөрийг нь устгах байлаа. Аймшигт байлдан дагуулагчийн алдар нэр, цуу нь Европын олон хаад ноёдыг түгшээж, дорноос ирэх аюулыг тэд нар сэрэмжлэн байв.
Аль тэнгисийг, аль газрыг хүртэл түүний догшин цэрэг байлдан дагуулж орж ирэх бол хэмээн европын хаад ноёд түгшин, төлөвлөгөө боловсруулж байжээ. Төмөр байлдан дагуулсаар өөрийнхөө хил хязгаарыг өргөжүүлж, асар их газар, уудам нутгийг байлдан дагуулж тэр бүгдийг улс гүрэн гэж нэрлэх боломжгүй ч маш олон ард түмэн хотуудын нийлбэрийг бий болгосон гэж хэлж болох юм.
Төмөрийн хил хязгаар Европд ойртож байлаа. Гэхдээ Европын хил хязгаарыг Османы Турк хамгаалж буй мэт дунд нь байж байлаа. Османы Турк тэр үеийн их гүрэн байсан юм. Туркийн Османы султан нь Баязид /цахилгаан/ гэж нэрлэгдсэн султан хаан байлаа. Баязид бүх зан чанараараа Төмөр их ноёнтой туйлын төстэй хүн байсан юм. Түргэн ууртай их зантай тэрбээр ертөнцийн эзэн болно гэж өөрийгөө бодож тооцоолж байлаа. Төмөр их ноён бол түүний хариуд хорвоо дэлхий дээр хоёр биш ганцхан их ноён байхад л хангалттай гэж хариулж байлаа. Төмөр ертөнцийн эзэн би ганцаараа болно хэмээн мөн тооцоолж байжээ. Гэтэл 1393 онд Туркийн султан Баязид хааны муселман цэрэг Болгар, Македон, Песаль хотуудыг эзэлж, Некополь хотын орчим европын нэгдсэн загалмайтны цэргийг бут ниргэсэн байлаа.Мөн тэрээр цаашлан Константинополь хотыг буюу Византын гүрний нийслэлийг бүслэн төд удалгүй аугаа их түүхтэй Византын их гүрэн унана гэж бүгд харж байлаа. Гэвч туркуудын энэ их байлдан дагуулал Төмөр их ноёны эрх ашигтай зөрчилдөж байсан юм. Үүнээс гадна Туркийн султан Баязидтай Төмөр их ноён хувийн тооцоо байсан гэх мэдээлэл ч мөн байдаг. Тэрбээр султан Баязидын тал руу Туркийн албат хамжлага байсан туркмений нэн ноён дагаар орж, зугтсан бөгөөд Төмөр түүнийг буцаан ирүүлэхийг султан Баязидаас хүссэн юм. Гэтэл султан Баязид түүнийг доромжилсон хариу өгч байжээ.
Дорно дахинд иймэрхүү доромжлолыг үл тэвчдэг бөгөөд Төмөр султаны эсрэг байлдан дагуулал хийхдээ маш нарийн тооцоолж дайрсан нь үүнийг гэрчилж байна хэмээн би бодож байна. Турк османуудын эсрэг хийсэн Тамерланы хувьд хувийн өс хонзонгоо авах, хувийн тооцоо бодох сэдэл байсан нь мөн харагддаг. Тухайн үед тэрээр маш олон тооны цэрэгтэй байсан бөгөөд өөрийнхөө туган доор 200 мянган цэргийг цуглуулж чадах байлаа. 200 мянга цэрэг гэдэг бол одоо үед ч асар том цэргийн хүч юм. Хоёр хаадын цэрэг 1402 оны 6 сарын 20нд байлдсан юм. Хүмүүсийн хэлж байгаагаар тулалдааны үед хоёр их эзэн тулалдаан дунд нүүр тулан байлдсан бөгөөд Тамерланы туг гурван бөмбөрцөг хэлбэртэй өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг билэгшээсэн байжээ. Баязид султаны туг бол хагас сармуселманы билэгдэл байсан ба Баязид “Хээе Төмөр чи ирээдүй, өнгөрсөн, одоо цагийг эзэрхэнэ гэж бодоо юу” хэмээн хашгарахад Төмөр “Чи харин сарыг эзэлнэ гэж бодсон юм биш биз дээ” гэж хариулсан гэдэг. Түүхэнд энэ тулалдаан Ангорийн их тулалдаан хэмээн нэрлэгдсэн билээ. Султан Баязидийн цэрэг бут ниргүүлсэн юм. Баязидын хувь тавилан маш сонирхолтой байлаа. Баязид султаныг Төмөр олзлон авсан байлаа. Олзны хүмүүстэй янз бүрээр харьцдаг л даа. Хэдийгээр дундад зууны үе байсан ч түүнтэй харгис хэрцгий хандсангүй Төмөр бол төмөр шүүдээ. Түүнийг торонд хорихыг зарлиг болгосн юм. Түүгээр үл барам түүнийг заавалчгүй морин зүчээнийхээ урд суулган авч явдаг байжээ. Мэдээж хэрэг торонд байсан султан Баязид төд удалгүй нас барсан юм.
Төмөр өөрийнхөө алдар нэрийн оргилд хүрсэн байлаа. Түүнийг орчин тойронд байсан улс гүрнүүдийн хаад ноёд, их жанжидийн хүлээн зөвшөөрсний захиа илгээмжээр дүүрч байсан юм. Түүнд баяр хүргэж хүлээн зөвшөөрснөө Византын эзэнт гүрний эзэн хаан, Францын ван, хаан 4-р Генрих хүртэл захиа илгээж байлаа. Европ тэр аяараа Төмөр буюу Тамерланыг хүлээн зөвшөөрснөө илтгэж байсан юм. Туркийн султан Баязидыг ялснаараа Византын эзэнт гүрний оршин тогтнох хугацааг уртасгасан юм. Византын эзэнт гүрнийг өмөөрч, хамгаалсандаа биш хоёр байлдан дагуулагч их хаад хоорондоо тулалдаж нэг байлдан дагуулагч нь ялсанд л бүх утга учир нь оршиж байгаа юм. Ялалтын шатлгаан нь урд хожид байсантай ялгаагүй тооны давуу тал, зохион байгуулалт, төмөр мэт сахилга бат энэ бүх нөхцөл байдлууд Төмөрийн цэрэг ялалт байгуулах гол шалтгаан болсон юм. Төмөрийн цэрэг бол мэргэжлийн цэрэг байсан юм. Түүнийг хамгаалж байсан торгон цэргүүд нь түүний анд нөхдүүд байсан бөгөөд арми нь мэргэжлийн хөлсний цэргүүд байсан юм. Түүний арми бол дайн тулалдаанд орохдоо цалин хөлс авдаг өндөр мэргэжлийн туршлагатай арми байсан юм. Дээд ангилалын уран чадвартай, байлдааны туршлагатай олон тулалдаанд ялсан хүчирхэн арми Төмөрийн ард байлаа. Төмөр өөрийнхөө цэргүүдэд өгөөмөр их цалин мөнгө олгодог байжээ. Үүнээс гадна цэргийн төлөвлөгөөг өөрийн сод авъяас билгээрээ зохион байгуулдаг байжээ. Түүнээс гадна үнэнч байхыг хамгийн дээдээр үнэлж эргэн тойронд байгаа цэргүүд зөвхөн Төмөрт үнэнч байсан юм. Төмөр өөрийнхөө цэргүүдэд ямар их баялагийг тарааж өгөхөө хэлдэг бөгөөд хэн ямар шагнал авахыг нарийн тодорхой хэлдэг байжээ. Хөлсний цэргүүдэд төлбөр цалин, шан хураамж өгөхдөө туйлын шударга байсан байна. Дайн байлдааны үед цэрэг болгон өөрийнхөө үүргийг шударга дайчнаар биелүүлэх гэсэн хөдөлшгүй дүрэмтэй байжээ. Эзэн ноён бол удирдах, захирах, тушаал гаргах үүрэгтэй. Мөнгийг нарийн тооцоотойгоор олгодог байв. Дайн байлдаанд цэргүүд байлдах л үүрэгтэй.
Төмөр буюу Тамерлан шиг суу билигтэй цэргийн жанжин дэлхийн түүхнээ гарын нэг хуруунд багтахаар л тоолж болох юм. Жишээлбэл Македоний Александр, Ганибал цэргийн жанжин, Наполеон. Ямар нэгэн хувийн эрх сонирхолгүйгээр шударгаар түүхийн үүднээс үзвэл Төмөр буюу Тамерлан нэг ч том дайн байлдаанд ялагдаж үзээгүй жанжин юм. Төмөрийн эзэнт гүрэн өөрийнхөө оргил үед Сирээс Кавказ хүртэл оршин тогтнож байлаа. Урд хил нь Энэтхэгийн хойгт тулж байлаа. Дорно талдаа Хятадын нутагтай хиллэж байсан юм. Төмөрийн эзэнт гүрний орлого зөвхөн дайн байлдаанд биш худалдааны их замуудыг хянаж, тэндээс авах татвар хураамжаас бүрддэг байжээ. Төмөрийн эзэнт гүрний нутаг дэвсгэр дээгүүр алдарт торгоны зам өнгөрч байсан юм. Торгон замыг тордон засаж, янзалж хамгаалалтанд оруулахыг олон жилийн турш гүйцэтгэж байжээ. Торгон замын аюулгүй байдал, найдвартай жин тээвэр бол гадаадын худалдаачин ч бай орон нутгийн худалдаачин ч бай ялгаагүй хамгаалалттай, найдвартай байсан юм. Аливаа дээрэмчид торгон зам, худалдаачдын тээвэрлэлтэнд нэвтэрч чадахааргүй хамгаалалтанд байсан юм. Зам харгуйг хамгаалахаас гадна, худалдаа наймааг дэмжин, хөгжүүлэхийн төлөө тушаал шийдвэрүүдийг гаргаж байсан юм. 1390 онуудад худалдаанаас орж ирсэн татварууд багасаж эхэлжээ. Торгон замын хойд хэсгээр явах замууд улам их болж түүний нутгаар дамжих худалдаачдын тээвэр багассан байна. Алтан ордын улсын нутаг руу худалдааны зам улам өргөжиж байжээ. Хэдийгээр Алтан ордын улс өөр хоорондоо хагарал бутралтай иргэний дайны хэлбэртэй байсан ч гэлээ азгүй Алтан ордын хоорондоо хагаралдан бутралдаж байгаа тал Чингисийн Алтан-Урагийхнийг нэг ч амьд хүн үлдээлгүй устгасан цаг үе байжээ. Түүгээр үл барам Алтан ордын хаан ширээг эзлэн суух албан ёсны Чингисийн удмын хүн үгүй болсон юм.
Тэр үед Алтан ордын ноёд Хөх ордын эзэн захирагч Тогтох мэс буюу Тохтамышд хандсан байна. Тогтох мэс буюу Тохтамыш Чингис хааны эзэнт гүрнийг дахин сэргээх Төмөрийн мөрөөдөлтэй яг ижил төстэй мөрөөдөл, төлөвлөгөөтэй байсан хаан ажээ. Тэрбээр Алтан-орд улсыг өөрийн мэдлийн Хөх-орд улстай нийлүүлэн захирч байлаа.Тогтох мэс буюу Тохтамыш хааныг Төмөр буюу Тамерлан их жанжин ноёнтой аль эртний найрамдалт харилцаа, үерхэл холбож байлаа. Төмөр эхэндээ түүнийг хоёр газар зэрэг байлдаж чадахгүйн улмаас дэмжин тэтгэн, хамгаалдаг байжээ. Тохтамыштэй нөхөрсөг, найрамдалт харилцаа тогтоохыг Төмөр ноён эрмэлзэж байж. Түүнийг өөрийн улсдаа зочлон ирэхийг урьжээ. Тогтох мэс хаан Самарканд хотод зочлон ирж аугаа сайхан орд харш, сүм дуганыг үзэн бахдаж байжээ. Төмөр түүнд “Хүү минь чи надад хүү шиг л хүн шүүдээ. Чи над шиг бас л муселман шашинтан. Хоёулааанд нөхөр бололцож,хамтдаа бие биенээ дэмжин байя”. гэхэд Тогтох мэс түүнээс илүүг хүсэж байсан юм. Тэрбээр Хорезмийн эзэн ноёнтой нууц цэргийн гэрээ хэлэлцээр хийж холбоотон болжээ. Түүгээр үл барам Тогтох мэс Төмөрийн орон улс руу дайран довтлон орж ирсэн юм. Төмөр эсэргүүцэн байлдаж тэдний цэргийг бут ниргэж, Тогтох мэсийг олзлон авсан юм. Төмөр Тогтох мэс хаанд хандаж “Хүү минь би чамайг дэмжин тэтгэж, өмгөөлөн хамгаалж байхад чи миний араас хутгалан дайрч орно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Гэвч би чамайг уучлан өршөөж байна чи манай улсад хэсэг хугацаанд амьдарч бай”Манай улс орон ямар байгааг өөрийн нүдээр үзэж харж танилцаарай” гэжээ. Тогтох мэс хаан Самаркандад олон жил амьдарч эцсийн эцэси өөрийнхөө эх орон руу буцахыг Төмөрөөс хүсэж түүнийг Алтан-ордын улс руу буцаан явуулсан ажээ. Гэвч Тогтох мэс хаан Алтан-Орд улсдаа буцан очиж цэрэг цуглуулан Төмөрийн улс руу дахин дайчлан орсон байна. Яг иймэрхүү байдлаар Тогтох мэс хаан олон удаа Төмөрийн эзэнт гүрэн рүү довтлон орж байжээ. Төмөр энэ бүгдийг үл тэвчин асар их цэрэг цуглуулж Алтан-Ордын зүг дайчлан морджээ.
Алтан-Орд улс буюу Төмөрийн улсын хооронд орон зайг хоосон элсэн цөл газар оршиж байлаа. Төмөрийн цэрэг түүнийг амжилттайгаар даван туулжээ. Тэрбээр 1395 онд Алтан-Орд улсад цөмрөн орж Тогтох мэс хааны цэрэгтэй тулалдаанд оржээ. Дайн тулаанд орох болгондоо Төмөр буюу Тамерлан урд хожид хэрэглэж байсан цэргийн арга тактикаас хамгийн шилдэгийг нь хэрэглэж байжээ. Энэ тулаанд ч мөн ялгаагүй тэрбээр хожим нь Дмитрий Донскойн алдартай болсон оросын вангийн хэрэглэж байсан шиг цэргийн тактикийн аргыг хэрэглэжээ.
Тамерлан тулалдаанд нууц цэргийн хороо буюу гэнэтийн дайралт гэсэн аргыг хэрэглсэн юм байна. Тэр нууц цэргийн цохилт нь тулалдааны эцсийн үр дүнг тэр аяар өөрчилсөн юм. Түүнээс гадна Төмөр сэтгэлзүйн дайн зохион байгуулсан бөгөөд тулалдааны эд дундуур Тогтох мэс хааны цэргийн тугч гэв гэнэт хааны тугийг доош буулгасан юм. Одоогийн түүхчдийн үзэж байгаагаар тэр тугчийг худалдан авч, авилгал өгч, тулалдааны үед гэнэт тугаа буулгахыг Төмөрийн талыхан ятгаж чадсан юм. Дайн тулалдааны үед Төмөрийн цэргүүдийн өмнө Тогтох мэс хааны тугийг буулгасан нь ухрах дохио байсан гэж үздэг. Тогтох мэс хааны дайчид эд дайрч байх үедээ хааны тугийг доош буулгасныг ухрах дохио хэмээн ойлгож гэнэт буцан эргэж ухарсан юм байна.
Тамерлан дайран давшилсаар Алтан-Ордын хамгийн хөгжин цэцэглэж байсан хотуудад үхлийн цохилтууд өгсөн юм. Алтан-Ордын Ургенч, Тана хотууд сүйрэн алга боллоо. Гэвч түүний аян дайн үргэлжилсээр л байлаа. Тамерлан Төмөр Тогтох мэс хааныг шийтгэхээс гадна түүний холбоотнуудыг мөн шийгтгэхээр шийджээ. Олон хүн мэдэхгүй байж болно Тогтох мэс хааны холбоотон бол Москва байсан юм. Аль эртний энэ холбоо Батхааны толгойд бий болсон бөгөөд Александр Невский хэмээх аугаа бас мэргэн хүний толгойд төрж Алтан-ОрдОрос хоёр аль эртний холбоотон байсан юм. Алтан-Ордын улс Орос хоёрын холбоо нь барууны эсрэг байсан юм. Гэвч холбоо төд удалгүй бас л тасарсан байна. Алтан-Орд улсад хаан ширээн дээр Мамай хэмээх жанжин суусан үед Алтан-Орд улс Орос хоёрын холбоо тасарсан юм. Яагаад гэвэл Мамай алтан урагийн хүн биш учир Тогтох мэс хаан шиг хууль ёсны хаан биш байсан ажээ. Москва Тогтох мэс хааныг дэмжиж байсан юм. Ризаны вант улс Мамай ноёныг дэмжиж байжээ. Алтан-Орд улсын хаант засгийн эрхийн төлөө тэмцэл 1390 оны 09 сард Куликовийн тулаан дээр шийдэгдсэн юм. Орос вангуудын тал хэсэг нь хууль ёсны хаан Тогтох мэсийн талд, нөгөө хэсэг нь засгийн эрхийг булаан авсан Мамай ноёны талд байлаа. Аймшигт тулалдаан та бидний сайн мэдхээр Тогтох мэс түүний холбоотон Москвагийн ван Дмитрий Донскойн ялалтаар дууссан юм.
Тамерлан их ноён жанжин Тогтох мэс хааныг умардад хүчирхэг найз нөхөдтэй гэдгийг сайн мэдэж байлаа. Оросын вангууд Алтан-Орд улсыг байлдан дагуулж бут ниргэсний дараа Төмөр их ноён Оросын зүг дайран орж Рязаны вант улсыг эзлэн Елец хотыг сүйрүүлэв. Орос газрыг алан хядалт, дайн түрэмгийлэл нөмөрч орос орныг ер бусын гайхамшиг л аврах байлаа. Орос орон руу дайрах төлөвлөгөөтэй өдрийн урд шөнө нь Төмөрийн зүүдэнд нэгэн шаргал үстэй бүсгүй орж ирж “Үүнээс цааш бүү явахтун! Яагаад гэвэл энэ бол миний ард түмэн” гэж хэлжээ. Маргааш нь Төмөр ноён өөрийн итгэлт шадар ноёд, зүүд тайлагчдаас асуухад “Тамерлан Төмөр их жанжин минь зүүдэнд чинь бурхны их Мариам өөрийн биеэр ирлээ” гэж тэд хариулжээ. Бурхны их дагина буюу Мариам өөрийн биеэр зүүдэнд тань ирж “Энэ бол миний ард түмэн” гэж хэлсэн бол жанжин минь бүү довтлохтун гэж хэлжээ. Тэр өдрөө л Төмөр өөрийн их цэргээ эргүүлэн татаж Орос орон руу дайралгүйгээр буцан явсан байна. Оросын түүхчдийн үзэж байгаагаар Владимирийн сүмд байдаг бурхан ээжийн сүмийн эконийг Москва руу авчирсан өдрүүдтэй таарч байдаг. Мөн Владимирийн сүмийн бурхны их дагины дүр Тамерланы зүүдэнд ирсэн гэж Оросын түүхчид үздэг ажээ.
Миний үзэж байгаагаар магадгүй тухайн үед бурханы авралаар Оросын газар нутгийг хамгаалсан гэдгийг би бас үгүйсгэхгүй. Орос орон ялагдан, цөлмөгдүүлэх аюулаас аврагдахаас гадна Монгол татаруудын дарлалаас чөлөөлөгдсөн байлаа. Төмөрийн байлдан дагуулал Алтан-Орд улсын эдийн засаг, улс төрийн хүчийг бууруулж тэрбээр цаашдаа Оросын вант улсуудыг цэргийн хүчээр хянах, татвар авах чадваргүй болсон бөгөөд Москва тусгаар тогтнолоо олж биеэ даан улс болох Иван гуравдахийн үе эхэлж байсан юм. Энэ бол ямар нэгэн сэтгэл хөдлөл биш түүхийн үнэн бодит байдал юм. Олон зууны туршид түүхчид Тамерланы байр суурь, түүний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг там диваажин хоёрын хаашаа илгээхийг мэдэхгүй байлаа. Эцсийн эцэст түүхчид зөвхөн хар цагаан өнгөөр түүнийг дүгнэх боломжгүй гэж үзсэн юм. Өнөөдөр манай цаг эрин үед түүний түүхийг сэргээн засварлаж шинээр харах ёстой гэх хоолой улам чангаар сонсогдох болжээ.
Мавреннахр буюу Сырдарья, Амударъя хоёр их мөрний дунд орших энэхүү газрыг хамгаалан бий болгож нэг үндэстэн болгосон их хаан хэмээн үзэж байна. Мавреннахр нэгэн улс болж хүчирхэг хөгжилтнй болсон нь Төмөрийн үзэл бодол, хүсэл эрмэлзэл , зарлиг, соёрхол, удирдлага дор бий болсон гэж үзэж байна. Мэдээж хэрэг одоо үед бол түүний бүтээн байгуулсан их үүргийн тухай тусгайлан, онцгойлон авч үзэх ёстой. Манай үгсийн аймагт Нъюткор гэдэг үг байдаг. Энэ үг бол түүхэн аугаа энэ хүний үйл хэрэг, ажил үйлст хамаарна гэж бодож байна. Энэ үгийг болвол түүний түүхэн эрин цагт хамт оршин тогтнож байсан бүх улс гүрнүүд хүлээн зөвшөөрч байсан. Түүний өмнө ч түүний дараа ч.
Ташкент Узбекстаны нийслэл. Сүүлийн хорин жил Тамерланы нэр тахин шүтэлтийн шинэ томъёололд оржээ. Узбекстан улсын төрийн дээд хэргэм, дээд одон нь Тамерланы нэрэмжит юм. Төмөр хаан болвол түүхийн хувьд зигзаг буюу эргэлттэй, эрчимтэй, эрчлээстэй нэгэн зурвас үеийн .... гэж үзэж байна.
Мэдээж хэрэг алдар нэрийнхээ хувьд тэрээр Чингис хааныг хэзээ ч гүйцэхгүй боловч түүний үйл хэрэг Чингисийн байлдан дагуулалтыг давтахыг хичээж байсан юм. Гэвч хэдийгээр Чингис хааны үйл хэргийг давтаж чадаагүй ч гэсэн өөрийн төрөлх улс орон энэ бол өнөөдрийн Узбекстан түүнийг үндэсний баатар хэмээн үздэг юм. Энд нэмж хэлэхэд Узбекстанд өөрийн уран сайхны, урлагийн дэг жаягтай уран бүтээлийн сургууль бий болсон гэж хэлэх хэрэгтэй. Дан ялангуяа түүний оргил нь Төмөрийн эрин үед бий болсон юм. Энэ юуны түрүүнд урлаг судлаачдын дунд Төмөрийх, Төмөрийн үеийн сэргэн мандал гэж томъёологдсон урлалын хэлбэр юм.Ялангуяа Хорезм хотын урлалын дэг жаяг шүүдээ.түүнээс гадна Төмөрийн эрин үед Каллиграф буюу уран бичвэр өөрийнхөө оргил үед хүрч төгөлдөр шидээвэр болсон уран бүтээлүүд гарсан юм. Төмөр Тамерлан өөрийнхөө бүх хүчийг төрт улсынхаа төлөө зориулсан хүн юм. Тэрээр улс гүрнийхээ зам гүүр, суваг, ус энэ бүхнийг бий болгосон юм. Аугаа их хотуудыг бий болгож өөрийнхөө улс орны газар нутгийг тэлэн өргөжүүлж, цэцэглэн мандуулахын төлөө бүх хүчээ өгсөн төрийн түүхэн хүн юм.
Тухайн үеийн шинжлэх ухаан, урлаг соёлд бүх зүйлсийг зориулж байлаа.Тэрбээр шинжлэх ухаанд ирээдүй байвал улс оронд ирээдүй байна гэдгийг гүн гүнзгий ойлгож байжээ. Дэлхийн шинжлэх ухааны өмнө Төмөрийн аугаа их үүрэг гүйцэтгэсэн түүхэн баримт бий. Төмөрийн хайрт ач хүү Улекбек аугаа их гүрний эзэн захирагч байхаас гадна тухайн үеийн эрдэмтэн, түүхэн шинжлэх ухааны нээлт хийсэн мэргэн оюунтан байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Хайрт ач хүү Улекбекээ хүмүүжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн Тамерлан Төмөр их ноён ачдаа зориулан шинжлэх ухааны маш том орд харш, бүтэц байгуулсан нь Самарканд хотод бий болгосон одон орны обсерватор байсан юм. Би бээр залуудаа хотод очин Самарканд хотод очин тэрхүү одон орны байгууламжийг үзсэн бөгөөд хамгийн гүнзгий хэсэгт нь орж газрын гүнд бий болгосон геометрийн хэлбэрүүдийг үзсэн бөгөөд тэрбээр нарийвчилсан, нягталсан зургуудаараа одоо энэ манай 21-р зуунд сансарын хөлгүүдийг дээш нь хөөргөх бололцоотой гэж үзэж байна. Улекбекийн одон орны судлалд оруулсан хамгийн гайхамшигт нээлт болвол 1018 оддын зургийг одон орон, зурхайн сансарын зурган дээр тэмдэглэсэн. Тухайн үедээ энэ бол дэлхий дээр байгаагүй хамгийн том шинжлэх ухааны амжилт байсан юм.
1404 оны 4 сарын 27-нд тэрбээр өөрийнхөө амьдралд сүүлчийн аян дайндаа мордсон юм. Аугаа байлдан дагуулагч Төв Азийг 3 сарын хугацаанд өнгөрч Хятадад хамгийн том цохилт өгөхөөр мордсон ажээ. Тэр бол түүний бага балчираасаа мөрөөдөж байсан мөрөөдөл нь байлаа. Хятадыг байлдан дагуулах их аянд их цэрэг Отрар хотод алжаал тайлан Сырдарья голын дэргэд түр саатан зогссон юм. Аугаа их Эмир, их жанжин өвчиллөө. Долоо хоног өвчинтэй тэмцсэний эцэст тэрбээр тэнгэрт хальжээ. 1405 оны 02 сарын 18-нд тэрбээр тэнгэрт хальсан юм. Түүний цогцосыг зандаршуулан торгонд ороож Самарканд хотод авчирлаа. Түүний бунханд эртний алдарт Гүр эмир байсан юм. Түүнийг цул ногоолин чулуугаар бүрхсэн авсанд хийж хүндэтгэлтэйгээр оршуулсан юм. Эртний домогт энэ ногоолин чулуу нь эрт урьдын цагт Чингисийн үр удмын нэгэн хааны сэнтий байсан ажээ. Тэр чулуун дээр “Аугаа их байлдан дагуулагчийн амар амгаланг эвдэх юм бол аюул болно” гэсэн утгатай тарнийн үгийг сийлэн бичсэн гэдэг.
Төмөрийн үйлс хэргийн тухай олон боть номууд бичсэн, бичигдсээр ч байна, бичигдэх ч байх. Гэлээ гэхдээ энэ бол дуусашгүй сэдэв гэж би үзэж байна. Би нэгэн түүх яръя. Ядуу бадарчин, яруу найрагч Хафиз нэгэн удаа хөнгөмсөг хүүхэнтэй найрлахыг хүссэн боловч түүнд төлбөр өгөх мөнгө байсангүй. Оронд нь чамд шүлэг бичиж өгье гэж хэлсэн байна. Тэгээд нэгэн шүлэг бичиж шүлгэндээ “Самарканд, Бухараг чиний нэг хацар дээрх мэнгэний төлөө би өгөхөд бэлэн байна” хэмээжээ.Тэр бүсгүйтэй ямар нэгэн хайр дурлалын харилцаатай болсон эсэхийг түүхэнд бичээгүй ч тухайн шүлгүүд Тамерлан их ноёны чихэнд хүржээ. Тэрбээр яруу найрагчийг ордонд дуудан ирүүлж “Бадарчин чи миний амьдралаа зориулан босгосон хоёр хотыг нэг муу хөнгөмсөг хүүхний мэнгэний төлөө өгөхдөө яадаг юм? Хэмээн асуужээ. Яруу найрагч түүнд “Тамерлан Их ноён минь миний энэ өгөөмөр зангаас болж л би ийм ядуу байгаа юм шүү дээ” хэмэээ уранхай дээлээ харуулсан юм байж. Тамерлан инээд алдан өөрийнхөө торгомсог нөмрөгийг ядуу бадарчинд өмсгөн явуулжээ. Төмөр Тамерлан ийм л хүмүүн байсан юм байна.