Заслын номоо захиалаарай


Цагаан сарын бэлтгэлээ базаав уу? Энэ жил ууц, боов, цагаан идээ, тавгийн чихрийн үзэсгэлэн худалдаа хаа сайгүй гарчээ. Өөрт ойр дөтөөр нь ороод гарвал зүгээр. Том үйлдвэрлэгчийн лангуу бүгдэд нь байгаа хойно заавал тийшээ ийшээ гэж замын түгжрээнд цагаа үрэх хэрэг юун билээ. Битүүлэг, будаалаг шүүс яах вэ, болчихно. Харин жил жилийн цагаан сараар бэлэг асуудал дагуулдаг. Энэ жил ч ялгаа алга. Харин та бэлгийн агуулгад илүү анхаардаг бол Нэпко хэвлэлийн газар дараах номуудыг санал болгож байна. Шашин соёл, сар шинийн аль алинд дүйцэх мөртөө боломжийн үнэтэй, бас өвөрт багтахаар авсаархан боловч агуулгаараа аугаа бэлэг. Та өөрт ойрхон номын дэлгүүр болон www.nepko.mn хуудсаар захиалан үнэгүй хүргүүлээд аваарай.

Бурхан шашны өврийн дэвтэр

Энэ жил “Үзэсгэлэн болгогч” хэмээх дэндүү сайхан өргөмжлөлтэй ч бид уламжлал ёсоороо засал номоо хийлгэж таарна. Олон төрлийн ном уншуулж, ёс үйлдэх хэрэг гардаг. Тэр бүх судар номын товч агуулга, тайлбар, зүрхэн тарнитайгаа энэ номд бүрэн багтжээ. Судар номын шимийг хураасан зүрхэн тарнийг кирилл үсгээр буулгасны дээр утгыг нь товчхон тайлбарласан. Засалд багтсан номынхоо агуулгатай танилцаад чин сүжгээр тарнийг нь тоолж суувал буян юутай арвин билээ. Агнистын гэгээ цувралыг эрхлэгч П.Бадрал эмхэтгэсэн юм хойно уран яруу, утга төгс бүтээл нь дамжиггүй. Сэтгэл ариусгаж, амьдрал ивэн, үйлс тэтгэх тарни-шившлэг, мөргөл-уншлага, залбирал-бясалгал бүгдийг багтаасан учир Бурхан шашны өврийн дэвтэр хэмээсэн буй. Үнэ 10000

Гэгээрлийн хөтөч

Шинэ жилийн босгон дээр ёс заншлыг гүйцэлдүүлэхээс гадна хүн бүр явдал мөрөө засах нь зүйтэй хэмээн Бурхан багш сургасан буй. Манай эриний VII-VIII зуунд амьдарч байсан Энэтхэгийн хутагт Шантидэва гэгээнтний бүтээл. Самгардаар Бодичаръяаватара гэдэг энэ сонгодог зохиолыг монголчууд Бодьсадын явдалд орохуй хэмээх эртний орчуулгын нэрээр нь сайн мэддэг. Бурхан шашны зохиол бүтээлийн дундаас анх түрүүнд монгол хэлнээ орчуулагдсан номын нэг нь энэ билээ. Чойжи˗Одсэр бээр үүнийг монгол хэлэнд 1305 онд орчуулаад 1312 онд тайлбарыг зохион хэвлэж гаргасан баймуй. Энэ хэвлэлтийн хэд хэдэн хуудас Турфаны нутгаас олдсон нь өдгөө Германд хадгалагдаж буй билээ. Чойжи-Одсэрээс хойш өнөөг хүртэл Монголын бурхан шашны зүтгэлтнүүд эл бүтээлийг орчуулан хэвлэж ирсэн нь цаг хугацааны аясаар монгол хэл хувьсан өөрчлөгддөгтэй холбоотой ч бурхан шашинтны мэдэх учиртай утга, замнах ёстой мөрийг тодорхойёо багтаасанд байгаа юм. Энэхүү Гэгээрлийн хөтөч бол Агнистын гэгээ цувралыг эрхлэгч П.Бадралын орчуулга. Үнэ 10000

Далай ламын муур


Дээрхийн гэгээн XIV Далай ламын мутраас адис хүртэхсэн гэж бодож байв уу, та? Эсвэл Дээрхийн гэгээнтний өдөр тутам ямархан үйлс бүтээлтэй өнгөрдөг бол бодож үзсэн үү? Бүр байчхаад Далай ламын дэргэд хэд хонохсон гэдэг ахиу бодол төрсөн ч байж мэднэ. Тэгвэл буян заяа нь дэлгэрсэн тийм нэгэн мууртай та танилц. Орон гэрийн хамгийн тохь тухтай газрыг эзэлж аваад нойрмог нүдээр тойруулан харж, дотроо бусдыг үнэлж цэгнэж хэвтдэг муужгай таныг Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцтай тунчиг ойроос, бүр өвөр дээрээс нь танилцуулна. Энэ муур Дээрхийн гэгээнтнийг нүд салгахгүй ажиглаад хэвтэж байдаг ч амьтан бас биш. Дээрхийн гэгээн гудамжнаас худалдаж авсан муурын зулзага Далай ламын Дарамсала хотод орших өргөөнд нь бие торниж, ухаан гүйцэх боловч үйлийн үрээр энэ орчлонд төрсөн зургаан зүйл бодгалийн л нэг. Барах ёстой үйл, ухаарах учиртай жамыг муурын дүрээр туулна. Амьд бодгалийн л амьдрал юм хойно нулимс унагана, инээд хүргэнэ, эдгүү ч хөдөлгөнө. Зохиолч нь Дэвид Мичи. Санхүүгийн салбарт ажилладаг Дэвид Мичи стресс бухимдлаа дарах гэж бясалгалаар хичээллэсээр эцэстээ төвөдийн буддизмтай холбогдож улмаар судалж мэдсээр өнөө цагийн хүмүүст бурхан шашныг таниулсан хэд хэдэн зохиол бичсэн нь зах зээл дээр үлэмж амжилт олжээ. Энэ удаа зургаан зүйлийн нэг муур таныг буддын ертөнц рүү хөтөлнө. Үнэ 18750