Монгол Улс АНУ-ын Энхийн зөвлөлд элссэний ашиг ба эрсдэл 

Монгол Улс 2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн санаачилсан Энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс болов. 

Энэ талаар fakebook-д эргэлзсэн постууд олон харагдах учир нийтлэлч хүний хувиар товч өгүүлэхийг зорив. 

Энэ алхам нь олон улсын тавцанд Монгол Улсыг энхийг дэмжигч, хариуцлагатай улс гэдгийг тодотгож байгаа ч хоёр хөрш Орос, Хятадын байр суурь, дотоод улс төрийн сул дорой байдал зэрэг бодит эрсдэлтэй тулгарч байна. 

ОХУ болон БНХАУ яагаад үүнд элсэхгүй байгаа нь энх тайвныг хүсээгүйдээ биш өөрсдийн ийм байгууллагуудтай гэдэгт оршино. Хятад “Global Security Initiative” Global Development Initiative” Орос Евразийн аюулгүй байдлын өөр форматууд (БРИКС, ШХАБ ) зэрэг танай биш манай талбай дээр ярья гэсэн их гүрнүүдийн амбиц бололтой. 

ДАВУУ ТАЛ

 1. Олон улсын байр суурийг бэхжүүлэх Монгол Улс шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих боломжтой болж буй хэрэг. Энхийн зөвлөлийн үйл ажиллагаанд оролцсноор Монгол Улсын дуу хоолой олон улсын тавцанд тод сонсогдох боломжтой болж ирнэ. 

2. Сайн дурын, цэрэгжээгүй механизм учир энэ зөвлөл цэрэгт шууд оролцдоггүй, сайн дурын үндсэн дээр ажиллах тул Монголын бие даасан, олон тулгуурт бодлоготой нийцнэ.

3. Дипломат, улс төрийн давуу тал бол АНУ болон бусад 17 улсын төр засгийн тэргүүн, сайд нартай шууд харилцах боломж нэгдэнэ. Дипломат сувгийг өргөжүүлж, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломж бодитой болж ирэх сайн талтай нь ойлгомжтой. 

ЭРСДЭЛ 

Хоёр хөрш үүнийг хэрхэн хүлээж авах вэ гэсэн болгоомжлол юм. Монгол улс эдийн засгийн талаар 96% Хятадаас хараат. Нүүрс экспортын хязгаарлалт, зээлийн нөхцөл хатууруулах, хил гааль…гэх мэт замаар чимээгүй аажуухан шахалт үзүүлж болно. Орос: шатахуун, дизель, цахилгаан зэрэг амьдралын гол хэрэгцээнд шууд нөлөөлж, богино хугацаанд улс төрийн дарамт үүсгэж чадна… 

…Явж явж хамгийн том эрсдэл дотоод өнөөдрийг аргацаасан сул дорой байдал юм. Далайд гарцгүй улс гэж бүгд мэдэх ч дэлхийн тээврийн 90 хувь хямд учир далайгаар явдгийг ихэнх хүн мэддэгүй эсвэл тэр холын юм яриад яахав л гэдэг учир төмөр замаар дайлд хүрэх зэргийг ойшоож үздэг нь цөөн. 

Иймээс бид хоёр хөршийн хараат ченжийн л бизнестэй. (шатахуун, нүүрс, валют) гадаад шахалт дотоодоос эхлэн гардаг. 

Тэгээд ч бид “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр” гэсэн сэтгэлгээтэй… төр нь 4 жилийн циклтэй …засаг нь бүр ч богино…тэнд очсон хүн өнөөдрийн л “уушгаа” бодно…ядаж 360 хоногийн түлшний нөөцгүй, цахиалгаан хуримтлуур батарэй гэх мэтийг огт боддогүй … гээд ярьвал дуусахгүй яриа болно…