УИХ-ын дарга М.Энхболд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид бараг өчиг өглөө шүү. Гэхдээ олон түмний нүдэн дээр өчгөө өглөө. Дээд зэргийн тэвчээр, улс төрийн соёл, хүндэтгэлтэйгээр суудлаасаа жишүүхэн хараад хайнга бардамаар хангалттай гүтгэсэн Ц.Нямдорж өөрийг нь ноцтойгоор гүтгэсэн тул тайлбар хийхээс өөр арга байгаагүй бололтой. 

Хэдхэн сарын, тодруулбал 18 сарын өмнө Ц.Нямдорж М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь дээлийн захыг тасартал мушгиж суулаа гэж. “М.Энхболд бол ер бусын тэвчээртэй, ноён нуруутай хүн” гэх магтаал нь одоо ч чихэнд сонсогдоно.

Сонирхолтой нь Ерөнхийлөгчийн сонгуулийн гараан дээр “Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшээрэй, битгий татгалзаарай” гэж дэмждэг хүмүүс цөөнгүй бий. Тэдэндээ хандаж хэлэхэд Ц.Нямдорж явж байна гэж бодоод М.Энхболд даргыг дэмжиж саналаа өгөөрэй” гэхэд цаанаа л нясуухан оргиод явчихаж билээ. Учир нь тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлж оролцох хүн хэн байхыг Бага хурлаас санал хураалтаар шийдвэрлэхэд М.Энхболд 222, Ц.Нямдорж 37 санал авсан болохоор гомдол байлгүй л яахав. Гэхдээ дараа нь Ц.Нямдорж М.Энхболдыг нэг сүрхий базуур үнсэхэд хар арилчихаж билээ. Гэвч Ц.Нямдоржийн дургүйг хүргэсэн бас нэг асуудал байсан нь М.Энхболд УИХ-ын дарга хэвээрээ байсан явдал. Уг нь УИХ-ын даргын ажлаа ядаж өгчихөөд өрсөлдөх, чадвал Ерөнхийлөгч, азгүйтвэл сул гишүүн болох байтал арай ч дээ. УИХ-ын дарга эрх мэдлийн хувьд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас “уужим” гэдгийг УИХ-ын дарга асан Ц.Нямдорж сайн мэднэ. Гэтэл тэрбээр УИХ-ын даргын ажлаа өгөөд хохироогүй, чи өгчихөөч гэж “ноцож” суух. Гэтэл бодит байдал дээр харьцуулахын аргагүй үйл явдал болоод өнгөрсөн билээ. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдоржийн УИХ-ын даргын албаа өгсөн паян, энэ удаагийн их хавчилт шахалтаас эрс тэс өөр шүү дээ. 

Тэрбээр 2007 оны зургадугаар сарын 14-ний өдөр, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд огцрох мэдэгдэл хийж байв. Мэдэгдэлдээ “УИХ-ын даргыг алх цохиж үг өгөөд, хүний бичээд ирсэн юун дээр ч хамаагүй гарын үсэг зураад сууж байдаг “амьгүй албат” байлгах сонирхол цөөнгүй хүнд байдаг нь нууц бишээ. Би тийм байж чадахгүй юм билээ.  Улсын Их Хурлыг тал талаас нь боорлон дайрч, хийсэн болгоныг нь хараар будаж, шийдвэрүүдийг нь Үндсэн хууль зөрчөөгүй байсан ч зөрчсөн хэмээн лүндэгнэж, бүр онц бүрэн эрхэд халдах замаар засаглалын хэлбэрийг солих улс төрийн башир үйл ажиллагаа эрчимтэй өрнөж байна. Энэ нь хэрэг дээрээ монголын ардчиллыг нухчин дарж улс орныг нэг хүн, түүнийг тойрсон бүлэглэлийн эрхшээлд оруулах оролдлого яах аргагүй мөн. Миний бие чухам үүнийг л эрс эсэргүүцэж байгаа бөгөөд “хариуг” нь Үндсэн хуулийн шийдвэр хэлбэрээр хүлээн авлаа. Чухамхүү монголын ардчиллын амин сүнс болох парламентат ёс руу дайрах нэг үндсэн объект нь УИХ-ын дарга “Цэндийн Нямдорж” хэмээх хувь хүн болчихоод байгаа учраас би энэ цохилтыг саармагжуулах зорилгоор УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэсэн юм. Мөн “Албан тушаалын хүлээсэнд баригдаж хэлье гэснээ хагасалж хугасалж явлаа. Намайг энэ хүлээснээс чөлөөлж өөрийнхөө байх, үнэн үгээ хэлэх, хүнээрээ байх боломж олгосон Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн болон МАХН-ын бүлгийн зарим гишүүдэд баярлалаа" гэсэн чинжүү шиг үгээр чимэглэхээ ч мартаагүй. Гэтэл одоо “М.Энхболд хүний үг авдаггүй, сонсож байгаад гараад явчихдаг” гэсэн тодорхойлолт нь “хүлээсэнд” байсан биш “хүлээсэнд байлгах” гэсэн хүний үг шиг үнэртэх...

Тэр үед түүний үгэнд   уярахааргүй, хат суусан хуульчид бол болсон процессийг сайн мэдэж байв. Учир   нь Ц.Нямдорж тухайн үед буюу 2007   оны тавдугаар сарын 23-нд   Үндсэн хуулийн Цэц оройн 22.00   цаг хүртэл хуралдаад “


Description: https://www.legalinfo.mn/image/b.gif1.Нэмэгдсэн өртгийн   албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудын   эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсны дараа агуулга, бодлого,   зарчмын болон найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн чанартай олон   засварыг хийснээрээ Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Үндсэн   хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, …хууль   дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; Хорьдугаар зүйлийн   “...хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”; Хорин   тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-ийн “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт   оруулах” нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудал   болох тухай заалтыг тус тус зөрчсөн байна.


Description: https://www.legalinfo.mn/image/b.gif2.Улсын Их Хурлын   дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлын бүрэн эрхэд удаа дараа халдаж, Монгол Улсын   Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь түүнийг Улсын Их Хурлын даргын   албан тушаалаас огцруулах үндэслэл болно .


Гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Мөн Цэцийн их суудлын хуралдааны протоколоос харахад Ц.Нямдорж уг асуудлыг улс төрийн зорилготой гэсэн байр суурьтай, мөн гэм буруугүй гэж өөрийгөө хамгаалахыг хүсч байсан нь харагддаг. Эх сурвалж: https://www.forum.mn/p_pdf.php?obj_id=1803https://www.legalinfo.mn/law/details/1101 

П.Очирбат: Тэр өдөр янз бүрийн шалтгаанаас нөхцөл байдал урьдынхаас арай өөр байжээ. Ярилцаад дэгээ барих уу, зөрчөөд өөр байдлаар шийдэх үү гэж хоёр сонголт л байж. Дэг барихгүйгээр засвар хийснээ танилцуулахгүй явуулна гэж зөвшөөрөл авсан гэж хэллээ. Энэ зөвшөөрлөө яагаад УИХ-ын тогтоолоор ч юм уу баталгаажуулаагүй юм бэ. 

Ц.Нямдорж:- Дэгд заасан гурав хоноод ёсчилно гэдгээс өөр процесс болсон нь үнэн. Гэхдээ хууль зөрчсөн юм байхгүй. Дэгийн 51-д өөрчлөлт оруулж байж л зөвшөөрөл авсан тогтоол гаргаж болно шүү дээ. 

П.Очирбат:- Хийсэн засваруудаа агуулгыг нь огт өөрчлөөгүй гэж та хэллээ. Гэтэл НӨАТ-ын тухай хуулийн төсөлд "Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна" гэдгийг "гадаад улсад" гэж засчээ. Тайвань, Макаод ийм үйлчилгээг явуулбал тэдгээрийг тусгаар улс гээд манай улс зөвшөөрч байгаа юм болох вий. Мөн 30 хүртэл хувь гэдгийг 30 хувиас хэтрүүлэхгүй гэж засчээ. Энэ агуулгын өөрчлөлт биш үү. 

Ц.Нямдорж:- Би үүнийг үгийн өөрчлөлт л гэж бодож байна. Монгол Улсын гадна гэхээр нэг л болж өгөхгүй байгаа юм. 

Ж.Бямбадорж:- Та ёсчлохоосоо өмнө батлагдсан хууль мөн үү гэдгийг хянах үүрэгтэй юү. 

Ц.Нямдорж:- УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн гэдэгтэй холбох асуудал биш баймаар юм.Зүйл заалт гээгдсэн бол Тамгын гаэар, Байнгын хороотой ярих асуудал. 

П.Очирбат:- Цэцийн 03 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр суурь тань хэвээр үү. О.Чулуунбатыг еөрчилснөөс хойшхи өс Цэцийн дүгнэлт болж гарлаа гэж. Та хэлсэн байсан. Баримт байгаа юу. 

Ц.Нямдорж:- Би сүүлийн асуултад хариулахгүй. Өөр газар ярих асуудал. Хийсэн засваруудаа цэг, таслал бүрээр нь хариуцахад бэлэн гэдэг байр суурь хэвээрээ.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд өмнө нь ч шалгуулаад нотлогдоогүй, одоо ч Тагнуулын ерөнхий газраас шалгасан хэвээр байгаа юм. Шалгаж байгаа асуудлаар тэр тусмаа өмнө нь цагдаа, прокурор, АТГ шалгаад дүгнэлтээ гаргасан байхад гэм буруугүй, тогтоогдохгүй байгаа хэрэгт үндэслэн УИХ-ын даргаас огцруулах хууль зүйн үндэслэл, зүйл заалт даанч “олдохгүй” байгаа аж. Энэ нөхцөл байдлыг Ц.Нямдоржийн УИХ-ын даргаас огцорсон нөхцөл байдалтай холбох, харьцуулах, жиших боломжгүй, зохимжгүй болов уу.