Л.Пүрэвбаатар: БНХАУ-ын “ZTE”-д “найр тавьснаар” 70 сая ам.долларын ажил нурлаа
Орос-Монголын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатартай ярилцлаа.
-Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон телевизид өгсөн ярилцлагадаа “Улаанбаатар төмөр зам”-ын техникийн шинэчлэл хийх 250 сая ам.доллар дүрмийн санг бүрдүүлэхэдМонголын Засгийн газраас гаргах байсан 125 сая ам.долларыг “ХХБ” шууд санхүүжилтийг нь хийж байсан” гэж ярьсан. Дээрх 250 сая ам.долларыг хэрхэн зарцуулсан тухай тэр үед Замын даргаар ажиллаж байсны хувиар тайлбарлаж өгнө үү?
-Мянганы сорилын сангийн тусламжаас188 сая ам.долларын тусламжавахаар байсан боловч энэ зураг дээрх эрхэм болиулж улмаархоёр улсын Ерөнхийлөгч нарын тунхаглалаар 250 сая ам.долларыг хоёр тал гаргахаар болсон. Энэ талаар Засгийн газар хоорондын хэлэлцээр зурагдах, санхүүжилт олох гээд дөрвөн жил орчмын хугацаа өнгөрсөн юм. Энэ хооронд “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Оросын Засгийн газрын эзэмшлийн хувьцааны итгэмжилсэн удирдлагыг хэрэгжүүлэгч “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн баталгаагаар Оросын “БТВ” банкнаас 150 сая ам.долларын зээл авч зарцуулсан байдаг. Энэ өндөр хүү, шимтгэлтэй зээлийг дараа нь хоёр улсын төсөвөөр бүрдэх дүрмийн сангаар хаах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын протоколд тэмдэглэсэн.Тухайн үед Замын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Жигжиднямаа энэ эрсдэлтэй зээлийг авч тендергүйгээр 2010-2011 онд захиран зарцуулсан. Санхүүжилт орж иртэл мэдээж хүү төлж арилжааны зээлээр Украйны Луганск хотод үйлдвэрлэсэн зүтгүүрүүдийг Оросын “Трансмашхолдинг” гэдэг компаниар дамжуулан авч өндөр үнэ, засвар үйлчилгээний зардал төлж ирсэн.
-Монголын Засгийн газраас гарсан буюу О.Орхоны хэлсэн 125 сая ам.доллар хэрхэн зарцуулагдсан бэ. Оросын банкны зээл яаж хаагдсан бэ?
-ХХБанкнаас 2015 онд 125 сая ам.доллар “Улаанбаатар төмөр зам”-ын дансанд орж ирмэгц Оросын тал өөрийн талын гаргах ёстой 125 сая ам.доллароор дээрх зээлийг хаасан байх. Гэхдээ хүү шимтгэл, илүү 25 сая ам.долларыг хамтарсан үйлдвэр өөрөө төлж таарна. Оросын талаас огт мөнгө орж ирээгүй зүтгүүр орж ирсэн гэсэн үг. Одоо ашиглаж байгаа. Тэр нь хэл ам таталсан “ТМХА сервис” компанитай холбоотой тул би баталгаат хугацааг дуусмагц гэрээг сунгаагүй. Намайг Замын даргын албан тушаалд томилогдоход дансанд дээрх мөнгөнөөс 70 сая ам.доллар зориулалтын дагуу хадгалагдаж байсан. Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын тунхаглал гарч Засгийн газрууд хэлэлцээр хийж мөнгө нь гарахаар болсон. Оросын талын хувийг төмөр замын дарга нар Д.Жигжиднямаа ба В.Якунин нар “ВТБ” банкнаас зээл шийдсэн гэж би дээр хэлсэн. Манай Засгийн газар С.Баярцогт Сангийн сайдаар ажиллаж байх үед бонд гаргах, улсын төсөвөөс шийдэх гээд бэрхшээлтэй байхад ХХБ тусалсан гэж ойлголоо.Тэгмэгц Оросын тал “ВТБ” банкныхаа зээлийг улсынхаа төсөвөөр хаачихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл хоёр тал мөнгөө зэрэг гаргах ёстой гэсэн тэр нөхцөл биелэлээ олж дүрмийн сан 50+50 хувь өссөн гэсэн үг. Манай талын хувь харьцаа 51 хувь болох ёстой байсан ч юм бил үү.Монголын тал өөрийн хувь оролцоог гаргахгүй байсан учраас зээлийн хугацаа үргэлжлээд хүү торгуульд унах байсан. Монголын талын 125 сая ам.доллараас 55 сая ам.доллараар нь дахиад зүтгүүр, вагон авсан. Ингээд зам, суурь бүтцээ засах мөнгө үлдээгүй. Эхний 125 сая, дараа нь 55 сая гээд нийт 180 сая ам.доллараар вагон, зүтгүүр, замын чигжигч машин, вагон, рэйлбус зэргийг худалдаж авсан баримт бий.
-Ингээд 250 сая ам.доллараас 180 сая ам.доллар вагон, зүтгүүр гээд түр зуурын хөрөнгөнд зарцуулжээ. Үлдсэн 70 сая ам.доллар нь хаачив. Яг зориулалтын дагуу зөв зарцуулагдсан уу?
-Намайг Замын даргын ажлыг хүлээж авахад ХХБ-нд байршиж байсан. Монголын талын гаргасан нийт хөрөнгийг зөвхөн дэд бүтцээ сайжруулахад л зарцуулах ёстой гэж тухайн үеийн Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт, Засгийн газрын тэмдэгэлэл гарч байсан. Бас хувь нийлүүлэгчдийн хамтарсан хурлын протоколд 106 км гол замд шинэчлэл хийх тухай шийдвэр байсан. Замын засвар сайжруулалт хийх хөрөнгө бараг үлдээгүй тул дан шугам дээр илүү олон тооныгалт тэрэг нэвтрүүлэнөнгөрүүлэх систем суурилуулах шийдэлд хүрч үлдсэн 70 сая ам.доллар дээр тендер явагдаж байсан.
-Хөрөнгийг үр өгөөжтэй тооцоотой зарцуулсан гэж үздэг үү? Удирдлагын хариуцлага хүлээлгэхдээ Ерөнхий хорооны шийдвэрийг харгалзах уу?
-Мэдээж.
-Одоо таны мэдэлд үлдсэн өнөөх 70 сая ам.доллар?
-Монголын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд бүх 125 сая ам.доллароор суурь бүтцийн дээгүүрх хөдөлгөөнийг зохицуулдаг дохиолол холбооны орчин үеийн систем нэвтрүүлэхээр зааж түүний дагууЕрөнхий хорооны шийдвэртэй байсан. Иймд тендерийг дахин зарлах, Европын стандарт баримтлах гээд нөхцлүүдийг авч үзэж техникийн даалгаварт өөрчлөлт оруулах, Тендерийн хороог шинэчлэх арга хэмжээ авсан.ОХУ-ын зүгээс хамтарсан үйлдвэрт оросын бүтээгдэхүүн үйлчилгээг авах тухай Засгийн газрууд хоорондын комиссын хуралдаануудад яригдаж улмаар Оросын цахилгаан техникийн завод буюу “Элтеза” гэдэг компани шалгарсан.
-Энэ нь хувийн компани уу. “Трансмашхолдинг” шиг төрийн даалгавраар уу?
-“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Оросын Засгийн газарт ногдох хувьцааны удирдлагыг 2009 оны Ерөнхийлөгчийн зарлиг, тухайн үеийн Засгийн газрын Тэргүүн В.Путины 2009 оны аравдугаар сарын 17-ны 1529 дугаартай Захирамжаар “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхийлөгч В.Якунин хэрэгжүүлж “Улаанбаатар төмөр зам” дээр ноёрхлоо тогтоосон шүү дээ. Түүнийг эсэргүүцэх хамгаалалт дархлаа монголчуудад суугаагүй Замын дарга нар ажил албаа алдах нь улстөрчдийн хурууны үзүүрийн асуудал байдаг цаг үеийг бид туулж байна. Ийм үед Оросын компаниуд, төр засгийн байгууллагууд Зөвлөлтийн үеийн бүтэц зохион байгуулалттай, хуучирсан хэлэлцээр дүрмээр зохицуулагддаг төмөр зам дээр дураараа дургиж чадаж байгааг зогсоох цаг болсон. Манай тээврийн салбар дахь замын суурь бүтэц хэмээх инженерийн байгууламжийг юу гэж нийгмээрээ ойлгодог юм бэ бүү мэд, зөвхөн улс төрийн аргаар л удирдаж ирсэн. Зүтгүүр гээд татах хүч үйлдвэрлэдэг бүтцийг зам шугамдаа бэхлээстэй хэсэг гэж оросын номлолоор бодоод түүнд таарсан оросод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авч нийлүүлдэг заншилтай. Тэр зарчмаар л тендергүйгээр “ТМХСервис” илчит тэрэгтэйгээ байр сууриа эзэлсэн. Вагон гэдэг хөдлөх бүрэлдэхүүн бол одоо хөгжлийнхөө гольдрилоор тээврийн компаниудын эзэмшилд очиж нийтийн тээвэрт ашиглагдаж байна даа.
-Дохиолол холбоог сайжруулах 70 сая ам.доллараа бүгдийг нь “Элтеза”-д өгчихсөн үү?
-Гэрээний дагуу эхлээд 50 хувийг нь “СМП” банкны баталгаатай урьдчилгаа авч ажлыг эхлүүлсэн. Тэр мөнгөө алдахгүйн тулд “Элтеза” компаний өмнөөс хэрэв ажлаа дуусгахгүй бол буцааж өгнө” гэсэн үг л дээ.“Элтеза” компани ТЕТРА хэмээх систем суурилуулах бөгөөд тоног төхөөрөмжийг нийлүүлэгч компани нь “Bombordier” байсан. Одоо Замын дарга Д.Жигжиднямаагийн шаргуу хүсэлтээр гэж дээрх компаний захирал В.Лебедев бичсэнээс үзэхэдБНХАУ-ын “ZTE” бүтээгдэхүүнээ нийлүүлэх бололтой. Гэхдээ Монголын “Худалдаа аж үйлдвэрийн танхим”-аас давагдашгүй хүчин зүйлд авагдсан гэсэн тодорхойлолт авчихаад суугаа байгаа гэсэн.“ZTE” компани 2017 оны тавдугаар сарын 23-ны өдөр хоригт ороод тоног төхөөрөмжөө нийлүүлж чадахгүйд хүрлээ” гэж байгаа юм. Дээр нь захиалагч “Улаанбаатар төмөр зам” өөрөө туслан гүйцэтгэгч болчихсон олон ажил нь саатаад нарийн техникийн төсөл маань зогсонги байдалд орсон тухай Зам, тээврийн хөгжлийн яаманд бичиг тайлбар хүргүүлсэн гэсэн.
Дээр бид ярьсан. Мэргэжлийн үйл ажиллагааг удирдан явуулах, төсөл хэрэгжүүлэх гэдэг нь төмөр зам гэсэн инженерийн өндөр төвшинд хийгдсэн замын байгууламж дээр бол Монгол улс тусгайлан анхаарч хор хохирол нь урт удаан хугацаатай, өөд нь татахад асар их хөрөнгө хүч ордог гээд бодох цаг болжээ.Салбарын яам гээд байдаг боловч аль нам улстөрийн хүчин авч явах чадвартай, хэн ямар хугацаанд удирдаж байж үр дүн гарах гээд төрийн бодлогоор шийдэх учиртай юм. Одоогийн удирдлагууд лав худалдан авалт мэтийг сурамгай хийж чадах боловч төсөл хэрэгжүүлэх, нөхцөл байдлыг сайжруулах талаар сул байгаа. Нэгэнт хос зам болгох хөрөнгө шийдээгүй, цахилгаанжихад хол байгаа үед зүтгүүрийн сонголт энэ аж ахуйн шийдэл 25 жилийн үечлэлээр бус 50 жилээс дээш тооцож хөрөнгө мөнгөө олох, тооны хойноос бус чанар аргачлалаа барих тухай ахмад үе маань бидэнд сургаж л байсан. Энэ орчин үеийн системийг антенууд, өртөө зөрлөг хоорондын хориглол гээд суурилуулж чадвал бүх гол замын зүтгүүрээр радио системээр тоноглож олон цуваа галт тэргийг хойно хойноос нь мөрдүүлж аялуулах юм. Хоногт 12 хос галт тэрэг дээр нэмээд 4 хос явуулж байвал түүнийг “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын үндэсний төв” илүү олон тээвэрлэгч тухайлбал “Монголын төмөр зам” операторт хүртэл суурь бүтцийн хураамжаар түрээсэлж болно. Ойрын хоёр жилдээ энэ төслийг хэрэгжүүлж дуусгахгүй юм байна. Мөнгөний үлдэгдлийг шилжүүлсэн эсэхийг ХХБ-аас тодруулах хэрэгтэй. Хэрэв шилжүүлсэн бол ажлаа хийсэн болохоор шилжүүлэв үү. Гуйсан болохоор нь шилжүүлсэн юм уу гэдгийг шалгах хэрэгтэй.
-Хамгийн сүүлд авсан мэдээллээр МХЕГ-аас “УБТЗ” дээр шалгалт хийж эхлээд байна. Үүний өмнө тус байгууллагад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийх гэхэд хийлгэхгүй гээд оруулахгүй байсан, санхүүгийн шалгалт хийхэд нь саад учрууллаа хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр газар дээрээс нь сурвалжилж байсан. Хамтарсан байгууллага учраас санхүүгийн тайлангаа шалгуулахгүй гэх нь зөв үү?
-Манай улсын татварын тогтолцоонд хамрагдахгүй харагдахгүй байгаа нь ийм байдалд хүргэдэг. Улс татвараа ноогдуулаад дараа нь олон улсын гэрээгээрээ албан ёсоор чөлөөлөх буюу хувьцаа, хөрөнгө нь дээр нь хяналтаа тогтоох хэрэгтэй. Намайг Нэгдүгээр орлогч дарга байхад Монгол Оросын хамтарсан аудит орж байсан. Хожим “PWC” гээд аудит гурван жил дараалан ажиллаж санхүүгийн тайланг олон улсын стандартад нийцүүлсэн.Үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагааг шалгадагбайнгын тусгай Шалган байцаах комисс гэжбайдаг. Тэдний уриад давхар орж болно. Түүнд Оросын болон Монголын талаас тус бүр хоёр хүний бүрэлдэхүүн бий. Санхүүгийн тайлангаас илүү эдийн засгийн тооцоо судалгаа үр дүнг нь шалгах боломжтой. Юуг хаанаас нь үзэж шалгаж болохыг би лав мэднэ. Олон улсын хэлэлцээр дүрэмд Монгол улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах зүйл заалт бий. Мэргэжлийн хяналтын хувьд манай улсын хууль журмын дагуу л шалгах ёстой. Санхүүг нь шалгах, эдийн засгийг нь шалгах нь өөр өөр утгатай.
-Таныг Замын дарга байхад мэргэжлийн хяналтын байгууллагууд шалгалт хийж байв уу. Ерөнхий хороо үүнд нөлөөлдөг үү?
-Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалт намайг Замын даргаар ажиллаж байхад ороогүй. Шалгалт орвол манай нутаг дэвсгэр дээр үйлчилж буй хуулийн дагуу шалгуулах ёстой. Хоёр талын хамтарсан аудит нэг удаа орж байсан. Үүгээр улсын төсвөөс өгсөн, тарифаараа олсон хөрөнгө мөнгөөрөө юу хийж байгааг тодорхойлж болно. Хугацаа үечлэлтэй зам шугамдаа их засвар хийхгүйгээр эх үүсвэрийг шатах тослох материал авахад зориулчихав уу. Зам арчилгааны нормнорматив мөрдөгдөж байна уу, жил бүр орлогынхоо 30-аас доошгүй хувийг зам засвартаа зарцуулав уу гэдгийг ч шалгана. Хэрэв жил бүр орлогынхоо 10 хүрэхгүй хувийг л зориулаад байвал арван жилийн дараа замын эвдрэл гэмтэлд зарцуулах хөрөнгө бүр их болж дараагийн удирдлагаа хүнд байдалд оруулна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.