Л.Баяраахүү: Эдийн засгийн тусгаар тогтнол гангийн үйлдвэрээс эхэлдэг
Сайхан мэдээ! Манай бизнесмэнүүд төмрийн хүдрээ боловсруулан Монголдоо өртөг шингээж өндөр үнээр экспортлох, дотооддоо гангийн үйлдвэртэй болох саналаа Засгийн газарт хүргүүлжээ.

Энэ ажлыг санаачлан шанг татагчид бол “Монгол ган нэгдэл” ХХК-ийнхан.Төмөртэй хүн баяждаг л гэдэг.Гэтэл хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдрээр баялаг Монгол Улс баяжихгүй, харин бидний дэргэд огт төмөргүй Япон, Өмнөд Солонгосхөгжөөд байдаг.Гаргалгаа нь тун энгийн. Бид хүдрээ баялаг гэж огт тоодоггүй явснаа хэдэн жилийн өмнөөсл түүхийгээр нь урд хөршдөө нийлүүлдэг болсон. Харин тэд манай түүхий эдээр төмөр хийдэг, төмөр нь 90 хувийн хөдөлмөр үүсгэдэг. Үүнд л цэг хатгаж, дайны хөлд нэрвэгдсэн, загас жараахай, цагаан будаанаас өөр баялаггүй явсан Солонгос, Японыг хөгжилд хүргэсэн тэр замаар явах саналаа монголчууд өөрсдөө санаачлан төрийг, Засгийн газрыг уриалжээ.Тийм ээ, Солонгос, Япон, Хятадыг өнөөдрийн хөгжилд хүргэсэн, одоо ч эдийн засгийг нь тэтгэдэг мөнхийн хөдөлгүүр бол гангийн үйлдвэр.Энэ тухай, Засгийн газарт хүргүүлсэн саналынх нь тухай ярилцахаар Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Л.Баяраахүүтэй ярилцлаа.
-Гангийн үйлдвэрийн гол түүхий эд бол төмрийн хүдэр. Тэгэхээр төмрийн хүдрийн өнөөгийн байдлаас ярилцлагаа эхлэх үү.Манайх хүдрээ хэзээнээс экспортолж эхэлсэн бэ
-Хятадын эдийн засгийн хөгжлийг дагаадтус улсынгангийн хэрэглээ эрчимтэй өссөн. Энэ өсөлт Хятадад төмрийн хүдрийн эрэлт хэрэгцээг асар их нэмэгдүүлсэн.2003 оноос Монголоос хуурай соронзон аргаар боловсруулсан хүдэр экспортолж эхэлсэн юм.Гэхдээ их замбараагүй.Ямарч боловсруулалт хийлгүй, шууд олборлоод л гаргаад байгаа.Төмрийн хүдэр маань экспортынхоо хэмжээгээр нүүрс, зэсийн дараа ордог боллоо.Энэ нь төмрийн хүдэр Монголын эдийн засагт ямар чухал болохыг харуулж байгаа юм.
-Энэ нь жилд хэдэн тонн гэсэн үг вэ?
-Одоогоор зургаан сая орчим тонныг экспортолж байна.
-Ганцхан Хятадад экспортлож байгаа юу?
-Тийм, ер нь Хятад улс төмрийн хүдрийн хэрэглээгээр ч, импортоор ч дэлхийд хамгийн гол хэрэглэгч, худалдан авагч. Тус улсын үндсэн нийлүүлэгч нь Австрали, Бразил, Энэтхэг.Энэ улсууд хэдэн зуун сая тонноор нь нийлүүлдэг.Ялгаа нь манай улс хүдрээ түүхийгээр нь нийлүүлдэг. Харин нөгөө хэд болохоор нойтон аргаар боловсруулж баяжуулсан 65-67 хувийн агуулгатай стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлдэг.
-Түүхий болон боловсруулсан хүдэр хоёрт үнийн зөрүү байна биз?
-Байлгүй яах вэ. Боловсруулж экспортлоё гээд байгаагийн нэг зорилго бол үнийн зөрүү л дээ. Одоо бид түүхийгээр дундаж үнэ нь 65 доллараар өгч байгаа. Хэрвээ бид нойтон аргаар баяжуулж экспортолбол 65 доллар маань тонн тутамд 100 доллар болж нэмэгдэх бүрэн боломжтой. Тэгэхээр тонн бүрээс 40 долларын цэвэр ашиг олохоос гадна Монголд ажлын байр нэмэгдэнэ, нэмүү өртөг бий болно. Цаад агуулга, ач холбогдол нь их л дээ.Манайх түүхийгээр нь өгч байгаа учраас шууд хэрэглэгчдэднь өгч чаддаггүй.Хятадын дундын зуучлагчдад өгөөд тэдгээр ченжүүд нь дахин боловсруулалт хийж гангийн үйлдвэрүүддээ өгдөг.Түүхийгээр нь экспортлоход өөр ч олон зовлон бий.Жишээ нь, дотооддоо нийлүүлэлт нь дутагдаад ирэхээр гэнэт манайхыг санаж бөөнөөр нь авдаг.Харин нөгөө Энэтхэг, Бразил, Австрали гээд гол нийлүүлэгчид нь хангалттай нийлүүлээд ирэхээр манайхаас авахаа больчихдог.
Манай улс бензинийн импортоор нэг улсаас, хойд хөршөөсөө хараат.Зовлонг нь нийтээрээ сайн мэднэ.Тэгвэл манай экспортын гол түүхий эд болох төмрийн хүдрийн экспорт нэг улсаас, урд хөршөөсөө хамааралтай явна.Тэд хүссэн үедээ, хүссэн үнээрээ авдаг.
-Ер нь Тавантолгойн нүүрстэй адилхан юм биш үү. Манайх нүүрсээ түүхийгээр нь хамаагүй хямдаар Хятадын дундын зуучлагчдад өгдөг.Яг зах зээлд нь хүргэж чаддаггүй шүү дээ?
-Яг тийм. Нүүрстэй л адилхан гэж ойлгож болно.Гэхдээ бид дэлхийн зах зээлийн ханшаар авдаг бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байгаа юм.Харин дэлхийн зах зээлийн ханшаар зардаг бүтээгдэхүүн хийдэг гол түүхий эдийг нь нийлүүлээд байгаа юм.Энгийнээр хэлбэл, талхны үйлдвэрт бид гурил нийлүүлэхгүй, харин гурил хийдэг үрийн буудайгааөгөөд байгаа юм.Тэгэхдээ бас шууд талхны үйлдвэрт нь биш шүү.Наана нь, гурил хийдэг ченжүүдэд өгч, тэдгээр нь биднээс хямд авсан үрийн буудайгаараа гурил хийж цааш нь талхны үйлдвэрт дэлхийн зах зээлийн ханшаар нь зараад байгаа юм.
-Нойтон аргаар баяжуулж гаргахын тулд “Монгол ган нэгдэл”-ийг байгуулсан гэж ойлгосон. Одоо тэгээд боловсруулж экспортлохдоо яаж бэлдэж байна вэ, баяжуулах үйлдвэрээ барьж эхэлсэн үү?
-Манайд одоогоор төмрийн хүдэр экспортолдог 12 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэд бүгд л түүхийгээр нь бус, баяжуулж экспортлох, дотооддоо гангийн үйлдвэртэй болох хэтийн зорилготой.
Нэгэнт ашиг сонирхол нэг, асуудлууд ижилхэн болоод ирэхээр өнгөрсөн намраас Монголын төмөрлөгийн үйлдвэрлэгчдийн холбоо байгуулсан.Холбоонд Монголын төмрийн хүдэр олборлодог, экспортолдог бүх компани нэгдсэн.Харин “Монгол ган нэгдэл” бол энэ холбооны гишүүдээс хамтарч байгуулсан аж ахуйн нэгж.Энэ аж аухйн нэгжийн эхний зорилго бол эхлээд хүдрээ нойтон аргаар баяжуулан экспортолж мөнгө олох, үүнийхээ хажуугаар гангийн үйлдвэртэй болж дотоодынхоо хэрэгцээг хангах.Одоогоор нойтон баяжуулах хоёр үйлдвэр ашиглалтад ороод байгаа.“Мон-лаа”, “Бэрэн”-гийн.Дараа жил “Монгол металл майнинг”, “Засаг-Чандмань” гэж хоёр компани үйлдвэрээ ашиглалтад оруулна.Бусад нь баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулах төсөл, бэлтгэлээ базаагаад ажиллаж байна.Одоогийн түүхийгээр нь зөөх бол мухар зам.Харин нойтон аргын төмрийн хүдрийн баяжмал бол дэлхийн стандартын бүтээгдэхүүн.Бид бусдын жишгээр тэр зүгт явах цаг болсон.
-Хүчин чадлын хувьд ямар байх вэ, боловсруулсан тохиолдолд манайх гол тоглогч болж чадах уу?
-Жилдээ 10 сая тонныг экспортлох зорилттой. Энэ маань Хятадын хэрэглээний нэг хувьд ч хүрэхгүй.Энэ улс жилдээ миллиард гаруй тонн төмрийн хүдэр хэрэглэдэг, тэрнээсээ 500-600 сая тонныг нь импортоор авдаг. Тийм учраас 10-хан саяыг нийлүүлэх чадалтай ганцхан манайхыг сонирхоод дуудаад байхгүй. Өөр бэлэн улс орнууд байхад.
-Чанарын хувьд сонирхлыг нь татахгүй юу?
-Ордоосоо хамаарна. Агууламж өндөртэй, сайн чанарын хүдэртэй орд манайд бий бий.Тэрнийг сонирхож магадгүй. Гэхдээ гуйхгүй.
-Хятад авахгүй гэвэл зах зээлгүй болох уу?
-Бараг л тэгнэ. Нүүрсийг бол гуравдагч зах зээлд нь хүргэж болно.Харин төмрийн хүдэр хэцүү.Тээврийн зардал маш өндөр. Далайн тээврээр зөөж, далайн эргийн дагуу байрласан гангийн үйлдвэрүүдэд шууд нийлүүлдэг Австрали, Бразилтай тээврийн зардлаараа өрсөлдөх ямар ч боломжгүй.
-Уг нь манай нөөц бол хангалттай юу?
-Найдвартай гэж хэлж болох нөөц бол нэг миллиард тонн. Эрдэмтдийн тооцоогоор дөрөв орчим миллиард тонн төрмийн хүдрийн нөөц бий гэж үздэг.
-Хэрвээ нойтноор баяжуулаад экспортолбол энэ нь хэдэн жилийн нөөц вэ?
-Бараг 100 жил зөөх хангалттай нөөц. Гэхдээ зуун жил битгийн хэл, таван жилийн дараа төмөр маань өнөөдрийнх шиг үнэтэй байх уу, үгүй юү гэдэг нь хамгийн чухал асуудал.Одоо АНУ, Европын холбоо зэрэг өндөр хөгжсөн орнууд дотоодын гангийнхаа хэрэгцээг хаягдал төмрөөс гаргаж авч байна.Яагаад гэвэл тэнд хаягдал төмрийн нөөц бий болж, эргэлтэд оруулаад эхэлчихсэн.Шинжээчдийн таамгаар Хятад ч ойрын 20 жилд гангийн хэрэглээгээ хаягдал төмрөөс гаргаж авна гэж прогнозолж байна. Дээр нь дэлхий нийтээр шинэ материал ихээр гарч байна.Тийм учраас төмрийн хүдэр бол мөнхийн хэрэглээ, мөнхийн өндөр үнэтэй баялаг гэж үзэх ямарч боломжгүй.Хэдхэн жилийн өмнө төмрийн хүдэр, нүүрс хоёр ямар ч үнэгүй байлаа.Хэн ч тоодоггүй байв. Дэлхийн уул уурхайн “акул”-уудын нэг“BHP” хүртэл нүүрс үнэгүй гээд Тавантолгойн лицензээ хаяад Монголоос гарч байсан саяхны жишээг бид бүгдээрээ л мэднэ. Ноднин экспортынхоо хэмжээгээр зэсийн өмнө орж байсан нүүрс маань энэ жил үнэ нь уначихаад манай уурхайнууд хүнд байдалтай байгааг ч бид мэднэ.Төмрийн хүдэр яг ийм барьцгүй эд.Тийм учраас үнэтэй байгаа дээр нь илүү боломжит үнээр нь дэлхийн зах зээлд нь нийлүүлье.Дамжуулан зуучилдаг ченжүүдэд хямдаар биш, эцийн хэрэглэгчдэд нь дэлхийн зах зээлийнх нь үнээр нийлүүлье гэж байгаа юм.
-Хүдрээ баяжуулж экспортлох тухайд ерөнхийд нь ойлголоо.Харин заавал гангийн үйлдвэр барих зах зээл, хэрэгцээ манайд бий юү. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс юугаараа ялгаатай үйлдвэр байх юм?
-Аливаа улсын тусгаар тогтнол гангийн үйлдвэрээсээ эхэлдэг гэсэн үг байдаг. Тийм учраас дайны дараа ард түмнээ өлсгөж байгаад л японууд хамгийн түрүүнд гангийн үйлдвэрээ барьсан.Одоо Солонгосын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа эмэгтэйн аав Пак генерал засгийн эрхэнд гармагцаа гангийн үйлдвэрээ барьж эхэлсэн байдаг.Хятадад ч адилхан.Тэр битгий хэл, Мао-гийн үед айл бүр ган хайлуулах тухай бодлого гарч байсан нь түүхэнд үлдсэн байдаг.Энэ нь ган хайлуулах нарийн технологийг мэдэхгүй ч, гангийн үйлдвэртэй байж гэмээнэ улс орон хөгжинө, ажлын байр нэмэгдэнэ гэдгийг тэр үеийн удирдагчид сайн мэдэж байсан байгаа юм.
Манай улс эртнээс гангийн үйлдвэртэй болох бодлого барьсан байдаг.Дархан хотын анх байгуулах төслүүд дотор хар төмөрлөгийн үйлдвэрийн төсөл явсан л байгаа юм.Тэрийг тухайн үеийн ЗХУ хойшлуулсан байдаг. Дараа нь Японы тусламжтайгаарДарханд ган хайлуулдаг үйлдвэр байгуулсан. Энэ маань жилдээ 100 мянган тоннын хүчин чадалтай. Зөвхөн хаягдал төмрөөс бүтээгдэхүүн гаргах технологитой л үйлдвэр.Тийм учраас дотоодын хэрэглээг хангаж дийлэхгүй.Өмнөх засгуудын үед ч, өнөөгийн шинэчлэлийн Засгийн газрын үед ч гангийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлье гэсэн төрийн бодлого байсаар байгаа.Ер нь тэгээд бид тусгаар тогтносон төр улс юм байна даа, алийн болгон төмрийн хүдрээр нэг улсын түүхийн эдийн бааз явах юм.Тийм учраас л дотооддоо боловсруулъя, гангийн үйлдвэрээ баръя, бүтээгдэхүүн хийе гэж байгаа юм.
-Гол нь хэрэглээгээ дагаад зах зээл нь ч өөрөө тэгж шаардаж байгаа биз дээ?
-Тэгэлгүй яах вэ, манай улсын хөгжил, түүнд тэмүүлсэн бүтээн байгуулалттай холбоотойгоор Монголын гангийн импортын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Жишээ нь, уул уурхайд баяжмалын үйлдвэрийн зардлын гол хэсэг болох ган бөмбөлөг, шинээр барьж байгаа орон сууцны үнийг тодорхойлоход үндсэн шалтгаан болдог арматур төмөр, бусад төмөр хийц зэрэгт хэрэгтэй гангийн импорт жил ирэх тусам нэмэгдэж байна. Цаашид хэрэглээ улам л өснө.Тэгэхээр бид яагаад төмрийн хүдэр экспортлоод, буцаагаад ган импортлох ёстой.Төмрийн хүдрээ экспортолчихоод, тэнд ган болгуулаад буцаагаад импортоор авч байгаа нь энэ салбарт төрийн бодлого үгүйлэгдэж харуулж байгаа юм. Түрүүний жишээгээ үргэжлүүлэхэд бид яагаад үрийн буудайгаа экспортлоод, бидний үрийн буудайгаар хийсэн гурилыг импортоор авах ёстой юм. Бүх боломж, түүхий эд нь байхад гурилаа ч, талхаа ч өөрсдөө дотооддоо хийе л дээ.
-Шинээр барих гангийн үйлдвэрийн хүчин чадал ямар байх уу, дотоодын хэрэгцээгээ хангаж чадах уу?
-Хангалттай чадна. Зөвлөх компаниудын тооцоогоор манай улсын хэрэглээ жилдээ сая тонноос давахгүй.Зах зээл нь бага л даа.Баяжуулах үйлдвэрүүдэд ган бөмбөлөг, барилгын салбарт арматурт хэрэглэдэг.Бидний тооцоогоор жилдээ нойтон аргаар боловсруулсан 10 сая тонн хүдрээсээ хоёр сая тонныг нь авч үлдээд үйлдвэрлэл явуулахад гангийнхаа дотоодынхоо хэрэгцээг хангана.
-Үйлдвэр барих газраа сонгосон уу, байрлалын хувьд хаана байх вэ?
-Ус, цахилгаан их хэрэглэдэг үйлдвэр. Тийм учраас дэд бүтцээ дагаад Дархан, Чойр, Сайншанд, Хөтөлд байгуулах боломжтой.
-Мэдээж, хөрөнгө оруулалт хамгийн чухал. Хэдий орчим хөрөнгө хэрэгтэй вэ, хэзээ ашиглалтад оруулах уу гээд ТЭЗҮ-гээ гаргасан уу?
-Бид том жижиг нийлсэн 8-9 үйлдвэр барих асуудал ярьж байна. Ойролцоогоор 3 жилийн хугацаанд 1.3 тэрбум доллар хэрэгтэй. Энд уурхайнуудын дэргэд байрлаххүдрээ баяжуулах, хагас боловсруулахүйлдвэрүүд болон ширэм, гангийн үйлдвэр бүгд багтаж байгаа. Эхлээд нойтон аргаар баяжуулах үйлдвэрүүдээ ашиглалтад оруулна. Баяжуулах гэхээр том нь одоогийн “Эрдэнэт” шиг л үйлдвэр барина.Энэ оны сүүлээс эхлээд манай зарим аж ахуйн нэгжүүд нойтон аргаар баяжуулсан бүтээгдэхүүн экспортолж эхэлнэ.Дараа нь хагас бэлэн бүтээгдэхүүн боловсруулах болон гангийн үйлдвэрээ барина.Хагас бэлэн бүтээгдэхүүн гэдэг нь бөөрцөг, сэвсгэр төмөр, ширмээ хэлж байгаа юм.Сайн ширэмгүй бол гангийн үйлдвэр гэж байх боломжгүй. Бид 2016 он гэхэд гангийн үйлдвэрээ ашиглалтад оруулна гэсэн тооцоотой байгаа. Сая тонныг хүчин чадалтай гангийн үйлдвэрийг Хятадад бол12-14 сарын дотор барьчихдаг юм билээ.
-1.3 тэрбумын хөрөнгөө хаанаас яаж олох вэ, төрөөс дэмжлэг хүсч байгаа юу, эсвэл хувийн хэвшлийнхэн бор зүрхээрээ бүгдийг болгоно гэж тооцож байгаа юу?
-Тэгж дийлэхгүй ээ. Засгийн газарт хандсаны гол учир нь нэгдүгээрт, энэ төсөлд бодлого гаргаж, хяналтаа тавьж оролцохыг, хоёрдугаарт санхүүгийн талаас дэмжихийг хүсч байгаа.Хөрөнгө босгох гурван арга бий.Нэгдүгээрт, өөрсдөө тодорхой хэмжээний хөрөнгө гаргана.Одоо ч гаргачихсан байгаа.Хоёрдугаарт, төрийн дэмжлэг авна.Гуравдугаарт, олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгоно.
-Нийт хөрөнгийн хэдэн хувийг төрөөс гаргуулах вэ, бас гадныхнан тэгж сонирхох болов уу?
-Урьдчилсан байдлаар 30 хувьд нь төрийн дэмжлэг, 20 хувийг нь өөрсдөө, үлдсэн 50 хувьд нь гадаадын дэмжлэг авна гэж тооцоолж байгаа. Бүтээгдэхүүнтэй болчихоор түүнийгээ барьцаалах, урьдчилан борлуулах зэргээр гаднаас хөрөнгө босгох бүрэн боломжтой.Арван сая тонн бүтээгдэхүүн гэдэг бол хамгийн багадаа бараг тэрбум доллар шүү дээ.Сонирхож орох, одоо ч сонирхлоо илэрхийлж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид бий.
-Яагаад заавал төртэй хамтрахгээд байгаа юм. Нэгэнт төр мөнгөө гаргаж байгаа юмчинь хувь эзэмших үү, эсвэл зээл өгөх юм уу?
-Өнгөрсөн он жилүүдэд төр дангаараа нэг хэсэг явлаа. Болсонгүй. Дараа нь төргүйгээр дан хувийн хэвшлийнхэн дангаараа явлаа. Бас хөгжсөнгүй. Хөгжил гэдгийг би бодлогын хэмжээнд хэлж байгаа юм.Одоо тэгвэл бид бодлогоор төр-хувийн хэвшил-гаднын түнш гэсэн хослолоор явах санааг төрд дуулгаж байгаа юм.Энд заавал төрийн оролцоо байх ёстой.Яагаад гэвэл ган өөрөө стратегийн бүтээгдэхүүн.Төр өөрөө орж байж хяналтаа, бодлогоо оролцоогоороо зохицуулах ёстой.“Монгол ган нэгдэл”-ийн тодорхой хувийг төр эзэмшиж, тэрхүү оролцоогоороо дамжуулж бодлогоо, хяналтаа тогтоох юм.Эхний ээлжид төртэй ингэж хамтрахаас өөр гарц байхгүй.Цаашдаа төр хувьцаагаа зарж болно, нээлттэй.
-Та бүхний тооцоогоор нийт хөрөнгө оруулалтаа хэзээ нөхөх вэ?
-Нийт хөрөнгө оруулалтаа долоо, зээлийн хөрөнгө оруулалтаа таван жилийн дотор нөхөх боломжтой.
-Ган хайлуулахад кокжсон нүүрс, кокс хэрэгтэй. Тавантолгойгоосоо хангах уу?
-Тэгнэ. Бид жилдээ хоёр сая тоннын хүчин чадалтай ширэм, гангийн үйлдвэрүүд барилаа гэхэд 1.2 сая тонн коксжсон нүүрс хэрэгтэй болно.Тэрийг Тавантолгойгоосоо авна.Бүх түүхий эдээ дотоодоосоо хангах бүрэн боломжтой.
-Улс гангийн үйлдвэртэй боллоо гэхэд яг энгийн хүний амьдралд яаж мэдрэгдэх вэ, жишээ нь байрны үнэ буух уу?
-Шууд мэдрэгдэнэ. Шинээр барьж байгаа орон сууцанд хэрэглэдэг арматурын үнэ хамгийн багадаа 20 хувиар буурна. Яагаад гэвэл тээврийн болон бусад олон төрлийн зардалгүйгээр дотоодоосоо авчихна.Өртөг нь Хятадынхаас хамаагүй багасана.Тэгэхээр байрны үнэ шууд буух ёстой.Үүнээс гадна, Монголд нэмүү өртөг бий болно, хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 9000 мянган ажлын байр бий болно.Зөвхөн гангийн үйлдвэрт 1200 ажлын байр бий болно.Гол нь энэ салбарт бий болж байгаа ажлын байр нь чанартай ажлын байр.Энэ нь юу вэ гэхээр өндөр мэргэжилтэй, өндөр цалинтай ажлын байр гэсэн үг.Том утгаар нь яривал төмөрлөгийн үйлдвэрлэлд бий болсон нэг ажлын байр араасаа таван ажлын байр бий болгодог.Энэ бол зах зээлийн хууль.Жишээ нь, төмөр замын том төслүүдэд зам төмөр, хөдөө аж ахуйн усжуулалтын труба зэргийг дотоодоо хийх бүх нөхцөлийг бүрлдүүлнэ.Алийн болгон импортын трубагаар ус дамжуулах хоолой татаж явах юм.Барилгын арматур гэхэд хэрэглээнийхээ 60 хувийг импортоор авдаг байсан бол дотоодоосоо бүрэн хангана. Ер ньдагвар бизнес их хөгжинө дөө.Гангүй юм гэж байхгүй дээ. Улс орны тусгаар тогтнолын үндэс гангийн үйлдвэрээсээ эхэлдэг гэдэг, Пунцагийн Бадарч гуайн шүлэглэснээр гангхамгийн хүчирхэг зүйл болох ард түмний эв нэгдэлтэй зүйрлэсэн байдаг нь санаандгүй хэлсэн үг бас биш л дээ.Улс орон хил хязгаарын хувьд төдийгүй эдийн засгийн хувьд ч тусгаар тогтносон байх учиртай.Эдийн засгийн энэ баталгаагаа хангахын тулд манайх экспортлогчоос үйлдвэрлэгч улс болох ёстой.Хүнд үйлдвэргүйгээр эдийн засгийн хувьд тусгаар тогтнож, үйлдвэрлэгч улс болох ямарч бололцоогүй.Тэгвэл хүнд үйлдвэрийн суурь нь хар төмөрлөгийн үйлдвэр.Энэ “суурь”-ийг төр, хувийн хэвшлийнхэн хамтдаа тавьж, түүхэн шийдвэр хамтдаа бүтээн байгуулъя гэж байгаа юм.Ер нь тэгээд төр засаг авсан бондоо ачаалал, эрсэдэл багатайгаар эргүүлж төлөхийн тулд аль болох хурдан эргэлт бий болгох, тэр дундаа валют олох бодитой бөгөөд улс оронд ирээдүйтэй төслүүдээ түрүүлж дэмжих хэрэгтэй байх.

1
Зочин
зочин
Баяр
ард
Зочин
бодит бдал ийм бдаг
Зочин
Уншигч