Хараал идсэн хоёр шалтгаан
Түгжрэл үүсгэж байгаа хоёр гол шалтгааныг нэрлэлээ.
Дэлхийн анхны хүн явган хүн байсан
~ Д.Артгаа
Бууз аваарай, цай аваарай...
Машингүй юмуу машинаа унаж гараагүй бүхэн явган зорчигч мөн ба тэд их хотын автобус, хөлсний тэргийг хөлөглөнө. Тухайлбал туслан гүйцэтгэгч Галсан нь фэрмэр Итгэлтийн морийг унадаг тул угтаа явган зорчигч юм. Эндээс тэмээн жин тасардаггүй цайны их зам дээр боссон Өргөө хотыг унаатай, явган хүмүүс хамт бүтээснийг харж болно.
Жинчдийн амрах, хүчээ сэлбээд цаашаа хөдлөх хамгийн тохиромжтой цэг энэ л дөрвөн уулын дунд байж л дээ. Одоо ч сэргэлэн зарим нь олон хүн цугласан газар очоод гялс хуушуур, сүүтэй цай зарчдагтай адил амарч буй жинчдийн нурууг тэнийлгэх, цангааг тайлах шовгор товгор оромжууд нэмэгдсээр байгаад, мөн оромжны эзэн маргаашийн жинчдийг хүлээсээр байгаад ийм суурин бий болчихсон хэрэг. Хэний төлөө вэ гэвэл хүний төлөө. Тэрнээс хойш эхний 300 гаран жил тух алдахгүй байж байгаад сүүлийн 30 жил учиргүй бужигнав. Бужигнааны дараах хотоо хартал “хүнээ яахым бэ?” гэдэг газар болцон байдаг байгаа.
Улаанбаатар хотын иргэдэд садаа болдог 3 том хүчин зүйл бол утаа, зуны усан шалбааг, түгжрэл гурав юм. Эхний 2 бол нэг амиар шийдэх аргагүй зүйл. Харин түгжрэлтэй бол ойрын хэд гуравхаан жил тэмцчихэд болмоор байгаан. Түгжрэлийн хоёр гол шалтгааныг харцгаая.
Ахиад нэг тойроод үзий
Нарантуул зах гэхэд тэр том зогсоолын 70 хувьд нь худалдаачид өөрсний машинаа өдөржин тавьдаг. Худалдан авагчид хэдэн мянгаараа очихоор тэр зам, гарц, орцонд юу тохиолдох вэ. “Байдгүй шүү, ахиад нэг тойр доо” гэсэн яриакабин болгонд өрнөнө. Зогсоол хайж байгаа юм. Муухай дээр улцан гэж ярьдаг даа. Ядаж явахад зогсоол хайсан машинууд ингэж нэрмэдэг байх нь.
Яг ийм үзэгдэл бусад бүх захууд, 3,4-р хорооллын дундах өргөн зам тэр аяард давтагдана. Ялангуяа төвийн оффисын барилгуудын гадаах зогсоол бол 100 хувь ажилчдынхаа машинд л дүүрчихдэг. Харин үйлчлүүлэгчид нь түгжрэлийн үрийг тарьсаар тойроод байх нь тэр.
Гэтэл гадаадад ийм л хурдан, хямдаар хялбархан шийдчихэж. Үндсэн ажилчид нь тэртэй тэргүй өдөржин зогсдог тул дээр нь гараад л өнжинө биз. Доорх зогсоолууд өдөржин сул. Хотынхоо ганган төвд биш юм гэхэд тэр захууд, зарим байшингуудыг ийм юмнууд зоогоод аль гэж захирамжлаач хотын даргаа!
Хаашаа явахын?
Хараал идсэн энэ асуултыг сонсоогүй хүн байхгүй биз. Такси барих гэсэн болохоос мөнгө өгч дайгдая гээ юу ямар. Такси гэхэд ч хаашаа юм. Дур дурын үнэ хэлдэг, үнэр танарт нь ухаан алдмаар, өөрийн хүссэн газартаа зогсоод цаашаа өөрөө явчих гэж өлхөн хэлдэг. Энэ хөлсний тэрэгнүүдтэй холбоотой гомдол санал ямар их гэж санана. Цагдаагийн газраас лавласан ч болно. Мартсан зүйлээ эргэж авна гэж хэзээ ч байхгүй. Өнөөдөр 2000 гарсан газар маргааш нь өлхөн 3500 төгрөг болчихно. Орой үдэш эмэгтэй хүн ганцаараа такси барилтгүй базарваань. Би цөөхөөн эмэгтэй танилтай, тэдний талаас илүүд нь сээгс дарамт ирсэн. Тэгээд заримдаа хэрэг болохоор нэг машин зогсохгүй.
Тэд бол бас л сайхан түгжрүүлэгчид дээ. Эргэлдээ л байна, тойроо л байна. Зүй нь тэд такси компанид ажиллаж, зориулалтын зогсоол дээрээ дуудлага хүлээгээд зогсож байгууштай. Бүхий л хотууд тийм байдаг.Албан ёсны таксигүй сүүлчийн хот Улаанбаатар байхаа.
МАН-ын Амарбаясгалан дарга ингэж бухимджээ. Энүүн дээр гялзаад такси компани үүсгэдэг ч болоосой манай хотынхон. Албан ёсны тоолууртай, камертай, дуудлагатай. Хэн ч мөнгөний хэрүүл хийхгүй, хэрэлдэхгүй, хүчиндүүлэхгүй. Бас мартсан юмаа ч буцаагаад олчихно.
Бүгдээрээ мэднэ дөө
Хэдэн өдрийн өмнө ажлынхаа хүнтэй хамт Сүхбаатарын талбайгаас (нэр нь одоо нээрээ юун дээр явж байгаа вэ?) Хоёрдугаар эмлэг ортол алхав. Багшийн дээдийг нэвтрэх нь компьютэр тоглоомын хүнд үе шиг байлаа. Эндээс ч нэг приусны хамар, тэндээс ч нэг жийпний бөгс дайрчих гээд. Явган хүний зам нь тасарч алга болсноо эргэж гарч ирж бариад.
Дардан сайхан явган замтай бол сайхан аа. Дугуйн түрээсийн үйлчилгээ үүсээд энд тэндгүй зогсоол дүүрэн дугуй ирийж байвал гоё оо. Замын цагдаагийн уулзварын гүүрэн зам баригдчуул ганган аа. Зуун айлыг нүүлгэнэ гэснээрээ нүүлгэчүүл солиотой яа. Айн, даргаа? Энүүний төлөө Үүл дарга зуслангийн замыг засахад зунжин түгжирсэний дайтай юмыг ахиад туулахад юухан байх вэ дээ.
baasan
Pkxn;
zochin
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Халтуурчин
zochin
Zochin
zochin
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
ккк