ҮХЭР ХӨТӨЛСӨН ХҮНИЙГ ШИНЖИВ

Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн мэнд хүргэе. Тийн унжлагат гэж юу гэсэн үг вэ гэдэг дээр бас л таамаг маргаан их явж байна. Алтан унжлага гэдэг маань УИХ-ын гишүүдийн унжлагыг хэлж байгааг бүгдээрээ мэдсэн учир дахин хэлэхээс залхуурч тийн унжлагат гэсэн бололтой юм. Хойтон жил Яагаав нөгөө унжлагат, тэрний дараа жил Нөгөө хэний унжлагат гэх мэтээр явах нь шиг байна даа. 

Үхэр хөтлөөчөө шинжий.

Нэг ногоорсон хог л байна. Дамба-очир гуай юм болуу. Кккк худла худла. Энэ хүнийг одоо болий. Монголоор дүүрэн архичин байхад. Жинхнээсээ үхэр хөтлөөчөө шинжий.

Үхэр хөтлөөч маань халк шиг ногоон байгаа нь төрийн тэргүүнээр булчинтай хүн сонгогдсоныг илэрхийлжээ. Зүүн гартаа мөнөөх ташуураа барьсан байна. Өнгөрөгч ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах үеэр намаас нь өгсөн дөө.

Түүнийгээ учиргүй далайгаад нэг юмуу нэг хэсэг хүн хөөгөөд байна.“Та нар барилгын цэрэг болцгоо” гээд залуусыг зодох гэж байж магадгүй. Эсвэл Тамгын даргадаа жавтий хүртээх гэж байж ч магадгүй. Цаадах нь ч зургийн талбайгаас гартлаа зугтаасан байгаа нь зурагтын дэлгэцээс арчигдсаныг илэрхийлж байгаа ч юм билүү. Гэхдээ л мөчөөгөө тавихгүй эр тул даргынхаа хоёр гутлыг туучихсан байж чадах л гар. Тиймдээ ч өвлийн олимпийн багийнхны талаар “Бөх хүн цанын багийг дасгалжуулах уу?!” хэмээх хурц тодоор сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Хөөрхий дарга нь гуталгүй тэгээд.

Түүнчлэн үхэр хөтлөөч маань баруун гартаа жанжин малгай барьсан нь бөхийн засуулыг санагдуулах бөгөөд 20 оны сонгуулиар хэн хэнийг сойх гэж байгааг нь илэрхий харуулжээ. Угаасаа дээл нь цагаан байгаа нь жүдогийн өмсгөлийг, үс нь тийм байгаа нь сүмогийн засалтыг санагдуулж байгааг нуух арга алга. 

Үхрээ цэнхэр уяагаар хөтөлсөн байгаа нь одоо.... зураачийн л фантааз байх даа. Чимэглэсийн байгааз. Бүс мүсий нь улаанаар будаж бариад. Харин бүсэнд нь нэг том стийкний мах гавчуулчиж.

Үхрээ шинжий

Энэ үхэр даргын төлөө яахаасч буцахгүй хүмүүсийг илэрхийлж байгаам шиг санагдчлаа. Хэл нь гараад бөгсийг нь долоох гэж байна. Тэгсэн хэрнээ ууртай харагдахыг бодвол хазахад ч бэлэн байна. Ер нь энэ үхэр мөн хэцүү байнаа. Чих нь хавдаад лугшцан.

Үхэр ерөнхийдөө шар өнгөтэй байгаа нь энэ үхэр шар гэдгийг харуулж байна. Дөрвөн туурайхар байгаа нь эзнээ бодуул гуталтай гэдгий нь харуулсан байна. Шилбэ гэдэс нь ногоон байгаа нь одоо юүгмээр ч юмдээ. Яаж хүмүүс энийг ингээд тайлбарлаад байдийм бэ. Дутку тайлбарлы л даа. Ногоон байгаа нь ноотойгийн шинж. Улаан байгаа нь урагшгүйтэхийн шинж ч гэдиймүү.

Ер нь үхрийн толгой их биетэйгээ нэг л авцалдахгүй, өөр үхрээс аваад нийлүүлцийм шиг байгаа нь ирэх жил ч гэсэн энд тэндгүй эвлүүлгүүд гарах нигууртайг хэлж байна.

За тэр унжлага нь... юу вэ энэ чинь ямар ч унжлагагүй амьтан байна шд. Шар гэсэн үнээ юм бишүү. Аан бурхан тэнгэр хураагаад авцан байж магадгүйм байна. Монголчуудыг унжуулаад байх хэрэггүй гээд. Тэгээд тийн унжлагат гээд худлаа домносон нэр өгчиж.

Луу

Тэнгэрт байгаа тэр луу ОУВС байхаа. Мушгираад улайцан аймар. Гү ОУВС байхаараа мушгираад улайцан байдаг ч гэж яаж мэдэж байгаан, би тэгжаагаад бас сайхан шаахымаа. Заа за болий. Өөрийнхөө үхрийг зуры.

ҮХЭР ХӨТӨЛСӨН ХҮН ЗУРЛААА

Миний нохой жилийн өнгө ийнхүү гарлаа. Үхэр хөтөлсөн хүн зурах гэтэл өөрийн эрхгүй үхэртээ хөтлөгдсөн хүний дүр буув. Би санаагаараа зурж байгаам биш шүү дээ зурхайгаа л дагаж байгаа хэрэг. Тэр үхрийн ташаан дээрх лэксусын логог урлаж суусан минь нэгхэн минутын өмнө мэт санагдана.

Бүгдий нь шинжий

За сайхан сартай цулгуй үнээ байна даа. Үхэр зурсны дараа нэг л цулгуйдаад болж өхгүй болохоор нь тэр лексусийг зурсийшүү. Тэхээс Нямдорж гуайн 2018 оны лексус биш. Харин тэр хүнийх нь хамар доор байгаа мэнгэ бол яах аргагүй Нямдорж гуайн зургийг харж байгаад тавьсан мэнгэ. Түүнийг би нохой жилд битгий хэл аманд ороод байгаасай гэсэндээ ийнхүү зурлаа. Настай хүн шүү дээ. Харин тэр үхрийн зууцан байгаа бажийнк байгаа биз? Тэр чинь тэр ард нь гүйж яваа хүний өрөөсөн бажийнк байгаа юм. Тэхээс ширээн гарцан байгаа Нямдорж гуайн бажийнк бол биш. 

Ер нь тэр хүний мэнгэ нь л түүнийх болохоос бусад юм нь өөр хүмүүсийнх. Жишээ нь тэр боов нь гарцан гүйж байгааг хараа л биз дээ. Хууль тогтоогч Мурат гуай шүү дээ. Гэж бодож байна уу та нар. Үгүй л дээ, зүгээр энэ жил ингэж алдлаа, ирэх жил битгий ингээрэй гэж Их хурлын гишүүдийгээ домносон боов юм. 

За үхрийн зүүн эвэрнээс уяатай байгаа алх хадууртай улаан туг бол Уул уурхайн сайд Сумьябазар аваргыг домнож байгаа юм. Хувийн өмчийг нийгэмчлэх гэж байгаа аварга шүү дээ. Улсын болгож аваад нохой мордох гэж байгаам байгааз. Загджав нь зааж өгөөд байгаам болуу ккк. 

Үхрийн нөгөө эвэр дээр тагтаа суугаад байгаан шүү. Тэр бол Ерөнхийлөгчийн цэргийн бүтээн байгуулалтыг хомнож энхтайвныг бэлгэдсэн тагтаа билээ. Тагтаа амандаа тариа зуужээ.

Үхэр инээсэн байгаа нь жилийн жилд зурагддаг ууртай үхрийг тайвшруулж байгаа аргаа ядсан арга юм. Үргэлж ууртай байдаг хүн гэвэл одоо.... Батзандан гишүүн, нөгөө 2 гараараа зурдаг "Оюунцэцэг билүү Сарангэрэл билүү" нэг тэмцдэг хүүхэн хоёр л байна даа. Өөр ууртай хүн мэддэг бол коммэнт үлдээгээрэй. 

Үхрийн сүүл мушгирсан байгаа нь гангараа юм. Ер нь тэр хар шил, алтан гинж эднүүс бүгдээрээ гангараа. Ирэх жил Монгол улс маань ганган байгээ гэж бэлгэдлээ.

Хүн нь зүүн гартаа бандааш барьсан байгаа нь бандаашаа айлд орхиж болохгүйг дахин сануулж байгаа агаад ногоон байгаа нь яахав эко л юм даа.

Хүний өрөөсөн гуя улаан байгаа нь мэдээж ардын нам, нөгөө гуя нь ардчилсан нам. Тэр ардын нам дээр юун ардчилсан намын өнгө дусчаа вэ. За энэ зураачийн алдаа юм шиг байна шүү, мартчаарай. Эсвэл Баасанхүү гишүүн ч байж магадгүй. Хаана ч очцон ингээ байжээж чадах гар шүү дээ.

Хүн нь ерөнхийдөө царай муутай байгаа нь одоо манайхны л байжаагаа царай л даа. Гэхдээ үс нь босоо байгаа нь хийморь нь босоо байгааг харуулжээ. Тарган байгаа нь цалин нэмэгдэхийг харуулсан бололтой.

Үнээний дэлэн чинэрсэн байгаа нь тэр хүн тугалыг нь алаад идцийм шиг санагдуулж байна. Агаар дээр байгаа тэр утгагүй юм бол дрон шүү. Яг эргэлдэж байгаагий нь харуулж чадсангүй. Орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэхийг уриалсан явдал боллоо.

Энэ хоёр төмөр зам дээр гүйж байгаа нь байхгүй зүйлийг зургаар орлуулдаг монгол уламжлалаа дагасан хэрэг болно.