Танай хүүхдийн хажууд нэг хэцүү нөхөр байна аа
Дараагийн даваад “хүүхдийн баяр”-тай баяртай юм байна. Эх үрс баярлалдах энэ өдрөөр аль арванхоёр сараас эхэлсэн нижгэр тэмдэглэлт өдрүүдийн арга хэмжээ түр завсарладаг.
Дараагийн даваад “хүүхдийн баяр”-тай баяртай юм байна. Эх үрс баярлалдах энэ өдрөөр аль арванхоёр сараас эхэлсэн нижгэр тэмдэглэлт өдрүүдийн арга хэмжээ түр завсарладаг. Гэхдээ удахгүй наадам болно.
Хүүхэд гэснээс манай ирээдүй үеийнхээ талаар анхаарвал зохих сэдвүүд байдаг. Танай хүүхэд их сайн хүн болж мэдэхээр байгааг юуны өмнө тэмдэглэн хэлье. Харин танай хүүхдийн хажууд нэг хэцүү нөхөр байна аа. Ингэж л бичихгүй бол хүн болгон хүүхдээ өмөөрдөг зантай. Орчин үеийн хүүхдүүд бидний хүүхэд байснаас олон талаараа илүү гэгээлэг өсч торниж байна. Өсгөлүүн, гоё ганган, зэрлэг зодоон нүдээн барагтай бол хийхгүй, аав ээж нь долоо хоногийн хоёр өдөрт нь хажууд нь байгаад байх боломжтой, телевиз дүүрэн кино, дэлгүүр дүүрэн тоглоом гээд уйдахын аргагүй ерөнцөд өсөцгөөж байна.Багачуудыг ажиглаад байхад тухайн анги хамт олон дотор юу ч гэмээр юм бэ дээ. Тийм нэг тэнэгдүүхэн хүүхэд олширсон харагддаг. Зөвхөн надад тэгж таарсан байж мэдэх юм. Та бүхэн өөрсдийнхөө хүүхдийн сурдаг газраар орж сонирхоорой. Ер нийт хүүхэд тэр утас шөрмөсөөр ярих, техник технологи, хэл усны хувьд ярих юм байхгүй адтай сайн нь үнэн. Тэгсэн мөртлөө сэтгэлгээний хурд, аливаад өөртөө тохирсон ухаалаг хандлага маш муу болчихжээ. Үзсэн хичээлээр нь шалгалт авахад анги бүлгээрээ ганц тоо бодож чадаагүй тохиолдол бол түгээмэл үзэгдэл гэнэ шүү. Байгалын чиглэлийн салбарт базаахгүй дүн авдаг явдал хэзээний л тийм байсан гэж бодьё. Тэгвэл одоо нийгмийн салбарт ч юмс үзэгдлийг ойлгохгүй мэдэхгүй дүйнгэ хүүхдүүд олширсон байна. Үүний сонгодог жишээ бол телевизээр нэвтрүүлдэг “АХА” гэдэг наргиантай хөтөлбөр юм. Орчин үеийн сургалтад бүх мэдээллийг тархинд чихэхээ больсон. Гэхдээ наад захын мэдвэл зохих хэрэгцээ зөндөө бий. Малын нас зүсийг нэрлэж мэдэхгүй байна гээд уурлаад байгаа юм биш. Ядаж л физикийн үндсэн хууль, литр, метр, орос, хятад, өвөл зуныхаа учрыг олох гэж тархиныхаа бүх булчинг ажиллуулж байгаа харагддаг. Нэг сайн тал нь өвөөгөө танихгүй ч Чингэс хааныг гойд мэдэх юм.
Хязгаарлагдмал хүрээний сэтгэхүйтэй, хэдхэн үгэнд хорвоогийн бүх юмсыг багтаадаг үндэстэн ястан дэлхий дээр олон байдаг. Тухайлбал Чукот, Эвенк, Төв Африк, Латин Америкийн ширэнгэнд амьдрагсад тиймэрхүү байдаг гэж сонссон. Манай хүүхдүүдийг сонсоод байхад амаа бас гараа эцтэл гозогнуулан тасралтгүй ярих боловч бүх л сэтгэл хөдлөлийг ганцхан “аймаар” гэсэн үгэнд багтаагаад түүнээ гурван үг тутамд хэрэглэх амой. Сэтгэлгээний сульдаатай болчихоороо ааш муудаж, инээд баясал алга болж, атаа жөтөө даамжирдаг юм байна. Хүнд тэр тусмаа хүүхдэд инээд баясал өдөр болгон хэрэг болдог. Инээх юмаа олж чадахаа больчихоороо бас их сонин юм. Зүв зүгээр байснаа гэнэт “ха ха ха…” гээд нэг хөхрөхөөр бусад нь дагаад нирхийх замаар баярлаж баясацгаадаг. Нэгэндээ “муур” гэдэг хоч бодож олж өгчихөөд хачин их баярлаж байгаа юм. Юу нь тэгтлээ инээдэмтэй байсан юм бол. Эсвэл бид өөрсдөө хоцрогдсноо мэдэхгүй яваад байна уу? Шилжилтийн насны гэлтгүй ихэнх хүүхэд маш хурдан уурладаг, залгуулаад удаан хугацаагаар гомдолт үргэлжлэх ба эцэст нь ямар нэгэн өс хонзон тайлж байж хэвийн байдалдаа ордог болоод байна. Энэ нь хамгийн аймшигтай үзэгдэл юм. Ийм хүүхдүүд таны хүүхдийн хажууд зөндөө байна. Тэд таны хүний ганц, эрхийн балайтай чинь хамт өсч нэг дор ойролцоо амьдарна. Хүний хүүхэд надад ямар хамаатай гээд өөрийнхөө хүүхдийг их л сайн хүн болгох гэж хамагаа зориулдаг. “Их сайн хүн” болгоно гэдэг “их муу хүн”-д хүүхдээ бэлдэж өгч байгаа ч юмуу ирээдүйг хэн мэдлээ. Лав л хүүхэдтэйгээ насан турш цуг амьдрана гэж байхгүй.
Эндээс дүгнэлт хийхэд хүний өөрийн гэлтгүй хүүхдийн талаар жаал анхаарч тал талаасаа дуугарцгааж байх амьдралын шаардлага гарч эхэллээ. Эцэг эхчүүд ажилгүй байх тусмаа хүүхдийнхээ хажууд байхгүй байна. Тэдэнд тохирсон сургамжийн үг хэлэх чадвар аав ээжүүдэд алга. Хүүхдийн дэргэд нэгнийгээ доош нь хийх, садар самуун ярилцах, бусдыг зүхэх зэрэг наад захын зарчмуудыг өөрсдөө баримталдаггүй.
Улаанбаатар хотод сургуульд сурч байгаа хүүхдүүдийн ар гэрт эмээгээс нь өөр хүн байдаггүй тохиолдол түгээмэл юм билээ. Эмээ зээ хоёрын яриа үзэл бодол тэр болгон таараад байхгүй. Үндсэндээ баахан эзэнгүй хүүхдүүд гадуур явж байна. Ерээд оны үеийн эцэг эхчүүдийн хамгийн их түгшиж байсан траншейний хүүхдүүд цөөрчээ. Яагаад хаашаа одсон эсэх нь бүү мэд. Тэр үед гудманд амьдарч байсан хүүхдүүд одоо насанд хүрч аймшигтай нийгмийн давхрага үүсч болзошгүй гэлцдэг байсан. Азаар тэгсэнгүй.
Бид хүүхдийн асуудал гэхээр 0-18 насныхныг бөөндөж ойлгодог. Ерөнхий маягаар харьцаж хүүхдээсээ холдох тусам тэр хоосорсон орон зайд эсэн бусын төрийн бус байгууллага, шашны урсгал, урлагын од модууд түрэн орж хүүхдийн хүмүүжил хандлагыг эвдэж орхисон байдаг. Мөн хүүхдийн гэх тодотголтой байгууллагуудын үгэнд хууртаж их алддаг. Эцсийн эцэст өөрсдөө л хүүхэдтэйгээ тулж ажиллах замаар өөрийгөө ч дашрамд нь хүмүүжүүлээд авах нь зөв юм.

Joicy
Zochin
Зочин
zochin