Facebook:  Сайн байцгаана уу. Намайг Facebook гэдэг.
Шүүгч 1: Англиар бол Нүүрномт юм биз дээ?
Facebook: Мммххммм
Шүүгч 1: Тэгээд ямар үзүүлбэр бэлдсэн?
Facebook: Би улс төр хийж үзүүлнэ.
Шүүгч 1: За бэлдсэн юмаа хийгээрэй

           ......

Шүүгч 1: Ммм ямар их өнгө алдав аа. Илтгэл үү шүлэг үү, ойлгосонгүй. Өнгө алдана гэдэг чинь мөнгө алдана гэсэн үг
Шүүгч 2: Ёооё энэ ямар хэцүү байнаа, энэ ямар сонин байнаа, тембр байхгүй, динамик байхгүй, юу ч байхгүй, уучлаарай тэнцсэнгүй
Шүүгч 1: Миний хувьд бас тэнцсэнгүй ээ
Facebook: Би жаахан сандарчихлаа... өөр юм үзүүлье тэгэх үү
Шүүгч 1: Ерөнхийдөө ойлгочихлоо миний дүү. Чамд хүсэл байж болно, мөрөөдөл байж болно. Гэхдээ улс төрч гэдэг хүссэн бүхний чаддаг ажил биш. Дуулахад авъяас хэрэгтэй шиг улс төрд ч авъяас хэрэгтэй байдаг юмаа.
Facebook: Би уг нь номтой...
Шүүгч 2: Монголчууд бүгдээрээ л номтой
Шүүгч 1: Илүү их номтой болоод дараа жил ирээрэй. За хоёр тэнцсэнгүй
Facebook : Би бас мөнгөтэй
Шүүгч гурав: Мммм. Уг нь энэ хүүхдэд нэг юм байгаад байнаа, би дараагийн шатанд хармаар байна.
Шүүгч 1: Номтой мөнгөтэй юм биз дээ...ммммм
Шүүгч 2: Заа яахав. Өөр үзүүлчихмээр юм байна уу?
Facebook: Би хутгатай үзүүлбэр үзүүлж болох уу?
Шүүгч гурав: Харая л даа.

           ......

Шүүгч 1: Өмнөхөөсөө хамаагүй дээр боллоо. Үзүүлбэрээ зөв сонгоно гэдэг гэдэг ийм чухал. Чамд яах аргагүй нэг юм байна. Тэнцлээ.
Шүүгч 2: Чи тэнцлээ, гэхдээ жоооохон тэнцлээ. Үзүүлбэрийн сонголт, намын сонголт, номын сонголт маш чухал шүү.
Facebook: Би их happy байна. Одоо happybook боллоо. Аав руугаа залгаж тэнцсэнээ хэлчих үү?
Шүүгч гурав: Тэг тэг, ах нь чамд боломж олгосоныг бас хэлээрэй.