Өглөө ажилдаа нүцгэн гэхэд хаашаа юм нөгөө нэлмийсэн хар гонжоомтойгоо ирсэн чинь... Гонжоом ч гэж дэээ гонжооморхуу, гонжоом гэж хэлхэд хэцүүдсэн амьтан байгаан. Үг хэлдэг бол “Чи намайг архидахдаа битгий өмсөж байлдаа, хааяа өөр хувцастай архидаж байлдаа, надаас одоо үнэртэй ус цацаад ч дийлдэхгүй архи үнэртэж байна, тэгээд энгэр заамруу бөөлжинө, тэгээд шороон дээр хөлбөрнө, энд тэнд хамаагүй хаягдана, хадаас мадаасанд огло татагдана, тэгэээд тэр хэсгээ нээх балиар юмаар нөхсөн болно... ямар үйлийн үрээр ийм эзэнтэй болвоо би!” гэж ирээл олон юм донгодох байхдаа. Яахав дээ нэгэнт би эзэн нь юм чинь энэ муу гонжооморхуу юмыг хаана ч өмссөн яахав дээ.
Өө нөгөө ярих гэж байсан юмнаасаа хадуураад хальтраад давхичиж. Тэгээд гадаа нэлээд ширүүн бороо оруул орчих гээд, болиул больчих гээд нэг л  эвгүй байсын. Би ч яахуу ганц куурчиктэй тэрийгээ бас юу юугүй олонд зүслүүлээд яахав гээл ердөө  өмсөхгүй байгаан. Тэгээл угаасаа намаржингаа нөгөө муу цэнхэр куурчикэээ өмсөөд явхаар хүмүүс бүүр "суга нь уранхай цэнхэр куурчиктээ" гэж дууддаг болчдын. Нэр мэр бүүр байхгүй болдын. Тэгээд хайрлаад биш гамнаад гангарах гээд өмсөхгүй байгаан.

Бас хадуурчэээ. Тэр дээр "эвгүй байсан юм" гэж өгүүлбэр төгссөнөөс хойш хадуурсан байна шүү. Тэгсэн ажлын хүүхэн "чи даарахгүй байна уу, тэрчийчээд нүцгэн явхын?" гэж байнаа. Би ч дотроо "олон юм ярьдаг баагий вэ, чам шиг уруулаа час улаанаар буддаг биш" гээл бодоод тоохгүй л байлаа.

Тэгсэн өдөр гарах ажилтай болчоод хэний түжүүрэкийк гуйгаад өмсчийдөө гээл өлөн нүдлээд яваад байсан чинь... (нээрээ күүрчик, түжүүрэк гээл монгол нь мэдэгдэхгүй гадаад нь мэдэгдэхгүй үг байна шүү! Түжүүрэк байхдаа яахав дээ. Күүрчик л гэнэ биз...)

Энэ удаа бас танагтай хадуурлаа. 2 өгүүлбэрээр л хадуураад зогслоошд. Хадуурах гэж үндсэн сэдвээсээ хазайхыг хэлээд байгаан. тэгээд өлөн нүдлээд явж байгаад яадын тэрчийгээд л гараад явчий гээд гараад л гүймэр аядсан харин гадаа налмайсан сайхан нар гарцан их л сайхан байнаа. Бүүр бүгчимдэж иржийшдээ. Энэ одоо юу нь сонин байгаан, бичэж яадын гэж үү? Гол юм нь ингэсийнмаа...

Барилгачдын талбайн урд явжийсан чинь монголын араажаваар шүлэг явжийнаа. Тэр шүлэг дотор "Үлээж байгаа салхи нь үнсээд ч байгаа юм шиг" гэж үг гархын таминь ээ. Энэ одоо юу гэсэн хэлвээ? Салхи бол холцруутуулаад ч байгаа юм шиг байдаг болхоос хэзээ үнсээд байгаа юм шиг юм байлаа? Энэ шүлгийг уншиж байгаа хүн нэг бол байгаль дэлхийтэй хамтран гар хангалага хийж байна, үгүй бол нэг тийм гаж донгийн илрэл юм байна гэж бодоол инээх зэвүүцэх 2 зэрэг төрж байгаан. Тэгээл олон түмэндээ хүргий гээд бичиж орхилоо.

Сүүлийн хэсгийг бичхэд л болох байсан байшд. Тэхэд гонжоомоо баахан муулаал, түжүүрэкээ бас баахан магтаал, ажлын хүүхнээ яриал тэр чигээрээ хадуураад давхицан байшдээ... За яадын айлд орж мултарч байгаам биш, өөриын комп дээр хадуурч байгаам чинь. “Хадуураад” гэдэг үгийг үндсэн сэдвээсээ хазайх гэдэг утгаар ашиглаж байгааг ахин сануулая.