Гучин жилийн тэртээх гадаад бодлого
Хэдийгээр өөрчлөн байгуулалт эхлүүлэхдээ цаг алдаж, эргэж буцсан ч Монгол улс тэр үедээ нэн идэвхтэй гэмээр энхтайванч гадаад бодлого явуулж байсныг дараахи баримтууд өгүүлнэ.
Хэдийгээр өөрчлөн байгуулалт эхлүүлэхдээ цаг алдаж, эргэж буцсан ч Монгол улс тэр үедээ нэн идэвхтэй гэмээр энхтайванч гадаад бодлого явуулж байсныг дараахи баримтууд өгүүлнэ. 1981 онд МАХН-ын XVIII их хурал Ази, Номхон далайн улсууд руу хандсан санал дэвшүүлсний дараа БНМАУ-ын Ардын Их Хурлын 10 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаас Ази, Номхон далайн бүх орны парламентад хандан уг саналыг дэмжихийг хүссэн уриалга гаргажээ. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо гадаадын бодлогын талаар алдарт № 301 тогтоолоо батлаж, 1981-1983 онд Азийн 36, Номхон далайн 11 орон, нийт 50 улсын төр, засгийн тэргүүнд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын илгээлт явуулж заримаас нь (дэмжсэн 19 улс) дэмжлэг хүлээж байв. Улмаар 1983.04.26-28-нд Улаанбаатарт Ази, Номхон далайн энх тайван, аюулгүй байдлын төлөө бүсийг бага хурал зохион байгуулж, Монголын санаачилгын талаар мөн оны 10 дугаар сард социалист орнуудын ГЯЯ-ны орлогч сайд нарын зөвлөлдөх уулзалт, дараа жилд нь социалист орнуудын ГЯЯ-ны хэлтсийн дарга нарын зөвлөлгөөн, Залуучуудын бүсийн бага хурал, 1985 онд Үйлдвэрчний эвлэлийн бүсийн бага хурал зарлан хуралдуулж байжээ.
МАХН-ын XIX их хурал 1986 оны 5 дугаар сард хуралдаж Азийн орнуудын өргөн олон нийтийн төлөөлөгчид оролцсон энх тайван, хамтын ажиллагааны төлөө нийт Азийн чуулга уулзалт хийх санал дэвшүүлжээ. Энэ саналаа тухайн үед цөмийн дайны аюулыг зайлуулах, улс түмний энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж, үзэл суртал-улс төрийн өргөн хүрээтэй кампанит ажил өрнүүлж байв. Нийт Азийн чуулга уулзалт хийх саналыг хэрэгжүүлэх хүрээнд 1988 онд Улаанбаатарт Ази, Номхон далайн орнуудын эрдэмтэд экспертүүдийн дугуй ширээний уулзалтыг Азийн аюулгүй байдлын сэдвээр, Монгол-Америкийн эрдэмтдийн уулзалтыг “Ази, Номхон далайн орнуудын энх тайван, аюулгүй байдал” сэдвээр хийж, МХЗЭ-ийн XIX их хуралд уригдсан Азийн 22 орны залуучуудын төлөөлөгчдийг оролцуулан “Азийн энх тайван, аюулгүй байдал” сэдвээр уулзалт зохион байгуулж байжээ. МАХН-ын XIX их хурлаас дэвшүүлсэн саналын хүрээнд хоёр талын харилцаа 1987 оноос огцом идэвхжсэн байна.
Намын гадаад харилцаа ч огцом тэлсэн юм. МАХН-ын XIX их хуралд гадаадын 70 орчим улсын 72 нам хөдөлгөөний төлөөлөгчид уригдан оролцсон ганцхан баримт үүнийг илтгэнэ. Үүнд 1987 онд тохиосон коммунист ажилчны намуудын Улаанбаатарын зөвлөлдөх уулзалт түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. МАХН-ын хоёр их хурлаас дэвшүүлсэн Ази, Номхон далайн улсуудын хооронд харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх тухай конвенц боловсруулж байгуулах тухай санаачилга, энх тайван, хамтын ажиллагааны төлөө нийт Азийн чуулга уулзалт хийх тухай саналыг хэрэгжүүлэх, дэмжүүлэх зорилгоор МАХН, БНМАУ-ын Засгийн газраас санаачлан 1987 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо Ази, Номхон далайн орнуудын коммунист, ажилчны, үндэсний хувьсгалт намуудын төлөөлөгчдийн зөвлөлдөх энэ уулзалтыг зохион байгуулсан ба анхны иймэрхүү уулзалтыг зохион байгуулагч улсаар шалгарсан нь Монгол Улсын олон улсын нэр хүндийг өргөхөд чухал ач холбогдолтой болсон гэж үздэг. Мөн тэр онд социалист 13 орны Энх тайвны хорооны удирдлагын зөвлөлдөх уулзалт Улаанбаатарт болж, Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангах, мөн бүс нутагт энх тайвныг бэхжүүлэх чиглэлээр БНМАУ-ын дэвшүүлсэн санаачилгуудыг дэмжих асуудал хэлэлцжээ. Уг уулзалтад Дэлхийн энх тайвны зөвлөлийн Ерөнхийлөгч Р.Чандра, Ерөнхий нарийн бичгийн дарга И.Пакаслахти нар оролцож байв. Энэ бүхэнд Ж.Батмөнх тэргүүтэй тэр үеийн МАХН, төр, засгийн бодлого, зүтгэл шийдвэрлэх үүрэгтэй байсныг тэмдэглэх хэрэгтэй.
“Ж.Батмөнхийн энхтайванч санал” хэмээн алдаршсан, одоогоос 27 жилийн өмнө, 1989 оны 8 дугаар сард Халхын голын ялалтын 50 жилийн ойн баярын үеэр дэвшүүлсэн Ази, Номхон далайн бүс нутгийн Зүүн хойд хэсгийн улсуудын байнга үйлчлэх яриа хэлэлцээний механизм бий болгох тухай санал нь тухайн үедээ анхаарал татсан, үзэл суртал-улс төрийн зорилгоор ихээхэн сурталчилсан, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг анх удаа Ази, Номхон далайн бүс нутаг гэдэг ерөнхий ойлголтоос салгаж авч үзсэнээрээ онцгой ач холбогдолтой байв.
- Гадаад бодлогын хувьд бий болсон энэхүү шинэ нөхцөл байдал бие даасан үйл ажиллагаа явуулах орон зай, боломжоор хангаж өглөө. АНУ Монгол улстай дипломат харилцаа тогтоож, Монгол улс Японтой харилцаагаа идэвхжүүлэн, өмнөд хөрш Хятад улстай ч найрсаг харилцаагаа эргээн сэргээв. Гадаад харилцаагаа ийнхүү өргөжүүлснээр Монгол улс дотоодын эдийн засгийн асуудлуудаар шинэ түншүүдтэйгээ харилцан хэлэлцэж, өөрийн хөгжлийн онцлогийг тэдэнд таниулах боломж нээгдэв .
Зөвлөлтийн цэрэг гарсантай зэрэгцээд Зөвлөлтийн мэргэжилтний томхон арми хаалгаа барьж эхэллээ. БНМАУ-д зөвлөлтийн зөвлөх, сургагч, мэргэжилтэн ирүүлж ажиллуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр анх 1934 онд байгуулагдаж байжээ. 1934 оноос 2 үе шаттайгаар мэргэжилтнүүдээ Зөвлөлт Холбоот Улсаас ирүүлжээ. Эхний үе болох 1934-1959 онд Монголд үндэсний боловсон хүчин бэлтгэхэд гол хүч хөрөнгөө зориулсан бол 1959-1990-ээд он хүртэл 2 дахь шатанд үйлдвэр, хөдөө аж ахуйн барилга байгууламж руу (нийт 712 үйлдвэр, аж ахуйн газар) зөвлөлтийн мэргэжилтний гол хүч цутгажээ. Зөвлөлтийн мэргэжилтнүүд нутаг буцахын өмнөхөн, 1989 оны байдлаар, манай улсад 19 000 мэргэжилтэн ажиллаж байснаас, 9700 нь барилгачид, 1700 нь техник туслалцааны байгууллагуудад, 3000 нь хамтарсан үйлдвэрүүдэд, 3000 нь геологийн салбарт тус тус бүртгэлтэй байв. ЗСБНХУ-ын төрийн 24 яам, тусгай хороо манайд мэргэжилтнээ ирүүлсэн, ГХЯ-аас бусад Монголын төрийн бүх яамд дэргэдээ Зөвлөлтийн зөвлөхүүдийн аппараттай, мэргэжилтэнтэй байв .
Зөвлөлтийн мэргэжилтнийг аажмаар цөөрүүлж, тэднийг орлох үндэсний мэргэжилтэн бэлтгэх асуудал 1988 оноос манай улсад эрчимтэй яригдаж эхэлжээ. Үүнд ганцхан мэргэжлээр олон жилийн турш мэргэжилтэн урихгүй байх, ажлын төлөвлөгөөгүй, үр ашиггүй ажиллахыг зогсоох, ганц мэргэжилтэнг 3-4 дахин урихгүй байх, 10-20 жил Монголд ажилласан боловч орлох монгол мэргэжилтнээ бэлтгээгүй бол дахин захиалахгүй байх гэхчлэн ярилцаж байв. Монголын байгууллагын хөдөлмөрийн хамт олны хүсэлтээр Зөвлөлтөөс мэргэжилтэн авахаа хэлэлцэн шийдвэрлэх, мэргэжилтнийг нэг сараас нэг жил хүртэл богино хугацаагаар авдаг уян хатан механизм тогтоох асуудал нам- засгийн дээд түвшинд хүртэл яригджээ.
1989 оны 10 дугаар сард болсон “БНМАУ-д ажиллаж буй Зөвлөлтийн мэргэжилтнүүд” хэмээх нэгэн зөвлөлгөөн энэ асуудлыг анх удаа бодитой, шүүмжлэлтэй, нухацтай авч хэлэлцэв. Энэ зөвлөлгөөнөөр техник туслалцааны байгууллага дахь орос мэргэжилтнийг 50 хувиар хасах, зөвлөлтийн байгууллага дахь монгол иргэдийн тоог нэмэх, орос хэлний багш Зөвлөлтөөс урьдагийг бүр болиулах, барилгын трестүүдийг Монголын талд шилжүүлэх тухай ярьжээ. Гол бэрхшээл бол зөвлөлтийн мэргэжилтний зардлыг Москвагаас даахгүй гэсний дараа Монголын тал хүнд байдалд орсон явдал юм. Урьд нь ирж буй мэргэжилтний бүх зардлын 30 хувийг Монголын тал даадаг байсныг болиулж, манай тал 100 хувь даах болжээ. Энэчлэн зөвлөлтийн инженер-техникийн ажилтны 30 хувь нь үүрэгт ажилдаа тэнцэхгүй, мөн Монгол дахь ахуй хангамж, амьдралаа чамлаж зөвлөлт мэргэжилтнүүд гомдол гаргасан нь зөвлөлтийн мэргэжилтнийг буцаах шалтаг болжээ. Нөгөө талаас ЗСБНХУ-ын улсын төсвийн алдагдал 120 тэрбум рубль хүрч байсны үлэмж хэсэг нь Монгол мэтийн буурай оронд тараан байршуулж үр өгөөжгүй хөдөлмөрлүүлсэн мэргэжилтний зарлага байсан гол шалтгаан болжээ .
Олон улсын харилцаанд гарсан нааштай өөрчлөлтүүдийг дагалдан манай гадаад бодлого ч эрс идэвхжсэн юм. Юу гэвэл хоёр системийн сөргөлдөөний хүрээнд ангийн шинж чанар агуулсан, Москвагаас бүх талаар “хараат” шинжтэй гадаад бодлогоо Ж.Батмөнх аажмаар зөөлрүүлэн, уян хатан болгож, өөр гарц хайж эхэлсэн хэмээн үзэж болно.
Зөвлөлт Холбоот Улсаас гадна социалист орнууд, хөгжиж буй орнууд руу хандсан хоёр талын харилцааны өргөн хүрээтэй шинэлэг бодлого Ж.Батмөнх явуулж байв. Шинээр сонгогдсон Ж.Батмөнхөд үзүүлж буй улс төрийн дэмжлэгийнхээ илэрхийлэл болгож өмнө нь Цэдэнбалтай идэвхтэй хамтран ажиллаж, ах дүү социалист орнуудын удирдагчдын нэг багийг бүрдүүлж байсан нэр хүндтэй удирдагчид болох Болгарын нам-төрийн удирдагч Т.Живков (1985 oн), ПАНН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНПАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга В.Ярузельский, БНАГУ-ын нам-төрийн удирдагч Э.Хонеккер (1986 oн), Румыны удирдагч Н.Чаушеску, ЧКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Милош Якеш, мөн БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен, Лаосын нам-засгийн удирдагч К.Фомвихан (1988 oн), ВКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Ван Линь (1989 он), Чехословакийн Засгийн газрын дарга Л.Штроугал (1985 он), БНАГУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга В.Штоф (1987 он) нар Монголд дараалан айлчилжээ.
Эдгээр айлчлал нь давтамж, агуулга, шийдвэрлсэн асуудал, байгуулсан баримт бичиг зэргээрээ Цэдэнбалын үеийнхээс огтхон ч дор орохгүй. Зөвлөлт-Хятадын харилцаа сайжирч, Монгол улс Хятадтай харилцаагаа сайжруулж эхэлснээр эдүгээ бат бэх хэлбэршин тогтоод буй хоёр хөрш оронтой тэнцвэртэй харилцах бодлогын эх үүсвэр бүхэлдээ тэр үеэс тавигдсан гэж үзэж болно.
Энд зориуд тэмдэглэх алхам бод Цэдэнбалын үед 1960-аад оноос хойш нэгэн хэвийн зогсонги байдалд орж, дээд хэмжээний айлчлал хэрэгжихээ болиод байсан Монгол-Хойд Солонгос, мөн Монгол-Румыны харилцааг Ж.Батмөнх урагш ахиулан гацаанаас гаргасан явдал байсан юм. Ж.Батмөнх тэргүүтэй төлөөлөгчид 1986 онд БНАСАУ-д, БНАСАУ-ын их удирдагч Ким Ир Сен 1988 онд Монголд дуулиантай айлчилжээ. Анхаарал татах нэг асуудал бол эдүгээ олны анхаарлын төвд буй Таван толгойн орд газрыг хамтарсан үйлдвэрийн хэлбэрээр ашиглаж хөрөнгө оруулалт оруулах асуудал анхлан 1986 онд Монгол, Хойд Солонгосын хоёр удирдагч Ж.Батмөнх, Ким Ир Сен нарын хооронд яригджээ. 1988 онд БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен Монголд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном БНАСАУ-д айлчлах үеэр уг асуудлыг нарийвчлан хэлэлцэж байсан баримт буй. Энэ бол Москвагаас зөвшөөрөл авахгүй өөрсдөө толгой мэдэн шийдвэр гаргах гэсэн оролдлого байлаа.
Энд жишээ болгож Румыны удирдагчийн айлчлалыг бас нэрлэе. Румыны нам–төрийн тэргүүн Николае Чаушескугийн 1971 оны домогт айлчлалын дараа Монгол, Румын хоёр далдуур бие биеэ муулах, шүүмжлэх болж, харилцаа нь хүйтэрсэн ба 1983 онд буюу 12 жилийн дараа хариу айлчлал хэрэгжсэн боловч Румыны социалист бүтээн байгуулалтад Цэдэнбал баахан голонгуй шүүмжлэлтэй хандаж, буруу зөвийг нь зааж, хэлж ойлгуулах гэж махарснаас харилцаа дахин хүйтрээд байв. Тэр хүйтрэлийг арилгах үүрэг Ж.Батмөнхөд ногджээ. 1988 онд Н.Чаушескуг айлчлан ирэхэд нь Румыны хүндэт зочинд манай төр шагналаа харамлаагүй. Улсын циркийн сүрлэг ордонг (тэр үедээ сүрлэг бөгөөд хосгүй) сүндэрлүүлж өгснийх нь төлөө, олон арван мэргэжилтнээ Румынд бэлтгүүлж, мебель-картоны үйлдвэр бариулсны шанд шагнах нь зүйтэй гэдгийг Ж.Батмөнх ойлгохтойгоо xүн байв. Бас 1988 онд нь Чаушескугийн 70 насны ой тохиосныг хэлэх үү. 1988 онд 1971 оных шиг ширүүн маргаан өрнөөгүй нь Ж.Батмөнхийн хүлээцтэй, уян хатан чанараас болсон хэрэг. Маргавал маргах зарчмын асуудал хэлэлцээний үед чамгүй олон гарч ирсэн байна.
Цэдэнбалтай муудалцуулсан 1971 оныхоо тэр байр суурин дээр Чаушеску нь хатуу зогсож байсан ба Дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах тухай СССР, АНУ-ын гэрээг “өчүүхэн бага, ёс төдий арга хэмжээ”, Стратегийн довтолгооны зэвсэглэлийг 50 хувь хорогдуулах талаар СССР, АНУ-ын хооронд явагдаж байсан хэлэлцээг “тэртэй тэргүй солих шаардлагатай хуучирсан зэвсгээ устгах тухай асуудал” гэж нэрлэн, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө социалист орнуудын гаргаж буй хүч чармайлт, санал санаачилгыг тэмдэглэхээс зайлсхийж, Афганистанд Зөвлөлтийн цэрэг орсныг “Румын улс бүр анхнаасаа зөвлөлтийн цэрэг Афганистанд орохын эсрэг байсан бөгөөд хувьсгалыг ч, хувьсгалын эсэргүү явууллагыг ч экспортолж болохгүй гэдэг марксист сургааль үнэн зөв болох нь Афганистанд бий болсон байдал харуулж байна. Зөвлөлтийн цэрэг Афганистанд орсноор Афганистаны хувьсгалын эсэргүү хүчнийг зэвсэглүүлж, байлдааны шинжтэй болгосон. Афганистаны байдлыг одоо зохицуулахад 10 жилийн өмнөх үеийг бодвол хавьгүй хүнд бэрх болжээ”, Вьетнамын цэрэг Кампучид орсныг “анхнаас нь алдаа гэж үзсэн” гэх мэт, хэрэв Ю.Цэдэнбал байсансан бол гал дүрэлзүүлээд хаячихмаар “эсэргүү” үгс олныг хэлж ярьжээ .
1984-1990 онд Ж.Батмөнхийн уян хатан, прагматик бодлогын үр дүнд урьд хожид огтын харилцаагүй байсан, эсвэл зогсонги харилцаатай байсан гадаадын олон орны нам, төр, засгийн төлөөлөгчид манай улсад айлчилсан юм. Тухайлбал Йемений Социалист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНАЙАУ-ын Ардын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга, Ерөнхий сайд Али Насер Мухаммед (1984 он), Этиопийн Ажилчны Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНАЭАУ-ын Ерөнхийлөгч Менгисту Хайле (1987 он) нарыг нэрлэе. Мөн БНЭУ-ын Ерөнхийлөгч Рамасвами Венкатараман (1988 он), Афганистаны Ерөнхий сайд Султан Али Кештманд (1987 он) нар Монгол айлчилжээ.
Монгол-Хятадын харилцааг сайжруулахаар БХАТИХ-ын Байнгын Хорооны орлогч дарга Пэн Чун 1987 онд Улаанбаатарт хөл тавив. Энэчлэн Их Британи, Японы парламентын төлөөлөгчид 1988 онд, АНУ-ын сенатч Алан Крэнстон 1987 онд, БНХАУ, Японы Гадаад хэргийн сайд нар 1989 онд тус тус манай оронд айлчилжээ. Энд Монголд айлчилсан АНУ-ын анхны сенатч, Сенатын Гадаад харилцааны хорооны Зүүн Ази, Номхон далайн салбар хорооны даргыг онцлон авч үзэх хэрэгтэй. Тэрээр 1987 оны 8 дугаар сард Монгол Улсад айлчилснаараа 1944 онд АНУ-ын Дэд ерөнхийлөгч БНМАУ-д айлчилснаас хойшхи 40 гаруй жилд Монголд анх удаа ирсэн, мөн 1987 оны эхээр Монгол-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны дараа АНУ-аас Монголд зочилсон албан ёсны, анхны өндөр хэмжээний төлөөлөгч болсноороо онцлог байв.
Энэ хугацаанд Ж.Батмөнх өөрөө Зөвлөлт Холбоот Улс, БНАГУ, Польш, Унгар, Болгар, БНАСАУ, Энэтхэгт айлчилж, Ерөнхий сайд Д.Содном БНСЧСУ, БНАСАУ, Японд айлчилж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийг даргыг улс орондоо айлчлуулж, манай улс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ажиглагч гишүүнээр, “77-гийн бүлэг”, ИКАО-гийн гишүүнээр элссэн гэхчлэн тоочвол гадаад бодлогодоо бие дааж хэрэгжүүлсэн алхмууд нэлээд байна.
Афганистаны Ардын Ардчилсан Намын төлөөлөгч Нур Ахмед Нурын МАХН-ын XVIII их хуралд хэлсэн үгэнд: “Капиталист хөгжлийн шатыг алгасан феодализмаас социализмд шилжин орсон анхдагч пионер Хувьсгалт Монголын капиталист бус хөгжлийн үнэт туршлага нь Афганистаны хувьсгалчид бидэнд онцгой ач холбогдолтой” гэх үнэлэлт дүгнэлт байсныг санаж байна. Арав хүрэхгүй жилийн тэртээ “Монголын хур туршлага” гэдгийг экспортлох гэж ид мучийж байсансан. Гэтэл Ж.Батмөнх тэргүүтэй Монголын удирдлага 1980-аад оны эцэс гэхэд социалист чиг баримжаа, капиталист бус хөгжлийн замын тухай энэ онолыг тэгтлээ шимтэхээ больж, итгэл алдарчээ. Энэ талаар ярьсан хэлсэн, тэмдэглэсэн зүйл нэг ч байхгүй байна.
Дүгнэж үзвээс Ж.Батмөнхийг эрх барьж байх үед манай өнөөгийн бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, олон тулгуурт гадаад бодлогын анхны үндэс соёолж байжээ. Хоёр хөрштэйгээ тэнцвэртэй, идэвхтэй хамтын ажиллагаа явуулах, өрнө, дорнын тэргүүлэх чиглэлийн улсуудтай найрсаг харилцаа хөгжүүлэх, АНУ-тай харилцаа тогтоон хөгжүүлэх, эргэн тойрондоо дайсангүйгээр хөгжлийн гадаад таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн өөртөө таарсан бодлогоо тэр үеийн төр засгийн эрх баригчид хэнээр ч заалгалгүй, олон улсын харьцангүй таатай нөхцөл бололцоог хэрдээ ашиглан хэрэгжүүлсэн хэмээн үзэж болно.

(“Жамбын Батмөнх” номын хэсгээс)