Монголын хөгжилд дутсан багана
Улс үндэстний хөгжил нь байгаль, цаг уур, газар зүйн байршил, түүх соёл, уламжлал, зан заншил, шашин, боловсрол зэрэг хүчин зүйл гэхээсээ илүүтэйгээр улс төр, эдийн засгийн байгууллуудаас голлон хамаардаг гэдгийг дэлхийн олон орны хөгжлийг судалснаар тогтоожээ.
Улс үндэстний хөгжил нь байгаль, цаг уур, газар зүйн байршил, түүх соёл, уламжлал, зан заншил, шашин, боловсрол зэрэг хүчин зүйл гэхээсээ илүүтэйгээр улс төр, эдийн засгийн байгууллуудаас голлон хамаардаг гэдгийг дэлхийн олон орны хөгжлийг судалснаар тогтоожээ.
АНУ-ын Массачусетсийн Технологийн институтийн профессор Дарон Ажэмоглу, Харвардын их сургуулийн профессор Жэймс Робинсон нар энэ судалгааныхаа дүнд үндэслэн “Улс үндэстний уналт, доройтлын шалтгаан” (Why nations fail) номоо гаргасан байна. Олон сая хувиар хэвлэгдэж, 10-аад шагнал хүртсэн энэ ном монгол хэлээр ч орчуулагдаад буй. Профессор Ж.Робинсон саяхан Монголд ирж, хэд хэдэн лекц уншсаны заримыг нь хөтлөх боломж надад тохиов.
Байгуулал (институц) гэдгийг эдийн засаг, улс төрийн орон зайд хүн өөрийгөө хэрхэн авч явахыг удирддаг (урамшуулдаг, эсвэл хязгаарладаг) дүрэм, журам гэж тэд тодорхойлсон байна. Улс төр, эдийн засгийн байгууллуудыг хамарч буй хүрээгээр нь бүх нийтэд (inclusive) үйлчилдэг, эсвэл цөөнх, тодорхой бүлэглэлд (extractive) үйлчилдэг гэж ангилжээ.
БҮХ НИЙТИЙН БА ТОДОРХОЙ БҮЛЭГЛЭЛИЙН БАЙГУУЛАЛ
Хоёр Солонгосыг жишээ болгон тодруулан харцгаая. Солонгос улс 60-аад жилийн өмнө хоёр хуваагдаж, Өмнөд нь капитализмын замаар, Хойд нь социализмын замаар явж ирлээ. Өдгөө Өмнөдийн эдийн засаг нь Хойдынхоосоо 40 дахин, нэг хүнд ногдох ДНБ нь бараг 20 дахин томров.
NASA-гийн хиймэл дагуулаас авсан зурагт Хойд Солонгосын нийслэл Пхеньянаас бусад нь тас харанхуй, харин Өмнөд Солонгосын бүх хот нь нийслэл Сөүлээсээ ялгагдахгүй тод гэрэлтэй харагдаж байсан. Тэдний эдийн засаг, иргэдийн эрх чөлөө, амьдралын түвшний ялгаа уг зурагтай яг ижил. Дээрх судлаачид энэ их ялгааны гол шалтгааныг улс төр, эдийн засгийн байгууллууд нь бүх нийтэд үйлчилдэг, эсэхтэй холбон тайлбарласан байна.
Бүх нийтэд үйлчилдэг улс төрийн байгуулал гэдэг нь улс төрийн эрх мэдэл нийгэмд тархан байрласан, олон ургальч бодлыг шингээсэн, нийтийн засаглалыг иргэний нийгэм нь хянаж шалгадаг, орон нутагт дийлэнх нь шийдвэр гаргах чадвартай байхыг хэлдэг.
Харин тодорхой бүлэглэлд үйлчилдэг улс төрийн байгуулал бол улс төрийн эрх мэдэл нь цөөн хэдэн хүний гарт төвлөрсөн, ард иргэд нь төр засгаа хянаж, шалгаж чаддаггүй, орон нутаг нь өөрийн гэсэн эрх мэдэлгүй байхыг хэлнэ.
Бүх нийтэд үйлчилдэг эдийн засгийн байгуулалд өмчийн эрх нь маш тодорхой бөгөөд баталгаажсан, хуулийн засаглалтай, бизнесийн дүрэм, журам нь бүх хүнд ижил тэгш, ямар ажил эрхлэхээ сонгоход чөлөөтэй, эдийн засгийн бодлого нь нийтийн бүтээгдэхүүнийг нарийн заадаг. Мөн боловсрол, эрүүл мэнд зэрэг эдийн засгийн хөгжилд онц нөлөөтэй салбарт хөрөнгө оруулдаг байна.
Тодорхой бүлэглэлийн эдийн засгийн байгуулал нь өмчийн эрх нь тодорхойгүй, ямар ч баталгаагүй, хууль үйлчилдэггүй засаглал ноёрхсон, бизнесийн дүрэм, журам нь ойлгомжгүй, бүх нийтэд биш, зөвхөн өөрийнхөө бүлэглэлд л үйлчилдэг, ямар ажил эрхлэхээ сонгох боломжгүй, засаг захиргаа нь нийтийн бүтээгдэхүүн нийлүүлж чадахгүй болсныг хэлнэ.
МОНГОЛЫН БАЙГУУЛЛУУД
Монгол Улс Хойд Солонгосын замаар 70-аад жил алхсан ч 1990 оноос Өмнөд Солонгосын зам руу шилжиж, эдүгээ улс төр, эдийн засгийн байгууллаа бүх нийтэд үйлчилдэг болгохоор ард олон нь хичээж явна. Гэвч иргэд бидний хүсэл ихээхэн хясалтай тулгарсаар байна.
Эдүгээ Монголын улс төрийн байгууллууд бүх нийтэд үйлчилж буй мэт дүрийг чадмаг эсгэх болжээ. Үнэн хэрэгтээ тэд тодорхой бүлэглэлд буюу улс төрийн намууд, тэдгээрийн удирдлагад л үйлчилж ирэв.
Хамгийн сүүлчийн жишээ гэхэд л Сонгуулийн тухай хуулийг төрийн эрх баригчид өөрсдийн эрх ашигт нийцүүлэн сонгууль эхлэхээс сар гаруйхны өмнө өөрчилж орхилоо. Засгийн газар л гэхэд өрөндөө баригдсан, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн өмнөөс хувьцаа “гаргаад”, байхгүй хувьцааг байхгүй мөнгөөр зээлж аван, иргэдээс эргүүлэн худалдаж авах хэлбэрээр сонгуулийн өмнөхөн “бэлэн мөнгө тарааж байна”.
Улс төрийн байгуулал нь цөөнхийн бүлэглэлд үйлчилж буй оронд эдийн засгийн байгууллууд бүх нийтэд үйлчлэх сонирхол багатай байдаг. Тийм ч учраас Монголын хувийн хэвшлийнхний дунд шударга өрсөлдөөн хумигдаж, олонх нь төрөөс бага хүүтэй зээл авах, эсвэл бондын мөнгөнөөс хүртэхийг хичээх болов.
Бүх нийтэд үйлчилдэг эдийн засгийн байгуулалтай орнуудад бизнес эрхлэх хүсэл эрмэлзэл их төдийгүй боломж ч үргэлж гарч ирдэг. Өмчийн эрх хамгаалагдсан тул хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж, нөөцөө илүү өгөөжтэй байршуулан, шинэ тоглогчид бизнест хөл тавьж, компаниудыг санхүүжүүлэх боломж нэмэгддэг. Улмаар чөлөөт зах зээлийн механизм бүрэн хүчээрээ ажилласнаар боловсролын өгөөж ч дээшлэн, эдийн засгийн оролцоо тэлнэ. Харамсалтай нь Монголд энэ процесс илт удааширч, эдийн засаг дахь төрийн оролцоо улам нэмэгдэн, тэр хэрээр Засгийн газрын гадаад, дотоод өр эрчимтэй өсөж байна. Ийм нөхцөлд зөвхөн тодорхой бүлэглэлийн бизнес сайжирч, чөлөөтэй өрсөлдөх боломж хумигдан, улмаар эдийн засгийн хямрал ээлж дараалан хаалга тогших боллоо.
Бүх нийтийг хамарсан эдийн засаг, улс төрийн байгуулалтай улсад эдийн засгийн өрсөлдөөн хүчээ авахын хэрээр шинэ технологи нэвтэрч, санаачилга өрнөж байдаг. Ингэснээр Австрийн эдийн засагч Ж.Шумпитерийн хэлснээр “бүтээлч устгал” (creative destruction) явагддаг гэнэ. Шинэ технологи нэвтрүүлснээр хуучинтай нь холбоотой, өөрчлөгдөж чадаагүй бүхэл бүтэн салбар дампуурч, нөөцийн дахин хуваарилалт хийдэг. Харин монополь ашиг олж буй цөөнхийн бүлэглэл ийм огцом өөрчлөлтийг хүсдэггүй учир эдийн засгийн өсөлт зогсонги болдог. Тийм улсад авьяас чадвар, бүтээлч, шинэ санаа үнэлэгддэггүй.
Тодорхой бүлэгт үйлчилдэг байгуулалтай оронд нэг хэсэг нь нөгөөгөө захиргаадан, мөлжиж болдог бол хүч чадлаа бүрэн ашиглаж буй ардчилалтай, олон ургальч үзэл бодлыг агуулсан нийгэмд хуулийн засаглал тогтоож, хөгжүүлэхээс өөр сонголт байдаггүй аж.
Монгол Улсад бүх нийтэд ижил тэгш үйлчилдэг улс төр, эдийн засгийн байгууллууд дутагдсаар байна.
mongoloo hugjuuleh
mongoloo hugjuuleh
Зочин
Зочин
Гэрэл
Хүсэл ба хясал
husel ba hyasal
buteelch ustgal / creative distruction/
buteelch ustgal / creative distruction/
Mongoliin hugjild dutsan bagana
Uls undestnii unalt doroitliin shaltgaan
Uls undestnii unalt doroitliin shaltgaan
Uls undestnii unalt doroitliin shaltgaan
зочин
зочин
25 jild 5 udaa
Зочин
иргэн
иргэн
Иргэн
Иргэн
Иргэн
Зочин
зочин
Зочин
Зочин