Лениний хөшөө
Бага байхад бид энэ дууг хоороор дуулж Пионерийн ордны шалгаруултад тэнцэж, баярын концертод дуулж байсансан...
День за днем бегут года —
Зори новых поколений.
Но никто и никогда
Не забудет имя: Ленин.
Ленин всегда живой,
Ленин всегда с тобой...
Зори новых поколений.
Но никто и никогда
Не забудет имя: Ленин.
Ленин всегда живой,
Ленин всегда с тобой...
Бага байхад бид энэ дууг хоороор дуулж Пионерийн ордны шалгаруултад тэнцэж, баярын концертод дуулж байсансан...
Уг нь аль 1991 онд хаагдчихсан сэдэв. СССР ба Дорнод Европт Ленинийг тэгэхэд л булшилчихсан. Монголд ч мөн адил. Хөшөө нь биеэ үнэлэгчдийн талбар болоод удсан байсныг хотын одоогийн мээр ор мөргүй болгосон.

Оросын “Московский комсомолец” сонины гаргасан тооцоогоор Лениний дурсгалд зориулсан хөшөө 2003 оны байдлаар Орост 1800, цээж баримал 20 000 байгаа ба даян дэлхийгээр авч үзвэл Зимбабве улсаас Антарктидыг хүртэл мянга буй аж. Оросоос гадна Беларусьт 266, Өвөр Кавказ, Төв Азид 197, Балтийн гурван улсад 176, Молдовд 57 байна. Хуучин Зөвлөлтийн орон зайд 7000 хөшөө дурсгал 5000 хот сууринд байна.

Хөшөө гэснээс эдүгээ Дорнод Украинаас өөр газар түүнд сүсэглээд, хүндэтгэж мөргөөд байгаа юм алга. Үзэл санааны хувьд ийм хөшөөнүүд зөвхөн тэнд л амь бөхтэй үлдэх байх. Ихэнхдээ үлэг гүрвэлийн музейн үзмэртэй адилтгахад тун дөхөж очсон. Зүгээр л үзмэр. Хүмүүс зургаа татуулна.

Xapин шүүмжилмээр, үгүй хиймээр нэг зүйл байнаа. Ялангуяа энэ Орост. 1970 онд Лениний 100 жилийн ойгоор гаргасан дурсгалын медаль. 1969 оны 11 дүгээр сарын 5-нд буй болгосон юм билээ. “Баатарлаг хөдөлмөрийнх нь төлөө”, “Цэргийн гавьяаных нь төлөө” гэсэн тодотголтой. Нийт 11 сая хүн шагнагдсан ба гадаадын 5000 хүн тэдний дотор оржээ. Энгэртээ, зүүн цээжиндээ бүх одон медалийнхээ дээр зүүж хэвшүүлчихсэн бололтой юм. Одоо болтол тэгж зүүсэн ахмадууд Орост амьд сэрүүн сая саяараа буй. Одоо болтол зүүсээр зүүлгэсээр, дээрээс нь боль гээгүйг бодохул энэ медаль нь Орос орны үхэх сэхэх, ялах ялагдахын бэлгэдэл, тодорхой хэлбэл Оросын их эзэнт гүрэн эргэж ирэхийн дохио зангаа бололтой.

Улаанбаатарт хоёр лут хөшөө байсансан, би харамсдаг юм. Төв номын сангийн өмнөх тавцан дээр Сталины хөшөө заларч, төв цэцэрлэгт хүрээлэнд Лениний хөшөө сүндэрлэн байв. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны шинэ сайдад хандан санал дэвшүүлж байна: Энэ хоёр чухал хөшөөг олж аван улсын болгон, УБ-ын хаа нэгтэй зэрэгцүүлэн босгож, гадаадын жуулчдын нүдийг хужирладаг парк бий болгооч, ерөөсөө тэр паркад Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсангийн бүх хөшөө, цээж баримлуудыг цуглуулан уртаас урт гудам гарган хоёр талаар нь ярайтал өрчихөж болохгүй гэж үү?