Хятадын шинэ удирдлага халаагаа авлаа
За ингээд өмнөд хөршийн үнэмлэхгүй эрх баригч нам шинэ толгойлогчтой боллоо. Дэлхийн хэвлэл мэдээллүүд битүү шавсан танхимд Си Зиньпин тэргүүтэй Улс төрийн товчооны байнгын хорооны шинэ бүрэлдэхүүн 7 хүнтэйгээр час улаан хурлын тайзнаа гарч ирлээ.

Ийнхүү 9 хүнтэй байсан УТТ-ны байнгын хороо буцаад 7-уул болов. Буцаад гэсний учир нь Зян Зөминий үед 7 хүнтэй байсныг 10 жилийн өмнө намын 16 дугаар их хурлаар 9 болгосон хэрэг. 13 дугаар их хурлын үед бүр 5 хүнтэй байв. Тухайн үед 9 хүртэл нэмсэн шалтгааныг фракцуудын ашиг сонирхлыг тэнцвэртэй хангах үүднээс орон тоог нэмсэн гэж тайлбарладаг.
Тэгвэл энэ удаад ашиг сонирхлоо 7 дотор багтаажээ. Энэ долоог харвал Коммунист залуучуудын эвлэлээс 2, Хунтайжийн бүлгийн 3, Шанхайн бүлгийн 2 хүн тус тус сонгогдсон байна. Хунтайжийн бүлгийн хүмүүс голдуу Шанхайн бүлгийн дэмжлэгтэй байх нь элбэг, гээд харвал Шанхайн бүлэг давуу байдал олсон мэт. Гэвч хятадын улс төрчид дотор аль ч фракцаас дэмжлэг авч, аль алинд нь харъяалагддаг хүмүүс бас бий. Том 7 дотор ч тийм нөхдүүд байгаа учраас хаа хаанаа хүлээн зөвшөөрч фракцуудын тэмцлийг дээд төвшинд хурцатгалгүй дотроо зохицож чадсан нь харагдана.
Ингэж нам доторх фракцууд хүчний тэнцвэр барьсны цаана Ху Зиньтаог Зян Зөминтэй тохироо хийсэн гэх яриа байна. Тодруулбал Зян Зөминийг дахин улс төрийн ямар ч үйл ажиллагаа явуулахгүй гэсэн нөхцөлтэйгээр Ху Зиньтао намын төв хорооны цэргийн зөвлөлийн даргын албан тушаалаа намын даргын суудалтай хамт Си Зиньпинд давхар шилжүүлсэн аж. Үнэхээр ч өмнөх жишгээр бол Ху 2 жилийн дараа уг албан тушаалаа Сид шилжүүлэх ёстой байсан атал ийнхүү түрүүлээд өгчихлөө.
Харин улс төрийн товчооны 25 гишүүний томилгоог харвал хуйгаараа Коммунист залуучуудын эвлэлийн фракцынхан, тэд үнэмлэхүй дийлжээ. Ийнхүү албан тушаалаа өгч буй намын экс ЕНБ-ийн дарга Ху Зиньтао гар хөлөө хангалттай шургуулаад албан тушаалаасаа бууж байна даа. УТТ-ны 25 гишүүнээс 9 нь улиран сонгогдож, шинээр 16 хүн орж ирж байгаагийн бараг тэр чигээрээ Хугийн дэмждэг Коммунист залуучуудын эвлэлийн тууштай зүтгэгчид байна.
Ийм нөхцөлд Си Зиньпин өмнөх үеийн удирдагчийн талын хүмүүстэй зохицож ажиллах шаардлагатай болно гэсэн үг, яг л Ху Зиньтао нэгэн цагт өвгөн Зяны далд дохиогоор явдаг байсан шиг. Хойшид Си Зиньпин ч бас өөрийн хүч нөлөөг тэлэхийн тулд “хор найруулж”, Ху Зиньтаогийн нөлөөг бууруулахаар зүтгэх нь дамжиггүй ...
Юутай ч хятадын улс төр халаа сэлгээний жил гэснийх дотроо бужигнаж бужигнаж эцэстээ Ху Зиньтаогийн талын ялалтаар, дээд төвшиндөө бол зохицож чадснаар шинжээчдийн таамаглаж байснаас нэг их хол зөрүүгүйгээр томилгоонууд болж өнгөрлөө. Эндээс бид хятадын улс төрийн тогтоцлцоо харьцангуй бэхжиж, бас ч гэж урьдчилан таамаглаж болохуйц тодорхой механизмтай болсон гэж дүгнэж болох юм.
Шинэ бүрэлдсэн УТТ-нд технократууд голдуу байгаа учраас улс төр, эдийн засгийн эрс шинэчлэлтийг цаашид ч тэгтлээ хүлээх хэрэггүй гэж шинжээчид үзэж байх шиг байна. Магадгүй л юм. Учир нь хэдий удирдлага солигдож шинэ хүмүүс гарч ирж байгаа мэт боловч тэр хүмүүсийг хуучин удирдагч нь мэдэж шийддэг тогтолцоо нэгэнт хэвшсэн байна.
Энэ тохиолдолд угаасаа өмнөхөө сайтар залгамжлах хүмүүс л гарч ирнэ үү гэхээс цоо шинэ үзэл баримтлал, жанжин шугамтай нөхөд гарч ирээд тэс өмнөө бодлого явуулаад байх нөхцөл угаас үгүй. Их л сайндаа аажим шинэчлэлт явагдах боломжтой билээ. Ер нь хятадын удирдлагаас бүтцийн шинжтэй улс төрийн том шинэчлэлтийг хүлээхэд хэцүү. Яаж ч шинэчиллээ гэсэн Коммунист намын эрх барих статусыг өөрчлөхгүй учир шинэчлэлт нь засаг захиргааны өөрчлөлтөөс хэтрэхгүй бололтойдог. Тэгэхээр хятадын улс төрийн шинэчлэлтийг барууныхны харж хүлээдэг шиг гэнэтийн эрс байдлаар биш харин хэр шуурхай байна вэ гэдгээр л хэмжиж болох мэт. Өөрөөр хэлбэл улс төрөө шинэчилж байна гээд салаа замаар чиглэлээ өөрчлөх тухай биш урдах замаараа хэр хурдан явах эсэх л асуудал байх юм.
Си Зиньпин албаа аваад хэлсэн анхны үгэндээ л шүүмжлэл хэлсэн нь намын зарим гишүүдийг авлигад идэгдэж, иргэдээс тасарч, хүнд сурталдах, хэлбэрдэх янз гаргадагтай хатуу гараар тооцоо бодно гэсэн утгатай байлаа. Магадгүй, Хугийн талын хүмүүстэй хийх тэмцлээ ингэж эхэлж буй биз. Гэхдээ Си бол хэнбугай байхаас үл хамааран авлигатай тэмцдэгээрээ нэр хүнд олсон зарчимч хүн. Түүнийг “хятадын онцлогтой” улс төрийн шинэчлэлтийг хурдасгах удирдагч гэж хүлээж байгаа хүн илүү олон буй за.
Юутай ч цаашид Си тэргүүтэй шинэ удирдлагууд юу хийж чадах вэ гэдгийг дэлхий дахин харах л үлдлээ.

baatar
Зочин
Зочин
Sem
монгол
Зочин
bagii
Зочин
Зочин
зочин
gazriin tos
hitad shine erin, shune ue garch irj bna.
习近平加油
б
ЯДАЖ ГАРЧИГААН ЗӨВ БИЧЭЭЧ
Зочин
Энэ бол Хятадын цоо шинэ үе
Зочин
Зочин
Jagaa
hitad
Зочин
hyg
Зочин