Хилэн хар хэрээ надаас огтхон ч айхгүйгээр мээтр хагасын зайнд таадага таадага гээд тайван алхаж байлаа. Хөлнөөсөө эхлээд нүд хүртлээ өчүүхэн ч сул өнгө байхгүй ерөөсөө л тас хар тэр хэрээ надад байгалийн сайхныг бахдах сэтгэл эрхгүй төрүүлж байв. Аяа.. байгаль чи яаж ийм гайхамшигт өнгөнүүдийг бүтээдэг юм бэ...! Хамаг навчсаа гүвсэн нүцгэн улиас, нисэн буух болжморууд, солих гээд сугалаад хаячихсан шинэхэн боржуурууд, "чанасан гоймон" гэдэг гарчигтай цайны газар гээд л байгаль надад үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлж байв.

Зоригт хэрээ алхадгаараа алхаж, би бахддагаараа бахадсаар байлаа. Тэгсээр тэрээр боржуурын дэргэдэх овойсон шороон дээр гарахаар өгсөв. Яг гардгийн даваан дээр урдаас нь нэг болжмор дэгдээд гараад ирэв. Хэрээ зогтусан цочиж байна. Аяа, хэрээ хүртэл цочдог ажээ. Байгалийн энэ үзэгдлийг харсан би хөхин баясахгүй гээд яахав дээ. Дотроо нуг нуг инээн цааш юу болхыг харсугай хэмээн ширтэн суулаа. Болжмор хэрээ ахаасаа зай барин, хариугүй нисэх нь үү гэмээр болон дэгдмэр аядав. Хэрээ түүнийг хэзээний аварга амьтны зангаар тайван гэгч нь дагуулж харсанаа ганцхан савардаад унагаачихдаг юм байна. Поо, ийм сонирхолтой үзүүлбэр болохымуу?

Өнхрөн унасан болжмор босоод гүйхийн завдалгүй хэрээ ахин нэг савардаад, тэр мөртөө ганцхан ухасхийгээд сарвуун дороо дараад авсныг яана гээ. Миний бие мэгдэн сандарч яахаа мэдэхгүй зогсож байв. Хэрвээ яахаа мэдсэн бол болжморыг хамгаалж хэрээ рүү дайрах ёстой байсан байх. Гэхдээ... хэрээ нь лаг юм чинь болжморы нь л пойлдож таарах байсан болуу гэж ичингүйрч байна.



Хэрээ хөл доороо дарсан хөөрхий тэр болжмороо тоншоо л хаясан даа. Тонших ч гэж, толгойноос нь зуугаад сэгсрээд шидцэн. Тэгэнгүүтээ ахиж зуугаад. Тэгснээ бүр өндөр өргөөд. Тэхэд нь болжмор далавчаа дррррх гэж дэвж байсан нь надад өөрийгөө таних, өөртэйгээ ярилцах бололцоо олгов.

-Тиймээ Артгаа чи энэ хэрээнээс даруй мээтр хэдэн санжаар өндөр шүү дээ! Бас хамаагүй цагаан! Гэтэл муу хэрээ чи дотоо ч пад хар юм даа! Чи болжморыг авраачээ Артгааааа...

Ингээд би шийдсэн арга хэмжээ авч муухай дуугаар бахирлаа. Хэрээ ч цочив.

Ийм үед хүнд янз янзын л юм толгойд нь ордог юм билээ. Цочсон хэрээ цочоосон амьтнаа яадгийг нүдээр үзсэн би "би юу хийчвээ?" өөрөөсөө асуусан. Зугтаахад бэлдсэн. Харин хэрээ харьцангуй тайван байсан ба болжмороо орхин 50 санж хэртэй цаашлав.

Харин болжмор хөдөлсөнгүй ээ. Томруулдаг шил байхгүй тул яг яасныг нь мэдсэнгүй, дэмий л хараад зогсоод байлаа. Гэтэл хэрээ ганцхан өлийж ирээд л ангаа аван торон хашааны цаана гарлаа. Намайг бүр хүн ч гэж тоосонгүй.

("Надаас тоож айх амьтан олдохгүй боллоо шүү бүр. Нэг жоохон бацгаан явжээдгүйн байх даа энэ хавьд". Энэ хаалтан дотор миний хувийн бодол байгаа юм, заавал уншаад яахав, алгасчих.)

Хэрэг нэгэнт шийдэгдсэн тул ядаж хэрээ хэрхэн хоол иддэгийг нь хараад авая. Царцаа намжил шиг надад хэт нь хэрэг болох магад шүү дээ. Гээд зогсож байтал тэр муу хэрээ болжмороо зүгээр л хаяад модон дээр гараад, тэгээд цаашаа нисээд явцан. Тэр хэрээ бяраа гайхуулж байгаамуу, уураа гаргаж байгаамуу? Тэр ер нь яасан юм бэ?