Ухаалаг төр “сиамын ихэр”-ийг салгахаас эхэлнэ
Саяхан жиргээнд хэсэг “суув”. Бусдын бичсэнийг унших сайхан ч, өөрөө оролцмоор санагдаад асуулт “шидэв”. “Илжиг модон хударгандаа дуртай” гэж яг юу гэсэн утга болох, оновчтой тайлбар хэлэхийг санал болголоо.
Саяхан жиргээнд хэсэг “суув”. Бусдын
бичсэнийг унших сайхан ч, өөрөө оролцмоор санагдаад асуулт “шидэв”.
“Илжиг модон хударгандаа дуртай” гэж яг юу гэсэн утга болох, оновчтой
тайлбар хэлэхийг санал болголоо.
Саяхнаас Ерөнхийлөгч ухаалаг төрийн санаа дэвшүүллээ. Эрх баригчид энд тэндгүй ярьж эхлэв. Сөрөг хүчин МАН ч хоцрохгүй гэсэндээ “манай намаас дэвшүүлсэн санааг Ерөнхийлөгч дэмжлээ, бид анх зөвшилцлийн тунхаг гаргасан” гэж автор булаацалдав.
Яг үнэндээ улстөрч Ц.Элбэгдорж үе үе уран гоё санаа гаргадаг. Ярьж, илтгэхдээ сайн учраас яг олж онож ч хэлдэг. Харин хэрэгжүүлж ажил болгож амжилгүй замхрах нь олонтаа. Жишээ нь, Ц.Элбэгдорж Монголын улстөрд олон жил зүтгэж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байх хугацаандаа ядууралтай, утаатай, хүнд сурталтай дайн зарлаж л байсан. Ядуурлын дайндаа ялагдсан. Хүнд суртлын дайн нь цаас урснаар төгссөн. Нэгэнт Ерөнхийлөгчийн сонгууль дууссан тул ажил үүргийн давхардал нэрээр ялагдлаа мэдэрсэн үү яасан, утаатай хийх дайнынхаа замын дундаас гарчихлаа.
Одоо тэрээр том төртэй дайн зарлав. Түүх, шилдэг улстөрчдийн дурсамжаас харахад аливаа дайн, бас шинэчлэлийг ордны ноёд эхлүүлж, генералууд ялалтад хүргэдэг ажээ. Эсрэгээрээ, генералууд эхлүүлж, ордын ноёд ялалтад хүргэж байсан түүхгүй. Ордны ноёд гэдэг нь улстөрд удаан амьдрахын тулд олон түмнийг өөрсдийнхөө хударган дор илжиг мэт байлгах чин хүсэлтэй, улстөрийн карьераа өнөд хадгалах үнэнхүү сонирхолтой одоогийн зарим улстөрчидтэй төстэй юмуу даа.
Өдгөө улстөрч Ц.Элбэгдорж ордны ноёдын эгнээнээс гарч, генерал явах бололцоо нь бүрдсэн учраас энэ удаагийн “дайн” нь бүрэн ялалтад хүрдэггүй юмаа гэхэд сайн мэдээ дуулгах магадлалтай л юм. Энэ хүн Монголын төрийн бүх өндөр албан тушаалыг хашсан, Ерөнхийлөгчөөр улиран сонгогдох эрхээ эдэлчихсэн. Чингисийн дайдад үүнээс цааш газар үгүй гэдэгтэй адил улстөрч Ц.Элбэгдоржид одоо залгуулаад явахад цааш хүрэх албан тушаалын карьер Монголдоо л үлдсэнгүй. Завсарлаад ахиж ирэхийг үгүйсгэхгүй. Үүнээс гадна лидер гэдэг бол бусдыг дагуулах, манлайлахаас гадна албан тушаалаараа нөлөөлөх чадвар. Эдгээр шинжээрээ Монголын улстөрийн пирамидын оройд өнөөдөртөө Ц.Элбэгдорж бараг л ганцаараа зогсч байна. Тийм учраас том төрийг ухаалаг төр болгох, урьдын адил ялагдах, замын дундаас буцахгүй байх боломж бололцоо, эрх мэдэл Ц.Элбэгдоржид бүрэн байгаа нь олон нийтийн итгэлийг төрүүлнэ. Үүн дээр нь “Ерөнхийлөгч нар хоёр дахь удаагаа сонгогдохоор намын хүлээснээс гарч, юм хийх гэж зүтгэдэг” гэх хүлээлт хүч нэмнэ. Олон түмний энэхүү итгэл, хүлээлт хоёрыг “ухаалаг төр”-өөр уулзуулах нь Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ, Засгийн газар гэсэн дарааллаар дээгүүрээ хийх шинэчлэлээс эхэлнэ. Гарын үсэг зурж гадагшаа хийсэн PR-ийн үр дүнгээр ажил болохгүй. Ухаалаг төр гэж гарын үсэг зурснаар хэрэгждэг хамтын ажиллагааны гэрээ биш. Ухаалаг төр гэдэг нь ухаалаг \смарт\ утас худалдаж авахтай бүр ч адилгүйг гарын үсэг зурж буй зарим гишүүд мэдэх л байх.
Үндсэн хуульд зааснаар манайх хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн гурван засаглалтай. Засаглал хуваах онол, зарчмаараа гурван засгалал гурвуулаа бие биеэсээ хараат бус, бие даасан статустай явах учиртай. Энэ бол ухаалаг төрийн эхний шалгуур. Гэтэл манайд эсрэгээрээ. Бүх шатны шүүгчийг Ерөнхийлөгч томилдог. Энэ эрх мэдлийн дор шүүх засаглал нь Ерөнхийлөгчөөс ямар нэгэн хэмжээгээр хамааралтай. Прокурор ч бас тийм. Дээр нь Авлигатай тэмцэх газар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдэл нь Ерөнхийлөгчийн институцид хадгалдагддаг. Үүнээс гадна хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл ч нэг танхимд хамт суудаг. Нэг гараараа хууль тогтоож, нөгөө гараараа баталсан хуулиа хэрэгжүүлдэг. Нэг ёсондоо хууль тогтоох УИХ, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэг Засгийн газар хоёрын холилдсон “сиамын ихэр”-ийн дундуур хяналт явах засвар зай үнэндээ алга.
Ухаалаг төр бол нэг талаас төр хүчтэй байхын илэрхийлэл. Хэн нэгнээс хараат, бие даасан бус аливаа юмс үргэлжид хүчгүй байдаг. Жишээ нь, олон нийтийн дунд шүүхийн нэр хүнд муу. Энэ нь шүүх засаглал бүхлээрээ хүчгүй, хүчгүй нь хэн нэгнээс хараат байгаагаас үүдэлтэй. УИХ гэхэд бүрэлдэхүүнийх нь бараг дөрөвний гурав нь сайд учраас Засгийн газрынхаа халаасанд орчихсон гэдэг шүүмжлэл бодитой. Гэтэл Ерөнхий сайд тийм хүчтэй байна уу гэвэл бас үгүй. Хэрвээ хувь хүн нь бүх фракцдаа хүлээн зөвшөөрөгдсөн лидер л биш бол бодлогоо батлуулах, сайд нараа чадвараар нь үнэлж санаснаараа томилуулах боломж Ерөнхий сайдад алга. Өнөөдрийнх шиг фракцуудын хүлээсэн дунд координаторын ажилдаа илүү цаг гаргахаас аргагүй. Энэ өнцгөөс нь харвал өнөөдрийн хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалаа нэг тийш болгохоос ухаалаг төрийн ажил эхэлмээр. Тэгнэ гэвэл цаг хугцааа алдана, Үндсэн хуулийн өөрчлөлт рүү орно. Харин өнөөдрийн бодит нөхцөл, Үндсэн хуулийнхаа хүрээнд үзвэл УИХ-ын гишүүн-сайд гэх давхар дээлийг тайлах, хууль тогтоох-гүйцэтгэх засаглалыг нийлүүлсэн “сиамын ихэр”-ийг салгаснаар ухаалаг төрийн шинэчлэлийг эхлүүлэх боломжтой. Хэрвээ шүүх эрх мэдэл нь Ерөнхийлөгчийн институцид хадгалагдсан, УИХ-Засгийн газар нь холилдсон хэвээр явах юм бол ухаалаг төрийн тухай мянга сайхан яриад Мянга нэгэн шөнийн үлгэр л болж дуусна.
УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болохгүй, тодорхой босго тогтоох хуулийн төслийг өмнө нь олон ч удаа өргөн барьсан даа. УИХ-ын ээлжит болон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намууд ээлжлээд л өргөн барьдаг. Энэ удаагийн ийм төслийн ялгаа нь УИХ хэлэлцэх, хэлэлцээд баталсан өдрөөсөө мөрдөж эхлэхэд оршино. Улстөрд түр зуурын тогтворгүй байдал үүсгэх ч, АН анхалж улс төрийн эр зориг гаргаснаараа ялгарна. Мэдээж, Ерөнхий сайд болон бодлогын зарим салбарын сайдыг давхар дээлтэй нь үлдээж болох. Ядаж л ард түмнээс мандат аваагүй, листээр буюу намын нэрийн ард нуугдаж орж ирчихээд давхар дээлтэй явааг нь дан дээлтэй болгож чадвал амжилт. Хэрвээ УИХ-ын гишүүн-сайд гэсэн давхар дээлийн ачааг үүрч чадах нэгэн, тийм шаардлага байгаа бол ийм боломжийг намаас тооноор УИХ-д оруулсанд нь бус, ард түмнээс хаалгаар нь оруулсанд нь олгож чадвал бас алхам. Түүнээс бус, 2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаас мөрдөнө гэвэл ээлжит PR-аас цаашгүй, бусдаасаа ялаагүй. Хэрвээ мөрдөж эхлэхгүй л юм бол ийм хууль баталсан батлаагүй ялгаагүй, төр хүчгүй хэвээр, бас томоороо л үлдэнэ. Ялах, ялагдах нь тодорхойгүй ирээдүйн сонгуулиар барьцаалсан улстөрийн жүжгийн нэр нь “Ухаалаг төрийн төлөө”, гол дүр нь Ерөнхийлөгч болж үлдэнэ. Хэвлэлийнхний өмнө гарын үсэг зурж шоудах, тодорхой хууль баталж мөрдөх хоёрын аль нь ухаалаг төрийн төлөөх бодитой алхам болохыг олон түмэн төвөггүй ойлгоно. Удирдагч хүн бодлого ярих ёстой, ярих бол хийхийн тал гэдэг. Тэгвэл бодлого нэгэнт гарсан, ярьж талыг нь хийчихсэн. Гэвч хэрэгжүүлж үлдсэн талыг нь хийх хүсэлгүй нь, ухаалаг төрийн төлөө гэж нэгдэж гарын үсэг зурсан нь шоу байсан нь улстөрчдийн далайсан гараа буцааснаас удахгүй харагдана л даа.
Ер нь үнэн үүд рүү хөөгдөж, худал хойморт заларсан өнөө цагт ухаалаг, ухамсартай хүмүүс төрд гарч ирэхийг хүлээснээс төрийг өөрийг нь ухаалаг хуваарилалт, ухаалаг хяналттай болгох нь илүү сайн хувилбар. Үүний тулд хуулийн дарангуйллаар ч болов “сиамын ихэр”-ийг салгаж, гишүүдийн давхар дээлийг тайлаагүй цагт ухаалаг төрийн тухай гадагшаа яаж ч уран яриад хэрэггүй байх. Олон түмэн хударгандаа дурлан зүтгэх илжиг биш ч, улстөрчдийн ээлжит уран үгс, хоосон амлалтад олон ахин дахин хууртмааргүй байна. Тэгэхдээ бас ухаалаг төрийг өмнө нь адилхан л ингэж эхэлж байсан “нээлттэй төр”, “сайн засаглал”-ын адил оноосон нэр төдийхнөөр нь үлдээмээргүй байна. Хэрвээ улс орон хөгжиж, ард түмний амьдрал сайжирч, нийтээрээ шударга, нийгмээрээ ухаалаг амьдарч байгаа бол улстөрчдийнхөө буулган дор өнгө нэмэн урагшаа зүтгэмээр. Гэтэл улстөрдөө хөтлөгдөн зүс гундаж яваа өнөөдрийн эдийн засгаа, нийгмээ харахаар улстөрчдийн өмнө хударгандаа дуртай “илжиг” мэт байгаадаа бухимдмаар.
- Муу юмандаа дуртай, дассан гэсэн үг.
- Заавал загнуулж, зодуулж байж хийхийг хэлнэ.
- Илжиг модон хударгандаа жаргалтай, хударгандаа буюу эзнийхээ буулганд л ажиллах заяатай.
- Харж үзэнгүүт давардаг, дарж байхгүй бол болдоггүй нөхдийг тэгдэг юм.
- Хүний тусыг мэддэггүй хүмүүсийг хэлнэ.
- Модон хударга нь нухаж зовоохыг мэдэх авч, тэрэндээ л дуртай “илжиг” мэт хүмүүс байдаг.
- Тэнэг хүн зовлондоо дуртай гэсэн үг. Тээрэмний илжгийг амрааж сул тавихаар бүүр зүс алддаг. Буцаагаад хударгыг нь өмсүүлж тээрэмд нь зүтгүүлэхээр өнгө ордог гэсэн.
- Ярихаас цаашгүй, яг цагаа тулахаар юмаа мэддэггүй, чадваргүй хүмүүс гэх зэргээр олон тайлбар ирэв.