Хаалга тогшин буй Хойд Солонгосын тэмдэглэл-1
Хойд Солонгост зорчихын өмнө Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдэд заавар өглөө. Иргэдээс нь элдэв юм асуух хэрэггүй. Удирдагчдынх нь тухай муу үг хэлж болохгүй, аягүй бол монгол хэл мэддэг хүн таарна. Хамаагүй зураг авахуулдаггүй. Гар утас оруулахгүй байх.
Өмнөх нийтлэл Хаалга тогшин буй Хойд Солонгос
Хойд Солонгост зорчихын өмнө Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдэд заавар өглөө. Иргэдээс нь элдэв юм асуух хэрэггүй. Удирдагчдынх нь тухай муу үг хэлж болохгүй, аягүй бол монгол хэл мэддэг хүн таарна. Хамаагүй зураг авахуулдаггүй. Гар утас оруулахгүй байх. Америкийн нэг жуулчин гуйлга гуйж суугаа хүүхдийн зураг авсныхаа төлөө 15 жилийн ял авсан. Ганц хоёроороо гадагш гарахгүй байхыг бод. Орой бол бүр хэрэггүй. Ер нь л болгоомжтой явахгүй бол цэргийн дэглэмтэй улс эвгүй шүү гэж санууллаа. Цугласан сэтгүүлчид бүгдээрээ анх удаа очих гэж байгаа учраас зөвлөхийн яриа үнэхээр бодит байдал, хүч нэмсэн болгоомжлол хоёрын алин болохыг ялгасангүй. Уулзалтын төгсгөлд “та ч зарим хүнийг явах бодлоо өөрчилж мэдтэл ярилаа даа” гэх миний хошигнолд зөвлөх “илүүдэхгүй” гэж товч хариу барив.
Нисэхийн өмнөх өдөр явах бэлтгэлээ базаах зуураа зөвлөхийн яриаг нэмж хасалгүй гэрийнхэндээ хүргэлээ. Зургаан настай охин маань “ аав, тэгвэл таны явах гэж байгаа улс чинь Нууц кинонд гардаг хатуу чиг шугам баримтлагчид юм байна даа” гэж байна. Тэрийг нь би мэдэхгүй юм. Нийтээрээ үзэж нийгмээрээ бухимддаг солонгос сериалын зовлон манай гэрт ч бас байдаг юм. Чемодан янзалж зогсох эхнэр маань бараг л зураг авахгүй явж байгаад ирвэл яасан юм гэж зөвлөв. Харин би зургийн аппарат, гар утас, бас ай-падаа ч орхисонгүй.
Албаны болон амин хувийн ийм л төсөөлөлтэй Хойд Солонгосыг зорилоо. Тусгай үүргийн нислэг Пёньянд хүртэл 2.30 цаг нисэв. Биднийх Монголоос очиж байгаа гурав дахь удаагийн шууд нислэг юм байна. Намуухан салхи, бага зэргийн манантай Пёньянд манай Ерөнхийлөгчийг бусад айлчлалын л адил угтаж лимузин Бензээр авч одлоо. Бидний паспортыг нэгдсэн журмаар хурааж авсан тул хил гаалиар нь хэзээ яаж нэвтэрсэн юм мэдэгдсэнгүй. Сэтгүүлчдийг хоёр хуваан автобусанд суулгалаа. Нөгөө, гар утас хураадаг, оруулдаггүй гэдэг худлаа болж таарав. Тэгэхдээ олон улсын сүлжээ байхгүй учраас гар утас тэнд зөвхөн зургийн аппаратын үүрэг гүйцэтгэнэ. Солонгосууд өөрсдөө үндэсний оператор компанитай, түүгээрээ зөвхөн хоорондоо л ярина. Саяхан “Ариганг” нэртэй смарт маягийн таблет гаргасныг дээд зиндааны голдуу цөөхөн хүн барьдаг гэнэ.
Бидний микро автобусанд дөрвөн солонгос хамт суулаа. Замын хоёр талаар хуучны, манайхаар 40, 50 мянгатынх шиг байшингууд, бас хоёр удирдагчийнх нь хөшөө, импарлизмын эсрэг гэх соц орнуудад байсан шиг зурагт хуудас өнгөрнө. Хамаагүй зураг авч болохгүй заавартай бид хэсэг чимээгүй явлаа. Удаан тэссэнгүй. Амьхандаа гар утсаараа хулгайн маягтай зураг дарлаа, баригдсангүй. Ил гараад зураг авч үзлээ, тоосонгүй. Тэгэхээр нь бүр давраад зургийн аппаратаа гаргав, юм хэлсэнгүй. Манайхан урамшин бүгд “ажилдаа орж”, энд тэнд зургийн аппаратын дуу завсаргүй часхийсээр явтал Пёньяны төвд орж ирлээ. Зүүн талдаа хүрдтэй орчин үеийн бүх л машин давхина. 470, 570 зэрэг тансаг зэрэглэлийн машин манайхыг бодвол мэдээж харьцангуй цөөхөн. Гэхдээ мэр сэр таарна. Айлчлалын хугацаанд бид тасархай тоноглолтой Хаймер жиптэй хүртэл таарлаа. Орчуулагчийн хэлж буйгаар Германаас, Хятадаас машин оруулж ирдэг. Бас Хятадаас сэлбэг авчраад өөрсдөө “Энхтайван” нэртэй машин угсардаг гэнэ. Бэлдсэн эсэхийг мэдэхгүй, хотын төв нь сэлүүхэн, бас их цэвэрхэн. Ер нь л модны навчнаас өөр хоггүй.
Би дунд сургуульд байхдаа Эрдэнэт хотод их очдог байлаа. Хот их цэвэрхэн. Гудамжаар цэргийн хүмүүс, хотын замаар цэргийн зориулалттай машинууд их явна. Яг тийм дүр зургийг Пёньяны хаанаас л бол хаанаас харна. Хэрвээ улсын хөгжил, сайхан амьдралыг байшингийн өндөр, шилэн дизайнаар нь хэмждэг бол Хойдууд манайхаас тасарчихжээ. Тэнд хамгийн өндөр нь одоо барьж байгаа 105 давхар пирамид хэлбэрийн шилэн барилга байна. Кемпийнскийн барилга гэсэн. Бас манайхтай адил “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд Хөдөлмөрийн намын гишүүдэд төрөөс үнэгүй өгөх юм байна. Насанд хүрсэн бүх иргэн нь Хөдөлмөрийн намын гишүүн бөгөөд тэднийг ажил, албан тушаалаар нь эрэмбэлдэг бололтой юм. Эрэмбээс эрэмбэд ахина.
Биднийг 40 давхар зочид буудлын 31,32 дугаар давхарт байрлуулав. Корё нэртэй энэ зочид буудал манайхаар бол гадныхан ирэхээр нүүр тахалдаг манай “Чингис”, “Улаанбаатар”-ын зиндааных бололтой. Буудлын дотор хийгээд ойр орчимд лав хориглосон юм алга. Зураг авч, манайхны зарим нь тамхины хяналтаас гарснаа тэмдэглэх адил хаа дуртай газраа утаа гаргана. Буудлын өрөө тансаг зэрэглэлийнх биш ч, бас барууны зарим буудлаас нэг их дор орохгүй. Бүх юм л байна. Гадаадад олон удаа зорчиж гахай шувууны махыг идэхээрээ нэг болсон албаны болон бизнесийн зарим аялагч нөхдөөс асуухад “олон улсын зэрэглэлээр бол 3-4 одтой дүйх буудал байна” гэж тодорхойлов. Өрөөний зурагт олон улсын мэдээллийн бүх л сувгийг хүлээн авч байна. Бүр NHK CNN хүртэл гарч байна. Гол нь эдгээр сувгуудын аль нь ч иймэрхүү зэрэглэлийн зочид буудлаас өөр газар байхгүй, барихгүй. Манай буудлын 40 дүгээр давхарт эргэдэг ресторан, бизнесийнхний буусан буудлын хамгийн дээд давхарт казино байх бөгөөд бид тус бүрдээ “танилцах аялал” хийгээд амжсан.
Очсон өдрөө Ерөнхийлөгч БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намтай уулзаж улмаар хэлэлцээ хийлээ. Тэрээр Монголд дөрвөн удаа ирсэн, улсынхаа Социалист Үндсэн хуулиар түүний хашиж буй албан тушаал төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг, гадаадад улсаа төлөөлдөг юм байна. Харин Батлан хамгаалах хорооны дарга нь улсын дээд удирдагч байдаг ажээ. Залуу удирдагч Ким Жөн Ын энэ албан тушаалаа авсан бөгөөд засгийн эрхийг, аавынхаа хашиж байсан албан тушаалуудыг бүгдийг нэгтгэн авч хараахан дуусаагүй байгаа гэж манай Элчингийнхэн тайлбарлалаа. Харин түүний өвөө Ким Ир Сен улсынхаа мөнхийн Ерөнхийлөгч бол аав Ким Жөн Ир нь Хөдөлмөрийн намын мөнхийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах хорооны мөнхийн дарга байдаг юм байна.
Орой нь чөлөөт цаг гарсан учраас Пёньян хоттой бага зэрэг танилцлаа. “Тэгш сайхан газар” гэсэн утгатай энэ хот эртний Солонгосын түүхэнд улсын нийслэл байжээ. Гэвч 1950-1953 онд үргэлжилсэн хоёр Солонгосын дайнаар бөмбөгдөлтөд өртөж, бараг л газартай тэгшлэгдсэн гэнэ. Өчнөөн олон сүм дугана, уран барилга сүйдсэн, 1500 гаруй удаагийн бөмбөгдөлтөд өртсөн гэж танилцууллаа. Сүүлийн 30-аад жилийн дотор л орчин үеийн Пёньяныг сүндэрлүүлжээ. Зэсээр бүрсэн хоёр удирдагчийн хөшөөнд цэцэг өргөж, төв талбайгаар нь алхсанаар бидний аялал дуусав. Үнэндээ дуусгая гэж Хойдын газарчид үүрэгдлээ. Хоёр удирдагчийн энэ хөшөөний хавиар явсан солонгос хүн бүр цэцэг өргөж, мөргөдөг бараг л хуульчлагдсан гэмээр хатуу дэг ажээ. Өдөр ирснээс хойш хот нэг л сэлүүхэн, гурван сая хүн нь хаачсан юм бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Орос хэлтэй хөтөчөөс асуулаа. Өглөө ажилтай учраас манайхан эрт, орой 10 хүргээд л унтдаг гэв. Тэгвэл өдөр, биднийг ирэхэд хаачсныг сонирхлоо. Өдөр ажилтай байсан гэж ам таглав. Хариуд нь, манай Улаанбаатарын гудамжинд шөнө болдоггүй. Тэглээ гээд бид өглөө ажлаасаа хоцордоггүй гэхэд “аргагүй шүү дээ, танай монголчууд мах их иддэг учраас эрч хүчтэй байдаг байх” гэснээ “ер нь нэг хүн хоногт ямар хэмжээний мах иддэг, солонгос ресторан байдаг уу” гэж сөргүүлэн асууж байна. Харин би өөрийнхөө асуултаас эрснээ, эргэлзээгээ бага зэрэг тайлах шиг боллоо. Хотод орчин үеийн өндөр өндөр барилгуудтай ч, тэнд орой үдэш чөлөөт цагаа өнгрөөх баар сав бараг үгүй. Байгаа хэд нь голдуу хоолны газар, 22 цаг хүргээд л хаадаг юм байна. Хөтөчийн хэлснээр нээрээ л мах иддэггүй болоод тэр юмуу, тэнд тарган хүн алга. Тэгэхдээ үүнийг хүнсний дутагдалтай учраас гэж тайлж болохгүй. Очсон өдрөө ойроор нь буудлынхаа ресторанд хооллохоор оров. Бүгдээрээ сайхан солонгос хоол идье гэхэд зарим маань орой болж байгаа учраас их юм идэхгүй, бараг хачраас нь идээд болно гэв. Тэгж тэгж тус бүртээ ганц ганц хоол захилаа. Гэтэл их санасан газар хоосон хонодог байгаа. Эндэх шиг хачрууд гэж дагалдах юм ирсэнгүй. Хоол нь гэж порц маш бага. Бага ч гэж дээ, таваг нь манайхны салатны таваг, кофений аяганы суурь шиг жижигхэн юманд юуг нь порцлох ч юм билээ. Бид ч үүнийг нь өлгөн авч “хүнсний хомсдолтой нь үнэн юм байна” гээд л авч өгтөл бас үгүй бололтой. Маргааш, нөгөөдөр нь гадуур холлоход ердийн л тавгаар, байдаг л порцоор нь өгч байна лээ.
Энд хоёр эх сурвалжийн тухай зориуд өгүүлье. Хойд Солонгосын талаар Америкийн сэтгүүлчийн “Атаархах зүйлгүй” гэж ном бий. Монголд ч бий. Энэ номоороо америк сэтгүүлч Плутцерийн шагнал хүртсэн. Хаалттай ертөнцөөс америк сэтгүүлч бичсэн, дээр нь Плутцертэй гэдгээр нь хүмүүс их уншсан, уншсандаа одоо ч итгэж явдаг бололтой юм. Гэтэл энэ ном бэстселлер болсон нь саяхнаас ч, номд өгүүлэх нь одоогоос 20-30 жилийн өмнөх үйл явдлууд. Бас үзэл суртал давхар шингэсэн байж таараа. Харин өнөөдрийн Хойд Солонгос америк сэтгүүлчийн очсон үеийнхээс огт өөр. Тэд хаалттай нийгэм, цэргийн дэглэмээс чөлөөт нийгэм рүү удаан ч гэсэн явж байна. Өмнө нь өөр зүг рүү зүтгэдэг байлаа. Өөрийн хүсэл, удирдагчдын нь бодлого ч юм уу, эсвэл дэлхийн тавцанд ганцаардахын эрхэнд ч юм уу, мэдэхгүй ямар ч гэсэн явах зүгээ олж харсан бололтой юм. Манай 1980-аад оны төгсгөл, 1990-ээд оны эхлэл рүү нэлээд ойртжээ. Зах зээлд орж байгаа маань энэ гэж байшингийн нэгдүгээр давхарт энд тэндгүй тохиролцооны дэлгүүр нээж, прокатаар видео кино үзүүлж, дууны кассет худалддаг цэг хаа сайгүй байгуулж явсан үе бидэнд бий дээ. Пьянанд одоо яг тийм байна. Нэгдүгээр давхруудыг арай л цөмөлж хаалга гаргаагүй болохоос дэлгүүр, хоолны газрууд нээж эхэлжээ. Гадаадын, гуравдахь ертөнцийн кинонууд хориотой болохоос дууны кассет зарж борлуулдаг цэг олон харагдав. Хэт ядуу амьдралтай, эсвэл өвчтэй, бараг л царай муутай хүмүүсээ Пьянанаас хөөж, бусад хот руугаа цөлдөг гэдэг. Үүнийг нь асуувал тийм юм байхгүй гэж байна. Манай Элчингийнхэн ч баталлаа. Манай монголчууд Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхэн гэдэг дээ. Тэрэн шиг солонгос хүүхний царайлаг нь Хойдод, залуусын сайхан нь Өмнөдөд байдаг гэж ярьдаг юм байна. Энэ нь харин үнэн бололтой. Бидэнд үйлчилсэн хөтөч нар, бас манай Элчингийнхэн давхар нотолж байна. “Өмнөдийн хүүхнүүд царайныхаа асуудлыг одоо мэс заслаар шийддэг болсоон” гэхэд “Манайд ч ийм үйлчилгээ байгаа, орж ирсэн. Гэхдээ ориг юм ориг л байдаг. Манай хүүхнүүдийн төрөлхийн царайны сайхан, манай Кесоны хүн орхоодой хоёрыг Доод тосгоныхон хэзээ ч гүйцэхгүй” гэж хошигнож байна лээ. Хойдууд Өмнөд Солонгосыгоо “Доод тосгоныхон” гэдэг юм байна. Энэ нь дээд доод гэдгээр зиндаархсан, тосгон гэж доош хийх гэсэн доромж хэллэг бололтой юм. Одоо энэ бодол Хойдын олон хүний тогойноос аажмаар арчигдаж байгаа тухай дараагийн хэсэгтээ өгүүлнэ.
Харин хоёр дахь эх сурвалжийн тухайд, ажил хэргийн шугамаар, шинээр харилцаа үүсгэх гэж очсон гадныхан арай л нэг талыг барьдаг юм шиг санагдсан. Тэгэхээс ч өөр арга тэдэнд байдаггүй бололтой. Шинээр хамтрах гэж байж, ажлын эхлэл дээр хамтрагчийнхаа тухай янз бүрээр бичээд байж болохгүйн зовлон тэдэнд байдаг байх. Хөгжил нь юу юугүй тасраад, эрх чөлөө өнөө маргаашгүй тавигдах гэж байгаа юм тэнд хараахан алга. Зарим салбар нь манайхаас мэдээж хол хөгжсөн. Тэглээ тэглээ гэхэд цаг тавирч л байгаа болохоос хүний эрх эрх чөлөө, сэтгэлгээний зөрүү манайхаас хамаагүй хойно ард явна.
Энд өгүүлсэн хоёр дахь төрлийн эх сурвалжид өгүүлснээр Хойд солонгосууд мөнгө, төлбөр тооцоонд тийм ч үнэнч хүмүүс биш бололтой юм. Бидний хэдэн сэтгүүлчид гадуур хоол идсэн ч, гаднынхан хамгийн их ирдэг гэх буудлынхаа 40 дүгээр давхарт идсэн хоолныхоо тооцоонд ч хулхидуулаад амжлаа. Пёньянд төлбөр тооцоо жигдрээгүй, ёстой замбараагүй. Томоохон зочид буудлаас өөр, дэлгүүр үйлчилгээний ихэнх газарт гар талон бичнэ. Мэдээж воноор. Тэр нь Өмнөд Солонгосын вон биш, өөрсдийнх нь. Бидэнд үндэсний мөнгөн тэмдэгт нь байхгүй учраас доллараар тооцоо хийе гэнэ. Тэгэхээр воноо эхлээд евро руу, дараа нь еврогоо долларт шилжүүлж үнийн дүн гаргах юм. Тэснээ 100 долларыг бараг задлахгүй. Задлахаар болбол хариултыг нь голдуу юанаар өгнө. Жишээ нь, юм худалдаж авлаа гэхэд үнийн дүнг нь Хойд Солонгосын воноор харж, доллараар тооцоогоо хийхдээ вон-евро-доллар гэсэн дарааллаар хэд хэд шилжүүлээд хариултаа юанаар авна. Арай л замбараагүй. Уг нь хүн бүрийн хэтэвчинд их бага нь хамаагүй үндэсний мөнгөн тэмдэгт нь байдаг даа. Гэтэл тэнд харуулж болдоггүй юмуу, үнэхээр байгаагүй юмуу хэд хэдэн хүн дамжуулан гуйж байж воныг нь олж харлаа. Гоц гойд содон тэмдэг, нуугаад байх юм алга шиг л санагдсан. Харин хүн бүрт удирдагчдынх нь тэмдэг байх юм. Хоёр удирдагчийг хамтаар нь нэг тэмдэг дээр, тус тусад нь буулгасан гээд янз бүрээрээ байх. Ажил албан тушаалынхаа зиндаагаар тэмдэгний хэмжээ дамжаа өөрчлөгддөг гэж уншсанаа асуулаа. Тэгсэн удирдагчдын тэмдгийг хүн бүр зүүдэг нь үнэн ч, тэмдэгний хэмжээгээр тухайн хүний эрэмбийг илтгэдэггүй гэв. Малыг үүлдэр угсаагаар нь ангилж байгаа шиг хүнийг тэгж болохгүй биз дээ гэж бараг уурлах янзтай. Харин удирдагчийн тэмдэггүй бол гадуур явахгүй, ямар нэгэн байгууллагад орох эрхгүй. Тэмдгийг бас огт худалддаггүй юм байна. Дурсгал болгоё, ганц тэмдэг олж өгөөч гэж хамт явсан өнөөх солонгос нөхрөөс асуувал, “та нарийн бичгийн даргад өргөдөл бич” гэж хараахан гараагүй байсан өмнөх уураа үргэлжлүүлснээр бидний “тэмдэг тойрсон яриа” өндөрлөв.
Үргэлжлэл бий.
ХАХА....
Nomin
kk
Сүхээ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ALAH NIEE
heheh
Зочин
Зочин
Зочин
Ах
ataarhuu
irgen
Зочин
Зочин
zochin
иргэн
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Beck
Зочин
AICHLAA
Толуй
зочин
s
Колони оронд улстөр э/засаг гадаад бодлого бдаггүй
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
уншигч
Зочин
Зочин
Ах
zochin
Зочин
МОНГОЛ
Ах
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ялгаа гэвэл ийм байна даа.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин