Монголын популизм
Ямар ч хамаагүй амлалт өгдөг, тэрнийхээ хариуцлагыг хэзээ ч хүлээдэггүй улстөрчийг популист гэнэ. Биелүүлэхэд сачий нь хүрэх эсэх, дараа нь Монгол улс нь сөнөх сөнөхгүй алин болох нь тэрэнд ямммар ч хамаагүй.
Ямар ч хамаагүй амлалт өгдөг, тэрнийхээ хариуцлагыг хэзээ ч хүлээдэггүй улстөрчийг популист гэнэ. Биелүүлэхэд сачий нь хүрэх эсэх, дараа нь Монгол улс нь сөнөх сөнөхгүй алин болох нь тэрэнд ямммар ч хамаагүй. Хүмүүст таалагдаж, сонгуульд л ялах ганцхан зорилготой. Тэд улс орныхоо ирээдүйн төлөө өнөөдөр чичлүүлж хэзээ ч чадахгүй. Энгийнээр буюу монголоор бол “новш” л юм даа.
Монголын популизм
Аль нэг фракц юм уу хэн нэг ах хүүд зүүгдэж явдаг ба заавал Их хурлын гишүүн болохгүйгээр тэгс ингэсгээд яам агентлагаар болноо гэсэн хүн бол популизм хийх хэрэггүй. Харин “за чи энэ жил ирэх сонгуулиар үзээд алдана шүү дээ дүү минь” гэсэн үг сонссон бол ч тэр замаар л явж таарна. Ялангуяа харизмгүй, олон нийтэд жин дардаггүй гар бол бодлого ярихын оронд хоолойгоо сөөтөл “Би гадаадын шулаачдыг хөөн зайлуулна. Би та нарт сайхан амьдрал бэлэглэнэ” гэж эхэр татан хашгирдаг. Эсвэл төр засаг руу хандан, “Гудамжинд хүмүүс өлсөж байна!” гэж шүлсээрээ пулемётлоно. Аа гэхдээ эцсийн дүндээ зөвхөн өөрийн гэр бүлд сайхан амьдрал бэлэглэж, өлсөхөөс нь сэргийлж байгаам даа хөөрхий. Түүнд ямар ч жинхэнэ буюу биелэхүйц төлөвлөгөө байхгүй. Харин харуулах төлөвлөгөө бол байгаа. Би ч гэсэн улсыг таван жилийн дотор Америк шиг болгох төлөвлөгөө цаасан дээр цагийн дотор бичиж чадышд.
Хуучны кадр
Хүн харахад том толгой, хүрлэгэр царайтай, үгээ зөөж ярьдаг улстөрчид хуучны настайчуулд ихээхэн итгэл төрүүлж чаддаг. Ярианых нь агуулга, “монголын нэг сайхан ёс бий...” гэх маягийн байх ба царай төрх, дууны өнгө нь яг л социализмын үеийн дарга шиг байдаг тул “энэ их тулхтай хүн байгаам даа” гэж бодоход хүргэнэ. Харин яг юуг яаж шийднэ гэчихэв? гэж асуувал санах хүн гарахгүй. Хуучны соц орнуудад ч байдаг популизмын нэг хөөрхөн төрөл. Манайхаас мөд арилахгүй байх. Яагаад гэвэл хамгийн их ямаан омогтой, хамгийн их уур хилэнтэй, хамгийн тавьтаргүй талаа “монгол хүний уужуу тайван зангаар...” гэж ярих дуртай хүмүүс тул тийм төрхийн хүнд автоматаар итгэх байдалтай. Чадвар мэдлэг энд дурдагдах ч гүй. Тэд дүлж, загнаж суусаар байгаад аль хэдийнэ хийгдчих байсан эдийн засгийн олон ч реформыг хэдэн жилээр нам нам гацааж чадсан даа.
Шалгарсан арга
90 он гараа л намууд анхны ардчилсан сонгуульд орохдоо бурханы зурагтай шүдэнз тарааж байлаа. Хүмүүс сүсэглээд л зүгээр. Харин албан ёсоор намынхаа бодлогод тусгасан нь манай Гуравдахь байх. Нагаржунайн онол гээд л гараад ирсэн юм даг. Одоо ямар ч буддист биш үг үйлдэлтэй буддист л байгаа даа.
Дараа үеийн хамгийн том залгамжлагч нь Портуун агаа. Хэрээс ч хэтрээд, бүр эмлэг домлого шаардлатай болчоод байгаам бишүү түүнд.
Гэхдээ энэ арга их удаан явнаа. Яагаад гэвэл жүдогийн дэлхийн аваргаар Нисэхийн стадионы бүх суудлын хоёр хувийг ч дүүргээгүй монголчууд Сарандаваа гэдэг элий балай яриатай хүний лекцэнд суух гэж стадионыг нураах шахдаг. Ийм л байна даа ккк.
Шинэ залуу “удирдагчид”
Гудамжнаас орж ирсэн голдуу гал халуун дээрээ яваа улстөрчид. Манлайлагчийн дүр гаргах нэг зовлон тээж явдаг улс. Гэвч хэдэн жилийн өмнө гудамнаас хашгирдаг байсан үг нь одоо ч хэвээрээ. Иргэн Лутаа нар ядуу амьдарч байна, иргэн Лутаа баян амьдрах ёстой! Улстөр хийх арга барил нь ч Их хуралд суугаад ч огт өөрчлөгдсөнгүй. Иргэн Лутаа яагаад ядуу амьдарч байгааг тайлбарласангүй, иргэн Лутаа яавал баяжих талаар төлөвлөгөө гаргасангүй. Харин Иргэн Лутаа нар ядуу амьдарч байна, иргэн Лутаа баян амьдрах ёстой! гэдгийгээ л улам чанга хэлдэг болсон.
Хараад байхад тэд популизмаа хийх хөөрхөн арга олцон бололтой. Твитэр, фэйсбүүкэд хүмүүс хэн гэдэг даргад илүү дургүй байна, ямар асуудалд шүүмжлэлтэй хандаж байна гэдгийг сар орчим тандсаны дараа яг тэрийгл цагаан хоолойгоор хусчаад байгаа харагддаг. Бодвол ганцаарчилсан тоглолт хийх итгэлтэй эсвэл ганцаарчилсан тоглолтоор л тэсч үлдэх байдалд байгаа юм байлгүй дээ.
Гудамжнаас
Манай жагсаалынхан хандив нэхэхэ замаар улаан цайм рэкет хийдэг. Наашаа харж маниуст, “эх орноо аварч байна” гэж хэлээд цаашаа харж “ухуул ух, харин бидэнд мөнгө өг” гэж адарч байгаа. Нэр бүхий гишүүн хүн хүртэл хөдөлгөөн байгуулж манаргаснаа яг яах гээд байгаам гэнгүүт, “мөнгө” гэж хариулсан нь баримтаараа байдаг л юм байна лээ.
Энэ зун эдийн засаг суларч хөдөөгүүр олон л уурхай бууж хаалгаа барьсан. Нүдээр үзэж, чихээр сонссон хүний хэлснээр нутгийн иргэд, “ээ бид нар та нарыг яг боль гээгүй шдээ, үлд л дээ. Мөддөө мөнгө нэхэхгүй дээ ” гэж чаргуулцалдаад байсан гэнэ. Эх орноо ингэж л хайрладаг улсууд даа.
Товчхондоо аль ч шатанд популизм газар аваад, бүр тахал шиг тархчлаа. Хэнд нь итгэхдээ харин эргэлзэхгүй дээ монголчууд. Өөрт нь ямар нэг өгнө гээд байгаа, дарга нарыг будаа болгоно гээд байгаа тэр гаруудыг л сонгоно, дагаж хуйлрана. 2008 оны сонгуулиас хойш таван тэрбумыг идээд баацан. Одоо тэрийгээ төлцгөөнө хэдүүлээ J. Зургаа, найман хувийн хүүтэй зээлүүд орон сууцных нь үнийг дээш нь шидээ л хаясан. Энэ тэнэг улстөрчид үү!
Ирээдүй үе
Монголын популизмын ирээдүйг бид Монголын оюутны холбоо, мөн оюутныг ашиглаж элдэв арга хэмжээ зохиодог нөхдөөс харж болно. Тэд бол “үнэн мэдрэмжтэй, күлүүвт бол охидыг уяраана доо л” улсууд.
Саяхан нэг уулзалтад очоод өөрийнхөө “Ирдаагтар” гэсэн ганцхан танилцуулгаас ичмээр болж билээ. Өөрийгөө танилцуулсан бусад залуусын цол гуншин дуусахгүй байсан юм. Маш олон сангийн тэргүүн, гүйцэтгэх захирлын албыг нэгэн биедээ харамгүй үүрсэн тэднээр бахархах ч шиг. Хэн хэдэн ажил давхар хийх нь надад ямар ч падлийгүй. Гэхдээ ирээдүйн аюултай хүмүүс энд бэлтгэгдэж байна гэдгээрээ бидэнд хамаатай болж байна.
Оюутнууд үе үе юм шаардаж жагсдаг боллоо. Би өөрөө оюутан байсан. Одоогийн үе, бидний үе, биднээс урагших үеийн оюутнууд адилдаа адил годилдоо годил. Гэхдээ одоогийнх шиг муусайн оюутнуудаар тоглодог, хөнгөхөн гаргаад жагсаачдаг хоншоортой аавын хүү (ирээдүйн галзуу популист, гал цогтой манлайлагч) ховор байж. Бүгдийг нь босгоод л төлбөрөө бууруул, номын сан өг, бааранд битий оруулаад бай гээд жагсаал болгочихно. Жилийнхээ төлбөртэй тэнцүү гар утас барьдаг оюутнууд уг нь багшийнхаа цалинг нэмэгдүүлий гэж жагсвал арай хайр хүргэмээр байхын. Эсвэл далан мянгаасаа татгалзаж байна гэж жагссан бол хүн бүхэн “яахсиймдээ миний хүүхдүүд” гэж хошуу цорвойх байсан байх.
Гэтэл одоо оюутнууд уу улстөрчид үү гэж андуурахаар болж байна даа. “Жагсана шүү” гэж айлгадаг ч сурагтай. Одоо өөрсдийнхөө эсрэг жагсах цаг нь ирсийм бишүү, сайн сурах л үүрэгтэй дүү нар минь ккк.
Улстөр популизм дээр тогтдог нь үнэн, өөр арга байхгүй. Гэхдээ хэтрүүлсэн, лалрын популизм арай ядан өндийж ядаж байгаа Монголыг чинь шанаадад, бүр бөлдөгдчөөд байна шдээ.

Altgaa
bi
арай өөр
arai uur
ээгий
enhee
Зочин
Зочин
zocnin
zochin
тунгалаг
zochin
леоня
Gana
tuya
judo
judo
suugii
hey
Mickey Barsbold
Зочин
Zochin
Zochin
mn
Зочин
Zochin
Зочин
Зочин
Zochin
Ганболд
Зочин
Зочин
зориг
Зочин
насан
Ганаа
Munkhuu_ok
Зочин
lol
Зочин
//
Зочин
Boldoo
:::::
Зочин
Зочин
zochin
Битмин
Зочин
Зочион зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
Эрдэнэ
Goehelsn
zochin
Зочин
Batkhuu
Популизм
Зочин
Зочин
Pop
Зочин
Pop
Зочин
batdorj
Сүх
ebi