1. Оны огцом явдал. Тэр бол твитэрчдийн жирийн л нэг орой байсан юм. Удахгүй болох сонгуулийн тухай цэцэн ухаант жиргээчид маань мэргэн санаагаа уралдууланхан шаагилдаж байтал улсын маань Ерөнхийлөгч  гэнэт хипаапдаад ороод ирж билээ. Твитэрчин олон барьц алдаж, зарим нь бараг тал харвасан ч байх. Гүлдийх гэдэг алдарт үг тэрнээс хойш хүний амнаас салаагүй зуныг барсан даа.


Үүнийг хараад бүтэн нэг минут интернэт тасарчивуу гэлтэй чимээгүй болсон юм даг.


2. Оны соён гэгээрүүлсэн явдал.
Ваа Германд шуугиан тарьсийшд. Номынх нь хуудсыг эргүүлэх тусам хүлээн авалтад очмоор санагддаг гэж уншиж үзсэн хүний амнаас дуулсан. Худлаа хэлсэн ч байж магад. Номын нэр “Тowards the summit”. Харин монгол хэл рүү “Оргил өөд” гэж орчуулагдсан сурагтай. Нэг л оновчгүй орчуулга санагдаад байгаа. Ерөнки маань дараа дараагийнхаа номонд нэр өгөхдөө “From the summit” гэсэн уншихаар халамцуудуу санагдах нэр өгөх байх гэж олон хүн ярьж байна.


Дараа дараагийн номоо хурдан гаргаарай.


3. Оны оньсогот явдал.
Магнай дарга л байхгүй юу. Зүв зүгээр байжээснаа л гэнэт, “Такси нэг килмийтр нь мянган цаас!” гээ л зарлаа хаядын. Ямар ч юманд шалтгаан хэрэгтэй. Чааваас би хүртэл байн байн пиав уухдаа нэг шалтгаан олчих гээд үзээд байдаг хүн. Гэтэл дарга яагаад ч цочсым шиг тэгээд хэлцийн чөтгөр бүү мэд... гэснээс би сая санаандгүй шалтгааны нь олчлоо, дарга цочоод тэгээд хэлцийн байна.


Магнай: -...тэгээд нөгөөдөр нь яасан гээч, “өчигдрийнх худлаа уучлалт шүү нөхдөө такси мянга хэвээрээ” гэж зурагтаар гарах гэснээ арай хэтэрнээ гэж бодоод больсоншд хахаха.

Уянга: -Чи нээрээ алнаа...



4. Оны математик явдал.
Гайхамшигт 20 мянга! Тэр цагаас хойш энд тэндгүй нэгнийхээ амыг тэгж тагладаг болсон гэнэ шүү.

-Вандаам лаг!
-Үгүй Жаки Чан лаг!
-Тэгүүл чи 20000 хувьсагч гэж мэдэх үү?
-Мэдэхгүй
-Хохь чинь за юу чи. Ингээд Вандаам лаг за!


-наашаа хар даа! Энэ хэдийн тоо байна?
-дөрвийн тоо
-Зүйтэй. Харин хорин мянган хувьсагч бол энэнээс чинь шал өөр мэдэв үү! Та нар мэдкү байна!


5. Оны тайлбарласан явдал. Муу ах нь ажил төрлөө явуулах гэж ядаа л зайлуул нэг гараараа цагираг нөгөө гараараа юу ч юм дүрсэлж хуруугаа гаргаа л яриад байдаг. Гэтэл Дэнзэн гэдэг дүү нь орж ирж амьтны нээрэв хөдөлгөөд. Тэгсэн ерөнки маань хэвлэлийн хурал зарлаж, “наад нөхөр чинь миний дүү бишээ, зүгээр явалджаахгүй юу” гэсэн нь би гэлэн билүү миний ах гэлэн билүү гэдэг ардын явган яриаг эрхгүй санагдуулсан үйл явдал аа.


-Та нар чинь явалдана гэдгийг мэддэггүй улсууд уу?!


6. Оны аваартай явдал.
Мөн л манай ерөнки. Монгол улсын ерөнки сайдыг Бурхан халдун таалангаа алдлаа гэж баахан шуугиагүй юу. Пүүх, хүмүүс бүр зовцорсон. Янз бүрийн таамаг дэвшүүлээд. Гэхдээ далуулаа явсым гайгүй байгаа гэж ханцуйдаа заливраа л. Харин тэр муу оюутнууд хамгийн хүйтэн сэтгэлтэй, хайнга хандсан гэж сонссон шүү, арга хэмжээ авна биз. Их сургуулиудын коридорт иймэрхүү яриа л өрнөж байж.

-Ерөнки маань далан хүнтэй цуг ууланд...
-Дал орцоон? Ура!

-Нүд гялбаад хэрэг алгаа Сайханбилэг минь. Чи хар шилтэйгээрээ зам сайн хараарай, төөрөх вий!
-Юун харах, эрүү даараад яая даа гэж явна. Ороолтоо мартсаны л гор шүү дээ...


7. Оны бүтээн байгуулсан явдал.
Ерөнки сайд маань Богд ууланд таван шинэ зам гаргасан нь жинхэнэ шуугиан тарьсаныг олон хүн санаж байгаа байхаа. Тавын таван зам шүү дээ. Хэн өөр тэгж чадхым бэ. Энэ тухай сэтгэгдлээ алс хол Хөвсгөлийн тайгаас, тэртээ Дорнодын их талаас иргэд сэтгэгдлээ илэрхийлж, “Үнэхээр ард түмэн бидэнд өгөөжөө өгсөн сайхан үйл явдал боллоо” гэсэн нь бий. Харин одоо боржууры нь хэзээ тавихын бүү мэд.


-Одоо ингээд төөрвөл бүгдээрээ хөлдөж үхнэ гэж мэд. Би зам гарганаа!
-Энэ чинь зун...
-Тэр хамаагүй, чи яасан их улирлаа барьдаг хүнб


8. Оны яслаг явдал.
Яааааа Батаар! Тэр муу динзаавар зайлуул, нутагтаа ясаа тавих л төөрөгтэй байж. Оюунгэрэл эгч хөөцөлсөөр байгаад нэг чирж ирээд сүнсий нь амирлуулсан даа. Гэхдээ тэр сүнс жилжингээ үгээ хэлсэн гэж байна лээ. “Тэр хүүхэн чинь хүнтэй сайн уу гэхийн хооронд л, ...Миний ти батаар... гэж ирээ л нэр дуудахын, тэр тоолон би өндөлзөхийн...” гэж...


Сайд маань ан хийж яваа Батаар шиг л харагджийнэ


9. Оны гомдоосон явдал.
Тиймээ энэ бол Фортуна ах. Амьтны охин үрсийг ад үзэн хаалгаараа ч шагайлгаагүй тахилгын гэртээ хаа байсан Тайландын нэг хүүхнийг оруулцан гал асаалгаад өөрсдөө нүд нь гялалзцан (хаашаа нь ч хараад байгаан) зогсож байгаагүй юу манай дарга нар. Цаадуул нь голдоо ортол гомдсон байж таараа. Гомдсон болоод ч “архины хяналтын” ч гэнүү  хүн үнэмшмээргүй хуулиуд санаачлаад яваад байгаа байж таараа. Ийнхүү Фортуна ах шууд төдийгүй дам байдлаар иргэддээ хохирол учруулаад байгаам бишүү гэх хардлага төрснөө хүмүүс шивнэн ярьж байна.


Хараад байх нь ээ түлээ байгаагүй бол зангиа госчоомоо ч тайлаад зуух руу хийлгэх нь ээ...


10. Оны хөгжилд ойртуулсан явдал.
Засгийн газар маань иргэддээ хогны уут бэлэглэв. Урьд нь хог хаях гэхээр ганц ч уут олдохгүй тамлаад хаячдагсан. Ямар сайндаа л алалцаж байж олж авсан миний дэлгүүрийн ганц уутыг бүтэн жил хэрэглэсэн байхав. Сүүлдээ хөршийнх хулгайлаад авчиж билээ. Харин одоо алзахгүй ээ! Ард түмэн хогны ууттай болсон. Амьдрал ингээд зүгшрэх нь тэр. Ард түмний амьдрал дэгэн догон байгаа үед ийм том тулгамдсан асуудлыг шийдэж байхад гуравхан тэрбум төгрөг юу юм!


Хэмжээг нь харвал айлд биш гудамжны хогийн савных юм шиг байна лээ тэгээд одоо чөтгөр бүү мэд. Манайх лав энүүнд тааруулаад том хогийн сав авцан байгаа ккк.


11. Оны дор нь шийдсэн явдал.


-Гүэ даргаа энэ юмны үнэ өсөөд, өндөг хүртэл...
-Тэр чинь тансаг хэрэглээ! Энгийн юмаа л ид л дээ та нар...
-Зөө зө тэгий тэгий.
Эдийн засгийн аливаа асуудлыг ингээ л маш амархан шийдээд явчина шүү дээ.


Намайг барах уу та нар монголчуудаа ккк.


12. Оны суут хүн төрсөн явдал.
Монголчууд латин үсэг зохиож чадлаа! Энэ бол өнгөрч буй оны Монголын бахархал мөн. Үүнийг зохиогч нь мөн л манай яруу алдарт УИХ-н гишүүн бөгөөд нэрийг нь Ц.Цолмон гэнэ. Тэрээр Cс үсгийг Ss, Жж үсгийг Jj, Фф үсгийг Ff гэх мэтээр тохируулахыг бодож олж чадсан  төдийгүй патент авсан юм.


Хэр баргийн аавын хүүгийн толгойд орохооргүй зүйлийг бүтээж чадсан гишүүндээ баяр хүргэе ээ!


13. Оны эвгүй явдал.
Ерөнхийлөгч хойд Солонгос орохдоо ганц лекц тавьцан биш тэр бүдүүн хүүхэд  манай Эбиг хүлээж авч уулзалгүй шарлаав. Яажийнаа тээ. Тэр үс мүснийх нь загварыг хар л даа. Бүдүүн ч гэж дээ, хаван л биз. Тийм байж дэлхийн элэг доог болгоно гэнээ! Гучин ташуур жанчихын сан. Гэхдээ яаж бүр уур нь хүрээд  пуужин тавьчаагүй юм гэж бас бодохын.
 

Яахав тиймэрхүү юм болох нь болсон. Гэхдээ тэр бол мангар бацаан. Ингээ л болоо.


14. Оны зовж яваа хүний явдал.
УИХ гишүүн Ж.Батзанданг өөрийн шударга тэмцэлдээ ёстой нэг зовж явна. Ядаж байхад ганц өмөг түшиг Н.Мандела үгүй болчлоо.  Саяхан бүр түүнийг тагнуулын газрынхан дагав. Ёстой нээрээ жирийн хүн бол “ингэж зовж байхаар шударга байхаа больдог ч юм билүү” гэж бодох байсан даа. Харин манай Зандан яс үзсээр яваа.

Жич: Энэ бүхний эцэст манай тагнуулынхан “ТЕГ-ЫН МӨРДДӨГ МАШИН” гэсэн наалтаа машинаасаа хуулж авахгүйгээр цаашаа хүн мөрдөхөд хэцүү болж байгаам бишүү гэсэн бодол төрөв.


Монгол улсыг би хөгжүүлнэ..., гүэ ингэж мунгинасаар байтал энэ улс өөрөө хөгжчих вий дээ...


15. Оны ухаантай хүний явдал.
Мөн л мань Зандан. Тэрээр гадаад гар бүлтэй хүнийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэв. Энэ гадаадынхан ч нээрээ тэнэг улс шүү, улаан цайм өөр царайтай хүнийг тагнуулаар илгээж л байдаг. Харин тэрийг нь мэдчихдэг манай эрхэм гишүүн туйлын овжин агаад сэргэлэн. Тагнуулын машиныг дор нь мэдчихэж байгаа нь ч үүний нэгэн нотолгоо.


16. Оны гэнэн ойлгосон явдал.
Улсын ерөнхийлөгч Ухаалаг төр гэдэг сайхан юм ярьлаа. Хөгшчүүл шогширч байна, “Күэ бид чинь яасан олон жил тэнэг төртэй явж ирсэн байх нь вэ ц ц ц...”. Хөгшчүүл өөрсдөө гэнэн байгаа байхгүй юу. Ерөнхийлөгч тэнэг төрөөс бус том төрөөс ухаалаг руу гэж байхад ойлгохгүй. Ухаалаг төр гэдэг чинь авсаархан, хөнгөн шингэн байхыг хэлж байна. Төрийн гурван авсаархан өндөрлөгийн байгаа өнгөн дээр л энийг хийхгүй юм бол хэзээ хийх гэж.Төрийн гурван авсаархан өндөрлөгийн байгаа өнгөн дээр л энийг хийхгүй юм бол хэзээ хийх гэж. Харин зарим том биетэй дарга нарыг нь харахаар “энэ хүн ухаан суух болуу даа” гэх эргэлзээ өөрийн эрхгүй төрж байгааг нуух арга алга. Тэгсэн, “гүэ эднүүс чинь, утас нь аймар ухаалаг шдээ” гэх нэгэн ч тааралдлаа.  Монголчууд өөдрөг юмаа, сайхан л даа.


Ухаалаг төр.


17. Оны хамаг юм балласан явдал.
Гүэ тэгээд Ерөнхийлөгч нь тийм сайхан юм хэлчээд шүлс нь хатаж амжаагүй байхад ГИХАЭГ дарга Б.Пүрэвдорж гэдэг хүн, “за би болбоос гадаадаас ирэх хүмүүст зөвшөөрөл өхгүй нэлээн гүйлгэж зовоодог хүн байгаам...” гээд хээвнэг хэлж орхидог байгаа. Ёстой урагшгүй юм болсон. Ерөнхийлөгч тэрийг үзчээд зурагтаа цонхоороо шидсэн ч гэж цуурч байна гадуур. Тэр хүн хэрвээ тэр моментон дээр огцогцон бол ирэх УИХ-ын сонгуульд шанстай байх байлаа гэж хүмүүс бас ярьж байна.

Мөнөөхөн Пүрэвдоржийг бүр зургаагийн зургаан сараар цалингийнх нь хорин хувиар торгох шийдвэр засгаас гаргав. Манай даруу төлөв, өр нимгэн иргэд бараг хандив цуглуулахдаа тулаад байна.


Тэр ширээн дээр байгаа савааг харж байна уу. Хэ хэ тэр чинь миний хүнд суртал гаргадаг саваа байгаам.


18. Оны албадан хөдөлмөр эрхэлсэн явдал.


УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нэг л өдөр, “би эднүүсийн өмнөөс ичиж байна. Ингэж нэр нүүрээ баржаахаар лаазаа өшиглий” гэж авдым даа. Гэтэл нөгөө 75 гишүүн нь Амаржаргалынхаа өмнөөс ичив. Ийм л “нэг нь нийтийн төлөө, нийт нэгийн төлөө ичив” гэдгэрхүү юм болж өнгөрлөөшд. Тэгээд тэр гишүүд нь янз бүр болсоор байгаад цаадхыгаа авч үлдлээшд. Одоо нэг л албадуулсан хүн чуулганы танхимд УИХ-ын гишүүн гэдэг ажлыг асар дургүй хийгээд байж байгаа.


Их ичихээр үс унадаг юм билээ...


19. Оны харилцан ярьсан явдал.


Манай улсын энхийг сахиулагчид хугацаат албаа дуусгаад эргэн ирэлтэн дээр энэ яриа өрнөснийг уншигчид маань сайн санаж байгаа байхаа.

-Та намайг танихгүй байна уу?
-Чи хэн бэ?
-Би хүү чинь байна...
-Тийм ээ, мөн байна!
Ийнхүү ерөнхийлөгч хүүгээ гэнэт таниж ард түмний магнайг тэнийлгэсэн билээ.


20. Оны хяргасан явдал.
Бас л манай Зандан. Шинэ залуу, цоглог, хийморьлог улстөрч гэж санагдаад дарцаглаж байтал ах нь тэнчээ ялихгүй юман дээр хэрүүл хийж хамаг юм баллах дөхсөн. Ингээд захиа бичиж, бичсэнээ интернэтээр тараав. Хүмүүс уг нь “мөн ч шударга залуу шүү, төрсөн ахыгаа хүртэл...” гэх ёстой байхад  “энэ хүн нэг л өдөр өөрийгөө шоронд хийх тушаад гаргана шүү” гэж шуугиж байна.


Ингэмээр байтал өөрийгөө шүүмжилдэг моод эргэж дэлгэрэх вий дээ.

Ийнхүү нэгэн оныг үдлээ бид нар. Өчнөөн л олон асуудал гарсан байхад холбогдсон хүмүүс нь харин хэдхэн байгаа нь манай орон цэгцэндээ орж байна уу даа гэж бодогдоход хүргэж байна. Уншигчиддаа шинэ жилийн мэнд! Сайхан баярлаарай бүгдээрээ. Ирэх онд аз ивээг.