Алх барьсан хүнд бүх хүн хадаас шиг харагддаг
Монголын нийгмийн толины тусгалыг илтгэх энэ алдарт афоризмыг манай нийтлэлчдийн клубын гишүүн, Женко хэмээн олонд алдаршсан Х.Баттулга хэлсэн юм. 2012 оны хамгийн шилдэг улс төрийн эшлэл гэж би нэрлэх саналтайгаар барахгүй нэрлэж байна.

2011 оны шилдэг, бүр баримттай бас эшлэл байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2011 оны 4 дүгээр сард Шүүх, эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс гэдэг сэдэвтэй үндэсний чуулган дээр Төрийн тэргүүний маань хэлсэн үг:
- Монголд уул уурхай, ашигт малтмалын салбар хөгжиж, мөнгөний их урсгал наашилсан. Гэтэл нийгэмд 5-хан хувь нь их баян, 80 хувь нь их ядуу байх юм бол тухайн нийгэмд сайн сайхан ирэхгүй. Өнөөдөр цөөхөн баячуудаа ядуу олонхиосоо хамгаалах уу? Цөөхөн баячуудаасаа ядуу олонхио хамгаалах уу гэсэн асуултыг Ерөнхийлөгч чуулганд оролцогсдод тэгэхэд тавьсан юм.
Түүнийхээ хариуг ч өөрөө тэр дор нь өгсөн:
- Нийгмийн хөгжил тогтвортой, үр нөлөөтэй, сайн сайхан болж чадахгүй байгаад аль алиных нь санаа зовж байгаа. Энэ бүхнийг алга болгоод байгаа юмыг явж явж бариад үзсэн чинь хууль хяналтын байгууллагын ажил болохгүй байна, шударга ёс байхгүй дээр очиж байна. Тэр том хар цоорхой чинь энэ бүх баялгийг сорж алга болгож байна. Тэрний цаана хэн хожив гэхээр албан тушаалтай, мөнгөтэй, төгрөгтэй, тэрнийг соронз мэт тодорхой нөлөөгөөр татаж чаддаг, цөөхөн нөхдүүд хождог, бусад нь байнга төлөгчид байдаг. Бусад нь байнга хохирогчид байдаг. Өнөөдөр бид энд, Төрийн ордны их танхимд цуглаад нийтийн тухай ярих гэж байна. Монголын ард түмний 80 хувийн тухай, 90 хувийн тухай ярих гэж байна, тэр хүмүүсийн эрх ашгийн тухай ярих гэж байна.
Тэгэхээр би энд дээрхи хоёр эшлэлд хариу олох санаатай өөрийн тайлбарыг бичиж байна. Хүлээн авах эсэх нь, надтай санал нэгдэх эсэх нь дор хөврөх сэтгэгдэлүүдээс харагдах биз ээ.
... Та ядуурчээ. Та луйварчинд залилуулжээ. Та гадаадад худалдагджээ. Таны ханилсан гадаад нөхөр чинь Таныг хог дээр хаяжээ. Та золбирч, траншейд оржээ. Тэр өвгөнтийнх. Тэр минь амиа егүүтгэчихлээ ... Энэ бол монголын хэвлэл, мэдээллээр үе үе цацагддаг үйл явдлын мэдээний нийтлэг дүр зураг. Одоо хэн ч тоохоо больсон.
Эрх чөлөө, ардчилал нь аврал болж чадахгүй, 5-хан хувь нь их баян, 80 хувь нь их ядуу, нийгэмд сайн сайхан ирэхгүй байгаа өнөөгийн Монголд нийтээрээ шахуу зүг чигээ алдаж, тамын тогоо руу явж байгаа юм биш байгаа гэсэн эмзэглэл ганц надад бус, сэтгэдэг боддог олон монгол хүний тархинд гүн суусан. Одоо яах вэ гэдэг асуулт олон хүний өдөр шөнийн бодол зүүд мэт болжээ.
Энэ бүхэнд буруутныг тодруулан яллаж, сүрхий эх оронч царайлах санаа надад байхгүй ч Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн тэр бүх баялгийг соронз мэт татаж чаддаг цөөхөн нөхдүүд гэгчдийг би нэрлэе. Дээрхи их лайны хамаг буруутныг төр, засаг, эрх баригч нам хэмээн монголчуудын дийлэнх нь үздэгийг арай өөрөөр сөргүүлж нэрлэе. Үүнд төр ч, засаг ч, лидерүүд нь ч, хандивлагч гадаадын түншүүд ч, ер нь эдний хэн нь ч 100 хувийн бурууг үүрэхгүй. Үүрэх ёсгүй. Буруугийн, муугийн нэлээдгүй, магадгүй дийлэнхи хувийг бүх баялгийг соронз мэт татаж чаддаг цөөхөн нөхдүүдийг өөгшүүлсэн “МОНГОЛ ХҮН” Та өөрөө үүрэх ёстой, учир нь “Чиний амьдралыг Чи л авч явна. Чиний амьдралыг чамаас өөр хэн ч авч явахгүй!” гэсэн логик л энд үйлчлэх учиртай хэмээн нэрлэе!
Яагаад гэмгүй, цайлган монголчууд буруутах ёстой юм бэ? Яагаад гэвэл манай өнөөгийн нийгмийн харилцаа маань тэр чигээрээ нүднээ үл үзэгдэх феодалын харилцаан дээр суурилж байгаа учраас тэр! Энэ бол нөгөөх буруутны, буруугийн гол нь. Гол угшил нь энд байна. Ийм угшил дээр монгол хүн өсч бойжиж, хүн болж, насаа өнгөрөөж, ясаа тавьж байна. Феодалын харилцаа амь бөхтэй оршсоор байгаа учраас л бүх баялгийг соронз мэт татаж чаддаг цөөхөн нөхдүүд толгой дээр сандайлаад байгаа юм.
Монголын нийгэм–эдийн засаг тэр чигээрээ феодалын иерархи ёсны хэлбэртэй явж ирсэн, одоо ч тийм байна. Феодалын харилцаа гэдэг бол нийгмийн маань бүх харилцаа барьцааны, түрээсийн, хамжлагын шинжтэйг хэлж байна. Хар зөнгөөрөө, жам хуулиараа бүтэж байгаа ажил төрөл манай нийгмийн хаа ч байхгүй, заавал хэн нэгнээс хамааралтай, эсвэл аваа өгөө, хариутай нэхэлтэй, бүр нэхэл хатуутай.
Оросуууд энэ орныг феодалын харилцаанаас нь гаргах гэж 70 жил зүтгээд эцсийг нь үзэж чадалгүй орхиж явсан. 1990-ээд оноос диалектикийн хуулиар, бас бидний гэнэн төсөөлснөөр нийгмийн цоо шинэ харилцаа төлөвших ёстой байтал 23 жил зүтгээд нөгөөх нь байдаггүй. Уг нь сонгож авсан зам нь ардчилал, хувь хүний эрх, эрх чөлөөн дээр тулгуурласан зах зээлийн чөлөөт эдийн засгийн харилцаа, түшсэн нөхөр нь өрнийн ардчилсан орнууд, хуулбарласан засаглал нь тэдний засаглалын институциуд, гэтэл яагаад феодалын иерархи ёсны, барьцааны, түрээсийн, хамжлагын нийгэм оршсоор байна вэ?
“Нүүдэлчний”, “феодалын” түүх маань угаасаа монгол хүнийг бүрэн төлөвшүүлж чадахгүй явж иржээ. Заавал хэн нэгнээс хамааралтай, эзэн ноён, лам багш, дарга даамал, нэгдлийн дарга, намын дарга, багш, эцэг эх, орчин цагт захирал, ерөнхийлөгч, бөө, үзмэрч, засал хийгч, ивээн тэтгэгч, хандивлагч, улс төрийн нам нь ... гээд хөвөрч өгнө. Заавал хэн нэгэнд өөрийгөө даатгуулдахгүй бол амьдрал байхгүй гэсэн шиг. Хүн дээр авч ярилтгүй, өөрөөр бас жишээ олж болно. Нүүдэлчний аж ахуй маань байгалиас нэн ихээр хамааралтай, хар зөнгөөрөө байгальд өөрийгөө ба малаа даатгачихна. Тэнгэр бүү муухайраасай гэж араас нь залбирна, аз түшнэ гэнэ.
Нэгэнтээ даатгуулдаг амьдрал үйлчлээд ирэхээр сэтгэн бодох, өөрийгөө авч явах, амьдралаа өөд татах, энэ тэр чинь лөөлөө болж өгнө биз дээ? Өөрөөсөө болж ядуурснаа төрөөс боллоо гээд мөнгө нэхэмжлээд үнэрхээд ирэхээр чинь үүн дээр Монголын улс төр нь тоглож өгнө. Бүх шатны сонгуулиуд зөвхөн үүн дээр л дөрөөлж ирсэн.
Эрх барьж байгаа буюу эрх барьж магадгүй улс төрийн намд өөрийгөө даатгадаг гаж үзэгдэл бол Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн бүх баялгийг соронз мэт татаж чаддаг цөөхөн нөхдүүдэд, Х.Баттулга сайдын хэлсэнчлэн алх барьсан хүнд бүх хүн хадаас шиг харагддаг тэр алх баригч нөхөрт өөрийгөө даатгадагийг л хэлж байгаа юм. Энэ бол Монголын өнөөгийн улс төрийн гол философи нь. Энэ бол бидний нөгөө салах дургүй барьцааны, түрээсийн, хамжлагын, нүүдлийн шинжтэй феодалын харилцааны чинь гол мөн чанар нь!
Феодалын, барьцааны, түрээсийн харилцааны золиос болсон нэг хүндтэй эрхмийг дор жишээлье. Sonin.mn сайтын “Болсон явдал” сониноос эшлэе. Саяхан юм шиг байна. Монголын чөлөөт бөхийн загалмайсан эцэг С.Магсар ганцаардлын дунд нас барлаа гэсэн санаагаар дараахи хурц дүгнэлтүүдийг хийжээ:
- ... Гэтэл тэрбээр атаархал, хар хорон санааны асар их довтолгоонд өртөх болсон. Сайн зүйлийг үзэн ядах гэгч нэн аймшигтай. Одоо бол тийм үзэгдэл бүр асар их болсон...
- Тухайн үед бол Магсар дээр л тэр булай балай үзэн ядалт илэрч байж. Энэ нь бүр нийгмийг бүхэлд нь хамарч, том дарга сайд нар ч “биднээс илүү гарав” хэмээн түүнийг хялайж, улс төрийн хэлмэгдүүлэлтэд хүргэж, Магсар багшийг ажлаас нь хөөж, гавъяа шагнал, байрыг нь хурааж, тусгай тогтоолоор буруушааж, хөдөө цөлөн солиорч байсан юм. Чөлөөт бөхийн алтан үеийг бүтээж, улс орныхоо алдар нэрийг мандууллаа л гэж тэр...
- Муу зүйлийг, муу хүнийг тахин шүтэж, сайн зүйлийг, сайн хүнийг үзэн ядаж, хэлмэгдүүлэн хохироож, хавчин зовоож эцэст нь хүнд өвчин тусаад байхад нь туслалгүй тарчлаан зовоож үхүүлдэг энэ булай муухай нийгэм хэзээ өөрөө үхэж мөхөх бол доо гэжээ.
Заавал хэн нэгэнд өөрийгөө даатгуулдахгүй бол амьдрал байхгүй гэсэн хуультай энэ харилцааг, барьцааны, түрээсийн, хамжлагын шинжтэй феодалын харилцааг сөнөөсэй гэж энд шууд уриалан дуудсан юм биш үү, Та минь ээ ???

baatar