Хэрэв том хэмжээний солир дэлхийг мөргөвөл …
Ихэнх хүмүүс астэроидыг Ангараг, Бархасвадийн хооронд сул маягаар орбитоор тойрч байдаг чулуурхаг биет гэж боддог. Зураг дээр тэднийг бөөндөө байгаа юм шиг харуулдаг. Гэвч Нарны систем үнэндээ асар уудам учир дундаж астэроид хажуудах хөршөөсөө ойролцоогоос нэг сая таван зуун мянган км зайтай.
Билл Брайсоны “Шинжлэх ухааны хураангуй түүх буюу бараг бүх юмны тухай товч цэдэг” хэмээх сонирхолтой номыг Баабар, Т.Ариунсанаа нарын орчуулгаар НЭПКО хэвлэлийн компани удахгүй хэвлэн гаргана. Энэ номын хэсгээс сонирхуулж байна.
Ихэнх хүмүүс астэроидыг Ангараг, Бархасвадийн хооронд сул маягаар орбитоор тойрч байдаг чулуурхаг биет гэж боддог. Зураг дээр тэднийг бөөндөө байгаа юм шиг харуулдаг. Гэвч Нарны систем үнэндээ асар уудам учир дундаж астэроид хажуудах хөршөөсөө ойролцоогоос нэг сая таван зуун мянган км зайтай. Сансарт хэдэн ширхэг астэроид хөвж байгааг хэн ч мэдэхгүй. Гэхдээ энэ тоо арай ч тэрбум хүрэхгүй байх. Бархасвадийн сул татах хүчнээс болоод тэд гариг болж арай чадаагүй ч түүнд сулавтар байдлаар татагдсаар байгаа биет гэж үздэг.
1800-аад оны үед астэроидуудыг анхлан нээж эхэлсэн ба хамгийн эхнийхийг нь шинэ зууны эхний өдөр Жузэппэ Пиаци хэмээх сицил хүн нээчихээд үүнээ гариг гэж боджээ. Үүнийг нь астрономич Виллъям Хөршэл нарийн тооцоо хийн судлаад юутай ч гариг биш, харин илүү жижиг хэмжээтэй зүйл байна гэж тогтоосон. Тэгээд Хөршэл тэрэнд астэроид гэсэн нэр өгсөн нь латин хэлээр “одтой адилхан” гэсэн санаатай. Гэвч тэдгээр нь оддоос шал өөр. Заримдаа тэднийг “планетойд” (гариганцар) гэж дууддаг нь харин ч илүү онох мэт.
Астэроид илрүүлэх нь 1800-аад онд сонирхолтой олон нийтийн ажил болж хувиран, зууны төгсгөл гэхэд мянга гаруйг илрүүлжээ. Гэхдээ асуудал гарч ирсэн нь хэн ч энэ талаар системтэй бүртгэл хөтлөөгүй байв. 1900-аад оны эхэн гэхэд дуранд өртсөн тэр астэроид шинэ үү эсвэл өмнө нь нээгээд хараанаасаа алдчихсан нь уу гэдгийг ялгахаа байсан. Энэ үед астрофизик урагшаа маш их явчихсан тул гаригархаг хадан чулуунуудыг сонирхож, үүнд амьдралаа зориулах сонирхолтой одон оронч бараг үлдээгүй.
ХХ зууны астэроидын судалгаа ердөө л нябогийн урт бүртгэл шиг байв. 2001 оны долдугаар сарын байдлаар 26 000 астэроидод нэр өгч тодорхойлсон байсан. Тэдгээрийн хагасыг нь сүүлийн хоёр жилд илрүүлсэн аж. Бараг тэрбум орчим ийм обьект байгаа тул бүртгэлийн ажил дөнгөж эхэлж байна гэж хэлж болно. Нөгөө талаар энэ ажил ач холбогдол багатай. Астэроидуудыг илрүүлж бүртгэлээ ч гэсэн энэ нь тэдний аюулыг багасгахгүй. Нарны системд байгаа бүх астэроидод нэр өгч, орбитыг нь мэдсэн ч энэ нь тэдний аль нэг нь бидэн рүү шуугин ирэхийг болиулж чадахгүй. Бид өөрийнхөө гадаргуу дээрх хад чулууны учрыг ч гүйцэд олж амжаагүй байхад сансарт байгаа эдгээр хаднууд юу хийх боломжтойг тааварлах ч аргагүй.
Манай дэлхийн ойр орчимд хоёр мянга орчим хангалттай том астэроид тогтмол эргэлдэж байдаг гэсэн тооцоо бий. Аль нь ч хүний иргэншлийг устгачихуйц аж. Тэр байтугай байшингийн хэртэй жижиг астэроид ч мөргөлдөх дээрээ тулбал бүтэн хот үгүй хийчиж дөнгөнө. Ийм “жижигчүүд” Дэлхийг тойроод хэдэн зуун мянга, магадгүй хэдэн сая байгаа байх.
Анхныхыг нь 1991 онд илрүүлсэн. Гэхдээ биднээс өнгөрөөд явсных нь дараа нь шүү. 1991 BA хэмээн үүнийг нэрлэсэн бөгөөд уг астэроид Дэлхийгээс 170 000 км зайтай зөрсөн байв. Сансрын хувьд энэ нь сум цамцыг чинь нэвтлэн гарсан ч гарыг чинь шүргээгүй өнгөрсөнтэй адилхан. Түүнээс хоёр жилийн дараа өөр нэг астэроид биднээс ердөө 145 000 км-ийн зайтай зөрж гарсан. Үүнийг ч мөн зөрж өнгөрснийх нь дараа л мэдсэн. Иймэрхүү ойрхон зөрөлт ер нь долоо хоног бүр нэгээс хоёр болдог.
Хэдэн зуун метр өргөнтэй обьектийг бидэн дээр ирэхээс нь хэдхэн хоногийн өмнө л дэлхий дээр байгаа телескопууд илрүүлж чадна. Гэхдээ хэрвээ тухайн телескоп дээр дадлага туршлагатай хүн ажиллаж байгаа бол шүү дээ. Дахин үүнтэй төстэй чулуу биднийг чиглээд ирвэл бид хэр эрт мэдэж чадах вэ? Бараг мэдэх боломжгүй. Халах хүртлээ астэроид энгийн нүдэнд харагдахгүй. Харин астэроид агаар мандалд орсныхоо дараа л халж, шатах болно. Түүнээс хойш бараг ганц секундын дараа л дэлхийтэй мөргөлдөх болно. Бид хамгийн хурдан сумнаас ч олон арав дахин илүү хурдтай зүйлийн тухай ярьж байна шүү дээ.
Мөргөгч биетийн үр дагавар ноцтой байх эсэхэд олон хувьсагч хүчин зүйлс нөлөөлнө: агаар мандалд орж ирсэн өнцөг, хурд, траектор, шууд эгц мөргөж байна уу, хажуугаар орж ирж мөргөж байна уу, мөргөгч биетийн хэмжээ болон нягт гэх мэт. Сансрын хурдтайгаар Дэлхийн агаар мандалд астэроид орж ирвэл тийм их хурдны доор байгаа агаар хажуу тийш бултаж чадахгүй даралтанд орж, үр дүнд нь огцом хугацаанд эрс халах ба астэроидын доор байгаа агаарын орчин 60 000 кэльвиний хэм болж өснө. Энэ нь Нарны гадаргуу дээрх дулаанаас арав дахин халуун юм. Агаар мандалд ийм маягаар орж ирэх үед агшин зуурын дотор солирын зам доор байгаа хүмүүс, байшин, үйлдвэр, автомашин галд хуйхлагдан гялгар уут хайлдаг шиг хурнийн алга болох болно.
Агаар мандалд орж ирснээс нэг секундын дараа солир дэлхийн гадаргуутай мөргөлдөх болно. Солир агшин зуурын дотор өөрөө ууршин алга болох боловч 1 000 шоо км хэмжээтэй чулуу, шороо, халсан хийг тал тал тийш нь буудах болно. Ойрын 250 км-т байгаа халуунаас болж үхээгүй үлдсэн бүхэн энэ тэсрэлтэнд мажийна. Бараг гэрлийн хурдаар гадагшаа тэлэх анхны долгион замдаа таарсан бүхнийг устгана.
Шууд мөхлийн бүсэд байгаагүй, гадна нь байсан хүмүүс хүний нүд өмнө нь хэзээ ч харж байгаагүй тийм хурц, сохлом гэрэл харах болно. Түүнээс хойш нэг, хоёр минутын дараа асар том хар хана тэнгэр өөд хөөрөн цагт 1 000 км-ийн хурдтайгаар эргэн тойрноо бүчин түнэр харанхуй болгоно. Харанхуй ямар ч анир чимээгүй, маш хачин байдалтайгаар бүчин авах болно. Учир нь энэ утаа униар дууны хурднаас илүү хурдтай давших болно. Мөргөлтийн цэгээс 1 500 км зайд байсан хүн долгионд цохиулан газар унах агаад агаарт хийссэн янз бүрийн юмсад өртөн энд тэндээ зүсүүлж, шалбарна. Мянга таван зуун км-ээс цаашаа тэсрэлтийн хүчний нөлөөлөл арай гайгүй болох болно.
Энэ бол ердөө л анхны долгион. Үүний дараа ямар үр дагавар гарахыг хэн ч бүрэн гүйцэд тааж хэлж чадахгүй. Ямар ч байлаа гэсэн үр дагавар нь дэлхий даяар мэдэгдэх болно. Мөргөлтөөс болоод дэлхийн энд тэнд дараалсан газар хөдлөлт болох болно. Галт уулс уугиж, утаа цацаж эхэлнэ. Цунами үүсэж далайн эргийг залгина. Цагийн дотор хар үүл дэлхий даяар нөмөрнө. Дэлхий даяар, хаа сайгүй утаа тортог, чулуу тэнгэрээс хаялах болно. Дэлхийн ихэнх хэсэг түймэрт автана. Эхний өдрийн төгсгөл гэхэд дэлхий дээрх хүмүүсийн тал нь амь үрэгдсэн байх болно. Ионосферийн давхаргад их хэмжээний өөрчлөлт орсны улмаас дэлхий даяар утсан холбоо, харилцааны систем тасалдана. Тиймээс амьд үлдсэн хүмүүс хаашаа явах болон ер нь юу болоод байгааг мэдэх аргагүй болно. Энэ талаар нэгэн судлаач “Зугатана гэдэг бол түргэн үхлийг удаан үхлээр сольж байгаагаас ялгаагүй байх болно. Нүүлгэн шилжүүлэх, зайлсхийх нь нас барагсдын тоонд төдийлөн нөлөөлөхгүй. Учир нь манай Дэлхийн амьдралд таатай нөхцөл тэр дороо үгүй болно” гэж тэмдэглэсэн байдаг.
Мөргөлтөөс үүссэн үнс нурам болон галт уул, түймрээс болж үүсэх утаа олон сар, магадгүй жилээр агаар мандалд тогтож, нарны гэрэлд саад болох болно. Юутай ч ийм үйл явдал хэрвээ болбол урьдчилан сануулалгүйгээр гэв гэнэт тохиолдох болно.
Яахав сониучирхан, сансрын биет ирж байгааг бид урьдчилан харж чадсан гэж төсөөлж үзье. Тийм тохиолдолд юу хийж чадах вэ? Цөмийн цэнэгт пуужин харваад тэр биетийг замд нь үйрүүлж болно гэж хүн бүхэн боддог. Гэвч энэ үзэл бодолд асуудал бий. Пуужин сансарт зориулагдаж бүтээгдээгүй. Тэдэнд Дэлхийн таталцлын хүчнээс мултран гарах хүч дутах болно. Түүнчлэн пуужингаа огторгуйгаар олон сая км залуурдаж явах механизм бидэнд байхгүй. Армагэддон кинон дээр гардаг шиг сансрын ковбой нарыг хөлөг дүүртэл суулган нисгээд дэлбэлэх ажлыг хийлгүүлж чадахгүй. Сар хүртэл хүн явуулах хүчтэй хөлөг бидэнд ховор байна шүү дээ.
Бид пуужин харван астэроидыг дэлбэлж амжлаа ч гэсэн тэр нь харин ч олон жижиг хэсэг болоод ар араасаа Дэлхийг мөргөж магадгүй. Яг л “Шүмэйкэр-Ливай-9” шиг, ялгаа нь гэвэл цөмийн бөмбөгөөр дэлбэлсэн чулуунууд цацраг идэвхи их хэмжээгээр агуулна. Астэроидын мөргөлтийн талаар жилийн өмнө мэдсэн байсан ч энэ нь хангалттай хугацаа болж чадахгүй гэж Аризонагийн Их сургуулийн астэроидын ангууч Том Гэрэлс үзэж байна. Үнэндээ ийм астэроидууд ирэх гэж байгааг бид зургаан сарын өмнө ч мэдэж чадахгүй, мэдлээ ч дэндүү оройтсон байх болно. Шүмэйкэр-Ливай-9 астэроид Бархасвадийг 1929 оноос хойш сэжигтэйгээр тойрч байсан ч ноцтой байдлыг нь хэн нэгэн ажиглах хүртэл хагас зуун жил өнгөрсөн байсан юм.
Том хэмжээний мөргөлт хэр их тохиолддог бол? Дунджаар сая жил орчимд нэг удаа. Сайн мэдээ гэвэл юутай ч дэлхий дахь амьдралын төрөл зүйлийг нилд нь устгахад үнэхээр маш хэцүү. Харин муу мэдээ нь сайн мэдээнд хэзээ ч бүрэн найдаж болохгүй. Гэхдээ үүнээс дор нь аюул ирж байгаа эсэхийг мэдэхийн тулд заавал огторгуй руу дурандах шаардлагагүй. Дэлхий өөрөө хангалттай олон аюул занал өөр дотроо агуулж байдаг шүү дээ.

Batgerel
Batgerel
Лхагва
radius
Зочин
shijee
Зочин
Зочин
Зочин
Зочин
уншигч
Erdenee NJ
Ss
davaadorj lostangelas hotiinih surguliin doktorant
Зочин
Imagine
gegee
mongol lam
guest
Irgen
гэхдээ
Batjargal
gertee
gertee
gertee
gertee
gertee
gertee
Зочин
уран
б
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
АСТРОФИЗИКЧ
bataa
T
T
ШИНЖ ТЭМДЭГ БОЛООГҮЙ БАЙНА
ЭЭ ТАИВАН БАЙ ЛДАА МАЖУЖАНУУДАА
pedia
УРВАГЧ БҮҮБУР ГАНЦХАН ТЭНЭГҮҮДИЙН ШҮТЭЭН Ш ДЭЭ
Science fiction
irgen
Шинэ ониго
Одоо
Зочин
Зочин
Зочин
Зочин
bileg
Зочин
Зочин
залуу
Ailgachixlaa
Зочин
АНУ-ын Сансар судлалын хүрээлэн
Зочин
Зочин
Дэлхий өөрөө
demjigch
Сарны кратер
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Migo
Ajaa taij
555
555
Зочин
хувалзад
мөнх бусыг үзүүлнэ
Зочин
гэвч
Зочин
эргэлзээ
Good
Kelly
Зочин
Зочин
Зочин
Зочин
miigaa
Зочин
Зочин
Зочин
Zochin
Зочин
amarsanaa suvilal