Афганистан. Монгол Улсын төлөө зүтгэе
Бид Эггэрс баазад хэд хоноод цааш цэргийн нисдэг тэрэг хөлөглөн Файзабад хотыг зорив. Дээрээс нутгийн байдал тун ч сайн харагдаж байна. Дандаа цөл. Кабул голынхоо хоёр талаар л үржил шимтэй. Өргөн газраа бараг 20, нарийндаа нэг хүрэхгүй км газар өвс ногоо ургадаг ажээ.
Газар “тариалан”
Бид Эггэрс баазад хэд хоноод цааш цэргийн нисдэг тэрэг хөлөглөн Файзабад хотыг зорив. Дээрээс нутгийн байдал тун ч сайн харагдаж байна. Дандаа цөл. Кабул голынхоо хоёр талаар л үржил шимтэй. Өргөн газраа бараг 20, нарийндаа нэг хүрэхгүй км газар өвс ногоо ургадаг ажээ. Тэр нь битүү тариалан байх тул дээрээс 70 нөхөөстэй дээл шиг харагдана. Тэр тариа ногооны газар дуусч байгаа торгон ирмэг дээр өөрснөө хавтгай дээвэртэй дөрвөлжин байшингаа барин сууна. Бодвол хэдэн метр ч атугай газраа байшин доороо хийхгүй гэдэг байх. Ерөнхийдөө голоо дагаад л нисээд байлаа. Харин Кабул гэж бодож байсан гол маань нэг мэдэхэд Кокча болчихсон байсан. Хэдийдээ хаана солигдчив бүү мэд.
Газрын байдал харьцангуй сайжирч сайхан нуга болж ирэв. Уулан дээгүүрээ хүртэл ногоон юм. Хачирхалтай нь уулын орой дээр тариалангийн талбайг санагдуулам хайрцагласан хагалбарууд байна. Гэтэл үнэхээр тариалангийн талбай ажээ. Усалгаагүй, бороо хураараа л болчихдог бололтой. Дундад зууны үеийнхээ модон анжсаа илжгэнд хөллөөд л газраа боловсруулдаг гэж байна. Угаасаа трактор байтугай мотоцикль ч тийшээ гарах аргагүй. Нисдэг тэрэг газрынхаа хэвгийг даган байнга дээш доош болон нисэх нь жоохон тиймхэн. Шартсан үед бол балрах эд. Буудалтаас сэргийлж байгаа гэнэ. Цаг гаран ниссэн. Бушуухан газар буугаасай гэж бодохоос нойр ч хүрэхгүй :D.
Газар тариалан бол эндхийн гол амьжиргаа. Гэвч “цаадуул” нь сүрдүүлсээр байгаад тариа будааных нь оронд хар тамхи тариулаад байдаг аж. Эвслийн цэргийнхэн байсгээд л манай замын цагдаагийн явуулдаг “бүс”, “согтуу” аян гэгчээр энэ тариалангийн эсрэг арга хэмжээ авдаг. Тэр үеэрээ баахан талбай илрүүлж устгадаг юм байна. Гэвч эргээд л нууцаар дахин амилдаг.
Афганистаны зарим мужид эвслийнхэн ч, өөрийн засаг захиргаа нь ч намуу цэцгийн тариалалтыг зөвшөөрсөн байдаг гэнэ. Учир нь нэгэнт гол амьжиргаа, орлогын эх үүсвэр нь болсон энэ явдлыг цочир тасалбал түүнээсээ ч хортой үр дагавар гарч болзошгүй. Энэ улс Америкийн болоод бусад хандивлагчдын угжсан мөнгөөр л арай ядан мөлхөж явна. Тэр суваг боогдоо л бол маргааш нь дундад зуундаа эргэн орж шашин болоод үндэстэн хоорондоо ялгаран биесээ хядаад эхлэх бөлгөө.
Анх оюутны хөдөлгөөн байсан паштун үндэстний Талибан хүчин 1996 онд засгийн эрх авмагцаа улс орноо шууд л эртний балар харанхуй руу хүчээр аваачжээ. Мянган жилийн өмнөх Шариатын хуулийг үндсэн хуулиа болгож, улс орны гадаад дотоод бүхий л харилцаа зөвхөн Куран-д зааснаар явагдах болов. Улс даяар бүх сургуулиудыг хааж, гунигтай харцтай хүүхдүүд гэртээ үлдлээ. Гэртээ үлдээд өнгөрдөг бол ч бас яахав. Учир нь хэзээ ч хамаагүй тэднийг зөвхөн өөр царай, шашны өөр урсгал шүтдэгээс нь болж аймаглан устгаж эхэлжээ. Эмэгтэйчүүдийг боолчлон, яль шальгүй зүйлээр залхаан цээрлүүлж, хэрэг жаахан хүндэрвэл чулуугаар цохин цаазална.... Афганы тэнгэр бүүдийж, харанхуй нөмөрсөн үе.
Энэ хар дарсан аймшигт зүүдийг дэлхийн бусад орнууд хүчээ нийлүүлэн таслан зогсоож ард иргэдийг нь чөлөөлсөн юм. Монголын залуус чухам энэ үйлсэд хүчээ өргөн тусгаар улсынхаа нэрийг мандуулан явж байна. Өдгөө Афганистан улсын батлан хамгаалах асуудлыг үндэснийх нь армид үлдээх, засаг захиргааг нь өөрийн хүчинд нь аажим шилжүүлэх үйл явц бараг дуусч байгаа. Гэвч эвслийн цэргийн хүчнийг гарч явангуут юу болохыг ёстой Аллах нь мэдэх биз ээ. Хувьгүй ч ард түмэн бол доо L.
Тосгодын дунд
Файзабад бааз бол эргэн тойрон тосгодоор хүрээлэгдсэн газар. Эндхийн бүх цэргүүд сахлаа ургуулна. Германууд ч бол сахал үс ихтэй хүмүүс. Харин манайхан янз бүр. Бавайтал ургаснаас эхлээд хэдхэн хялгас сөрвийж байгаа “хөвгүүд” ч байна. Тэд гадагшаа эргүүлд гардаг тул нутгийнхантай уулзах, ярилцах хэрэг гарч болзошгүй аж. Харин нутгийн хүмүүс сахалгүй эрийг ойшоож ярихгүй.
Эргүүлд манай таван машин гарна. Зам гэж там гэж манайхан ярьдаг. Гэвч жинхэнэ тамыг энд үзэв. Хоёр илжигтэй хүн л арайхийн зөрөх уулын нарийн замаар 3-4 цаг явна. Замын уулан тал зүгээр хана, харин нөгөө тал нь эгц хадан хясаа. Доошоо 100 метр хүрэх гүнзгий ч тааралдна. Эр зориг, ур чадварын үзүүлбэр хийнэ дээ. Өвөл цас ороход зам нурж машин далбийн ойчихдоо тулсан удаа ч бий аж. Гэвч гол аюул энд бус харин нутгийнхан дунд нуугдсан талибан этгээдүүд ажээ. Ерөөс хэнийг ч талибан цэрэг байна гэхэд гайхах зүйлгүй. Өчигдөр инээсэн нөхөр өнөөдөр буудчихна. Талибан цэргийн дүрэмт хувцас гэж үгүй тул хэнийг гэх вэ. Эвслийн цэргийнхэн энгийн иргэд рүү гал нээлээ гэдэг явдал ч үүнээс үүдэлтэй. Тулгаралтын үед хэн нь тэр навсгар нөмрөг доороо АК барьчихсан зогсож байгааг хэн ч мэдэхгүй. Цэргийн дүрэмд, “хамгийн түрүүнд өөрийн амийг, дараа нь хамтрагчийнхаа амийг хамгаална” гэж заасан байдаг. Амь өрсөн тулалдаж байхад энэ нөхөр буудах нь уу гүй юу гэж хүлээн зогсох нь компьютер тоглоом дээр ч гэсэн баахан “амь алдаад” дуусна.
Овоо хараан дор
Гадна эргүүлд гардаг манай хөвгүүд бууны овоо хараан дор үүргээ гүйцэтгэдэгийг та анзаарсан байх. Бид хосоороо хуваагдан өдрийн эргүүлд нэг удаа хамт явж үзсэн юм. Салаан дарга зааварчилгаа өгөв: “... хүний зургийг шууд авахгүй. Эмэгтэй хүнийг удаан ширтэж болохгүй. Нөхөртэйгээ яваа эмэгтэйн зургийг авахыг хориглоно, гараараа янз бүрийн дохио зангаа үзүүлэхгүй...”.
Зам дагуу тосгоны хүүхдүүд ихээр тааралдаж байна. Ус гуйна, бөмбөг гуйна. Арай томхон нь мөнгө гуйна. Авч явсан ус, нэг хоёр евроноосоо илүүчильюү гэтэл цэргүүд хориглов. Хүүхдүүдэд нэг л юм хялайлгачихвал дараа нь хэд дахин олуулаа цугларч заавал нэг юм салгах гээд хөдөлгөөн ч хаадаг аюултай гэнэ. Байлдааны цагт энэ нь байж болшгүй явдал ажээ.
Гарснаасаа эхлээд л цаг өнгөрөх тусам бааздаа хурдхан шиг эргэж очих сон гэсэн бодол улам лавширсаар явсан. Учир нь замд тааралдах бүхий л зүйлс түгшүүр төрүүлж байсан хэрэг. Зүгээр нэг илжиг унасан хүүхэд явж байна. Нүд хөмсөг болсон хөөрхөн жаал, эелдэгхэн инээмсэглэнэ. Би ч өөрийн эрхгүй инээмсэглэж гараа даллахын зуургүй барьж байсан модоо далайн хөмхий зуухыг үзэн цочив. Дараа нь тааралдсан хүүхдүүд чулуу шидсэн. Тан ян гээд л ойж буух нь над шиг амьтанд бол буудаж байгаагаас ялгаагүй санагдаж байлаа. Тэд машин зам дээр чулуу овоолох, эрхий хуруугаа гозойлгож ирээд доош харуулж үзүүлэх, хоолойг чинь хэрчнэ шүү гэсэн дохиог гараараа хийх зэрэг нь энгийн үзэгдэл аж. Хүүхэд гэдэг томчуудын толь. Уг нь өөрсдийг нь л хамгаалаад байгаа юм.
Машины цонхоор зураг авч байтал төвөөс сануулга ирэв: “Машинаас зураг аваад байна гэсэн нутгийнхны гомдол ирж байна. Зургаа боль!”.
Нэг эвгүй өгсүүр газар мотороо орилуулан мацаж явтал сүүлийн машинд доголдол гарлаа. Араа нь орохоо байсан гэнэ. Цуваа зогсов. “Хамгаалалт ав” гэсэн тушаал ирснээр машинд зөвхөн жолооч үлдэж бусад нь тал бүр тийш харан бууныхаа амыг доош харуулан зогслоо. Нутгийнхан шаваад л ирж байна. Хүүхдүүд нь өнөөх юмаа гуйж шаагилдаад л. Нутгийн хүмүүстэй орчуулагчаар дамжуулан ярилцав. Зовхи нь унжсан нэг бараан өвөө, “Манай тосгонынхноос та нар луу буудах хүн байхгүй. Гэвч гадны хүмүүс бишгүй л холхих юм” гэв. Ингэж байтал “Аллах ивээсэн” үү яасан, цуваа хөдөлгөөнөө үргэлжлүүлэхээр боллоо.
Бид ашгүй нэг буцах замдаа орж тосгоны дундуур гарч байтал бидэнтэй зөрөх гэсэн машины ачаа нурж газраар нэг шийгуа өнхрөөд эхлэв. Баахан хүүхдүүд шавж ирээд л нөгөөхийг нь түүлцэх юм. Манай цуваа ч яг зогсчихлоо. Би ч амандаа залбирч эхэлсэн. Харин арын машинаас эргүүлийн салаан дарга холбоогоор, “Ямар ч байсан урагшил, шахаад яв. Сонор сэрэмжээ өндөржүүл!” гэж тушааснаар цуваа аажуухан ч гэсэн хөдөлж эхэллээ. Хүүхдүүд холдох тун ч дургүй, машин явж байна ч гэж бодохгүй байгаа байртай.
Ингэсээр нэг юм баазын хашаагаар орж байж л нэг амьсгаа авахтайгаа болсон доо.
Өдөртөө хэдэн мянган нутгийн иргэд бааз руу орж ажил хийдэг юм байна. Тэдний хувьд мөрөөдөл болсон Америк, Герман нь өөрсдөө хүрч ирээд цагийн ажил олгож байгаа нь амар боловч эх нутагтаа харийнхныг жаалуулчихаад хамаг л заваан, хар бор ажлыг нь хийж өгнө гэдэг ямар байдаг юм бол. Үйлийн үр ч гэмээр. Хэний янаагүй бид ч гэсэн нэгэнт хүчрэхгүй хөршүүдтэйгээ байнга санаж ая эвээрээ баймаар. Тэр турхирагч, цус хүсэгч элдэв хүмүүс бол “ёстой жунгаа” шүү.
Файзабадын монгол цэргүүд
22 настай цэл залуухнаас эхлээд 40 шүргэж яваа хал үзсэн эр ч тэнд байгаа. Бүгдээрээ л монголд одоо ямар байна, монголын сонин яриач гэж шална. Бидний амнаас гарах юухан хээхэн ч тэдэнд сонин байх нь аргагүй. Уг нь интернэттэй. Гэхдээ нутгаас зочин ирнэ гэдэг юутай сайхан хэрэг билээ. Асуух юм мундахгүй. Цаг агаар ямар байна, айраг гарчуу, сонгууль юу болж байна...?
Файзабад бол манай цэргийнхний хамгийн хүнд үүрэг гүйцэтгэдэг газар. Харин захирагч, дэд хурандаа С.Болдбаатар, орлогч Н.Эрдэнэбаяр болон бусад офицерууд бүгдийг ян тан зохицуулж иржээ. Манай офицерууд уриалгахан. Цэргүүд нь “эвдрээгүй хүүхдээрээ”. Зурагаа авахуулах дуртай. Юм асуувал инээж ирээд л хууч хөөрнө. Асуулт лавширвал харин “даргаасаа асууж байгаад болно гэвэл хэлье ээ” гэнэ. Цэрэг хөөн гэж.
Офицерууд биднийг харуул болгож, пулемёт бариулж, эргүүлд гаргаж юм юм л үзүүллээ. Нэг өдөр чихээ дүлийртэл бай буудсан.
Цэргүүд маань цоглог байна. Ядарсан зутарсан шинж алга. Дутуу гуцуу ч юм алга. Дэглэлт, оны ялгаа ч гэж байхгүй. Учир нь уйдах зав тэдэнд үгүй. Хариуцлага алдвал амь настай нь холбоотой гай түйтгэр тохионо. Афганд дайн болж байнаа. Биднийг байсан хорь гаруйхан хоногийн хугацаанд 600 гаруй халдлага довтолгоон бүртгэгдсэн.
Монгол залуус юм үзэж нүд тайлж байна. Эх орноо санахын сайхныг мэдэрч, эх орноороо бахархахын учрыг тэд олсон.
Монгол нутгийн тэнгэр цэлмэг, цэрэг эрсийн хийморь өөдөө байх болтугай.

Өмнөх цувралууд:
1. Афганистан
3. Афганистан. Цэрэг эрс
4. Афганистан. Эггэрс бааз
Уулын оройг ч хагалаад тарьчихна даа.
Хамрынхаа үзүүрийг ч цухуйлгах эрхгүй дэлхийн иргэн эмэгтэй. Манай гудамжаар ч сүүлийн үед толгойгоо боосон казак бүсгүйчүүд харагдах болж. Тэднийхээ шүтлэг уламжлалыг хүндэтгэж байна. Гэхдээ ийм сайхан эрх чөлөөтэй улс оронд амьдарч байж тийм “ухралт” хийж байгаа нь харамсал төрүүлдэг.
Дөнгөж сая хөөрхөн нүд гаргаад инээж байсан жаалхүү гэнэт модоо далайн хөмсөг зангидна гэж санасангүй.
Энэ “Бек” хэдийнэ буутай цэргүүдэд дасчихсан.
Хүүхдийн цангинасан инээд... гэгч энд зөвхөн номонд л үлдсэн гэлтэй санагдна. Зөвлөлтийн түрэмгийллээс хойш сүүлийн 30 гаран жил дарийн утаа арилсангүй. Энэ хүүхдүүд хорвоог “ийм” л гэж бодож байгаа.
“–За тэр бол Улаан загалмайн эмнэлгийн байр, тэрүүгээр заавал эргэнэ шүү... “. Хууччуул шинэчүүддээ албаа хүлээлгэнгээ туршлагажуулж 10 хоног хамт эргүүлд гарна.
Энэ ард түмэнд байгалийн чулуу, шавар элбэг заяасан нь ёстой л Аллах нь харж үзсэн хэрэг гэлтэй. Тэнд орон гэргүйчүүд гэж байхгүй. Өдөрт хоёрхон том чулуу илжигэндээ дүүрч ацарсаар хэдэн жилийн дараа том хүүгээ өрх тусгаарлуулж дөнгөх байшин босгоод авна.
Түц гэнэ дээ энэ.
Худаг дээр. Эмэгтэйчүүд хар багаасаа л хөдөлмөрийн
“зохих” хуваарьтаа ордог.
9Зөвлөлтийн үлдээсэн өв. Дашрамд, яг энэ Файзабад хотынхон зөвлөлтийн эсрэг хамгийн эрэлхэг, хатуу ширүүн тулаан хийж байсан гэнэ.
Зам нурж өнхрөөд уначих вий гэсэн айдас ямагт дагалдаастай.
Энэ тойргийн сургууль. Сандал ч байхгүй. Улаан шороон дээр олбог дэвсээд хичээлээ явуулна. Удахгүй эвслийн цэргийнхний сэргээн босгосон сургуулийн барилга ашиглалтад орохюм гэсэн.
Энэ эмэгтэй биднийг хараад замаа буруулан
түргэн түргэн алхалсаар одов.
Хоньчин хүү. Хоньд нь өндөр туранхай. Сүүл нь бандгар авч хоёр хуваагдмал байх нь хачирхалтай харагдна.
Хожа Насреддинийг амьдаар нь харсан мэт санагдав.
Миний 30 сум бүгд байндаа туссанаас 17 нь голын харыг цоолсон байсан нь “хувийн рекорд” байлаа. Харамсалтай нь бууны дуунд “цочсон” зүүн чихэн дотор хоёр өдөр тэлвийзэр ассан.
Нөхөд сэтгүүлчид, буундаа!
Манайхан шөнийн эргүүлд гарахдаа машины гэрэл асаахгүй. Хүн нэг бүр шөнийн дуран хэрэглэнэ.
Монгол хөвгүүд эх орныхоо тушаалыг биелүүлээд нутгаа зорьж явна.

2012. 7-9 сар. Афганистан -Улаанбаатар.
Эрка
Зочин
Зочин
Зочин
Хүндэтгэдэг уншигч
Зочин
хаха
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
HEHE
HEHE
Зочин
та нарт шашны талын мэдлэг даанч алга даа
Зочин
Зочин
zochin
Gns
Zochin
Зочин
Эрка
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Hun
Зочин
bayrmaa
Зочин
Зочин
Зочин
harhun
Зочин
Зочин
Зочин
Зочин
хэхэ горьдвоо миний хөө
Зочин
Зочин
lkerd
37.14...aa
BB
манай цэргүүд жорлон угаагч нар шүү дээ
ОМАР МУЛА
mongol hvv
mongolhvv
боль чи боль малаа
irgen
irgen
TBD
Зочин
Санал нийлж бна
Mongol
Зочин
Зочин
Зочин
Зочин