Хотын шинэ удирдлага замын ачаал лыг бууруулах “цогц” арга хэм жээ авч эхэллээ. Хоёр сар турших энэ ажлын хүрээнд төрийн (нийтийн) ал бан хаагчдыг нийтийн тээврийн хэрэгс лээр (автобус, троллейбус, таксигаар) явуулах, хотын төвд төлбөртэй зогсоол олныг байгуулах, гарц ашиглаж хэвшүүлэх, гол замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт чөлөөлж өгөх, худалдааны томоохон төвүүдийн нээх, хаах цагийн хуваарийг өөрчлөх, тээврийн хэрэгслийг дугаараар нь ангилан нэг өдөр замын хөдөлгөөнд оруулахг үй байх зэрэг ажлууд орж байна.

Арваад арга хэмжээ нь “цогц” болсон эсэх, юуг нэмж, хасах талаар тухайн хотын ир гэдийн саналыг тусгах, хэлэлцэх цаг өгөх байх гэж Ардчилсан Намын удирд лагаас хүлээсэн ч тэгсэнгүй.

Дугаараар нь ялгаж автомашиныг нэг өдөр замын хөдөлгөөнд оруулахгүй байх захи рамж гарган, иргэдийнхээ эрх чөлөөнд хавтгайруулан халдахаасаа өмнө бусад арга хэмжээг бүгдийг нь нэгэн зэрэг авсан бол дээр байсан юм. Захиргаадах, хүчлэх амархан, гэх дээ үр дүн нь урт настай биш, зардал өндөр болдог. Ямар ч гэсэн замын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн, сайн дурын 150 хүний хүчээр гурав дахь өдрөө Улаанбаатар хот журамлагдаж байна. Машин ыг тодорхой өдөр явуулахгүй байх арга хэм жээг дэд бүтцийн хэвийн үйл ажиллагаа нь огцом өсөж, ачааллаа дийлэхгүй болсон олимпийн тоглолт зэрэг онцгой үйл явдлын үеэр л богино хугацаанд хэрэгжүүлдэг туршлага ардчилсан орнуудад байдаг.

Тодорхой өдөр машинаа унахгүй болохоор юуны өмнө жижиг дунд бизнес эрхлэгчид хохирч, тэдний үйл ажиллагаа нь тасалдаж, зардал нь өснө. Харин хоёроос дээш машинтай, өндөр орлоготой хэсэгт мэдрэгдэх ч үгүй. Дэд бүтэц хүрэлцээгүй газар амьдарч буй олон иргэдийн ахуй ажлыг хүндрүүлж, онц яаралтай тохиолдол гарахад унаа олдохгүй байх зэргээр хувь хүмүүсийн эрх чөлөөнд халдаж байгаа нь хамгийн түрүүнд хийх алхам мөн гэж үү? Замын ачааллыг бууруулах бусад арга хэмжээг бүрэн аваагүйгээ хэрхэн тайлбарлах вэ?

Замын ачаалал хэт их болж, олон цагаар түгжирч байгаагийн эдийн засгийн суурь шалтгаан бол замын нийлүүлэлт нь хэрэгцээнээс хэт хоцорсон учир дан ганц хэрэгцээг хүчээр хязгаарлахаас гадна нийл үүлэлтийг нэмэгдүүлэхэд зэрэг ан хаарч байж л цогц арга хэмжээ болно.

НИЙЛҮҮЛЭЛТЭЭ НЭМЭХ ТУХАЙД

Байгаа замаа эхлээд бүрэн ашиг лах ёстой. Хотын замын нэвтрүүлэх ча давхи бага гэхээс илүү тэдгээрийн чанар муу, нүх олон, хотын дундуур буй туслах замуудыг хааж, шахаж барьсан барилга, хэрмэн хашаанууд, тэдэнд тулгаж хайш яйш тавиад орхидог машинуудаас болж замын хөдөлгөөн удааширч бөглөрч эхэлдэг.

Замын засварыг муу хийдэг, тендерийг луйвраар шалгаруулдаг, хахуулийн бүлэг бий болсон, хотын зам засварын ажлын гүйцэтгэлийн хяналтыг зохих ёсоор хийдэгг үйгээс дэлхийн хамгийн муу замтай, хамгийн хүйтэн, хамгийн их утаатай нийслэлээр манай Улаанбаатар тодроод байгаа билээ. Замын байдлаас болсон авто ослын даатгал гэсэн бүтээгдэхүүн бий болгож, замын цагдаагийнхан ослын шалтгааны жагсаалтад оруулж бүртгэдэг болчихвол даатгалын компаниуд уухайн тас шүүрэн авна гэж би хотын даргад Иргэний танхим дээр санал болгосон.

Замын хажуугийн, ялангуяа уулз варууд дээр харагдах орчин хязгаарлан зоосон сурталчилгааны намхан самбаруудыг зайлуулах, хэрмэн хашаануудыг төмөр сараалжаар солих зэргээр жолоочид замын нөхцөлийг бүрэн, хурдан харах боломжийг бүрдүүлбэл гэтэж дөтөж азаа үзэхгүй, хөдөлгөөнд оролцох нь шуурхай хурдан болно.

Зам тулган барьсан бүх объектуудыг шилжүүлэх, эсвэл тусгай төлбөр тогтоож, дэргэдэх зам, явган хүний гарцыг тохижуулахад ашиглах, явган хүний замыг хаасны улмаас машинтай зэрэгцэж явахаас аргагүй болсон бүх замыг захирамж гарган хэвийн болгоход л замын хөдөлгөөний одоогийн гамшигт нөхцөл засал сэхэл аваад эхэлнэ. Өмнөх зам талбайгаа тогтмол цэвэрлэж, хөдөлгөөнийг сааруулахгүй байхад анхаарахыг бүх барилга, байгууллагын эздэд даалгаж, хийгээгүй бол торгодог болгоход л ажиллах цагийн хуваарийг нь өөрчилснөөс дутахгүй сайн үр дагавар гарна.

Машины эдэлгээний нас ихсэх тусам авах татварыг нэмэгдүүлснээр замын бөглөө болдог хуучин машиныг хөдөлгөөнөөс шахаж чадна. Хотын агаарын бохирдол ч багасна. Мөн нүхэн болон гүүрэн гарц барих, ялангуяа зэрэгцэн байгаа өндөр байшингуудыг хооронд нь холбосон явган хүний гүүр барих зэрэг өөр арга ч бий.

ХЭРЭГЦЭЭГ БАГАСГАХ ТУХАЙД

Хотын хөдөлгөөнийг түгжиж байгаа хамгийн том шалтгааны нэг бол төрийн үйчилгээний хүнд суртал. Ямар нэг цаас авч байж та бол та мөн, эсвэл та хэрэг төвөг тарьдаггүй, гэмт хэрэгтэн биш гэдгээ батлуулах, төрийн олгосон баримт бичиг нь төрийнх мөн гэдгийг төрийн өөр нэг байгууллага нь батлах зэрэг сармагчны ажил хийхийг зогсоох, иргэний бүртгэл, оршин суух хаягийн өөрчлөлт зэргийг интернэтээр хийх, тэр болтол холбогдох төрийн (нийтийн) үйлчил гээ ний байгууллагуудыг өглөө эрт, эсвэл бүр орой хүртэл хоёр ээлжээр ажиллуулах зэргээр зорчих хөдөлгөөний хэрэгцээг багасгаж болно.

Авто осол гарахад даатгал, цагдаа хоё- роо хүлээн замын хөдөлгөөнийг бүхэлд нь түгжихийн оронд фото зургийг нь утсаар аваад л замаа чөлөөлдөг болгож, зам түгжсэн минутаар нь буруутай талыг нэмж торгодог болбол хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ. Эсвэл цагдаа ирж зургийг нь авснаар хэргийн бүрдүүлэлт хангалттай болохоор дүрэм, журмаа даатгалын байгууллагуудтай хамтран боловсруулахад л хөдөлгөөн хурдасна.

Замын цагдаа машин чухам хэнийх болох, даатгалтай эсэхийг гар утаснаа саа мэддэг техникийн боломж бараг үнэгүй хэмжээнд бүрдсэн. Гүрж улсад үүнийг нэвтрүүлсэн учир автомашинаа бүртгүү лэх, дугаар авах, өөр эзний нэр дээр шилжүү- лэх ажил хоёрхон цагт багтдаг болж, хөрш орнууд нь энэ улсаар дамжуулан машины наймаа хийснээр эдийн засагт нь ихээхэн орлого оруулж байна.

Мөн нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмж, тав тухыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хан гах, үйлчилгээний соёлыг сайж руулах, хотын зах, эцсийн буудлуудын ой ролцоо ма наач тай паркуудыг бий болгох замаар төвийн хөдөлгөөний ачаал лыг бууруулж болно. Явган хүний хөдөлгөөн хамгийн ихтэй гудамжуудаар зөвхөн тусгай өнгөтэй автобусыг үнэгүйгээр явуулсан ч болно. Таксины үйлчилгээг жигдрүүлэх, хаашаа явахыг жолооч биш зорчигч шийддэг болгоход л бас нэг алхам. Автобус, таксины зогсоолуудыг засах, тохилог бол гох, шинээр барих шаардлагатай.

Гаднаа болон дороо тодорхой тооны машины зогсоолгүй барилга барихыг зогсоохг үй бол машинаа байрлуулах парк хайж гэлдэрсэн урсгалыг яаж арилгах билээ. Мөн улс даяар 30 тонноос дээш даацтай хүнд ачааны машин явуулахгүй хууль гаргах гүй бол ямар ч зам, юугаар ч барьсан эвдэрнэ. Тодорхой зах, үйлчилгээний томоохон төвүүдийг хотын зах руу шилжүүлж болно.

Улаанбаатар хотыг тойруулан орчин үеийн дагуул хотуудыг барих шаардлага аль хэ дийнэ гарсан ч хувьд хүнд нь ашиггүй бол хотын сонгогдсон биш томилогдсон дарга нар ямар ч санаачилга гаргахгүй явсаар ирсэн юм. Төрийн бүх яамдыг нийслэлээсээ гаргаж, бие даасан жижиг захиргааны хот байгуулчихсан Солонгосын туршлагыг бодох л ёстой. Том компаниуд ажилчдаа зөөдөг автобус хөлсөлдөг бол зардлыг нь татвараас хасаж болох юм.

Замын ачааллыг бууруулах дээрх арга хэмжээг эрэлт, нийлүүлэлт талаас нь зэрэг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Түүнийхээ дараа иргэний эрх чөлөөг хязгаарлах тухай яривал хүмүүс ойлгон хүлээж авна шүү дээ. Ер нь энэ бүх асуудлыг бий болгосон буруутан нь хотын менежментийг орхигдуулж, хариуцлагагүй ажилласан дарга нар шүү дээ. Нийтийн газар, зам барих хө- рөнгөнөөс завшиж байсан ганц ч этгээдтэй хариуцлага тооцож чадахгүй мөртлөө амьдрах гэж тэмцэж буй ард иргэдээ захиргаадан, эрх чөлөөнд нь түрүүлж халдаж байгаа нь ёс зүйгүй хэрэг шүү дээ.

Номхон морь ноолоход амар байна уу, Баатар аа?