Их хувь заяаны хишиг
Олимп дэлхийн медальтнууд хүсвэл өөрсдийнхөө зардлаар амжилтаа ахиулах боломжтой болчихлоо.
Олимп дэлхийн медальтнууд хүсвэл өөрсдийнхөө зардлаар амжилтаа ахиулах боломжтой болчихлоо. Бусад горилогсдын хувьд жигд гараа нөхцөлөөс дотоодын уралдаан тэмцээнд оролцдог болох, хэн нэгнийг нь шалтгаангүйгээр өөд нь татаж тордох, тордлоо ч эхний муу амжилтын дараа хурдан солио хийх зэргээр дэлхийн аваргад сорих томилгоог үргэлж солих хэрэгтэй ш дээ.
Манай Цэнддоо шоолоод байгаа юм. “Хүрэл царайлсан мөнгө” гээд. Тэгээд зогсохгүй хүмүүс олимпод сайн оролцвол сар бүр сая саяын цалинтай болох сургаар “гар дээрээ суниагаад эхэллээ” гэж. Энэ нь хошигнол болохоос бараг л үнэндээ. Скайтел компанийн хонжворт сугалаанд оролцвол байр машины түлхүүр нэг зэрэг авна гэсэн реклам явж байна. Олимпод эхний гуравт орохыг тэр лугаа төсөөлөөд байх шиг.
Манайхаас бусад ихэнх орон тамирчдаа томоохон уралдаан тэмцээнд амжилт гаргасны дараа ихээхэн шан харамж төр засгаас хайрладаг уламжлалтай. 1970-аад онд З.Ойдов гуайг дэлхийн хошой аварга болж байхад өрсөлдөгч хөрөнгөтөн орны тамирчин найз нөхөд нь : “Чи ч одоо лаг баяжсаан, нутаг чинь юугаар шагнадаг вэ?” гэхэд мань хашир “100 адуу өгдөг гээд л бодчих” хэмээн амыг нь тагласан байдаг. Нээрэн ч тэр үед морь тоглоомон унаганы дүрснээс хямдхан байсан л даа. Харин гадаадынхан нэг адууг нэг машинаар үржүүлж төсөөлөөд толгой сэгсрээд байдаг.
Одоо манай спортынхон нүүр улайхааргүй том болзолтой боллоо. Хожим их спортоо орхисны дараа Спортын төв ордны үүдээр эргэлдэж яаж амьдрана даа гэж санаашрах, ганц нэг шил архи горьдох ямар ч шаардлага байхгүй. Мөн хэзээ нэгэн цагт байгуулж байсан гавьяагаараа дулдуйдан улс төр, бизнесийн ертөнцөд орж нэрээ баастах, хар тамхины хэрэгт орооцолдох зэрэг амьдрахын эрхээр юу ч хийхээс үл буцах явдал эцэс болно биз дээ.
Тэгэхээр одоо Олимп дэлхийн медальтан насан турш тэтгэлэг авах болсонтой уялдан хэн тийшээ явж өрсөлдөх вэ? гэдэг сонголт шууд л цусгүй дайныг дэгдээчихэж байгаа юм. “Гар дээрээ суниацгаах” яахав. Наана чинь хүний насны амьдралын хувь заяа шийдэгдэх болчихлоо. Урьд нь “За за яршиг буянаараа л болог.Ямар амь биш, заяа биш” гээд хоцорч бусдад зайгаа тавьдаг байсан бол одоо үгүй. Тухайлбал чөлөөт бөхийн тамирчин Насанбурмаа гэхэд л багш болон спортын удирдлагадаа мөнхөд гомдох болно. “Би анх болзол хангаснаараа яваад алт авдаггүй юмаа гэхэд хүрэл дээр буух ч байсан юм билүү. Тэгсэн бол насаараа идэх хоолондоо хүрэх байлаа” гэнэ шүү дээ.
Одоо шинээр төрөн гарах олимп дэлхийн медальтанг бус түүнд горилогсдыг хэрхэн яаж тодруулах нь хамгийн чухал юм. Үүнийг хэдэн архаг дасгалжуулагчид, хоцрогдсон спортын удирдлагуудад даатгаад орхивол бөөн дажин болно шүү. Их спорт нь том утгаараа бол тухайн орныг олон улсын тавцанд үнэгүй сурталчилж өгдөг рекламны уламжлалт хэлбэр. Гэхдээ орчин үед тухайн орон спортдоо гаргуун байлаа гээд хөгжил дэвшлийг нь бүрэн илэрхийлдэггүй, спортоор өөрийгөө сурталчиллаа гээд дорвитой үр дүн гарахаа больчихсон. Хойд Солонгос, Латин Америкийн ядуу буурай орноос алдартай тамирчид бөөн бөөнөөрөө л төрж байна. Тэглээ гээд эдгээр орнуудын цаана хөгжил дэвшил сайн сайхан амьдрал бий билүү. Тэгэхээр улс орон ба улс төрийн хэмжээнд мундаг тамирчин бэлдэх, спортод хэт санаа тавих нь орчин цагийн Монгол улсад хамгийн чухал ажил биш. Тамирчид уралдаан тэмцээндээ сайхан оролцоод, медаль энэ тэр аваад ирвэл сайн л байна. Аз дутаад хоосон ирвэл тэр л биз. Харин нэгэнт амжилт гаргасан бол “Алтын дайтай ч юмуу эсвэл хүрэл царайлсан мөнгө” энэ тэр гээд гүнд нь орж илүү дутуу юм хэлэхгүйгээр өгдөг юмыг чинь өгнө. Их спорт ба төр хоёрын харьцаа ингээд л гүйцээ. Одоо болоо ш дээ.
Дараагийн асуудал бол Олимпийн аварга болчихож мэдэхээр хүүхдүүдийг хайж явна. Улсын сан хөмрөг хоослох нь ээ янз нь. Спортод гялалзсан амжилт гаргана гэдэг асар их хөдөлмөрийн үр дүн байх гэж олон хүн төсөөлдөг. Цагаа тулахаар яг тийм ч биш шүү. Тэгвэл туршлага уу? Бүүр ч биш. Биш гэдгийг 17 настай Төгсцогт олимпод боксоор үзүүрлэж харууллаа. Манийг залуу байхад Баянмөнх аварга, Мөнгөн арслан энэ тэр “аймаар” бэлтгэл хийж байгаа харагддагсан. Хамаг амьдралаа хойш нь тавьчихсан арай л шөнө босч гүйдэггүй байсан байх. Тэгэхэд Мөнхбат гуай ер нь хөдлөхгүй шүү. Дээлээ гандтал хөдөөгүүр тэнэж тарваганы дош сахиж, айлд орж архи айраг эргүүлнэ. Хадбаатар аваргын хувьд тамирчны дэг жаягаас яг эсрэг амьдралтай байсан. Юун бэлтгэл зарядк хийх манатай тувтан шоронд сууж чийгтэй байшинд цоожлуулж хамаг залуу насаа өнгөрөөсөн. Одоо эргээд дүгнэхэд спортын үзүүлсэн амжилтыг зарцуулсан энергитэй нь тооцоод үзэхээр их сонин. Зарим нь “100 км-т 50 литр иддэг” машин шиг байхад зарим нь огт бензин хэрэглээгүй атлаа хангалттай хол явчихсан аятай. Спортын амжилтын үндэс нь хөдөлмөрлөсний их багаас төдийлөн хамаардаггүй. Мэдээж жирийн хүнээс гурав дахин илүү гүйж харайх нь тодорхой. Тэр дайны бэлтгэлийг улс аймгийн аварга болох тамирчин ч хийдэг.
Орчин үеийн спортын оддын амьдралыг уншиж байхад хүчирхэг орны тамирчид илүү юм. Цаад талд нь том шинжлэх ухаан энэ тэр дэм болдог ч хувь хүн өөрөө эрхэмсэг бардам орчинд өсч хүмүүжсэн нь багагүй нөлөөлдөг. Америк бол хүн төрөлхтний хувьд одоохондоо амьдын диваажин болсон орон. Тэнд төрж өсөн хүн мөн ч давилуун байх юм даа. Яг тэр эрчээрээ гүйгээд л олимпийн аварга болно гээч. Уг нь бол манайхнаас жаахан л илүү бэлтгэж, идэж уусан байгаа юм. Тэгэхэд сурвалжлагчийн өмнө хар цагаан хэл аманд орно, хамаагүй ярьж болохгүй гэж гөлдөгнөхгүй “Би нөгөөдөр гэхэд олимпийн аварга болно харж байгаарай новшнуудаа” гэж аархана шүү дээ. “Айлын хүүхдийн авсан авгай нь хүртэл таргалахгүй…” гэж дуулдаг шиг.
Хаа сайгүй л амьдрал таатай биш байлаа. Дэлхийн өнцөг булан бүрт өлсгөлөн ядуурал, дайн, өнчрөл хагацал, байгалийн гамшиг дунд ард түмнүүд амьдарсаар ирсэн. Тэр зовлон дундах хүүхдүүд амьдралын төлөө эсвэл үгүйрэл эсвэл алдар гавьяа гэсэн маш эрсдэлтэй замыг сонгоцгоодог. Бодит чадамжаас хэтэрсэн болзол амьдралд тохиолдохоор хэн ч гэсэн яахаас үл буцна. Ихэнх агуу тамирчид ингэж л бий болж байв. Одоогийн Африкийн ба Хятадын тамирчдын гол нууц энэ юм. Харамсалтай нь мянга саяар тоологдох хүүхдүүд “жертва” болж зөвхөн ганц нэгхэн Пеле, Марадона л гарч ирсэн байдаг. Харин бид бүгдээрээ Пеле болцгоосон мэт уншицгаадаг. Спортын том мэрэгжилтнүүд одоо иймэрхүү зам туулж ирсэн хүүхдэд төдийлөн итгэхээ больсон. Сэтээ сэвээгүй хөдөлмөрлөөд байхаар нь өрөвдөөд байлгаад байдаг, кинон дээр гардаг шиг нэг л өдөр мундаг болох байх гээд шал дэмий горьдож хамаг цагаа бардаг. Тэгж тэгж яахав дээ арван жил, хорин жил буг болтлоо оролдсоны эцэст эрх биш ганц нэг медальд торох нь тодорхой. Энэ хооронд тэр буг чөтгөр хичнээн олон сайн тамирчинг үр хөврөл дээрээ явж байхад нь хорлоод болиулчихсаныг багш, дасгалжуулагч нар мэдэлгүй өнгөрөөдөг. Эрхэмлэх үнэт зүйлстэй, боломжийн аж амьдралтай ард түмнүүд өөрсдөө хичээх төдийд нийгмийн салбаруудад амжилтанд хялбархан хүрээд буйг мэргэжилтнүүд саяхнаас олж харсан байна. Хэт баян биш ч зөв амьдралтай орчин дахь хүүхдүүд спортод хүчээ үзэх гойд шаардлага байхгүй байсан. Саяын манай Ерөнхийлөгчийн зарлиг шиг томоохон бай муруй поохуу зарлаадахсан чинь их спортод маш олон цагаан арьстан орж ирсэн гэдэг шүү.
Манай оронд хайрлахгүй байхын аргагүй, хаяад нүүгээд явчихмааргүй тийм сайхан нутаг орон, хүн зон бүхий орчин бий. Хүчирхэг үндэс угсаа, өгөөж баян нутагтай байж л эх орноо хайрлах сэдэл жинхэнээсээ төрдөг гэж би боддог. Ядуу зүдүү амьдралгүй, айж цочих гадны нөлөөгүй, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин баяртай түмэн үеэрээ аж төрж хэвшсэн, шинэ хуучин, хот хөдөө, бурхан шашнаа зөв хослуулсан ийм нутагт төрсөн хүнд яагаад ч юм их хувь заяа ногддог. Их хувь заяа дэргэд байгаад байхаар агуу ихийг бүтээх мөрөөдөл аяндаа төрнө. Заримдаа агуу их үйл хэрэг нь тэдний цөөнгүйд боломжийн байдаг. Энэ мэтчилэн жалга довны биш ертөнцийн баримжаатай амьдрал зарим бүс нутагт үүсдэг юм билээ. Тэдний дунд өнөөдөр ирээдүйн олимп дэлхийн аваргууд босгоны шороогоо идсэн шигээ мөлхөж яваа.
Одоо манай спортын ертөнцөд далд тэмцэл төгөлдөршиж магадгүй. Наадмын найраа хийдэг шиг хэдэн томцуул нь барын зулзагануудыг бага дээр нь багалзуурдаж өгнө дөө. “Тэр харахгүй юу. Улсын аварга ч болж чадсангүй ш дээ” гээд л шударга царайлчих нь. “Эвгүй хүүхэд” гарч ирээд цахиур хагалмаар шинжтэй бол улс биш аймаг дээр нь хоншоор цухуйлгахгүй дарж авцгаана. Үүнийг л спортын яам маш сайн анхаарах хэрэгтэй. Олимп дэлхийн медальтнууд хүсвэл өөрсдийнхөө зардлаар амжилтаа ахиулах боломжтой болчихлоо. Бусад горилогсдын хувьд жигд гараа нөхцөлөөс дотоодын уралдаан тэмцээнд оролцдог болох, хэн нэгнийг нь шалтгаангүйгээр өөд нь татаж тордох, тордлоо ч эхний муу амжилтын дараа хурдан солио хийх зэргээр дэлхийн аваргад сорих томилгоог үргэлж солих хэрэгтэй ш дээ. Тэмцээнд мянга яваад туршлага ч сурдаггүй, амжилт ч гаргадаггүй маанаг юмнуудын чинь оронд онц сурдаг жаалууд орж ирцгээнэ дээ. Багш нар хэтэрхий хоцрогдсоноо мэдэрнэ, спортын зүтгэлтнүүдийн маапаан илэрч, дуулиан тарина. Юм юм ч болох л байх даа.

bat
Баяраа
Д ХАРАА
Зочин
Бүүбур усан тэнэгүүдийг хайж байгаа юм байна хи хи
д тэмүүжин
д тэмүүжин
Зочин
Barbaatar
HI
huneeree l baiy
Зочин
Зочин
ОЛУУЛЛАА
ok shuu
Зочин
зочин
Зочин
Өрлөг гавъяатан
Guest