Г.Мөнхбаяр дуугаа хурааж, харин бусад нь дарцаглаж байна
Би гаднаас шүүмжлэх, үгүйсгэх байр суурин дээр амьдарч ирсэн кадр биш.
-Би гаднаас шүүмжлэх, үгүйсгэх байр суурин дээр амьдарч ирсэн кадр биш. Хот чинь хүнийг ажил хийлгэдэг газар байхгүй юу. Барьдаг, босгодог, ард нь гардаг тийм салбар л даа. Нэг том ялгаа нь би ажил хийж, ард нь гарч үзсэн хүн байх. Би зүгээр ажлаа хийх, ачаа даах л дуртай хүн. Илүү, элдэв хөөсөн дунд хөвөх дургүй. Ямагт шүүмжлэх амархан, хийх хэцүү байж ирсэн хорвоо шүү дээ.
Хэдэн жилийн өмнө хотын дарга Г.Мөнхбаяр миний асуултад ийн хариулж байсан юм. Ямар нэгэн худлаа байхгүй нухацтай үг.
Тэр олон нийтэд зориулсан шоуны тайзан дээр хөнгөн маягаар хийсч явдаг нөгөө нөхдүүдийн нэг биш болохоор энэ үгийг бардам хэлнэ л дээ.
Эрх мэдэлтнүүдийн зовлонтой талцалдаан, хотын өөрийнх нь хүнд даацын ачаалал, улс төрийн ээдрээтэй үйл явдлуудын дунд өөрийнхөөрөө зогсч ирсэн түүнийг хүнийх нь хувьд мэдрэх, сэтгэлийнх нь цонхыг хааяа нэг тогших үе надад олон удаа тохиолдож байсан.
-Хот хэцүү. Шаардлага өндөр. Иргэдэд үйлчлэх тийм хялбар үүрэг биш. Тэртээ тэргүй тийм нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудыг дээрээс нь ахиад дарамтлах барил хэрхэвч гаргаж болохгүй. Ажилтнууд сэтгэл зүйн хувьд тайван, өөртөө итгэлтэй, хуулийн хүрээнд ажиллах бололцоогоор хангагдсан байх ёстой. Танилцуулж орж ирсэн ажлыг нь дэмжихгүй, дандаа дарамтлаад байвал тухайн хамт олонд ажил хийх сонирхол бүрдэх үү. Энэ мэт бодох зүйл их шүү. Хүнтэй ажиллана гэдэг хүнийг дарамтлахын нэр биш. Би тийм л зарчим барьж ажилладаг. Удирдах ажилтан багийнхаа дээр гарч сууж ерөөсөө болдоггүй. Дотор нь, ойрхон, түшигтэй ажиллах ёстой. Удирдах албан тушаал бүтэн утгаараа захирахын нэр биш шүү дээ. Зохицуулах, бодлогоор хангах, чиглүүлэх, ажиллах орчныг нь бүрдүүлэх, хуулийн хүрээнд байгаа эсэхийг нь хянах, сэргийлэх үүрэгтэй. Харин хуулийн хүрээнээс хальсан, төрийн бодлогод харшилсан үйл ажиллагаа явуулж, алдаа гаргасан бол өршөөл байхгүй. Ерөнхий менежерийн ажил бол даргын ажил огт биш. Би тэнд дарга байгаагүй гэж өөрийгөө боддог.
Хэдэн жилийн өмнө Г.Мөнхбаяр миний асуултад ийнхүү хариулж байсан юм. Ямар нэгэн худлаа байхгүй нухацтай үг.
-Би ганцаардмал хүн биш. Гэхдээ ганцаарчилсан тоглолтуудад таагүй ханддаг. Би бүлэглэлүүдийн гэх эрх ашгийг биш, Монгол төрийн эрх ашгийг л харж, тэр ойлголтоосоо гажиж гишгэхгүй явж ирсэн. Хуулийн л хүрээнд амьдарчих. Илүү юу ч шаардлагагүй шүү дээ. Хардаж сэрдэх бол бүр шаардлагагүй.
Хэдэн жилийн өмнө Г.Мөнхбаяр миний асуултад ингэж эрсхэн хариулсан юм. Хотын намын хороон даргаар хэсэгхэн ажиллуулаад гэнэт буцаан авсных нь дараа тэр зүгээр л ингэж хэлсэн.
Улс төрийн хүрээнийхэн дотроос нэлээдгүй сонирхолтой харагдах энэ хүнийг зарим нь хэт номхон, даруу гэж дүгнэж байхад зарим нь жинхэнэ төрийн хүн гэж цэгнэдэг. Ажил үүрүүлбэл яс хийдэг. Хийж босгосных нь дараа хэн нэгэн авах болбол өгч л орхидог. Амар амгалан ч юм шиг, аз муутай ч юм шиг, ад хоргүй, тэгсэн хэрнээ хүчирхэг дотно.
-Бор зүрхээрээ явж ирсэн хүн бардам амьдардаг. Ер нь хараад байхад тодорхой албан тушаалд бусдын дэмжлэгийг аваад гараад ирчихсэн хүмүүс их зовлонтой харагддаг. Асуудлыг зоригтой хагалж шийдэж чаддаггүй. Хэн нэгний эрх ашиг хөндөгдчих гээд байдаг. Цаанаа л нэг хараат. Уг нь тодорхой алба хашиж байгаа хүн бусдаас аль болох бага хамаарах ёстой. Тэгж байж тэр гаргаж байгаа шийдвэр нь эрүүл байна. Зөв байна.
Г.Мөнхбаяр бас нэгэн удаа ийнхүү хэлж байлаа. Өөрийнхөө түүхэнд хайртай хүний бардам үг.
Г.Мөнхбаяр Ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Гомбосүрэн гуайн гэр бүлд зургаан хүүхэдтэй өнөр өтгөн айлын том хүү болон төржээ. Урлагийн орчинд төрж өссөн хүмүүст атаархаж ханамгүй. Өнөөдөр урлаг утга зохиол, театр, хөгжмийн ертөнцийн талаар дусал ч мэдрэмжгүй хагас маягийн сэхээтнүүд хэтэрхий олширсон. Тэдэн дотроос хүнтэй ажиллах арга барилаараа, хүний сэтгэлийг олох мэдрэмжээрээ, өөрийн дотоод ертөнцийн хөг эгшгээрээ түүн шиг сэхээтнүүд эрс танигддаг.
Мөнхбаяр оюутан гэр бүр бүлд мэндэлсэн гэдэг. Энэ нөхцөл байдлаас болоод түүнд дүү нараа чирэх амьдралын даалгавар хар бага насанд нь л оногджээ. Арван жил гялалзтал суралцаад, тэр үеийн ЗХУ-ын Уралын их сургуулийн хуваарь өвөртлөн, гадаад ертөнцөд хөл тавихдаа ч бушуухан төгсч ирээд ажиллаж, аав ээжийнхээ ачааллаас хуваалцахсан гэх бодол дүүрэн байснаа тэр нууж хаалгүй дурсдаг.
Эндээс хөврүүлээд бодохоор Мөнхбаяр зорилгоо бодлого болгон тээж сурсан чадвараа хар багадаа л олсон хүн юм шиг надад санагддаг юм. Ямартаа л ид зугаалдаг оюутан ахуйн жилүүдэд тэр охидын дунд ганцаараа явж явж ирэхдээ эхнэр авалгүй галт тэрэгнээс бууж ирж байхав.
Хойно төгссөн залуухан инженер хөдөлмөрийн гараагаа нэр дээр нь суралцсан НААҮЯ-ны тушаалаар хөдөө орон нутгуудаар явж шинээр баригдаж буй уурын зуухнуудын халаалтын системийн тохиргоо тооцоог хийх хүчир ажлаар эхлүүлж байжээ. Мэдээж анхны даалгавар анхны гараа. Хашир ч ягштал биелүүлсэн гэж байгаа. Гэвч төд удалгүй яам татан буугдаж, мань хүн ажилгүй болжээ. Гэвч тэр өөрөө хайж явсаар нэгэн орон сууцны контороос дараагийн ажлаа яаравчлан эхэлсэн гэдэг. Тэрнээс өөр хүн бол гадаадын ромбоо зүүчихээд яам тамгын газраар баахан хээхэлзэх байсан биз. Ингэж тэр орон сууцны эцэс төгсгөлгүй ажил дунд орж явчихсан түүхтэй.
-Орон сууцны салбар бол их хэцүү салбар. Шууд үйлчилгээнийхээ үнийг даагаад тогтоочих хууль зүйн орчингүй. Үргэлж алдагдалтай байдаг. Нөгөө талаас хэрэглэгчдийн маш их дарамт дор ажилладаг. Бас нэг тал нь тухайн салбарын асуудал нь өөрөө өдөр шөнөгүй л хаалга цохиж байдаг. Тэнд ч асуудал, энд ч асуудал. Төлөвлөлтөө зөв хийх, төлөвлөсөн зүйлээ хугацаанд нь хийх шаардлага дотор амьдардаг. Тэнд арилжааны, хувийн хэвшлийн анхны алхмуудыг хийж чадсан нь их зөв бодлого байсан нь одоо мэдрэгддэг. Одоо манай хөрш орнууд яг бид нарын энэ замаар явж байгаа. Орон сууцны салбар өөрөө супер ашиг олдог салбар биш. Бусад салбарууд шиг биш шүү дээ. Энэ хүнд салбарт зүтгэж байсан хүмүүс маш амаргүй орчинд ажиллаж амьдарч ирсэн. Янз бүрийн хэл үг дуулж, өөрсдийгөө ойлгуулж чадаагүй явсан хүмүүс ч байгаа байх. Миний хувьд миний баримталж ирсэн зарчим өөрөө намайг авч явсан гэж би хэлнэ.
Орон сууцнаас нэр цэвэр гарч ирсэн хүн байхгүй. Та харин чадсан шүү гэсэн миний асуултад тэр ингэж л хариулж байлаа.
Мөнхбаярт соц нийгмийн үеийн туршлага их ч ялархуу, ямбатай, хуучинсаг чанарын үнэр ч байдаггүй. Тэр маш уян хатан, маш шинэ. Тодруулбал, шинэ үзэл, шинэ бодлого тээгчдийн нэг. Удирдах ажлыг тушааж, ширээ нүдэж биш бодлогоор хангаж, сэтгэлээр хангаж хийдгээрээ тэр хотын удирдлагууд дотор өөрийн ажил хэргийн нэр хүндийг босгосон байдаг. Олон хүнтэй уулзаж явахад түүний талаар өнгөн дээрээ сүрсэгнэсэн, цаагуураа хувиа хичээсэн, хэнийг ч золигт гаргахад бэлэн одоогийн дарга нар дотроос хувийн үнэ цэнээрээ асар ялгаатай хүн болохыг нь хэлдэг юм.
-Хот гэдэг маань хүн. Хотын тухай асуудал хамгийн гол утгаараа хүний тухай асуудал. Хүн өөрөө их хүчирхэг байж чадаж гэмээнэ маргаашдаа илүү итгэлтэй байдаг. Хүн өөрөө хүчтэй байж гэмээнэ өөрийгөө илэрхийлэх боломжоор хангагддаг. Ингээд бүгдийг нь базаад дүгнэвэл хотын маань иргэд өөрсдөө хүчирхэг байж чадаж гэмээнэ хот хүчирхэгжих тухай асуудал руу орж байгаа юм. Хүн өөрөө хүчтэй байх юм бол ямар амжилтад хүрч болдгийг манай олимпийн баг тамирчид харууллаа шүү дээ. Тэдний дотоод хүч, зорьсон тэмүүлсэн зүйлдээ өөрийгөө бүрэн зориулж хөгжүүлж чадсан тэсвэр хатуужил биднийг улс үндэстнээр маань баярлуулж, олон жилийн хүсэл мөрөөдлийг маань биелүүллээ. Эцсийн дүнд хүн өөрөө л хүчтэй байх ёстой юм байна. Иргэд нь хүчирхэгжиж байж хот нь хүчирхэгжинэ.
Тэр бас олимпийн аваргууд төрсний дараа ийнхүү ярьж байлаа. Хотын тухай тэрэнтэй л хүүрнэлдэж болно. Дотроос нь ч гаднаас нь ч тэр гайхалтай тодорхойлдог.
1983 оноос хойш өөрийн бүх амьдралаа хотын төлөө, хотын хөгжлийн төлөө зориулж ирсэн энэ хүнийг “ Хотын зүтгэлтэн” гэж нэрлэж болно. Өнөөдрийн хотын удирдлагад 29 жилийн амьдралаа зөвхөн энэ хотод зориулсан, жинхэнэ өөрийн гэх зүтгэлтэн одоо байна уу.
Улаанбаатар хотын ерөнхий менежерийн албыг хашиж байхдаа хамгийн сайн зохицуулагч, хамгийн сайн менежер, хэн байхаа хамгийн оновчтой тодорхойлж чадсанаараа тэр тасархай ялгарч харагддагсан. Ялгарна гэдэг өөрөө хэр баргийн хүний харуулж чадах чанар биш л дээ.
Ерөнхий менежер гэх олон хүний арааны шүлс асгардаг албыг өгчихөөд Нийслэлийн намын хорооны даргаар очиход нь хүмүүс түүнийг гайхаж байсан. Гэвч тэр төрийн эрх мэдлийн өмнө хувь хүний хүсэл зорилго, дур зорго ямагт байх ёстой байрандаа байх учиртайг сануулах мэт маш ховор хувийн соёл, хувийн өндөр жишиг үзүүлэн албаа өгөөд гарч байсан. Томилогдоод ганц хоёр сар болов уу, үгүй юү намын даргын албыг мөн л авах болоход тэр нөгөө л жишгээрээ шилжүүлэн өгөөд зогсч байсан. Албан тушаал, эрх мэдлийн шуналгүй, асар сэтгэлийн тэнхээтэй, хувийн соёлтой хүн болохоо тэр ингэж улс төрийн хүрээнийхэнд баталж чадсан юм. Энэ чадавхи, эргэн тойрондоо үзүүлсэн эрэмбэ зиндаа нь Г.Мөнхбаяр гэх энэ эрхмийн хэн болохыг нотолдог юм.
Албан бус талаас нь түүнийг би бээр бас л багагүй мэдэх нэгэн билээ. Хэзээ ч, ямар ч үед тэр урьдынхаараа л байж байдаг. Дарга даамал болонгуутаа жигтэйхэн хямсайчихсан, дуугаа хураачихсан, хов живээр бусдыг цэгнэчихсэн, хачин төөрсөн амьтан алхаж яваатай хаа сайгүй таардаг л юм. Хувь хүнийхээ хувьд жижигхэн нөхдөд албан тушаал өгч болдоггүйн баталгаа тэр биз. Ийм “дүрүүд” өнөөгийн Монголоор дүүрэн бий. Тэдний дотроос цаг цагийн саалтад хүнээрээ, хуучнаараа сууж үлдсэн Мөнхбаяр маань ялгаран үлдсээр...
Нөгөө нэг гол чанар нь тэр ямар ч сэтгэл шархалмаар үйл явдлын дараа хэн нэгэнд өсөрхөж, хорсолгүй тайван үлдэж чадсан байдаг.
Амьдрал үргэлжилж, хот тосгод хөгжиж, сайн сайхан зүйлс нэмэгдсээр байгаа нь үнэн. Зам харгуй засагдаж, барилга байшингууд босч, нийгмийн бухимдал дэлгэр цагийн айвуу тайвуу аясанд аргадуулан тавигдаж байна. Манай хотод олон сайхан газар нэмэгдсэнийг бид мэднэ. Сонгуулийн сурталчилгааны улайссан дайралтууд дунд хүмүүс эргэлздэггүй юм гэхэд залхаж байгаа байх. Тэгвэл одоо гараад шинээр нэмэгдсэн гоё газруудын нэг рүү оч. Сэтгэл тань тайтгарна.
Шөнөжин орсон борооны үнэр хот даяар ханхалж, замын хажуугаар тогтсон усанд нарны туяа ойн гялбалзаж, охид хүүхнүүд шилэн оймстой зэгзгэр хөлөө гайхуулан алхалж байгаа. Сайхан санагданаа. Сэтгэл ч угаагдчихсан мэт гэгээн болчихно.
Хархорин захын хажууд, Москва хорооллын эсрэг талд өвгөнтийнхний отог буудаллаад олон жил болж байсныг бид мэднэ. Согтуучууд атиралдан хэвтэж, хүүхдүүд гуйлга гуйн чаргуулдаж, нэг хэсэг нь ууттай хогоо булаацалдан салам нүдэлдэж, оройдоо хөх алаг нүдтэй авгай нар нь цыганууд шиг дуулалдан байдаг энэ газрыг хотын дарга орвонгоор нь эргүүлсэн. Хашаан дотор нялх модод ургаж, хөгжимт усан оргилуур тэнгэрт цоролзон оргилж, цаахан талд нь цөөрөм дотор загас бужигналдаж, шүгэл шиг дуутай шувууд нисэлдэж, шүлэг шиг гоё модон гүүр харагдаад үнэхээр сэтгэл татагдам орчин тэнд бий болсон. Энэ хүрээлэнг анх удаа хөрсний усыг ашиглан бүтээсэн юм. Цөөрөм нь дөрвөн метр орчим гүн, дотроо төрөл бүрийн загастай. Явган хүний зам, замын гэрэлтүүлэг, сууж тухлах орчин бүгдийг иж бүрэн бодож цогцоор нь шийдсэн. Энэ бол хотын даргын идей. Инженерийн шийдэл.
Манай хотын дарга гадаа, гудамжинд ил тод ажилладаг. Түүний энэ имиж хотын даргын хэвшмэл дүр төрхийг улс төрийн хөнжлөөс татан гаргаж ирсэн. Энд тэндээс инженерийн шийдлүүд урган гарч ирж, зам засварын ажлуудыг хэрүүл хараалаас айлгүй хийж, хүмүүсийн дунд алхалж, хог цэвэрлэж, хотыг багахан жаахан төсвийнх нь хэмжээнд цэгцлэх гэж үзсэн. Өнөөдрийн хотын даргатай газрын асуудлаар, элдэв байр савны асуудлаар уулзах шаардлагагүй байлаа. Түүнд энэ бүхэн байхгүй. Байхгүй учраас элдвээр хардах, ямар нэгэн бүлэглэлийн төлөөлөгч болгон харлуулах, амьдарч ирсэн гал голомт болох Улаанбаатараа сонгуулийн маргааш нүүгээд явчих юм шиг үгүйсгэх утгагүй.
Үнэндээ Г.Мөнхбаяр дуугаа хураан төвхөн харж, бусад нь давшилж, эрээ цээргүй булаалдаж байна. Үргэлж юм хийж ирсэн хүнд, үргэлж үг хэлж, ярьж хашгирахаас өөрийг хийж яваагүй хүмүүс сонирхолтой харагдаж байгаа байх. Угаасаа хийдэг нь даруу, хэлдэг довтолдог нь давилуун байдаг хорвоо.
Г.Мөнхбаяр дуугүй, бусад нь дарцаглаж харагдана. Бөөн алдар суу, одон тэмдэг, гавьяа ярьсан улсууд уухайлж байна. Уулгалж байна. Угаасаа уухайлахаас өөрөөр, уулгалахаас өөрөөр олны өмнө гарч очих тэдний хувьд хэцүү.
Харин алдар хүнд нь байгаа ч одон тэмдэг нь байхгүй Г.Мөнхбаяр олны дунд орилох ч үгүй, омгорхох ч үгүй алхаж явна. Ялгааг нь сайн хараарай.