Энэ сонгуулийн туг нь Оюутолгойн гэрээ
Үе үеийн парламент өөрийн гэсэн олон олон түүхэн шийдвэртэй. Улстөрчид тэдгээрийн дундаас сонгогчдын саналыг авах хамгийн чухлыг нь сугалж сонгуулийнхаа хөтөч болгодог.
Үе үеийн парламент өөрийн гэсэн олон олон түүхэн шийдвэртэй. Улстөрчид тэдгээрийн дундаас сонгогчдын саналыг авах хамгийн чухлыг нь сугалж сонгуулийнхаа хөтөч болгодог. УИХ 1992 онд мал, 1996 онд орон сууц, 2000 онд газар хувьчилсныг гишүүд нь дараагийн сонгуулийнхаа гол хөзөр болгосон юм. Тэгэхдээ аль ч үеийн парламентын гишүүд түүхэн гавьяагаа талцаж унагаж байгаагүй, сөрөг хүчин нь үгүйсгэж сонгуульдаагүй. Амьдрал дээр үр дүнгээ өгчихсөн, иргэдээ хувийн өмчтэй болгосон эдгээр хувьчлалыг манайх, танайх гэлгүйгээр бүх улстөрч л сонгуулийнхаа сурталчилгаа болгодог. Эрх баригч нам нь бодлогын шийдвэр гаргасан, сөрөг хүчин нь дэмжиж баталсан гэж сурталчилсан байдаг юм. Тиймээ, тэд хамтдаа чаддаг байв. Монголчууд эвтэй байхдаа хүчтэйг амьдрал дээр мэдрүүлсэн түүхэн шийдвэрүүдийн нэг хэсэг бол яалт ч үгүй дээрх хувьчлалууд.
Харин энэ УИХ-д эдгээртэй дүйх түүхэн шийдвэр бий юү. Мэдээж бий. Эдийн засаг талаас нь харвал Оюутолгойн гэрээ оргил нь. Үүнээс цааш харвал эдийн засаг 17 хувь өссөн, хоёр намын сонгуулийн бэлэн мөнгөний амлалтыг шийдсэн, иргэддээ 21 мянган төгрөг сар бүр тараасан, оюутнуудыг сарын 70 мянган төгрөгийн цалинтай болгосон, иргэдийн ажиллах урам зориг нэмэгдэж Өмнөговь аймаг Монголын Сөүл болсон, ахмадуудад байр, сая төгрөг өгөх болсон гээд нэлээд олон шийдвэр хөврөх янзтай. Гэхдээ эдгээр олны эх сурвалж, шалтгаан нь үндсэндээ ганц буюу Оюутолгойн төсөл юм.
Тэгэхээр 2012 оны сонгуулийн туг бол яалт ч үгүй Оюутолгойн гэрээ. Энэ туг эерэг намирах учиртай болохоос, сөрөг сурталчилгаанд хийсэх боломжгүй билээ. Яагаад гэвэл хэрвээ Оюутолгойн гэрээг баталж, төслийг хөдөлгөөгүй бол эдийн засаг 17 хувь өсөх байсан уу. Намууд 2008 оны сонгуулийнхаа бэлэн мөнгөний амлалтыг ямар эх үүсвэрээс шийдэх байсан юм. Улстөрчид юугаа ярьж сонгуульдах байсан юм. Хэрвээ энэ төсөл эхлээгүй байсан бол өнөөдөр 12 мянган хүн Оюутолгойд ажиллаж,төслийн дагалдах бизнест Монголын 2400 гаруй аж ахуйн нэгж оролцон нэг тэрбум шахам ам.долларын ажил гүйцэтгэх байсан уу. Чухамдаа ийм үр дүнд хүрэх гэж, Оюутолгойн гэрээг батлах гэж МАН олонхийн эрхээсээ, АН сөрөг хүчин байхаас татгалзан хамтарсан Засгийн газар байгуулсан. Зорилгодоо хүрч гэрээгээ баталсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Оюутолгойн гэрээг баталснаар монголчууд бид улсаараа урагшаа нэг алхлаа” гэж дүгнэсэн. Мал, орон сууц, газар хувьчлах шийдвэрийг нэг нам нь гаргаж, нөгөө нь дэмжсэн бол Оюутолгойн гэрээг байгуулах шийдвэрийг Ерөнхийлөгч, УИХ, намууд хамтаараа гаргаж, хамтаараа дэмжсэн. Алдаа оноог нь энэ УИХ хамтаараа хүлээнэ. Засгаас гарсан гэдгээр АН энэ гэрээний гавьяанаас үлдэж, алдаанаас бултах боломжгүй. Хэрвээ гэрээ буруу, алдаатай болсон бол хуулийн хэллэгээр АН аль хэдийнэ энэ “гэмт хэрэг”-ийн хамсаатан болсон. Бас Ерөнхийлөгч дэмжсэн болохоор тэр бас “бүлэглэсэн” гэдэг ангилалд багтана.
Харин сонгуулийн үеэр энэ гэрээний гавьяаг нэр дэвшигчид эдлээд, лайг нь гарын үсэг зурсан С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх гэсэн гурван залуу сайдад үүрүүлэх нь шударга бус. Гэрээг шүүмжлэгчид, үгүйсгэгчид харин ч өөрийг нь сонгуульд нэр дэвших нүүртэй, сонгогчдодоо очоод хэлэх үгтэй болоход бодлогын төвшинд ачааны хүндийг үүрснийх нь төлөө энэ гурван залуу сайдад талархах нь хүн ёсны энгийн харилцаа санагдана. Эсвэл улстөрчдөд ялангуяа сонгуулийн үед ийм энгийн ухамсар байдаггүй хэрэг үү.
Оюутолгойн гэрээг ноороглож эхлэх үеэс л энэ гурван сайдыг хажуунаас нь хазсан, хайрсан. Хэвлэлээр балбасан. Гэхдээ зоригийг мохоож чадаагүй. Тухайн үед засгийг унагах гэж Оюутолгойн гэрээг олзолдог байснаа одоо сонгуулийн утгатай болгож хувь хүнийх нь онцлог руу дайрч эхэллээ. Залуу хүн учраас заавал алдсан байх учиртай л гэнэ. Гэрээ сайн болоход тэдний залуу нас саад боллоо л гэнэ. Залуу насны алдаагаараа цаашдаа өсч дэвжинэ л гэнэ. Тийм хүмүүст өөрийнхөө залуу явсныг, залуу байгаагаа санаач гэж хэлье. Өөрт нь гайхуулах гавьтай түүх байхгүй бол бусдын залуу явсныг уншихыг зөвлөе. Бусдын залуу насан дээр дэлгүүрийн лангуун дээр бор давснаас өөрцгүй улс орон байсныг харьцуулж харахыг хүсье. Залуу насыг голж, басч болохгүй. Ардын хувьсгалыг хийсэн анхны долоо тэр үедээ залуу халуун л байсан. Хожим ардчилсан хувьсгалыг хийгчид бас л залуус байсан. Тухайн үедээ тэд бүгд л ээж аавдаа залуу байж болох ч, эх орондоо бол аль хэдийнэ ачаа үүрэх жинхэнэ эрчүүд болсон байсан юм. Тийм учраас монголчууд тэдний хийсэн ардын хувьсгалыг үгүйсгээгүй, эхлүүлсэн ардчиллаас татгалзаагүй. Еэвэнгийн нөгөө талыг харах юм бол ердөө л энэ шүү дээ. Харин ч хэрвээ хувьсгалыг залуучууд хийдэг, ардчиллын хоёр дахь давалгаа нь эдийн засгийн хувьсгал нь үнэн юм бол Оюутолгойн төслийг хөдөлгөхөд С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарын эрх мэдэл, болвсролоос гадна залуу насны эр зориг нь бас их нөлөөлсөн байх шүү.
Оюутолгойг эдийн засгийн утга, сонгуулийн утгаас нь салгаж харвал бүр ч том эрх ашиг энэ гэрээнд бий. Энэ нь хөрөнгө оруулагчийн сонголт юм. Хоёр их гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд гуравдагч хөрш оролцоо маш чухал. Энэ талаар гадаад бодлогын үзэл баримтлалд хүртэл заасан. Гэхдээ аливаа асуудал дээр энэ хоёр их хөршийн араас явдаг гуравдахь улс биш, тэдэнтэй байр сууриа эн зэргэцүүлэн тавьдаг гуравдагч хөрш л монголчууд бидэнд хэрэгтэй. Тийм утгаар нь Канад болон Англи-Австралийн компанийг Оюутолгойд сонгосон. Одоо Оюутолгойн менежмент дэлхийн уул уурхайн акул Рио Тинто-гийн мэдэлд бүрэн шилжлээ. Хэрвээ канадууд, улмаар Рио Тинто-г сонгоогүй бол Хятадын төрийн өмчит аль нэгэн компани Оюутолгойд орж ирэх нь тодорхой байлаа. Гэрээг шүүмжлэгчдээс ч заримдаа ийм хандлага илэрдэг. Хэрвээ Оюутолгойд Хятадын компани орж ирсэн бол одоо хүрээд байгаа үр дүн яаж өөрчлөгдөх байсан бэ. Ямарч гэсэн 12 мянган монгол хүний оронд төдий тооны хятад ажилчид орж ирнэ. Яагаад гэвэл төсөлд Хятадын техник технологи ашиглана. Түүний ажиллуулах мэргэжилтнүүд нь мэдээж үндэсний боловсон хүчнүүд нь байна. Дээр нь хятад иргэд өөрөө дэлхий дээр хамгийн хямд ажиллах хүч байдаг. Иймд Улаанбаатараас онгоцоор хүн тээвэрлэснээс, хилийн цаахнаас хямд ажиллах хүчээ автобусаар зөөсөн нь хамаагүй ашигтай. Мөн төслийн ханган нийлүүлэлтэд Монголын 2400 орчим аж ахуйн нэгж оролцохгүй. Бас л ойрхон, үнэ хямдтайгаар нь урдаас зөөнө. Энэ бүхний үр дүнд Монголын биш, өмнөд хөршийн эдийн засаг 17 хувь өснө. Харин Монголд ажилгүйдэл нэмэгдэнэ, оюутанд цалин, ахмадуудад сая төгрөг, байр өгч чадахгүй байлаа. 21 мянган төгрөг ч олдохгүй. Дээр нь олон хятад иргэн ирэх учраас Оюутолгойн хавьд ганц хоёр жилийн дараа Хятадын хороолол сум суурин үүснэ. Аажимдаа газар нутгийн маань нэг хэсэг засаг захиргааны хувьд Өмнөговь, Улаанбаатараас биш, хилийн цаанаас хамааралтай ч болж мэднэ. Хэрвээ ийм байдал үүсвэл энэ нь бидний буруу болохоос хятад иргэдийн буруу биш шүү дээ. Яг үүнтэй адил ийм байдал үүсгэлгүйгээр гуравдагч хөршид ордоо эзэмшүүлсэн учраас энэ УИХ Оюутолгойн гэрээг сонгуулийн туг болгох бүрэн эрхтэй. Гэхдээ улсын хэмжээнд шүү. Оюутолгой бол геополитикийн хувьд ч, эдийн засгийн агуулгаараа ч тойргийн улстөрд томдоно. Сонгуульд ялахын тулд хамт босгосноо унагаж, бүтээснээ нурааж болохгүй. Энэ бүгдийг ялгаж салгаж тэндээс үнэнийг олж харах нь чухал. Сонгуулийн халуурлыг бүр “3D”-гээр харахгүй бол тойргийн төвшинд ганц өрсөлдөгчөө намнахын тулд жоомоо алах гээд байшингаа шатаадаг үлгэр болох вий. Сонгуулийн дараа нар мандана, амьдрал үргэлжилнэ шүү дээ.